Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 141/ШШ2025/00274

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 141/ШШ2025/00274

Завхан аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *************** баг хаягаар оршин суудаг С овогт Я.Г ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Я.Г нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие 1986 онд Завхан аймгийн ****** сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. 1986 оны 07 дугаар сараас 1989 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл Их-Уул сумын ****** нэгдэлд 1 наст мал маллаж байгаад хугацаат цэргийн албанд татагдан явсан. 1986-1989 оны хоорондох хөдөлмөр эрхлэлтийн баримт, материал архивд хадгалагдаагүйн улмаас /сумын архив гал түймэрт шатсан гэдэг/ малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Иймд намайг 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын ***** багт мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Г нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын **** нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч С овогт Я.Г нь 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын **** бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:

- С овогт Я.Г ***** дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 8742 дугаартай: ...Я.Г БХЯ-ны сайдын 1989.09.26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар Завхан аймгаас 1989.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 228 дугаар ангид алба хааж байгаад ЗХЖШ-ын даргын 1991.04.02-ны өдрийн 4/824 дүгээр албан бичгээр ар гэрийн гачигдлын учир 1991.04.02-ны өдөр цэргийн албанаас халагдсан... гэсэн лавлагаа,

-Завхан аймгийн Их-Уул сумын ***** багийн засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 126 дугаартай: ...Малчин ******** регистрийн дугаартай Я овогтой Г ам бүл 4 эхнэр ******** регистрийн дугаартай Х овогтой С 1991 оноос одоог хүртэл мал маллан амьдарч байсан болохыг тодорхойлов... гэсэн тодорхойлолт,

-Завхан аймгийн Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/2650 дугаартай: ...1986-1989 онд Их-Уул сумын ***** нэгдлийн ***** бригадад мал маллаж байсан гэх Я.Г, суурийн ахлагч Б.Яд нарын цалингийн тодорхойлолтыг олгов.

1986 онд 200,0 төг, 09-р сар, Хүн өдөр 30, Хуу№-/Я.Г нэрээр/

1987 онд 2794,81 төг, 1-12 сар, Хуу№-/Б.Я нэрээр/

1988 онд 212,0 төг, 08-09-р сар, Хуу№-/Я.Г нэрээр/

1989 онд 616,22 төг, 6-7-р сар, Хуу№-/Я.Г нэрээр/ гэжээ.

Жич: Хүн өдөр тооцоогүй байна. 1986-1989 оны нэгдлийн даргын тушаалд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай тушаал олдохгүй, цагийн бүртгэл, байгууллагын болон хурал цуглааны бүртгэл зэрэг баримт архивд шилжигдэн ирээгүй байна.

ЗАТА: Х№18, Хн№ 70-р данс... гэсэн лавлагааны хуулбар,

-*********дугаартай, С овогт Я.Г /******/ нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 9 жил, 2 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,

-Гэрч Б.Э: ...Намайг 1987 онд хөдөө илгээлтээр гарч мал маллахад Я.Г нь хөдөө мал маллаж байсан. Я.Г нь 1 настай мал буюу хурга маллаж байсан. Бид 2 Завхан аймгийн Их-Уул сумын *****нэгдлийн ***** бригадад малчнаар ажиллаж байсан. Би 500 орчим хурга, ишиг, Я.Г 500 орчим хурга, ишиг маллаж байсан. Манайх тэднийхтэй саахалт айл болон зусдаг байсан. Би Я.Г 1987 оноос одоог хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын ***** багт мал маллаж байгаа болохыг мэдэж байна. Учир нь одоо ч гэсэн нэг газарт мал маллаж байна. Бид 2 1989 онд хамт цэрэгт явсан. 1 ангид буюу 228 дугаар ангид хувиарлагдаж байсан. Цэргээс 1991 онд халагдаж ирээд ****** багтаа мал малласан. Тэр үеэс одоог хүртэл хамт нэг газарт мал маллаж байна... гэсэн мэдүүлэг,

-Гэрч Ё.Д: ...Я.Г нь Я гэх хүний том хүүхэд. Манай ***** багийн хүн. Г нь 1986 онд 8 дугаар анги төгссөн. 1986 оноос 1989 он хүртэл малласан. 1989 онд цэрэгт яваад 1991 онд халагдаж ирсэн. Бид 2 нэг багийн хүмүүс, 1991 оноос хойш хамт буюу нэг газарт мал маллаж байгаа учраас байнга таарч, уулзаж, нэг нэгнийхээрээ орж гардаг байсан учраас түүнийг цэрэгт явсан болон мал маллаж байсныг сайн мэднэ. Я.Г цэрэгт явахаасаа өмнө Завхан аймгийн Их-Уул сумын ***** нэгдлийн ********* бригадад малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн бригадын даргаар И, нэгдлийн даргаар Д нар ажиллаж байсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Харин нэхэмжлэгч Я.Г нь 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Их-Уул сумын ********** нэгдлийн ********* бригадад малчнаар ажиллаж байсан гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй, үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн: ...Я.Г, РД:**********, эрэгтэй, 1970 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрхэлдэг ажил-сонсогч, ажилладаг байгууллага-УБ, ЗА,Т Ний, бай курс, ажилд орсон он-1988... гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

1987 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бичсэн: ...Я.Г, Завхан, Их-Уул сумын 8-н жилд сурагч ажилтай... гэсэн ХААТР 7 маягтын хуулбар,

Я Г, ямар сургууль төгссөн: 1988 онд Тосонцэнгэл хотын 10 жилийн дунд сургуулийг төгссөн, авто жолооны курсэд сурагч гэсэн цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар зэргээр нэхэмжлэгч Я.Г дээрх хугацаанд ажиллаж байсан нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгч С овогт Я.Г нь 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын ********* бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Их-Уул сумын ******** нэгдлийн ********** бригадад малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Я.Г ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С овогт Я.Г нь 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын ********** бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Их-Уул сумын ******** нэгдлийн ********* бригадад малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН