| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 2334004420107 |
| Дугаар | 2024/ДШМ/81 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнттуяа |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ДШМ/81
2024 12 17 2024/ДШМ/81
Т.Нхолбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Үүрийнтуяа
Шүүгдэгч Т.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа /цахимаар/
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/307 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Н-ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Т.Нхолбогдох эрүүгийн 2334004420107 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1... оны ......дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “.....” ХХК-д ............ ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот .................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ........ овгийн .............., регистрийн дугаар /............../
Т.Ннь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 06-ны өглөө 05 цагийн үед ....... аймгийн ........... сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг, “.........” гэх газарт байрлах “..........” нэртэй амралтын газрын гадна иргэн Б.Дүл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар 3 давхар шатнаас гараараа түлхэн унагаж, эрүүл мэндэд нь ууцны 3, 5 дугаар нугалмын хугарал, эрүү, зүүн хацар, зүүн мөрний зулгаралт, баруун шилбэний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн прокурорын газраас Т.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Төмөрбаатарын Намуунцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Нэрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 41-157 тоот хаягаас шилжин явахыг, бусад аймаг орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Улаанбаатар хотын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 сарын хугацаагаар, хязгаарлалт тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Нзорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Нэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг CD-r хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргахыг тус тус дурдан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Ндавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Анхан шатны шүүхийн шийтгэх тоггоолыг бүхэлд нь эс зөвшөөрч, хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгаж байгаа нь хууль хэрэглээний хувьд алдаатай Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна .
Би хийгээгүй хэргийн төлөө ял шийтгүүлж байгаа нь шударга биш байгаа бөгөөд үнэхээр миний буруу байсан бол би гэм буруугаа хүлээн зөвшөөрөх байсан. Хэрэгт авагдсан 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 9988 тоот “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” нь S3, S5 нурууны хугарал гэж дурдах боловч энэхүү шинжээчийн дүгнэлт нь хохирогч Б.Дбиед бодитоор үзлэг хийж, нурууны рентген, томограф зэргийг үндэслэн тогтоосон дүгнэлт биш, зөвхөн хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан нөхөн хийсэн дүгнэлт болох нь тодорхой харагдах ба /хх-58 тал/-д нурууны L1 хугарал баримт авагдсан байдаг нь түүний биед учирсан хохирол яг ямар гэмтэл болох тодорхой бус буюу эргэлзээ бүхий байдалтай.
Мөн шүүхээс хэргийг нотлох баримт дутуу гэж нэмэлт мөрдөн байцаалтад буцааж ажиллагаа хийлгэхэд хүртэл нотлох баримтын эх сурвалж тогтоогдоогүй, тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг харсан гэх гэрч Л.Х2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шүүхэд шинэчлэн өгсөн мэдүүлэгт хохирогч гэх Б.Дзүгээр босоод алхаад явж байсан талаар хэлсэн атал нотлох баримтаар үнэлээгүйгээр барахгүй нэмэлт ажиллагаанд буцаасан хугацаанд миний гэм буруутай эсэх нь баримтаар тогтоогдохгүй байхад шүүх хуралдааныг дахин дахин 30 хоногийн хугацаатай хойшлуулан хэргийг нэмэлт ажиллагаанд удаа дараа буцааж заавал гэм бураатай гэж тогтоох гэж зүтгэн хэт нэг талыг барьсан шийтгэх тогтоол гарсан.
Хэргийн бодит байдал дээр миний бие хохирогчийг цохиж зодож түлхээгүй, хохирогч өөрөө хэт их согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах чадвараа алдаж бүжгийн талбайд хэд хэдэн удаа савж унах, мөн манай ажлын газрын Бөбөөлэй гэх залуутай мөргөлдөж унах зэргээр өөрөөсөө шалтгаалсан гэмтэл авахуйц үйлдэл зөндөө гаргасан. Энэ талаар гэрч Б.Н/хх-24 тал/ хүртэл мэдүүлсэн байдаг. Энэ бүхнээс дүгнэн үзвэл Б.Дбиед миний бие үнэхээр гэмтэл учруулаагүй гэдэг нь үнэн бөгөөд миний үйлдлийн улмаас гэмтсэн гэж үзэх хөдөлбөргүй тогтоосон баримт байхгүй, эргэлзээтэй асуудал ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч, яллагдагчид ашигтай шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаагүй боловч үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хэрэгт маш олон эргэлзээтэй баримт байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй тул Т.Нхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Прокурор М.Үүрийнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Ннь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Нхолбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүй бүхэлд нь хянаж үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарласан зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангагдсан байх ба шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлж болохуйц буюу ноцтойд тооцогдох зөрчлүүд тогтоогдоогүй болно.
2. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, шүүгдэгч Т.Ннь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 05 цагийн үед ....... аймгийн ......... сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “........” гэх газарт байрлах “..” нэртэй амралтын газрын гадна иргэн Б.Дүл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг 3 давхар шатнаас гараараа түлхэн унагаж, эрүүл мэндэд нь ууцны 3, 5 дугаар нугалмын хугарал, эрүү, зүүн хацар, зүүн мөрний зулгаралт, баруун шилбэний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Дөгсөн “...би 2023 оны 8 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед ажлын газрынхаа хамт олонтойгоо салхинд гарч Төв аймгийн Аргалант сум, Хөшөөт 2 дугаар баг, “Галзуу хар” гэх газар байдаг “UB-M” гэх амралтын газар очсон..., ...8 дугаар сарын 06-нд шилжих шөнө 05 цагийн үед ажлын газрын Т.Ннадтай ажил ярьж үгээр идэж байгаад намайг араас түлхсэн, би газар нүүрээрээ унаж, зүүн талын хацраа шалбалсан. Тэгээд би босоод эргэж Т.Ндээр ирээд чи яагаад намайг түлхэж байгаа юм бэ гэхэд дахиж хоёр гараараа миний цээж рүү түлхэж амралтын газрын байшингийн довжооны 3 давхар шатнаас газар унасан, би газар унаад босож явж чадахгүй байж байгаад 08 цагийн үед манай ажлынхан намайг ГССҮТ авч ирсэн..., ...болсон асуудлыг маш тод санаж байна. ...2 удаа түлхэж, газар унагаж, миний энэ гэмтлүүдийг надад учруулсан, намайг түлхэж унагахыг ажлын газрын Л.Ганхүлэг, нягтлан Б.Мбас харсан...”,
“...миний дор буюу худалдааны төлөөлөгч хийдэг Т.Нажил дээрээ авлагадаа орж чадаагүй байсан. Тэгээд би шалгаж байсан тэр асуудлаас болоод намайг араас нь явж байгаад ямар ядаргаатай п... вэ гэж хэлээд намайг түлхсэн. Тэгээд би зүүн талаараа газар унасан, би босож ирээд юу болов яав гэсэн чинь “ядаргаатай п... вэ” гэж хэлээд дахин намайг өөдөөс түлхсэн чинь би араараа савж ойчсон..., ...тэр үед ........... гэдэг хүмүүс харж байсан..., ...маш их гомдолтой байгаа би сэтгэл санаа болон эрүүл мэндээрээ хохирсон, энэ асуудлаас болж гурван сар листтэй байгаа...”
“...нойл орох гээд гэрээс гарч байтал Т.Нгэрийн гадаа таарсан, хамт ууж сууж юм яръя гэхээр нь би “Үгүй би уухгүй ээ” гээд зөрөөд өнгөрөхөд Т.Ннадад хандаж “Чи ямар хогийн г... вэ” гээд миний ар нуруунаас гараараа түлхээд намайг газар унагасан, газар унахад миний эрүү, зүүн хацар, зүүн мөр зулгарсан..., ...Т.Намуунцэцэгийн араас орсон байшин руу орох гээд шатар өгсөж байхдаа Намуунцэцэгээ гэж дуудаад хаалган дээр иртэл хаалганы цаанаас Намуунцэцэг намайг 2 гараараа цээж хэсэг рүү түлхэхэд би байшингийн гадна үүдний цементэн дээр ар нуруу хэсгээрээ унаж миний нуруу гэмтсэн...” гэх /хх-ийн1-хавтас 12-13, 16, 18-р тал/,
гэрч Л.Ганхүлэгийн “...2023 оны 8 дугаар сарын 06-ны өглөө 05 цагийн үед машиндаа орж амрах гээд байж байхад Б.Даариймаа нуруу эвгүй болчихлоо, Т.Ннамайг түлхээд шатнаас унагачихлаа гэж хэлсэн. Тэгээд хэсэг харж байгаад Б.Даваад ГССҮТ-д явж хүргэж өгсөн...”
“...Т.Намуунцэцэг, Б.Даариймаа хоёр юунаас болж хоорондоо маргалдсаныг мэдэхгүй байна, ямартай ч хоорондоо маргалдаж улмаар тухайн амралтын газрын үүдэнд Т.НБ.Дтүлхээд унагаасан, тухайн үед намайг харахад ойр хавьд хүн байгаагүй, түлхэхийг нь харсан...”
“...гэрээс урд зүгт 10-20 орчим метрийн зайд байдаг байшингийн үүд рүү хартал манай ажлын менежер Б.Д болон худалдааны төлөөлөгч Т.Ннар хэрэлдэж байгаад Т.Н2 гараараа Б.Дцээж хэсэг рүү түлхэхэд Б.Даариймаа тас гээд газар нуруугаараа унасан. ...Б.Даариймаа унасныхаа дараа ёо ёо гээд ёолоод ирэхээр нь би очсон...” гэх /хх-ийн 1-р хавтас 20, 22, 26-28-р тал/,
гэрч Б.Н-ийн “......үүрийн 5 цаг өнгөрч байхад гаднаас Б.Даариймаа, Т.Ннар ороод ирсэн бөгөөд Б.Даариймаа бие өвдөөд байна гээд уйлаад байсан... гэх /хх-ийн 1-р хавтас 24-р тал/,
гэрч Г.Б “...өглөө тухайн унтсан уулан дээрээ Мягмарсүрэнгийн хамтаар 09 цагийн орчим сэрээд амралтын газарт очиход Б.Дариймааг эмнэлгийн газар руу явсан Т.НБ.Дариймааг түлхээд /алгадаад/ унагаасан гэж хүмүүс ярьж байсан...” гэх /хх-ийн 1-р хавтас 34-р тал/ гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 9988 дугаартай “...Б.Дбиед ууцны 3, 5-р нугалмын хугарал, эрүү, зүүн хацар, зүүн мөрний зулгаралт, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..., ...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй, ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх /хх-ийн 1-р хавтас 37-38-р тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаартай “...Б.Дсэтгэцэд 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна, хэрэгт өөр нөхцөл байдал шинээр илрээгүй, цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх /хх-ийн 1-р хавтас 47-48-р тал/ шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Дэмнэлгийн карт /хх-ийн 1-р хавтас 126-128, 134-137-р тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3. Шүүгдэгч Т.Нөөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлах боломжтой ба ухамсарлаж байсан бөгөөд хохирогч Б.Дтүлхэн унагаж үүнээс нь үүдэн түүнд ямар нэгэн гэмтэл учирч болзошгүй гэдгийг мэдэж байсан, мэдэх боломжтой хэдий ч тэрээр үл ялих зүйлээр шалтаглан хохирогчтой маргалдан уг үйлдлээ хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгчийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.
4. Эрх бүхий байгууллагуудаас баталсан журмын дагуу хүний эрүүл мэндэд учирсан “Хүндэвтэр” хохирол нь шалгуур үзүүлэлт, шинжээрээ хөнгөн болон хүнд гэмтлүүдээс ялгагдах онцлогтой тул дээр дурдагдсан, тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Т.Н-ийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж үзэн түүнийг яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
5. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн Т.Н-ийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.
6. Шүүхээс шүүгдэгч Т.Нял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
7. Харин анхан шатны шүүх хохирогч Б.Д-с гарган өгсөн иргэний нэхэмжлэлээс “...эрүүл мэндэд нь учирсан эмчилгээ болон шатахууны зардалтай холбогдуулан шаардсан 5,653,990 төгрөгөөс 2,753,286 төгрөгийг хангаж, үлдэх 2,900,704 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн түүний ажилгүй байсан хугацааны цалин 5,967,000 төгрөгөөс 1,527,392 төгрөгийг нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар төлөгдсөн дүнгийн дунджаар тооцон хэрэгсэхгүй болгож үлдэх 4,612,176 төгрөг, нийт 7,365,462 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох, түүнчлэн хохирогчийн уг гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан, хохирол хор уршигт нэхэмжилсэн 7,144,500 төгрөгийг хэлэлцэх боломжгүй...” хэмээн шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох нь” хэсэгт дүгнэсэн атлаа энэ талаар “Тогтоох нь” хэсэгтээ огт шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу болжээ.
7.1. Давж заалдах шатны шүүхээс дээрх зардлуудтай холбогдуулан хохирогчоос мөрдөн шалгах болон анхан шатны шүүхэд гарган өгсөн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үзвэл, хохирогч Б.Д-аас эмчилгээ болон шатахууны зардалтай холбогдуулан нийт 6,642,203 төгрөгийг хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 78-125, 2 дугаар хавтасны 66-69-р талуудад авагдсан нотлох баримтуудын хүрээнд нэхэмжилжээ. Үүнээс 4,013,824 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхаас гадна уг гэмт хэрэгтэй хамааралтай гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл хоол хүнс, түүний ахуйн хэрэглээ, ямар эд зүйл худалдан авсан гэдэг нь мэдэгдэхгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтын хүрээнд 2,628,379 төгрөгийн шаардлагыг хангав.
7.2. Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дсэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “...Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн..., ...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг/...-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана...” гэж заасны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 162 тоот дүгнэлтээр “...хоёрдугаар зэрэглэл...”-ээр тогтоогдсон /хх-47-р тал/, уг зардалтай холбогдуулан 7,144,500 төгрөгийг нэхэмжилсэн.
Гэтэл анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэлгүйгээр хэлэлцэхгүй орхигдуулан жич нэхэмжлэх нь зүйтэй хэмээн үзсэн нь буруу.
Иймд хохирогч Б.Дсэтгэцэд учирсан хор уршиг 7,144,500 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол 2,628,379 төгрөг, нийт 9,772,879 төгрөгийг шүүгдэгч Т.Намуунцэцэгээс гаргуулан хохирогч Б.Даариймаад олгох нь зүйтэй гэж үзлээ.
7.3. Харин хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримт хангалттай авагдаагүй байхад шүүхээс 5,967,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор дүгнэснийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, үүнтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээн шийдвэрлэлээ.
8. Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна түүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих, зөв амьдралын хэв маягаа олох, эрүүл мэнд болон өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгох, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг хэд хэдэн зорилгыг агуулдаг.
Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээх ба хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалт тогтоосон бүсээс гадагш түр зорчих, эсхүл удаан хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах хүсэлтээ хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх боломжтой байдаг.
Дээр дурдсанчлан анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Н-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох төрөл хэмжээний хүрээнд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хэдий ч тодорхой үндэслэл заахгүйгээр ял эдлэх хязгаарлалтын бүсийг хэт өргөнөөр буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан уг ялын зорилгод нийцээгүй байна.
9. Иймд дээр дурдсан үндэслэлүүд нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхөөргүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт болон иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан нэмэлт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.Н-ээс гаргасан “...шүүх хэт нэг талыг баримтлан хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж миний эрх зүйн байдлыг дордуулсан, намайг хохирогчийг зодож, түлхэн унагаж гэмтээсэн гэдгийг нотлох баримт байхгүй эргэлзээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/307 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Н эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, ...... дүүрэг, 17 дугаар хороо, ........ тоот хаягаас шилжин явахыг, бусад аймаг орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Улаанбаатар хотын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар, хязгаарлалт тогтоосугай...” гэснийг
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ................ оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй...” гэж өөрчилж,
5 дахь заалт болгон “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Днэхэмжилсэн 19,753,703 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол 7,144,500 /долоон сая нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөг, эмчилгээний болон шатахууны зардал 2,628,379 /хоёр сая зургаан зуун хорин найман мянга гурван зуун далан ес/ төгрөг, нийт 9,772,879 /есөн сая долоон зуун далан хоёр мянга найман зуун далан ес/ төгрөгийг шүүгдэгч Т.Н-ээс гаргуулан хохирогч Б.Д-д олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,013,824 /дөрвөн сая арван гурван мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Дгаргасан цалин хөлстэй холбоотой 5,967,000 /таван сая есөн зуун жаран долоон мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэлэлцэхгүй орхин, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж,
“Тогтоох нь” хэсгийн “5-9” гэсэн дугаарлалтыг “6-10” гэж өөрчлөн дугаарлаж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч Т.Намуунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
З.ТҮВШИНТӨГС