Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/08

 

 

 

 

 

 

 

 

 

2025           01           23                                                    2025/ДШМ/08

 

 

М.Бхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Лувсанцэрэн

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1068 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Үүрийнтуяагийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлээр яллагдагч М.Бхолбогдох эрүүгийн 2134004040305 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. М.Б, 1976 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ....... аймаг ............. суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машин механизм ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот ............дүүргийн ......... дугаар хороо ................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ..................  

 

2. М.Бнь 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын дэнж 3” гэх газарт MV-017644 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлэн 4953 м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмал хууль бусаар олборлон газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 7,590,343 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 2,039,105 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3. Төв аймгийн Прокурорын газраас М.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4. Анхан шатны шүүх: Яллагдагч М.Бхолбогдох эрүүгийн 2134004040305 дугаартай хэрэгт шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг зарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.

Учир нь тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1088 дугаартай шүүгчийн захирамжинд мөрдөгч ......... нөхөрлөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал гаргасныг /1-р хх-ийн 22 тал/ " ахлагч Г.Цгэсэн нь ойлгомжгүй бөгөөд шүүхээс ......... нөхөрлөл болон нөхөрлөлийн ахлагч Г.Цнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байх тул шалган шийдвэрлэх гэснийг хэрхэн шийдвэрлэсэн болох шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас ......... нөхөрлөл болон нөхөрлөлийн ахлагч Г.Цнар нь хэрэгт хамааралгүй гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Мөн хэрэгт авагдсан материалаас үзэхэд дээрх гэрээнд ......... нөхөрлөлтэй хийсэн гэрээ байх боловч Төв аймгийн Заамар сумын Засаг дарга ..........нь ..........-ийн захиргаанд 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1/156 тоот албан бичгээр .........., ..........нөхөрлөлүүд хүсэлт ирүүлснийг дэмжих талаар уламжилж, ..........-ийн захирал ..........нь 2021 оны 5 сарын 11-ны өдрийн 1/48 тоот албан бичигт .........., ..........нөхөрлөлүүдтэй гурвалсан гэрээ хийхэд татгалзах зүйлгүй талаараа илэрхийлсэн байдаг. Гэтэл ......... нөхөрлөлийн ахлагч Г.Цнь 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ..........-ийн захиргаанд /1хх-н 88/, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Заамар сумын байгаль орчны байцаагч ........../1хх-н 87/, ......... нөхөрлөлийн нэрийн өмнөөс бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ хийлгэх хүсэлт гаргасан байхад 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 27 тоот гэрээг Засаг дарга ..........болон ..........-ийн захирал ..........нарын албан бичигт дурдагдсан ..........нөхөрлөлтэй бус ......... нөхөрлөлтэй гэрээ хийсэн нь хуулийн үндэслэлтэй эсэх талаар огт ажиллагаа хийгдээгүй.

Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 75-86 дугаар талуудад ..........нөхөрлөлтэй холбоотой баримтууд авагдсан нь эрүүгийн 2134004040305 тоот хэрэгт ямар ач холбогдолтой эсэх талаар тодруулаагүй.

Мөн дээрхи шүүгчийн захирамж болон 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/232 дугаартай шүүгчийн захирамжид ..........ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/09 дугаартай шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар шийдвэрлэсний дагуу 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №14 дугаартай "Эко инженеринг" ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр "Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг, "Баянголын дэнж" гэх газрын 48°2344.6"N, 104°3448.1"Е, 48°23,44.9"N, 104°34,48.2"Е 48°23,44.2"N, 104°34,48.9"Е, 48°23,44.8"N, 104°34,48.5"Е солбицол бүхий талбай нь нийт 287м2 талбай байна. Дээрх солбицол бүхий талбайг Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхайн кадастрын компьютержсэн системд оруулж үзэхэд 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар MV-017644 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай бүхэлдээ давхцалтай байна. Дээрх талбай нь ямар нэгэн хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй байна.

Тус талбайн 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн "Google earth" программын сансрын зургаас ашигт малтмал эрэн хайх олборлох зорилгоор эвдэгдсэн талбай болох нь харагдаж байна. Иргэн ..........үйл ажиллагаа явуулсан гэх солбицол бүхий талбайд хэмжилт судалгаа хийхээр 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр очиход уг талбайг тэгшилсэн байх тул байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын хэмжээг тооцох боломжгүй байна. Тус талбай нь урд өмнө ашигт малтмал эрэн хайх олборлох зорилгоор эвдэгдсэн талбай байх тул техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажилд шаардлагатай зардлыг М.Бхамааруулан тооцох боломжгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд солбицол бүхий талбайн хэмжээг харуулсан дроны зураг, ашигт малтмал тосны газрын мэдээллийн системд байршуулсан зураг MV-017644 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байршуулсан зургуудыг тус тус хавсаргав..." гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас "...Шинжээчийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй гарсан учраас гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Улсын яллагчийн зүгээс өмнө нь гарсан шинжээчийн дүгнэлт дээр үндэслэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүх рүү шилжүүлсэн байгаа..." гэх тайлбарыг гаргаж байгаа нь ойлгомжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй." гэж,

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ." гэж нотолбол зохих байдлыг буюу энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын хэр хэмжээг тогтоолгүйгээр яллагдагчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийх боломжгүй.

Өөрөөр хэлбэл ..........ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/09 дугаартай, "Эко инженеринг" ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №14 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь зөрүүтэй, "Эко инженеринг" ХХКомпани нь шинжээчийн дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлтэй эсэх.

Түүнчлэн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчийн өмгөөлөгч Г.Ичинхорлоо хүсэлт гаргасныг хүлээн авч 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаартай прокурорын тогтоолоор "тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбайгаас хэтэрсэн эсэхийг шалгаж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хүсэлтийг хэсэгчлэн хангасан" атлаа ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй байна.

Иймд дээрхи ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр яллагдагч М.Бхолбогдох эрүүгийн 2134004040305 дугаартай хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

 

5. Прокурор М.Үүрийнтуяа 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бичсэн 03 дугаар эсэргүүцэлдээ: “...Яллагдагч М.Бнь 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Баянголын дэнж 3 гэх газарт MV-017644 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлэн 4953 м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмал хууль бусаар олборлон газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 7,590,343 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 2,039,105 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн 1068 дугаартай шүүгчийн захирамжийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч ..........өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулсан боловч шинжээчийн 14 дугаартай дүгнэлтээр хохирлыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор заавал нотлох баримтын хэмжээнд баримтлахгүй гэснийг үндэслэн өмнөх шинжээчийн дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн ба гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Хуулийн этгээд буюу н.Цэрэндагвыг хэрэгт холбогдуулан татах асуудал дээр хэрэгт авагдсан баримтууд, яллагдагч ..........мэдүүлэг, н.Цэрэндагвын мэдүүлэг зэргээр н.Цэрэндагва нь тухайн солилцлоос хэтэрсэн талбай дээр үйл ажиллагаа явуулахад оролцсон гэх үйл баримт нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй учир түүнийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлээгүй болно.

Гурвалсан гэрээний хувьд ........., ...... компани Тамгын газартай гурвалсан гэрээ байгуулсан гэж прокурорын зүгээс хэрэгт авагдсан баримтуудыг үндэслээд дээрх гурван этгээдүүд хоорондоо гурвалсан гэрээ байгуулсан гэж үзэж байгаа ба хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц, хангалттай байна гэж үзэж байна.

Иймд шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1068 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Лувсанцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Иймд эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх яллагдагч М.Бхолбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурор М.Үүрийнтуяагийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.

3. Анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1088 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж, ......... нөхөрлөлийн ахлагч Г.Цнь уг нөхөрлөлийг бүрэн төлөөлөх эрхтэй талаарх баримт 2 дугаар хавтаст хэргийн 134 дүгээр талд авагдсан бөгөөд нөхөрлөлийн өмнөөс эрх бүхий албан тушаалтан Г.Цнь дангаараа шийдвэр гаргах, зөвшөөрөл өгч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа тул үүнийг шалган шийдвэрлэх гэж,

2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/232 дугаартай захирамжид өмнө нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1088 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр шүүхэд ирүүлсэн нь оролцогчдын эрх, ашгийг зөрсөн гэж,

мөн шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1068 дугаартай захирамжаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий гэж дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1088 дугаартай шүүгчийн захирамжид “мөрдөгч нь ......... нөхөрлөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай санал гаргасныг болон шүүхээс ......... нөхөрлөлийн ахлагч Г.Ц-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байх тул шалган шийдвэрлэх”-ээр заасан байхад уг ажиллагааг хийж гүйцэтгээгүй байх тул шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар хэргийг прокурорт буцаасан нь хуульд нийцнэ.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3.гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг байдлыг нотолж чадаагүй буюу шүүгчийн захирамжид заасан ......... нөхөрлөлтэй холбоотой асуудлыг мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, прокурор нь хангалттай шалгаж тогтоогоогүй байна.

 

4. Харин шүүгчийн захирамжид заасан “...2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 27 тоот гэрээг Засаг дарга ..........болон ..........-ийн захирал ..........нарын албан бичигт дурдагдсан ..........нөхөрлөлтэй бус ......... нөхөрлөлтэй гэрээ хийсэн нь хуулийн үндэслэлтэй эсэх талаар огт ажиллагаа хийгдээгүй.

Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 75-86 дугаар талуудад ..........нөхөрлөлтэй холбоотой баримтууд авагдсан нь эрүүгийн 2134004040305 тоот хэрэгт ямар ач холбогдолтой эсэх талаар тодруулаагүй...” гэсэн ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэрэгт ач холбогдолгүй, албан бичигт дурдсан нөхөрлөлтэй гэрээ хийгдээгүй асуудал нь нийтийн албан тушаалтантай холбоотой бөгөөд яллагдагч М.Бхолбогдох эрүүгийн хэрэгт хамааралгүй байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийг мөрдөн байцаалтад буцааж хийгдэх ажиллагаа биш байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

5. Түүнчлэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээч “............” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №1/09 дугаартай дүгнэлтийн 3-т ......... нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулсан талбай нь ...... ХХ-ийн ашиглалтын тусгай талбайгаас 635м2 буюу 0,06 га хэтэрсэн байх бөгөөд тус хэтэрсэн талбайгаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ 7,590,343 төгрөг болж байна.” /1хх-н 189/ гэх,

шинжээч “...........” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №14 дугаартай дүгнэлтийн 1-т “Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг, “Баянголын дэнж” гэх газрын 48o23,44.6N, 104о34,48.1”E

                                       48o23,44.9”N, 104o34,48.2”E

                                       48o23,44.2”N, 104o34,48.9”E

                                       48o23,44.8”N, 104o34,48.5”E солбицол бүхий талбай нь нийт 287м2 талбай байна. Дээрх солбицол бүхий талбайг Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхайн кадастрын компьютержсэн системд оруулж үзэхэд 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар MV-017644 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай бүхэлдээ давхцалтай байна.” /3хх-н 10/ гэх,

Прокурорын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 40А дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...1.Яллагдагч М.Бнь 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Баянголын дэнж 3” гэх газарт МѴ-017644 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлэн 4953 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмал хууль бусаар олборлон газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 7,590,343 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 2,039,105 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай.” гэсэн зэргээс үзэхэд гэмт хэргийн хохирол тодорхойгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолж чадаагүй байна.

 

6. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээс зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

7. Уг эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч М.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1068 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Үүрийнтуяагийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцэлд дурдсан үндэслэлээс зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч М.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3 . Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        А.ЦЭРЭНХАНД

 

 

                                    ШҮҮГЧИД                                           З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ