Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2026/0714

 

2026 08 04 128/ШШ2026/0714

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н- ХХК /РД:5149894/,

Хариуцагч: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ,

Хариуцагч: Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах ажил (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт)-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Э.Л, хариуцагч Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Ш, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч Н- ХХК-иас анх тус шүүхэд хандан Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/537 дугаар мэдэгдэл болон дугаартай Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах ажил (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт)-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны Н- ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, дугаартай тендер шалгаруулалтад хүргүүлсэн Н- ХХК-ийн тендерийг үнэлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/536 дугаар М ХХК-д олгосон Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, дээрх мэдэгдлийн дагуу байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулах, ******* тоот дугаартай Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах ажил (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт)-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерт Н- ХХК-ийг шалгарсанд тооцож, гэрээ байгуулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн.

1.3.2026 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа Н- ХХК-ийн гаргасан ******* тоот дугаартай Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах ажил (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт)-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны Н- ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/536, 01/537 дугаартай мэдэгдэл, М ХХК-д олгосон Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийн дагуу байгуулагдсан гэрээг тус тус хүчингүй болгуулах, дугаартай Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах ажил (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт)-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерт Н- ХХК-ийг шалгарсанд тооцож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах гэж эцэслэн тодорхойлсон тул уг нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хоёр.Хэргийн үйл баримт талаар: 2.1.Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирлын 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай А/61 дүгээр тушаалаар Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах ажил (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт)-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулжээ.

2.2.Маргаан бүхий Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах ажил (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт)-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцохоор Н ХХК, М ХХК, Х ХХК, ******* ХХК нарын 4 компани материал ирүүлжээ.

2.3.Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2 дугаар тэмдэглэлээр ******* ХХК, Н ХХК-ийн тендерийн баримт бичгийг шаардлага хангаагүй гэж татгалзаж, Х ХХК, М ХХК нарын тендерийн баримт бичгийг шаардлага хангасан гэж үнэлж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн М ХХК-ийг шалгаруулахаар шийдвэрлэж, Үнэлгээний хорооны хурлын шийдвэр, зөвлөмжийг захиалагчид танилцуулахыг нарийн бичгийн дарга С.Э*******т үүрэг болгожээ.

2.4.Дээрх Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/536 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг М ХХК-нд, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/537 дугаартай тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй үндэслэлээр татгалзсан мэдэгдлийг Н- ХХК-нд тус тус хүргүүлжээ.

2.5.Уг шийдвэрийг эс зөвшөөрч Н ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу гомдлыг хянаад, тус яамны 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 03/7417 дугаартай албан бичгээр ...1.Н- ХХК болон зам ХХК хооронд 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан түншлэлийн гэрээнд Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас зарласан Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах /Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт/ нийлүүлэгчийг сонгох ажил ******* тоот дугаартай тендерийн ажилд талууд хамтран оролцохоор харилцан тохиролцов гэж заасан байх тул түншлэлийн гэрээний огноо зөрүүтэй гэсэн үндэслэлээр тус компанийн тендерээс татгалзах үндэслэлгүй байна. 2.Дээрх түншлэлийн гэрээний 1.2-т Талууд хамтын зорилтоо хэрэгжүүлэх явцад 80:30 хувиар оролцох... гэж, 2.4-т Тендерт оролцогч талууд нь тендерт оролцоход шууд зардлыг А тал хариуцах үүрэг хүлээнэ. Гэрээний нийт ажлын 80 хувийг А тал, 30 хувийг Б тал хариуцаж ажиллах бөгөөд тус тусын тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэнэ. /Энэ нь төсөв, тоо хэмжээгээр тодорхойлно./ гэж тус тус талуудын гүйцэтгэх үүргийг зөрүүтэй заасан байх тул дээрх шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэж, тендер шалгаруулалтыг хууль, журамд заасны дагуу цааш нь үргэлжлүүлэхийг захиалагчид мэдэгджээ.

2.6.Улмаар 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ болон М ХХК нарын хооронд Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт) ажил гүйцэтгэх ******* дугаартай гэрээг байгуулсан байна.

Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... Манай компани Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ газраас зарласан ******* тоот дугаартай Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэртэй тендерт оролцож бусад оролцсон. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/537 тоот мэдэгдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасны дагуу тендерийн шаардлагад нийцээгүй /түншлэлийн гэрээнд талуудын оролцох хувь, гэрээ байгуулсан огноо зөрүүтэй/ хэмээн үзэж татгалзсан. Бид дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч гомдол гаргасан ба Сангийн яамнаас түншлэлийн гэрээ байгуулагч талууд нь хэзээ болох ямар нэртэй тендер шалгаруулалтад оролцох гэж байгаагаа гэрээндээ тодорхой тусгасан тул түншлэлийн гэрээний огноо зөрүүтэй гэсэн үндэслэлээр тус компанийн тендерээс татгалзах үндэслэлгүй гэж гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Харин түншлэлийн гэрээний 1.2-т Талуудын хамтын зорилтоо хэрэгжүүлэх явцад 80:30 хувиар оролцох гэж, 2.4-т Тендерт оролцогч талууд нь тендерт оролцоход шууд зардлыг А тал хариуцах үүрэг хүлээнэ. Гэрээний нийт ажлын 80 хувийг А тал, 30 хувийг Б тал хариуцаж ажиллах бөгөөд тус тусын тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил гүйцэтгэнэ. Энэ нь төсөв, тоо хэмжээгээр тодорхойлно гэж талуудын гүйцэтгэх үүргийг зөрүүтэй заасан тул дээрх шаардлагад нийцээгүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шийдвэрлэснийг мөн зөвшөөрөх боломжгүй байна.

Манай компани нь хүнд даацын хэмжүүр худалдах, суурилуулах, засварлах үнэлгээнд хамрагдсан зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тул зам барилгын тусгай зөвшөөрөлтэй зам ХХК-тай түншилж, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 26/37 тоот гэрээ байгуулан дээрх тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд тендерийн баримт бичгийн ТШЗ 16.1-т заасан ажлын төсвийг батлагдсан зураг, тоо хэмжээний дагуу гүйцэтгэж ирүүлэх шаардлагын дагуу бид мэргэшсэн төсөвчнөөр ажлын төсөв хийлгэж, түншлэлийн гэрээний 2.4-т оролцогчдын тус тусын тусгай зөвшөөрлийн хүрээнд гүйцэтгэх ажил үүргээ хуваарилсан бөгөөд ажлын хэмжээг батлагдсан төсвийн тоо хэмжээгээр гүйцэтгэхээр тодорхойлж, нарийвчлан тусгасан. Түншлэлийн гишүүдийн бүх ажил хоёр талаасаа нийлж нийт ажил 100 хувь болох нь энгийн ойлгомжтой логик бөгөөд бид шалгарсан тохиолдолд батлагдсан төсөв, ажлын тоо хэмжээг үндэслэж ажил гүйцэтгэх нь тодорхой, мөн түншлэлийн гэрээнд талуудын оролцоог 80:30 гэж цифр андуурсан арифметик алдаа нь түншлэлийн гэрээний талуудын техникийн болон санхүүгийн, түүнчлэн туршлагын чадавхыг тодорхойлоход нөлөөлөхөөргүй байхад илэрхий техникийн /бичиглэлийн/ алдааг үндэслэн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзаж байгаа нь тухайн салбартаа танигдсан, ажлын туршлага болоод санхүү, техникийн хувьд бүрэн шаардлага хангасан манай компанийн тендерийн баримт бичгээс арайхийж олсон үл ялих шалтаг юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт нь шаардлагад нийцээгүй тендерээс татгалзах зохицуулалт бөгөөд тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэх нөхцөлийг мөн хуулийн 26 дугаар зүйлд оролцогчийн ерөнхий шаардлага /хуулийн 7.2, 7.3, 15.2 дахь заалт/, мөн чадавхын болон туршлагын доод шаардлага /хуулийн 15, 16, 17 дугаар зүйл/, санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн эсэхийг захиалагч шалгах, ингэхдээ мөн зүйлийн 26.7 дахь хэсэгт зааснаар бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй, захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулаагүй, захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгод нийцсэн эсэх зөрүүг харгалзан үзэх үүрэгтэй.

Гэтэл захиалагч байгууллага нь Н- ХХК болон зам ХХК-иудын хооронд байгуулагдсан түншлэлийн гэрээний 2.4-т заасан тендерт оролцогч талууд нь тус тусын тусгай зөвшөөрлийн хүрээнд төсөвт тусгагдсан тоо, хэмжээгээр ажил гүйцэтгэх үндсэн агуулгыг үл харгалзаж, тендерт оролцогчийн чадавх болон ажлын гүйцэтгэлд огт нөлөө үзүүлэхгүй, илэрхий техник/ бичиглэл- ийн шинжтэй, залруулж ойлгож болохуйц арифметик алдааг үндэслэж манай компанийн тендерээс татгалзах үндэслэлгүй байсан гэж бид үзэж байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төрийн худалдан авах ажиллагаа нь өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатайгаар явагдах ёстой бөгөөд хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах ..., 25.4-т Захиалагч энэ хуулийн 27.3-т заасан арифметик алдааг залруулснаас бусад тохиолдолд тендерийн үнэ, үнийн хөнгөлөлтийн талаар тодруулга авах хүсэлт гаргахгүй гэж заасан байдаг. Түншлэлийн гэрээнд талуудын оролцох хувь хэмжээг 80:30 гэж алдаатай бичсэн нь нийлээд 110 буюу нэг бүхэл-ийг 100 хувь гэж хүлээн зөвшөөрдөг нийтэд тогтсон ойлголтоос зөрүүтэй болж математик тооцооллын хувьд гарсан алдаа гэдэг нь илэрхий ийм тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтын дагуу захиалагч нь тодруулга авах ёстой байсан бөгөөд захиалагч энэ үүргээ хэрэгжүүлэлгүй, харин тендерээс татгалзах үндэслэл болгож байгаа нь хэт явцуу модон шийдвэр болсон бөгөөд төрийн худалдан авах ажиллагааны зорилгод нийцэхгүй, харин манай компанийн тендерээс тухайлан татгалзах шалтаг хайсан, бодит нөхцөл байдалд тохироогүй /Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 дахь заалт/ шийдвэр болсон гэж үзэж байна.

Мөн Захиалагчаас 2025 оны 11 дүгээр сард ******* тоотоор энэхүү тендерийг мөн зохион байгуулж байсан ба бид дээрх тендерт оролцож мөн адил бусад оролцогчдоос хамгийн бага үнэ өгсөн боловч хуулийн хугацаандаа шийдвэр гаргахгүй байж байгаад бидний үнэ, төсөв нийтэд илэрхий болсны дараа өмнөх тендерийг хүчингүй болгож байсан. Тендер шалгаруулалтыг дахин зарласныг нь бид эсэргүүцэн захиалагч байгууллагад албан бичиг өгсөн боловч ямар нэгэн хариу өгөхгүйгээр дахин зарлаж, манай тендерээс үл ялиг шалтгаанаар татгалзаж байгаа нь шударга өрсөлдөөнийг зориуд хязгаарласан, манай байгууллагын тэгш өрсөлдөх эрхийг үгүйсгэсэн, хариуцлагагүй үйлдэл гэж бид үзэж байна.

Иймд Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/536 дугаар М ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, дээрх мэдэгдлийн дагуу байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулах, ******* тоот дугаартай Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах ажил (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт)-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерт манай компанийг шалгарсанд тооцож, гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хүнд даацын хэмжүүр худалдах, суурилуулах, засварлах, үнэлгээнд хамруулах зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Иймд авто замын барилгын тусгай зөвшөөрлийг зам компанитай хамтран байгуулсан түншлэлээр хэрэгжүүлсэн. Түншлэлийн гишүүдийн гүйцэтгэх ажил хоёр талаасаа нийлээд нийт ажлын 100 хувийг бүрдүүлэх нь энгийн ойлгомжтой логик бөгөөд батлагдсан төсөв, ажлын тоо хэмжээ, гүйцэтгэх үндэслэл нь тодорхой. Түншлэлийн гэрээнд талуудын оролцоог 80, 30 гэж цифр андуурсан арифметикийн алдаа гарсан. Энэ нь түншлэлийн гэрээний талуудын техник, санхүүгийн чадавх, түншлэлийн туршлагын тодорхойлолтод нөлөөлөхгүй байхад илэрхий техникийн алдааг үндэслэн тендерийн шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан нь манай компанийг үл ялиг асуудлаар хассан гэж үзэж байна. Энэ нь тендерийн үндсэн шаардлага болох тоног төхөөрөмж, хүний нөөц, ажлын гүйцэтгэлд нөлөөлөхүйц зөрчил биш бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалтад заасан тендерт сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал биш юм. Тендерт тавигдсан шаардлагууд болох санхүүгийн чадавх, бусад шалгуурын талаар манай компани ямар нэгэн алдаа, дутагдал гаргаагүй. Харин энэ арифметикийн алдаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт хамаарах асуудал юм. Тухайлбал, нэг тэрбум төгрөг гэж бичих ёстой байтал арван мянган төгрөг гэж бичсэнтэй адил арифметикийн алдаа бөгөөд засах боломжтой. Энэ ажил 100 хувиас бүрдэх болохоос 110 хувиас бүрдэх боломжгүй. Манай компанийн маргаж байгаа гол асуудал нь түншлэлийн гэрээнд 80, 30 гэж бичсэн нь хэнд ч ойлгомжтой арифметикийн алдаа байхад тендерийн үнэлгээ хийхдээ үүнийг үндэслэн татгалзсан явдал юм. Манай компани зам ХХК-тай анхнаасаа түншлэлийн гэрээ байгуулсан. Түншлэлийн гэрээний 6 дахь хэсэгт энэ тендерт шалгарсан тохиолдолд зам ХХК-тай гэрээгээ шинэчлэн байгуулж, цаашид ажлаа үргэлжлүүлэхээр тохиролцсон. Энэ нь Иргэний хуульд заасан болзол тавьсан хэлцэл буюу урьдчилан байгуулсан гэрээ юм. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан тохиолдолд гэрээгээ 80, 20 хувийн оролцоотойгоор шинэчлэн байгуулна, үүнийг тодорхой тусгана гэж харилцан тохиролцсон. Учир нь санхүүгийн тооцоо шаардлагатай тул гэрээг дахин байгуулахаар болсон. Иймээс хууль зүйн үүднээс энэ нь болзол тавьсан хэлцэл гэж үзнэ. Бид тендерт шалгарсан ч байж болно, шалгарахгүй ч байж болно. Гэхдээ чи 20 хувийг нь, би 80 хувийг нь хийнэ гэсэн гэрээ байсан. Харин уг гэрээнд 20 хувийг 30 хувь гэж бичсэн техникийн алдааг тендер шалгаруулалтын үнэлгээнд үндэслэл болгон авч үзэх, үнэлэх талаар хуульд зохицуулалт байхгүй. Яагаад гэвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт түншлэлийн гэрээ, туслан гүйцэтгэгчийн гэрээг үнэлэх талаар зохицуулалт байдаггүй. Харин тендерийн санал, тооцоолол, хүний нөөц зэрэг асуудлыг үнэлэхээр зохицуулсан байдаг. Тиймээс Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах ажил (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт)-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/536 дугаар М ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, дээрх мэдэгдлийн дагуу байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулах, ******* тоот дугаартай Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах ажил (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт)-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерт манай компанийг шалгарсанд тооцож гэрээ байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн төвд даалгах шаардлага гаргаж байгаа. гэв.

3.3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр, С.Э******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Зам тээврийн яамнаас эрх шилжиж ирсэн 1.115.238.827 төгрөгийн төсөвт өртөгтэй тусгагдсан бөгөөд нээлттэй тендер шалгаруулалтын аргаар ажил гүйцэтгэх төсөл арга хэмжээний хүрээнд Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цахим санд байршуулсан. Энэхүү тендерт М ХХК 1,064,441,737 төгрөг, Х XXK 1,112,650,000 төгрөг, Н ХХК 1,063,688,845 төгрөг, ХХК 1,080,000,000 төгрөгийн тус тус үнийн санал ирүүлсэн байна. 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт нээж, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирлын 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны хурлаар Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говь-Сүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, тендерт оролцогчийн ирүүлсэн бичиг баримтад үнэлгээг хийж, сонгон шалгаруулалтыг явуулж, захиалагчид хурлын шийдвэр, дүгнэлтийг хүргүүлсэн. Уг дүгнэлтээр ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасны дагуу татгалзах; Н ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасны дагуу татгалзах, Х ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу шаардлага хангаагүй тендер ирүүлсэн тул татгалзах, М ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасны дагуу бүх нөхцөлийг хангаж шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн тул шалгаруулах зөвлөмжийг ирүүлсэн.

Үнэлгээний хорооны хурлаар Н ХХК, зам ХХК-тай 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 26/37 дугаартай түншлэлийн гэрээ байгуулж ирүүлсэн. Тус гэрээний 1.1-т заасан А, Б талууд хамтын зорилтоо хэрэгжүүлэх явцад 80:30 хувиар оролцох, Бусад зүйл 6.6 Энэ гэрээ нь талууд түншлэн, үүргээ бүрэн биелүүлж дууссан нөхцөлд дуусгавар болсонд тооцогдоно. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулав. Талуудын оролцох хувь, гэрээ байгуулсан огноо зөрүүтэй байгаа тул татгалзах саналтайгаар шийдвэрлэсэн. Улмаар Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/537 дугаартай мэдэгдлийг Н- ХХК-д хүргүүлсэн. Н- ХХК-д уг мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03/6920 тугаартай албан тоотоор тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/7417 дугаартай албан тоотоор ... тендер шалгаруулалтыг хууль, журамд заасны дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй байна... гэж түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацааг дуусгавар болгосон байдаг.

Түүнчлэн Н- ХХК нь Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах (Улаанбаатар түргэний гүүр, Говьсүмбэр Чойр, Төв Эрдэнэсант, Хөвсгөл Мөрөн төлбөр авах цэгт) ******* дугаартай тендер шалгаруулалтад оролцож, шалгараагүйн улмаас Монополын эсрэг газарт гомдол гаргаж, Монополын эсрэг газрын 2025 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 02/2449 дугаартай албан тоотоор тендер шалгаруулалт үргэлжилж байсан болно. Статик автопүү суурилуулах тендер шалгаруулалтыг зөвхөн Н- ХХК шалгарч байх ёстой юм шиг ойлгож, өөртөө давуу байдлыг бий болгох зорилгоор шүүхэд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд Н- ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.4.Хариуцагч Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендерийн үнэлгээний хороо хамтын шийдвэр гаргадаг. Сангийн яам нь үнэлгээний хорооны дээд шатны байгууллага бөгөөд улсын байцаагч ажилладаг. Улсын байцаагчийн шийдвэрийн дагуу Үнэлгээний хорооны гишүүд 100 хувийн саналаар анхны шийдвэрээ үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Үүний дагуу Н- ХХК 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр захирал Д.Д******* , дугаарын утсаар Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга н.Э*******тай холбогдож, Сангийн яам шийдвэр гаргаж манай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн тул тендерийн баталгааг цуцалж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан. Үнэлгээний хороо хүсэлтийн дагуу 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тендерийн баталгааг цуцалсан. Тендерийн баталгааг цуцалсны дараа Н- ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

3.5.Гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Ш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зам тээврийн хөгжлийн төвөөс зарласан тендерт манай М ХХК оролцож 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/536 тоот Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дээр хүлээн авсан. Тус худалдан авах ажиллагаанд гомдол гарсантай холбоотой гэрээ байгуулах өдөр хойшлогдсон бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулж ******* дугаартай Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт) Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Захиалагч талаас 26/01/01 дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өгч тус гэрээт ажил нь замын аюулгүй байдал, зам тээврийн осол, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд нөлөөлж буй замын эвдрэл гэмтлийг бууруулахад чухал ач холбогдолтой тул хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэхийг даалгасан.

Гэрээ байгуулагдаж, ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдож, ажил гүйцэтгэх хугацаа явж эхэлсэн тул бид гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд гэрээт ажлыг чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай хийн 70,5 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ажлын гүйцэтгэл болон түүнтэй холбоотой тайланг хавсаргасан болно. Хэрэв тус ажлыг хэргийг шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн тохиолдолд дээрх ажил цаашид үргэлжлэхгүй саатах, улмаар хүйтний улирал эхлэхтэй холбогдон ажил бүрэн зогсох эрсдэл үүснэ. Мөн манай компанийн одоогийн хийсэн байгаа ажлын төлбөр төлөгдөх хугацаа хойшилж, хойшилсон хугацаагаар манай компани санхүүгийн алдагдалд орох бөгөөд тус алдагдал нөхөгдөхгүй байх нөхцөл үүсэж байна. Иймд захиалагчийн болон холбогдох төрийн байгууллагын шийдвэрүүдийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н- ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.6.Гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлтэй холбоотой тайлбар, хүсэлт болон гуравдагч этгээдийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Захиалагчийн зүгээс нэхэмжлэгчийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтад заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан. Сангийн яам мөн энэ агуулгаар тайлбар гаргасан. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх хэсэгт Түншлэлийн гишүүд дараах шаардлагыг хангасан гэрээний үндсэн дээр тендер ирүүлнэ гэж заасан бөгөөд гэрээний үүрэг гүйцэтгэхэд бүх гишүүдийн хамтран болон холбогдох хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан байна гэж заасан. Тиймээс түншлэлээр оролцож байгаа, нэхэмжлэгч компани нь түншлэлийн хүрээнд тендерт оролцохдоо ямар үүрэг, хариуцлага хүлээхээ тодорхой болгосон байх шаардлагатай. Хуулиар түншлэлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан байна. Тухайлбал, нэхэмжлэгч 80 хувийн үүрэг хүлээх, нөгөө түншлэлд оролцож байгаа этгээд 20 хувийн үүрэг хүлээх эсэх нь тодорхой байх ёстой. Гэтэл тухайн түншлэлийн гэрээнд талуудын үүрэг, хариуцлага тодорхой бус байна. Түншлэлээр тендерт оролцож байгаа тохиолдолд талууд хэдэн хувийн оролцоотойгоор үүрэг хүлээж, хариуцлага хүлээх нь тодорхой байж байж захиалагч тухайн гэрээг үнэлэх боломжтой. Гэтэл үүрэг, хариуцлага тодорхойгүй байгаа нь захиалагч тухайн түншлэлийн гэрээг үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Нэг ёсны тухайн гэрээг үнэлж, тендерт шалгаруулсны дараа талууд бид 30 хувийн үүрэг хүлээхгүй, 20 хувийн үүрэг хүлээх байсан гэж, эсхүл эдгээр тал 70 хувийн үүрэг хүлээхгүй, 80 хувийн үүрэг хүлээнэ гэж маргах эрсдэл үүсэхээр байна. Ийм нөхцөл байдлаар захиалагч тендерээс татгалзсан бөгөөд энэ шийдвэр үндэслэлтэй байсан. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй талаар тайлбар хэлье. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр, эсхүл зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх байхгүй бөгөөд эрх нь сэргэх ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ингэж тайлбарлаж байгаа үндэслэл нь захиалагч анх тендер зарлахдаа таван байршилд автопүү хийлгэх тендер зарласан. Үүнээс хоёр байршилд гуравдагч этгээд аль хэдийн статик автопүү суурилуулж, ажил гүйцэтгэсэн байна. Нийт таван байршилд суурилуулах тоног төхөөрөмжийн хувьд гаалийн мэдүүлгээс харахад бүх авто пүүг оруулж ирсэн байна. Ийм нөхцөлд нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй гэж үзэж байна. Маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй гэсэн үг. Гуравдугаарт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа тухайн ажлын тендерт манай компанийг шалгарсанд тооцож өгнө үү гэсэн агуулга гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан шаардлага биш гэж үзэж байна. Учир нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулах шаардлагатай хамтатган ийм төрлийн шаардлага гаргадаг. Тухайлбал, хуулийн шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох зэрэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргадаг боловч энэ нь бие даасан шаардлага болж чаддаггүй. Иймд тогтоох агуулгаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.9 дэх заалтад заасан нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа тул процессын хуулийн 109 дүгээр зүйлд заасан үндэслэлээр уг шаардлагын хүрээнд татгалзаж өгнө үү гэж хүсэж байна. Мөн нэхэмжлэгч даалгах агуулгаар нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарт гэрээ байгуулахыг даалгах шаардлага гаргасан. Гэтэл энэ тендерийн хувьд талууд үнийн саналын хувьд ялсан асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, хамгийн бага үнийн санал ирүүлсэн компанитай гэрээ байгуулах талаар хуульд зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгч нь шаардлага хангасан тендерийн хүрээнд буюу өмнөх үе шатанд захиалагч татгалзсан асуудалтай маргаж байгаа. Харин захиалагч хоёр компани шаардлага хангасан тендер ирүүлсэн тохиолдолд дараагийн шатанд аль компанитай гэрээ байгуулах эрх нь захиалагчийн өөрийн эрхийн асуудал юм. Гэтэл захиалагч ийм шийдвэр гаргаагүй байхад шууд даалгах агуулгаар нэхэмжлэл гаргаж байгаа нь боломжгүй асуудал гэж үзэж байна. Иймд даалгах агуулгатай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, миний зүгээс сая нэхэмжлэгчийн шаардлагыг харахад Үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй байна гэж ойлгож байна. Захиалагч нь Үнэлгээний хороо байгуулж, Үнэлгээний хорооны шийдвэрийн үндсэн дээр ажиллагаа явуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь Үнэлгээний хорооны шийдвэртэй холбоотойгоор маргаагүй, зөвхөн мэдэгдэл болон гуравдагч этгээдийг шаардлага хангасан гэж үзсэн асуудлаар маргаж байна. Энэ хүрээнд 01/537 болон 01/536 дугаартай хоёр мэдэгдэл гарсан байна. Энэ хоёр мэдэгдэлтэй маргаж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр Үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагын хувьд эрх сэргэх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг. Иймд одоогийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан ч эрх сэргэх боломжгүй, өөр маргаан бүхий актад маргаагүй байна. Сая хариуцагчийн тайлбараас мөн тодорхой болж байна. Нэхэмжлэгч өөрөө тендерийн баталгааг буцаан олгох хүсэлт гаргаж, тендерээс татгалзсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, ашиг сонирхол байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Даалгах болон тогтоолгох агуулгатай нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татгалзаж өгнө үү гэж үзэж байна. гэв.

3.7.Гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани тус газраас зарласан худалдан авах ажиллагаанд оролцсон. Бидний зүгээс шаардлага хангасан материалыг хүргүүлсэн. Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэрийг үнэн зөв гаргасан гэж үзэж байна. Түрүүн хэлсэн арифметикийн алдаа гэдэг нь бидний олон удаагийн худалдан авах ажиллагаанд оролцож байсан туршлагаар хуудасны тоо андуурах зэрэг жижиг хэмжээний техникийн алдаа гэж хэлж байна. Гэтэл энэ худалдан авах ажиллагаа нь ажил гүйцэтгэх төсөл байсан. Төслийн хоёр гишүүн ажлаа гүйцэтгэх хувийг буруу тусгасан асуудал нь жижиг алдаа биш, харин ажил гүйцэтгэх үүрэг, хариуцлагад шууд нөлөөлөх томоохон зөрчил гэж үзэж байна. Иймд Үнэлгээний хороо үндэслэлтэй, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах ажил (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт)-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дугаартай тендерийн баримт бичгийн 7.1-д Тендерт ирүүлэх түншлэлийн гэрээ, туслан гүйцэтгүүлэх гэрээ нь хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж заажээ.

3.Нэхэмжлэгч Н- ХХК-иас зам ХХК-тай 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 26/37 дугаартай Түншлэлийн гэрээ-г тендерийн баримт бичигт ирүүлсэн бөгөөд тус гэрээнд Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас зарласан Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах ажил (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт)-ын гүйцэтгэгчийг сонгох ажил тоот дугаартай тендерийн ажилд талууд хамтран оролцохоор харилцан тохироцов гээд гэрээний 1.2-т Талууд хамтын зорилтоо хэрэгжүүлэх явцад 80:30 хувиар оролцох бөгөөд үнэнч, шударгаар хамтран ажиллах, бие биенийхээ ашиг сонирхлыг хамгаалах үндсэн дээр харилцан туслалцах бөгөөд өөрсдийн эрх, үүрэг хариуцлагыг төлөөлөх эрх бүхий нэг гишүүдийг тендерийн ерөнхий зохицуулагчаар сонгон төлөөлүүлэх болно, 2.4-т Тендерт оролцогч талууд нь тендерт оролцоход шууд зардлыг А тал хариуцах үүрэг хүлээнэ. Гэрээний нийт ажлын 80 хувийг А тал, 30 хувийг Б тал хариуцаж ажиллах бөгөөд тус тусын тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэнэ./Энэ нь төсөв, тоо хэмжээгээр тодорхойлогдоно/. Үүнд А тал-Автожин түүний дагалдах хэрэгслүүдийг нийлүүлэх, угсарч тохируулах, баталгаажуулах, бүх санхүүжилтийг гаргах, хүлээлгэн өгөх, Б тал- Автозамтай холбоотой бүх төрлийн ажлыг батлагдсан зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэх гэж тус тус заасан байна.

4.Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2 дугаар хуралдаанаар Н- ХХК-ийн тендерийн баримт бичгийг шаардлага хангаагүй гэж татгалзсан нь үндэслэлтэй байна.

5.Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Тендер шалгаруулалтад аж ахуй эрхлэгч дангаараа, эсхүл түншлэлээр тендер ирүүлж болно, 6.2-т Түншлэлийн гишүүн бүрийн гүйцэтгэх үүрэг тендерийн үнийн 20 хувиас дээш байна, 6.3-т Түншлэлийн гишүүд дараах шаардлага хангасан гэрээний үндсэн дээр тендер ирүүлнэ: гээд 6.3.1-т гэрээний үүрэг гүйцэтгэхэд бүх гишүүний хамтран болон тус бүр хүлээх үүрэг, хариуцлагыг заасан байх гэж заасан, хуулийн энэхүү зохицуулалтын дагуу тендерт оролцогч нь түншлэлээр аж ахуйн нэгжтэй хамтран оролцох тохиолдолд түншлэлийн гэрээнд гишүүн бүрийн болон хамтран гүйцэтгэх үүргийг тусгайлан заах, ийнхүү түншлэлийн гишүүн бүрийн гүйцэтгэх үүрэг нь тендерийн үнийн 20 хувиас дээш байх шаардлагыг тусгайлан заажээ.

6.Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу тендерт оролцогчдын баримт бичиг тендерийн шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэх үүрэгтэй, тодруулбал, хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4-т тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх гэж заасны дагуу тендерт оролцогчдын түншлэлийн гэрээ нь хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэхийг хянан үзэх бөгөөд нэхэмжлэгч Н- ХХК болон зам ХХК-тай 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 26/37 дугаартай Түншлэлийн гэрээ-нд талуудын Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах ажил (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт)-ын гүйцэтгэгчийг сонгох ажилд хамтран оролцох хувийг А тал болох Н- ХХК 80 хувь, Б тал болох зам ХХК 30 хувь гэж талуудын гүйцэтгэх үүргийг зөрүүтэй тодорхойлсон нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй байна.

7.Өөрөөр хэлбэл, түншлэлийн гэрээнд талуудын гүйцэтгэх үүргийг зөрүүтэй тодорхойлсны улмаас А тал 70, эсвэл 80 хувийн, Б тал 30 эсвэл 20 хувийн үүргийг гүйцэтгэх байдлаар талуудын гүйцэтгэх үүргийг эцэслэн тодорхойлох боломжгүй тодорхойгүй байдлыг үүсгэжээ.

8.Хэдийгээр нэхэмжлэгчээс уг түншлэлийн гэрээнд талуудын оролцоог 80:30 гэж цифр андуурсан арифметик алдаа нь түншлэлийн гэрээний талуудын техникийн болон санхүүгийн, түүнчлэн туршлагын чадавхыг тодорхойлоход нөлөөлөхөөргүй байхад илэрхий техникийн, бичиглэлийн алдаа гэж тайлбарлаж байх боловч тендерт оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй ба түншлэлийн гэрээнд талуудын гүйцэтгэх үүргийг алдаагүй зөв тодорхойлох нь тендерийн баримт бичигт заасан бараа, ажил, үйлчилгээг тендерт оролцогч захиалагчид саадгүй тогтоосон хугацаанд бүрэн нийлүүлэх, аливаа үүсэх эрсдэлд түншлэгч талуудын хүлээх хариуцлага тодорхой байх шаардлагад үндэслэх тул цифр андуурсан арифметик алдаа гэж шууд дүгнэх үндэслэлгүй, түүнчлэн түншлэлийн гэрээнд тусгасан талуудын гүйцэтгэх үүргийн зөрүүтэй байдал нь тендерт оролцогчийн техник, санхүү, туршлагын чадавхыг тодорхойлоход нөлөөлөхүйц ноцтой алдаа байх шаардлага тавигдахгүй.

9.Мөн нэхэмжлэгчээс уг алдаа нь математик тооцооллын хувьд гарсан алдаа гэдэг нь илэрхий тохиолдолд захиалагч тодруулах авах ёстой байсан гэж тайлбарладаг.

10.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана гэж, 25.3-т Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор нэмэлт баримт бичиг, загвар, дээж ирүүлэхийг шаардахгүй гэж тус тус заасан, захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх байдлаар тодруулга авахыг хориглосон тул хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нэхэмжлэгч Н- ХХК-иас түншлэлийн гэрээний талуудын гүйцэтгэх үүргийн талаар тодруулга аваагүйг буруутгах үндэслэлгүй.

11.Иймд хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны болон захиалагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын нэхэмжлэгч Н- ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг шаардлага хангаагүй гэж үзэж, татгалзсан шийдвэр нь хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах гэж заасантай нийцсэн байна.

12.Ийнхүү хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/536 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/537 дугаартай тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй үндэслэлээр татгалзсан мэдэгдлийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй байх тул Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ болон М ХХК нарын хооронд 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт) ажил гүйцэтгэх ******* дугаартай гэрээг хүчингүй болгох, Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт) ажил гүйцэтгэх ажлын тендерт Н- ХХК-ийг шалгарсанд тооцож, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

13.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс М ХХК нь санал болгосон Хэмжилзүйн мэргэшсэн инженер-т Ургамал хамгаалагч хорио цээрийн шинжээчээр бакалавр зэрэгтэй Б.Ч*******ыг санал болгосон, үнэлгээний хорооны гишүүн С.Э******* үнэлгээний хорооны шийдвэрт тэмдэглэл үйлдээгүй гэх тайлбарыг гаргасан.

14.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна, 60 дугаар зүйлийн 60.1-д Сонирхогч этгээд, эсхүл оролцогч гомдол хянан шийдвэрлэх байгууллагын, эсхүл худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно гэж заасан, нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Сангийн яаманд Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын өөрийн тендерийн баримт бичгийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан, гуравдагч этгээд М ХХК-ийг шалгаруулсан захиалагчийн шийдвэртэй гомдол гарган маргаагүй байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллагаас дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаж, маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм.

15.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Захиалагч энэ хуулийн 10.2-т зааснаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаас бусад тохиолдолд үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулна, 50.1.1-д 100 сая төгрөг хүртэл төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтын үнэлгээний хороог гурваас доошгүй, 50.1.2-т ерөнхий гэрээний нэгдүгээр үе шатны, эсхүл энэ хуулийн 50.1.1-д зааснаас бусад тендер шалгаруулалтын үнэлгээний хороог таваас доошгүй, 50.13-т Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний хорооны гишүүнд урамшуулал олгохтой холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж, 50.2-т Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:, 50.2.1-т тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах 50.2.2-т тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, 50.2.3-т захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх гэж тус тус заасан.

16.Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журмын 3.1-д Үнэлгээний хорооны гишүүн бүр саналын нэг эрх эдлэх ба хуралд саналаа илээр өгч оролцоно, 3.6-д Үнэлгээний хорооны нарийн бичиг үнэлгээний хороо хуульд нийцүүлэн хэвийн, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангахтай холбоотой дараах үүргийг хүлээнэ. Үүнд: 3.6.1-д хурлын товыг зарлан мэдээлэх, хурлыг зохион байгуулах, 3.6.2-т холбогдох маягтын дагуу үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, 3.6.3-т тендер шалгаруулалтын хувийн хэргийн холбогдох баримт бичгийг цахим системд нийтлэх, тендер шалгаруулалтын хувийн хэргийг архивын хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн гүйцэд хадгалах, байгууллагын архивд шилжүүлэх, 3.6.4-т тендер шалгаруулалттай холбоотойгоор аливаа этгээдтэй бичгээр болон цахим хэлбэрээр харилцсан баримтыг тендер шалгаруулалтын хувийн хэрэгт хадгалах, 3.6.5-д энэ журам болон хууль тогтоомжид заасан бусад, 4.9-д Үнэлгээний хорооны хуралд тухайлсан асуудал бүрээр санал хурааж шийдвэрлэхэд хуралд оролцсон гишүүдийн олонхын дэмжсэн саналаар шийдвэрлэх ба захиалагчид хүргүүлэх зөвлөмжийг эцэслэн батлах эсэхийг үнэлгээний хорооны нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

17.Дээрх хууль журмын зохицуулалтуудаас үзвэл захиалагчаас үнэлгээний хороог дарга, гишүүн, нарийн бичгийн даргын бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд тэдгээр нь үнэлгээний хорооны гишүүн болохын хувьд тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх эрхийн хүрээнд тус бүр саналын нэг эрх эрхтэй оролцож, хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар тухайлсан асуудал бүрээр санал хурааж шийдвэр гаргахаар журамлажээ.

18.Харин үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хэлэлцэж буй асуудлаар санал өгөх саналын эрхтэй байхаас гадна хурлын товыг зарлан мэдээлэх, хурлыг зохион байгуулах, холбогдох маягтын дагуу үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, тендер шалгаруулалтын хувийн хэргийн холбогдох баримт бичгийг цахим системд нийтлэх, тендер шалгаруулалтын хувийн хэргийг архивын хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн гүйцэд хадгалах, байгууллагын архивд шилжүүлэх, тендер шалгаруулалттай холбоотойгоор аливаа этгээдтэй бичгээр болон цахим хэлбэрээр харилцсан баримтыг тендер шалгаруулалтын хувийн хэрэгт хадгалах үүргийг гүйцэтгэхээр байна.

19.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга С.Э******* үнэлгээний хуудасны шийдвэр хэсэгт тэмдэглэл үйлдээгүй, гарын үсэг зурсан байх боловч Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэлд Тийм гэж тэмдэглэн гарын үсэг зурсан, гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргасан байх тул Үнэлгээний хорооны тэмдэглэлийг хууль бус гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

20.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

21.Нэхэмжлэгчээс 2025 оны 11 дүгээр сард зохион байгуулагдсан ******* тоот тендерт оролцож мөн адил бусад оролцогчдоос хамгийн бага үнэ өгсөн боловч хуулийн хугацаандаа шийдвэр гаргахгүй байж байгаад бидний үнэ, төсөв нийтэд илэрхий болсны дараа өмнөх тендерийг хүчингүй болгосон гэж тайлбарладаг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гарган маргаагүй дээрх асуудалд шүүхээс тусгайлан дүгнэлт өгөөгүй болно.

22.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй зөвлөлдөх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ба уг хүсэлтээсээ татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр тайлбар гаргасны дагуу тус хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 25 дугаар зүйлийн 25.3, 28 дуаар зүйлийн 28.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н- ХХК-ийн гаргасан ******* тоот дугаартай Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах ажил (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт)-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны Н- ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/536, 01/537 дугаартай мэдэгдэл, М ХХК-д олгосон Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийн дагуу байгуулагдсан гэрээг тус тус хүчингүй болгуулах, дугаартай Төлбөр авах цэгт шинээр статик автопүү суурилуулах ажил (Улаанбаатар Түргэний гүүр, Төв Эрдэнэсант, Өмнөговь Цогт-Овоо, Говьсүмбэр Чойр, Дундговь Мандалговь төлбөр авах цэгт)-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерт Н- ХХК-ийг шалгарсанд тооцож, гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ