2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/09327

 

 

 

 

 

 

 

2025 10 30 191/ШШ2025/09327

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .. тоот хаягт оршин суух, ******* овогт ******* *******/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .. тоот хаягт оршин суух бүртгэлтэй, ******* овогт ******* *******/РД:*******/-д холох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ... тоот хаягт байрлах, ******* ББСБ /РД:6710891/-ийг оролцуулан,

 

77 м.кв газар шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх, хариуцагч П.*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.******* нь 2010 оноос УБ, ... хаягт гэрчилгээгүй, 81м.кв хашаа худалдан авч түүндээ өнөөдрийг хүртэл амьдарч байна. Хашаа худалдан аваад хашаандаа 2012 онд 4*6 харьцаатай байшин барьж байшиндаа амьдарч байна. 2010 оноос хойш хашаандаа гэрчилгээ гаргуулахаар удаа дараа газрын албанд хүсэлт гаргахад 81 м.кв жижиг газар дээр гэрчилгээ олгохгүй байгаа, түр хүлээж бай гээд байдаг байсан. Гэтэл 2013 онд манай хажуу хөрш айл болох П.******* манай газрыг оруулаад кадастрын зураг, гэрчилгээ гаргуулан авсан байсан. Тэгээд би газрын албанд очиж уулзаж яахаараа манай 81 м.кв байшинтай, газрыг П.*******ы нэр дээр гэрчилгээ гаргачихдаг юм бэ гэхэд та нар өөрсдөө хажуу айлтайгаа яриад учраа олчихоо гэсний дагуу П.*******тай уулзахад түрдээ хүлээж бай, танай газар гэдгийг чинь мэдэж байна, яаралтай мөнгөний хэрэг гараад банкинд барьцаанд тавьсан байгаа, банкнаас чөлөөлөхөөр буцаагаад 81 м.кв газрыг чинь шилжүүлээд өгнө гэж хэд хэдэн удаа хэлсэн хэрнээ өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. Шилжүүлж өгөхгүй байхаар нь 2022 оны 09 сарын 23-ны өдөр уулзаж өөрөөр нь гарын үсэг зуруулж авсан, мөн 2024 оны 11 сарын 09-нд өөрөөр нь бичүүлж гарын үсэг зуруулж авсан. Тэгээд 2025 оны 05 сарын 01-нд уулзахад Та нар ер нь миний газар дээр байшингаа барьчихаад юу гээд байгаа юм бэ, хурдан нүүгээрэй гээд хэрэлдсэн. Өөрөө газрыг маань шилжүүлж гэчээд шилжүүлж өгөхгүй байгаа учир шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрч шүүхэд хандаж байна. П.******* нь манай газрыг оролцуулаад 700 м.кв өмчлөх эрхтэй нэгж талбарын ... дугаартай газрыг өмчилсөн байгаа. Иймд хариуцагчийн 700 м.кв өмчлөх эрхтэй газраас манай хашаа байшинтай 81 м.кв газрыг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025.10.30-ны өдөр нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ХХК-иар дүгнэлт гаргуулахад 77м.кв талбай давхцалтай гэж гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн 700 м.кв өмчлөх эрхтэй газраас 77 м.кв газрыг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч П.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг газар нь Н.*******гийн газар мөн, гэхдээ тухайн 700 м.кв газрыг ******* Финанс ББС-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсан байгаа учир зээлийн гэрээний дагуу зээлийг төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлсний дараа шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч П.******* нь манай компанитай 2024.11.27-ны өдөр ... дугаар зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 60-н сарын хугацаа бүхий нөхцөлтэй авч компани нь зээлийн санхүүжилт болох 60,000,000 төгрөгийг П.*******-н дансанд шилжүүлсэн. Улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож мөн өдөр ...-RC01 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дунд дарь эх 16-р гудамж 1266 toot .., .. дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний ...., .. дугаар газартай хамт барьцаалж, Хариуцагч нь зээлийн гэрээний өр төлбөрийг хугацаанд нь төлсөөр байна.

Хариуцагч П.*******тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 1.7-д Энэхүү гэрээ байгуулах үед барьцааны зүйлтэй холбоотой гэрээний 2.11.3 дахь хэсэгт Барьцааны зүйлийн хууль ёсны өмчлөгч мөн бөгөөд энэхүү барьцааны зүйлд аливаа гуравдагч этгээдийн барьцааны эрх, шаардах эрх үүсээгүй, эрх бүхий байгууллагаас лавлагаатай, барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн хязгаарлагдмал эрх байхгүй, барьцааны зүйл нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй байна. гэдгийг баталгаажуулсан байдаг. Мөн улсын бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно. гэж заасан. Иймд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн барьцаалагчийн хувьд Улсын байцаагчийн албан ёсны дүгнэлт гарч, шүүхээс маргаан бүхий 81 m2 газрыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгасан тохиолдолд, П.*******-н өргөдөл болон шүүхийн шийдвэрийг тус тус үндэслэн барьцааны зүйлээс хэсэгчлэн татгалзаж, өөрчлөгдсөн газрын хэмжээгээр дахин барьцаалбар үйлдэх бүрэн боломжтой болохыг үүгээр уламжилж хариу тайлбарыг гаргаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч П.*******д холуулан, П.*******гийн өмчлөлийн 700 м.кв газраас өөрийн байшинтай, хашаагаар тусгаарлагдсан 81 м.кв газрыг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд, өөрийн өмчлөлд бүртгэлтэй 700 м.кв газрыг ******* Финанс ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсан, зээлийн гэрээний дагуу зээлийг төлж, дуусгавар болгоогүй байгаа, харин зээлээ төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлсний дараа Б.*******ын хашаагаар тусгаарлагдсан газрыг улсын бүртгэлээр шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг хуралдаанд гаргажээ.

 

Зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий газрын барьцаалагчаар бүртгэгдсэн ******* Финанс ББСБ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

 

Хариуцагч П.******* нь тус хуулийн этгээдтэй 2024.11.27-ны өдөр №... Зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 60-н сарын хугацаатай зээлсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор №...-RC01 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дунд дарь эх 16-р гудамж 1266 toot .., .. дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний ...., .. дугаар газартай хамт барьцаалсан, зээлийн гэрээний өр төлбөрийг хугацаанд нь төлсөөр байгаа талаар тайлбарлажээ.

 

Түүнчлэн, шүүхээс маргаан бүхий 81 м.кв газрыг нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн тохиолдолд, П.*******гийн өргөдөл болон шүүхийн шийдвэрийг тус тус үндэслэн барьцааны зүйлээс хэсэгчлэн татгалзаж, өөрчлөгдсөн газрын хэмжээгээр дахин барьцаалбар үйлдэх бүрэн боломжтой болох талаар тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч П.*******д холуулан, 81 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах агуулга бүхий нэхэмжлэл гаргасан боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар П.*******гийн өмчлөлийн 700 м.кв газрын аль хэсгийг буюу аль нэгж талбарын, ямар координат хэсэгт холох хэсгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар шаардсан нь тодорхой бус, газрыг хаанаас, хэрхэн хэмжсэний үндсэн дээр 81 м.кв газар гэж тогтоосон эсэх нь тодорхойгүй, тухайн шилжүүлэн өгөх, авах гэж байгаа газрын хэмжигдэхүүн, байрлалын талаар зохигчдын хэн алин нь тодорхой ойлголтгүй байгаа зэргээс шалтгаалан зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг эцэслэн шийдвэрлэх, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П.******* нараас, маргаан бүхий газарт холох газар өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, нэхэмжлэгч болон хариуцагч нарын газар, хашаа, үл хөдлөх эд хөрөнгө нь хэрхэн яаж ямар байдлаар, зааглагдаж байгааг тодорхойлоход ач холол бүхий газрын хэмжигдэхүүнийг тусгасан кадастрын зураг, нэгж талбарыг тодорхойлсон, энэхүү хэрэг, маргааныг эргэлзээгүй хянан шийдвэрлэхэд ач холол бүхий баримтуудыг гаргуулахаар шүүхээс даалгасан.

 

Үүний дагуу ХХК-ийн 2025.08.19-ний өдрийн Тодорхойлолт-од Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 16-1267 тоот Болд овогтой *******ын кадастрын хэмжилт хийхэд ... нэгж, талбарын дугаартай Пүрэвдорж овогтой *******гийн өмчлөх 700 м.кв талбайн газраас 77 м.кв нь давхцаж байна гэснийг зохигч маргаагүй, ХХК-ийн 2025.08.19-ний өдрийн Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг-т тодорхойлсон нэгж, талбарын кадастрын зургийн хэмжээс, хэмжилтийн талаар зохигчид маргаагүй ба тус тодорхойлолтод тусгагдсан 77 м.кв газрын өмчлөх эрхийг П.******* нь нэхэмжлэгч Б.*******ад шилжүүлэхэд татгалзах зүйлгүй буюу нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрчээ.

 

Хариуцагч П.*******гийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 27 хороо, Дунд дарь эх 16 гудамж, 1266 тоот хаягт байрлах, нэгж талбарын ... дугаартай, .... /../ улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас, П.*******ын эзэмшлийн хашаа, байшинтай, 2025.08.19-ний өдрийн ХХК-ийн эгэлтийн цэгүүдийг нь газар бэхэлсэн нэгж талбарын зурагт үндэслэн баталгаажсан 77 м.кв газрыг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч П.*******ын шаардлагыг хариуцагч П.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч П.*******гийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 27 хороо, Дунд дарь эх 16 гудамж, 1266 тоот хаягт байрлах, .... /../ улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын ... дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас, П.*******ын эзэмшлийн хашаа, байшинтай, 2025.08.19-ний өдрийн ХХК-ийн эргэлтийн цэгүүдийг нь газар бэхэлсэн нэгж талбарын зурагт үндэслэн баталгаажсан 77 м.кв газрыг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч П.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг хариуцагч П.*******гаас гаргуулж, нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД