Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01797

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01797

 

 

А.Эрдэнэсувдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01101 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Эрдэнэсувдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ, Б.Сүрхийсайхан, А.Ичинхорлоо нарт холбогдох

 

Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хадгаламжийн хүүд нийт 26 374 696 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А.Эрдэнэсувд,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Пүрэвлхам,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Баасандорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Эрдэнэсувд миний бие 2005 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ-д 5 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламжийн 05040602374 тоот дэвтэр нээлгэж 1 жилийн хугацаатай хадгалуулсан. Миний бие 2005 оны 5 сарын 09-ний өдөр 800 000 төгрөг, 2005 оны 5 сарын 26-ны өдөр 2 500 000 төгрөг,  2005 оны 5 сарын 30-ний өдөр 1 100 000 төгрөг, 2005 оны 6 сарын 06-ны өдөр 1 100 000 төгрөг,  2005 оны 7 сарын 14-ний өдөр 2 200 000 төгрөг, 2005 оны 8 сарын 16-ны өдөр 1 600 000 төгрөг, 2005 оны 11 сарын 14-ний өдөр 1 500 000 төгрөг, 2006 оны 4 сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2006 оны 05 сарын 15-ны өдөр 1 600 000 төгрөг, 2006 оны 5 сарын 29-ний өдөр 500 000 төгрөг буюу нийт 18 900 000 төгрөгийг хадгалуулсан. Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ-с 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 200 000 төгрөг, 2006 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 288 000 төгрөг, 2006 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 930 000 төгрөг, 2006 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 26 800 төгрөг буюу нийт 1 444 800 төгрөгийг хүүд тооцон авсан болно. Цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан байх үед Б.Сүрхийсайханы зүгээс 14 000 000 төгрөг өгч хүүд тооцон төлсөн мөнгөний хамт нийт 15 444 800 төгрөгийг болон Шижир интернэйшнл ХХК-иас 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 4 дүгээр сар хүртэлх 5 жилийн хугацаанд увуулж цувуулан өгсөн 4 336 500 төгрөгийг тооцон нийт 19 781 300 төгрөгийг төлсөн хэмээн прокурорын тогтоолд дурьдсан байдаг. Одоо үлдэгдэл 12 748 500 төгрөгийг эхний дэвтрийн үлдэгдэлд тооцон нэхэмжилж байна. Харин хоёр дахь буюу мөнгөн хадгаламжийн 05071402391 тоот дэвтрийг 2005 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нээлгэн 6 850 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр хадгалуулсан бөгөөд мөн өдрөө буюу 2005.10.17-ны өдөр 936 ам.долларыг хадгаламждаа тухайн үеийн Монголбанкны ханш болох 1200 төгрөгийн ханшаар тооцон хадгаламждаа нэмж хадгалуулсан. Хоёр дахь хадгаламжийн энэхүү дэвтэрт хадгалуулсан мөнгөний үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөөс нэг ч төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд аваагүй тул 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2007 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр болох хүү 5 652 998 төгрөгийг үндсэн төлбөр болох 6 850 000 төгрөг, 936 ам.доллар буюу 1 123 200 төгрөгийн хамт нийт 13 626 198 төгрөгийг нэхэмжилж байна. Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ буюу тус хоршоог төлөөлөн Энхханд гэх хүний гарын үсэгтэй Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээг 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийн улмаар 25 268 000 төгрөгийг Шижир интернэйшнл ХХК төлөхийг зөвшөөрсөн хэмээн гэрээг байгуулсан боловч төлбөрийг зохих байдлаар төлөхгүй байсан тул миний бие аргагүйн эрхэнд цагдаагийн байгууллагад хандан эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар гомдол гаргасан болно. Цагдаа, прокурорын шатанд Сүрхийсайхан нь 19 810 500 төгрөгийг төлсөн бөгөөд хадгаламжийн үлдэгдэл төлбөр болон түүний хүүтэй холбоотой маргааныг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн болно. Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ-ны тэргүүлэгчдийн хурлын 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/69 тоот тогтоолоор Шижир интернэйшнл ХХК нь өр төлбөрийг шилжүүлэн авах хүсэл зоригоо илэрхийлээгүй байсан, түүнчлэн Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрлийг авсан эсэх нь эргэлзээтэй, хоршооны тамга дарагдаагүй, санхүүгийн тамга дарагдсан байгаа нь энэхүү гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус болохыг нотолж байна. Мөн Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ болон Шижир интернэйшнл ХХК-ийн хооронд хийгдсэн Хадгаламжийн өр шилжүүлэх тухай гэрээ нь бодит байдалд огт мөнгөгүй компанид хий их хэмжээний өр үүсгэн улмаар хадгаламж эзэмшигч нарыг хууран мэхлэх замаар эрүүгийн хариуцлагаас мултрах гэсэн арга зам байсан тул тус хадгаламж зээлийн хоршоо хариуцах ёстойг харуулж байна. Иймд 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,56.1.8,   59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгээр хүчин төгөлдөр бусд тооцуулах, нэхэмжлэгч А.Эрдэнэсувд миний 05040602374 тоот хадгаламжийн дэвтэр болон 05071402391 тоот хадгаламжийн дэвтэрт бичигдсэн хадгаламжийн зарим үндсэн төлбөр болон хүү болох нийт 26 374 696 төгрөгийг Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ болон тус хоршооны даргаар ажиллаж байсан Б.Сүрхийсайхан, нягтлан бодогч А.Ичинхорлоо нараас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ-нд миний бие нийт 18 900 000 төгрөг, хамтран данс эзэмшигч А.Оюунбилэгийн хамт 6 850 000 төгрөг болон 936 ам.долларыг тус тус хадгалуулан мөнгөн хадгаламжийн гэрээ хийж, хүү тооцон авахаар болсон. Гэтэл гэнэт л уг хадгаламж зээлийн хоршооноос үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэдэг гэрээг байгуулсан, хадгаламжийн мөнгийг Шижир интернэшнл ХХК хариуцна гэсэн боловч энэ гэрээг миний бие ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан. Уг гэрээг байгуулсан, төлбөр хариуцах этгээдүүд солигдсон гэдгийг 2012 оны 6 сарын 25-нд анх мэдсэн. Иймд уг үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хадгаламжийн хүү болох 26 374 698 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шижир интернэшнл ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид болох Н.Аюур, Ж.Болд, Х.Алтангэрэл, Л.Батбилэг, П.Цэрэн, Х.Батцэнгэл нар нь 2005 оны 03 сарын 01-ний өдөр Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ-той 05030101 тоот Зээлийн гэрээ байгуулж, 456 105 808 төгрөгийн зээлийг 15 сарын хугацаатай, нэг сарын 5%-ийн хүүтэй зээлдэж авсан. Зээлдэгч Шижир интернэшнл ХХК нь дээр байгуулсан Зээлийн гэрээнээс гадна нэмэлт санхүүжилтээр дахин нэмж зээл авч, зээл, зээлийн хүүний буцаан төлөлтийг хийж явсаар 2006 оны 10 сарын 24-ний өдрийн хоёр байгууллагын хоорондын тооцоогоор зээлдэгч Шижир интернэшнл ХХК нь Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ-д нийт 2 215 877 547 төгрөгийн өглөгтэй байсан. Ингээд талууд Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ-с хадгаламж эзэмшигчдэд төлөх ёстой хадгаламжийн төлбөрийг Шижир интернэшнл ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцож, Шижир интернэшнл ХХК нь өрийг хүлээн авч барагдуулахаа хүлээн зөвшөөрч 2006 оны 10 сарын 24-ний өдөр ТУЗ-ийн даргын шийдвэр гарсан байна. Энэ шийдвэрийн 1-т Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ-д буцаан төлөх өрийг 2 215 877 574 төгрөгөөр тооцож, хоршооноос иргэдийн хадгаламжийн төлбөрийг шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн болохыг баталгаажуулсан, талуудын хооронд өр шилжүүлэх хэмжээний нөхцөл байдал бодитой үүссэн байсан болох нь харагдаж байна. Ингээд 2 байгууллага хоорондоо үүссэн их хэмжээний зээлийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаад, буцаан төлөлтийг Шижир интернэшнл ХХК төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу манай ХЗХ хадгаламж эзэмшигч нартай нэгбүрчлэн уулзаж, өрийг өөр компанид шилжүүлж байгаа талаар танилцуулж бүх хадгаламж эзэмшигчдийн зөвшөөрлийг авсан. Ингээд тухайн үед ХЗХ-с авлагатай байсан хадгаламж эзэмшигч А.Эрдэнэсувдтай 2006 оны 10 сарын 26-ны өдөр Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ-г байгуулсан ба энэ гэрээгээр А.Эрдэнэсувдад төлөх хадгаламжийн өглөг 25 268 000 төгрөгийг "Шижир интернэшнл ХХК төлөхөөр шилжүүлсэн тухай тусгасан байна. Энэхүү гэрээний 2.2-т үндсэн хадгаламж болох 25 268 000 төгрөгийг Шижир интернэшнл ХХК зөвшөөрсний үндсэн дээр төлүүлэхээр шилжүүлж байна, гэрээний 3.1-т сайн дурын үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийг Шижир интернэшнл ХХК-иар солихыг хүлээн зөвшөөрсөн. Ийнхүү өр шилжсэн тухай гэрээ байгуулагдсанаас хойш өр шилжүүлж авсан Шижир интернэшнл ХХК-с 2006 оны 11 сараас 2011 оны 4 сар хүртэлх хугацаанд А.Эрдэнэсувдад төлөх ёстой өрнөөсөө төлж байсан. Энэ нь шинэ үүрэг гүйцэтгэгч нь Шижир интернэшнл ХХК болж өөрчлөгдсөн, тус компаниас өрөө шаардах эрхтэй гэдгээ мэдэж байсан болох нь тодорхой байна. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болно гэж заасан. Эндээс үзэхэд өрийг шилжүүлэхэд өр шаардах эрхийг эзэмшигчийн зөвшөөрлийн үндсэн дээр энэхүү өр шилжих ажиллагаа хийгдэхээр заасан байх ба талуудын хооронд 2006 оны 10 сарын 26-ны өдөр Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ байгуулагдсанаар А.Эрдэнэсувд өрийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгч нь Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээнд хоршоог төлөөлж Энхханд гэх хүн гарын үсэг зурсан, энэхүү гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрлийг авсан эсэх нь эргэлзээтэй, хоршооны тамга дарагдаагүй, санхүүгийн тамга дарагдсан байгаа нь энэхүү гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус болохыг нотолж байна гэсэн нь үндэслэлгүй. Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ болон Шижир интернэшнл ХХК нь 2 байгууллагын хооронд үүссэн зээлийн өглөгөө шилжүүлэх талаар урьдчилсан тохиролцож байсан болох нь Шижир интернэшнл ХХК-ийн ТУЗ-ийн даргын 2006 оны 10 сарын 24-ний өдрийн шийдвэрээс тодорхой харагдана. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан, Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ-ны Тэргүүлэгчдийн хурлын 2006 оны 10 сарын 30-ний өдрийн 2/69 тоот тогтоолоор хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн хугацааг дууссан дараалалд оруулан 2 215 877 547 төгрөгт багтсан хадгаламжийг шилжүүлэх гэрээ хийж дуусгахыг Э.Энххандад үүрэг болгосугай гэж гэрээ байгуулах эрхийг баталгаажуулж гаргасан. Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ нь хуульд заасан хэлбэрээр, зохих этгээдийн зөвшөөрлөөр, талууд сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Энэ хугацаанд Шижир интернэшнл ХХК нь шилжүүлэн авсан өрнөөсөө иргэн А.Эрдэнэсувдад тодорхой хэмжээний төлөлт хийж байсан, А.Эрдэнэсувд нь уг төлөлтийг хүлээн авч байсан, Шижир интернэшнл ХХК-ийг өрөө төлөхийг шаардаж байсан байдаг. Одоо Шижир интернэшнл ХХК-с үлдэгдэл төлбөрөө авч чадахгүйд хүрэхээрээ би хуурч мэхлэгдсэн байна, энэ гэрээ хүчингүй гэж тайлбарлах нь утгагүй. Иймд үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2006 оны 10 сарын 26-ны өдөр Үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ-г байгуулсан ба энэ гэрээгээр А.Эрдэнэсувдад төлөх хадгаламжийн өглөг 25 268 000 төгрөгийг "Шижир интернэшнл ХХК төлөхөөр шилжүүлсэн. Энэ тухай нэхэмжлэгч нь өөрөө мэдэж байсан, өр төлбөрийг Шижир интернэшнл ХХК-иас авч байсан, өр төлөх тухай мэдэгдэж, төлөх тухайгаа албан бичгээр хариу өгч байсан байдаг. Тиймээс энэ хэргийн хариуцагч нь Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ болон Б.Сүрхийсайхан, А.Ичинхорлоо нарын хэн нь ч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Ичинхорлоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тухайн үед тус хоршооны нягтлан бодогчоор ажиллаж байснаараа энэ хэргийн хариуцагчаар тооцогдож байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь иргэн А.Эрдэнэсувд нь тухайн үед мөнгөн хадгаламжийн гэрээг Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ-той байгуулж байсан бөгөөд сүүлд хадгаламж зээлийн хоршоо, хадгаламж эзэмшигч А.Эрдэнэсувд, Шижир интернэшнл ХХК нар нь өрийг харилцан шилжүүлж гэрээ байгуулснаар энэ асуудал дуусгавар болж байсан. Тиймээс энэ асуудалд нягтлан бодогч, иргэн А.Ичинхорлоо хариуцагч болж оролцох хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 6 сарын 25-ны өдрийн 1179 тоот шийдвэрт мөнгөн хадгаламжийн гэрээг иргэнтэй бус Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ-той байгуулсан байна гэж дүгнэсэн ба энэ шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 454 дүгээр зүйлийн 454.8-д зааснаар хариуцагч Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ-ноос 6 715 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Эрдэнэсувдад олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 19 659 296 төгрөг гаргуулах шаардлагыг, хариуцагч Б.Сүрхийсайхан, А.Ичинхорлоо нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289 830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ-ноос 122 396 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч А.Эрдэнэсувд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/01101 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт хадгаламжийн гэрээний дагуу 0036981 тоот дэвтэрт хадгалуулсан 18 900 000 төгрөгийн хүү 13 629 800 төгрөг, А.Оюунбилэгтэй хамтран эзэмшдэг хадгаламжийн дэвтэрт хадгалуулсан 6 850 000 төгрөг, 936 ам долларын хүү 12 748 500 төгрөг буюу нийт 26 374 698 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, А.Оюунбилэгээс түүнд олгосон итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэгч нь А.Оюунбилэгтэй хамтран хариуцагч "Төв азийн хөрөнгө оруулалт" Хадгаламж зээлийн хоршоотой хадгаламжийн гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, холбогдох баримтыг ирүүлээгүй тул А.Оюунбилэгтэй хамтран байгуулсан хадгаламжийн гэрээний хүү гэх 12 748 500 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй, харин хадгаламжийн 003681 тоот дэвтэрт хадгалуулсан мөнгөний хүүг шаардах эрхтэй байна гэжээ. Манай өмгөөлөгч Р.Пүрэвлхам хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтэд 05071402391 тоот дэвтэр, А.Оюунбилэгийн нэр дээрхи хадгаламж эзэмшигчийн карт, мөнгөн хадгаламжийн гэрээ зэрэг баримтуудыг гаргуулах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх 03470 тоот захирамжаараа хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй, энэ талаар хүсэлтэд дурьдаагүй хэмээн үндэслэлгүй дүгнэлтийг хийж хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл болгосныг эс зөвшөөрч байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгч миний бие "Төв азийн хөрөнгө оруулалт" ХЗХ-д 2005 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр мөнгөн хадгаламжийн 050406022374 тоот дэвтрийг, 2005 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөнгөн хадгаламжийн 05071402391 тоот дэвтэр нээлгэсэн бөгөөд "Төв азийн хөрөнгө оруулалт" ХЗХ нь 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөнгөн хадгаламжийн 050406022374 тоот дэвтэр лүү мөнгөн хадгаламжийн 05071402391 тоот дэвтэр дээрхи харилцагчийн мөнгөн гүйлгээг хуулбарлан шилжүүлэн бичиж 05071402391 тоот дэвтрийг хариуцагч А.Ичинхорлоо хураан авсан байдаг. Өөрөөр хэлбэл А.Оюунбилэг, А.Эрдэнэсувд бид хоёрын хамтран эзэмшиж байсан дэвтрийг 2006 онд шилжүүлэн 2374 тоот дэвтэрт нийтэд нь бичсэн байдаг бөгөөд хэдийгээр А.Оюунбилэгтэй хамтран хадгаламжийн дэвтэр нээж байсан боловч тухайн мөнгөн хадгаламжийг нэг дэвтэрт нэгтгэн оруулснаас хойш миний бие өөрийн нэрээр дээрхи хадгаламжийн 2 дэвтэр дээрхи мөнгийг нэхэмжилж ирсэн болно. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Оюунбилэг бид хоёрын хамтран эзэмшиж байсан дэвтрийг нотлох баримтаар гаргаснаар ийнхүү хоёр удаа мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулснаа нотлуулахаар хүсэлт гаргасан байхад шүүх шийдээгүй, мөн надад ямар ч 3681 тоот хадгаламжийн дэвтэр байхгүй байхад хаанаас ийм дэвтэр гаргаж бичсэн нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх ...үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2-д зааснаар ноцтой төөрөгдсөн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч энэ талаар баримтаар нотлоогүй болно гэж дүгнэснийг хэтэрхий өрөөсгөл, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь хавтаст хэрэгт дээрхи гэрээг хуурч мэхлэх аргаар хийсэн болохыг нотолсон хангалттай баримт авагдсан байдаг. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг ноцтой зөрчин нотлох баримтыг огт үнэлэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний бие нэхэмжлэлдээ дээрхи үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээг хийхдээ мөнгөтэй компаниар мөнгийг төлүүлэх гэж байгаа мэтээр ойлгуулан анхнаасаа хуурч мэхлэх замаар хүчин төгөлдөр бус гэрээнд гарын үсэг зуруулсан нь уг гэрээг хийсэн байх үедээ ч ХЗХ-нд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төлөх гэж байгаа учир нь ХЗХ нь их хэмжээний үл хөдлөх эд хөрөнгөтэй гээд хөрөнгүүдийнхээ жагсаалтыг хүртэл гаргаж өгсөн байдаг. Хариуцагч тал нь их хэмжээний хөрөнгөтэй байсан атлаа огт мөнгөгүй, гэрээг хийхээс хоёрхон сарын өмнө нээгдсэн, 10 000 төгрөгийн дүрмийн сантай "Шижир интернэшнл" ХХК руу шилжүүлсэн үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Иймд Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/01101 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

А.Эрдэнэсувд Төв азийн хөрөнгө оруулалт ХЗХ, Б.Сүрхийсайхан, А.Ичинхорлоо нарт үүрэг гүйцэтгэгчийг солих тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хадгаламжийн хүүд нийт 26 374 696 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Учир нь: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг А.Оюунбилэгийн хамт хадгаламжийн дэвтэр нээлгэж 6 850 000 төгрөг, 936 ам.долларыг хадгаламждаа байршуулсан гэж тайлбарлаж, уг тайлбартай холбоотой нотлох баримтыг хариуцагчаас гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргажээ. /хх-ийн 81-82-р тал/

 

Шүүх дээрх хүсэлтийн дагуу хариуцагч А.Ичинхорлоогоос 05071402391 тоот хадгаламжийн дэвтрийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч А.Оюунбилэгийн нэр дээрх хадгаламж эзэмшигчийн карт, мөнгөн хадгаламжийн гэрээг нотлох баримтаар гаргуулах хэсгийг хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй, энэ талаар хүсэлтэд дурдаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь А.Оюунбилэгтэй хамтран эзэмшиж байсан данстай холбоотой шаардлага байх бөгөөд энэхүү шаардлагын хүрээнд нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргасны зарим хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

Иймд 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 168.1.7-д тус тус , дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь .

 

168 168.1.7-д заасныг тус тус

:

 

1. Хан-Уул 俿н иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01101 дугаар , 뿿 мөн .

 

2. 59 59.3 дахь хэсэгт нэхэмжлэгчээс 256 246 .

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ