Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2025/00280

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2025/00280

Завхан аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ************** ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ***************** баг хаягаар оршин суудаг М.Б холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 1,150,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч **************** ХХК нь М овогтой Б 2024.01.08-ны өдөр 46809 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2024 оны 02 сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 xyвийн хүүтэй z000153641 тоот зээлийг ********** тоот дансанд зээлдэгч М.Б нь шилжүүлэн авсан. Хариуцагч М.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025.08.22-ны өдрийн байдлаар: 1. z000153641 тоот зээл 2024 оны 03 сарын 09-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 500,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 561 хоногийн хүү 645,150 төгрөг + шимтгэл 5,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 645,150, нийт дүн 1,150,150 /нэг сая нэг зуун тавин мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********** ХХК-иас хариуцагч М.Б холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 1,150,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч М.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...Миний бие М.Б нь ****** мөнгө зээлсэн нь үнэн. 1,150,150 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлөх нь үнэн... гэжээ.

 

Хариуцагч М.Б нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,153.60 төгрөгийн тал хувь болох 16,076.8 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 16,076.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********* ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *********** ХХК-иас хариуцагч М.Б холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 1,150,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч М.Б нь Зээлийн гэрээний үүрэг болох 1,150,150 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,153.60 төгрөгийн тал хувь болох 16,076.8 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 16,076.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************ ХХК-д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УРТНАСАН