| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00033/И |
| Дугаар | 149/ШШ2025/00231 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 149/ШШ2025/00231
2025 оны 05 дугаар
сарын 08-ны өдөр Дугаар 149/ШШ2025/00231 Мандал сум
******* улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг үтрэм 1-36 тоотод оршин суух, ******* С******* Ариунцэцэг/ РД:МЗ94051208, *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Бороогийн 12 тоотод оршин суух, ******* ******* ******* ******* *******, утас: 99565929/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ариунцэцэг, хариуцагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ариунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний бие С.Ариунцэцэг *******тэй 2009 онд танилцаж 2014 онд гэрлэлтээ батлуулсан. Том охин 2014 онд төрсөн 11 настай, дунд хүү 2015 онд төрсөн 10 настай, бага хүү 2021 онд төрсөн 3 настай. Бид хамт амьдарч байх хугацаанд ******* архи ууж агсам тавьдаггүй ч байнга хэрүүл хийж, зодож, янхан гичий, өлөгчин гэж харааж амар тайван байлгадаггүй сэтгэл зүй болон бие махбодын байнгын, хүчирхийлэлд байлгадаг. Би цагдаа дуудаж өгөхөөр ажил хийдэг болохоор болохгүй байх засрах байх гэж их тэвчсэн. Сүүлийн үед надтай хамт байхгүй боловч утсаар байнга дарамтална. Манай ээжийн дэргэд хүртэл зоддог байсан. Би энэ бүгдийг ахиж тэвчиж чадахгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, *******ээс 3 хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү. Би одоогоор эд хөрөнгийн маргаангүй боловч эд хөрөнгөө дараа нь шийднэ. Энэ өргөдлийн дагуу эвлэрүүлэх хугацаанд эвлэрээгүй хамт амьдраагүй цаашид ч эвлэрэх бодолгүй байгаа тул энэ нэхэмжлэлийг шийдэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч О.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие О.******* С.Ариунцэцэгтэй 2009 онд танилцаж 2014 онд гэрлэлтээ батлуулсан. 3 хүүхэдтэй. Том охин 2014 оны 09 сард төрсөн. 11 настай дунд хүү 2015 онд төрсөн. 10 настай бага хүү 3 настай 2021 онд төрсөн. Бид хамт амьдрах хугацаанд хадам аав ээжийнхээ үгэнд сайн ордог байсан. Гэр бүлийн хэрүүл үүсдэг байсан. Ээлжийн ажил хийдэг хөдөө удаан хугацаагаар явдаг. Байгаа хугацаандаа ажил ихтэй бухимдал их үүсдэг гэхдээ Ариунцэцэгийн өргөдөлд дурдсан харгис хэрцгийн үйлдлүүд гаргадгүй байсан. Хүүхдүүдээ өнчрүүлэх шийдвэр би гаргамааргүй байна. 2024 оны 09 сараас гэр бүлийн хүн маань маш их ууртай байх болсон ажил дээр тайван байлгахгүй байнга элдвээр хэлж доромжилдог ажлаасаа буугаад ирэхгүй байхыг удаа дараа шаарддаг байсан. Гэртээ ирэхэд харилцаа хэвийн хэрүүлгүй байдаг байсан. Ажилд явах бүрд араас хэрүүл хийх нь улам даамжирч эхэлсэн маш их аргадаж гуйдаг байсан. Сүүлдээ хадам аав ээж оролцож эхэлсэн ажлаа амар тайван хийх нөхцөл хэцүү байдаг байсан. Учир нь хадам эгч маш их худлаа ярьж намайг буруутгадаг болсон төрсөн. Гэр бүлийн харилцаанд ингэж оролцоод байгаа нь надад хэцүү байна. Миний бие хүүхдүүдээ өнчрүүлэх шийдвэрийг хатуу эсэргүүцэж байна... гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Ариунцэцэгийн нэхэмжлэлтэй, О.*******т холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна үзэв.
Нэхэмжлэгч С.Ариунцэцэг, О.******* нар 2009 онд танилцаж, 2014 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан байна. Хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр охин Э.Гэрэлт-од, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү , 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүү нар төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа нь өрхийн эмчийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Амарбаясгалан, хариуцагч Д.Тогтохжаргал нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэгч С.Ариунцэцэг, О.******* нарын гэрлэлтийг цуцалж, 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр охин Э.Гэрэлт-од, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү , 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүү нарыг төрсөн эх С.Ариунцэцэгийн асрамжид үлдээн, гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг О.*******ээс охин Э., хүү , нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ариунцэцэгийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******ээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ариунцэцэгт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* С******* Ариунцэцэг, ******* ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдөр төрсөн хүү Түвшинбаяр, 2014 оны 09 дүгээр сарын 28-нд төрсөн охин , 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Түвшинтөгс нарыг эх С.Ариунцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдөр төрсөн хүү Түвшинбаяр, 2014 оны 09 дүгээр сарын 28-нд төрсөн охин , 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Түвшинтөгс нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдөр төрсөн хүү Түвшинбаяр, 2014 оны 09 дүгээр сарын 28-нд төрсөн охин , 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Түвшинтөгс нарыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг О.*******ээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигч эд хөрөнгийн маргаагүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ариунцэцэгийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******ээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ариунцэцэгт олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч О.*******ээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 54770 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.