| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2026/0542/З |
| Дугаар | 128/ШШ2026/0722 |
| Огноо | 2026-08-07 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2026/0722
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХК /РД:/,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Маргааны төрөл: Ашигт малтмалын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага: 1.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Хоёр.Хэргийн үйл баримт талаар: 2.1.Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Өргөдөл хянан шийдвэрлэх тухай дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ө*******ийн хяр нэртэй гектар бүхий тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Худалдах, худалдан авах тухай гэрээ-ний үндсэн дээр ************** ХХК-иас нэхэмжлэгч ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бөгөөд тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар олгосон.
2.2.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Орхонтуул сумын нутагт уул уурхайн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд байгаль орчны багц хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан холбогдох журмын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт явуулсан.
2.3.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тоот албан бичгээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын шийдвэр, улсын байцаагч, байгаль хамгаалагчийн шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг зөрчсөн тул холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах саналыг хүргүүлсэн.
2.4.Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дээрх албан бичгийг хүргүүлж, тодорхой ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд цуцлах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэж, хариу мэдэгдэх саналыг хүргүүлсэн байна..
2.5.Улмаар маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрээр 5 аж ахуйн нэгжийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсны дотор нэхэмжлэгч ХХК-ийн дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл багтсан.
Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2004 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Ө*******ийн хяр нэртэй газарт орших га талбайд ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай анх ******* ******* ХХК-д олгосон, 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн.
Бид 2007 оноос хойш 20 жилийн хугацаанд дээрх тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хуульд заасан бүхий л үүргийг биелүүлж, олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д "Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.
Дээрх солбицлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд манай ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийн талбай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцаж, давхацсан талбайн хувьд үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдсаныг ойлгож хууль журамд хүндэтгэлтэй хандаж ирсэн.
Бид ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас дээрх хууль, Засгийн газрын тогтоолын үйлчлэлд хамаарахгүй буюу давхцаагүй хэсэгт Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу өөрсдийн талбай дээрээ иж бүрэн хайгуулын ажил хийж, үндсэн ордын хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулж, шинжээч томилуулан уг тайланг хэлэлцүүлэн батлуулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар дүгнэлт гарч улмаар тогтоосон металлын нөөцийг хүлээн авч, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 455 дугаар тушаалаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн. Улмаар Байгаль орчны ерөнхий үнэлгээ боловсруулж, хэлэлцүүлэн батлуулж, мөн тухайн талбайд хэрэгжүүлэх Техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хэлэлцүүлэн батлуулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар дүгнэлт гарч улмаар техник-эдийн засгийн үнэлгээ хүлээн авах тухай Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.
Бид тусгай зөвшөөрлийн талбайнхаа шороон ордын хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулж, шинжээч томилуулан уг тайланг хэлэлцүүлэн батлуулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дугаар дүгнэлт гарч улмаар тогтоосон металлын нөөцийг хүлээн авч, Үндэсний геологийн албаны даргын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн. Улмаар Байгаль орчны ерөнхий үнэлгээ боловсруулж, хэлэлцүүлэн батлуулж, мөн тухайн талбайд хэрэгжүүлэх Техник-эдийн засгийн үнэлгээг боловсруулж, хэлэлцүүлэн батлуулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар дүгнэлт гарч улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн техник-эдийн засгийн үнэлгээ бүртгэн авах тухай дугаар тушаалаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.
Бид ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийн талбай дээрээ гүйцэтгэх Уулын ажлын төлөвлөгөөг хянуулан батлуулж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулж хянуулан батлуулахаар ажиллаж байсан. Өмнө нь Геологи, уул уурхайн байцаагч, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, цагдаагийн албан хаагч нарын тавьсан хууль ёсны шаардлага, торгуулийн арга хэмжээг тухай бүрд нь биелүүлэн ажилласаар ирсэн. Эдгээр албан хаагчдын тавьсан шаардлагыг зөрчиж байсан тохиолдол нэг ч байхгүй байсан болно. 2025 оны 09 дүгээр сард Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтохоор ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалтаар ирсэн ба тухайн үед ашиглалтын үйл ажиллагаа явуулж эхлээгүй, техник тоног төхөөрөмжийн засварын үйл ажиллагаа явуулж байсан.
Ажлын хэсэг манай компанийн бичиг баримтуудтай танилцаад бичиг баримтын бүрдэл сайн байна гэхдээ Байгаль орчны нарийвчилсан нөлөөллийн үнэлгээг батлуулж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсны дараагаар үйл ажиллагаагаа эхлүүлэх үүрэг, даалгавар өгч, угаах төхөөрөмжийг лацдаад явсан. Үүнээс хойш уг лацыг огт хөдөлгөөгүй бөгөөд одоо болтол лацтайгаа байгаа болно. 2025 онд бид Байгаль орчны нарийвчилсан нөлөөллийн үнэлгээг батлуулж амжаагүй учир одоог хүртэл үйл ажиллагаа огт явуулаагүй болно. Энэ хяналт шалгалтын хүрээнд зориулалтын бус бие засах газар, хог хаягдлын гэрээгүй гэх шалтгаанаар 1,500,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсныг төлж барагдуулан тухайн зөрчлүүдийг арилгасан болно.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тоот Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тус хэлтсийн даргын дугаар шийдвэрээр холбогдох хуулийн заалтууд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны тоот албан бичгүүдийг тус тус үндэслэн манай компанийн ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэгдсэн. Уг шийдвэр гаргах ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугааp зүйлийн 26.1-д заасны дагуу манай компанийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байхад биднээс тайлбар, мэдүүлэг авч төрийн захиргааны байгууллага тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан ....бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх...үйл ажиллагаандаа баримтлах зарчмуудыг хэрэгжүүлэн ажиллаагүй, нотлох баримтыг цуглуулан, бодит нөхцөл байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Бид Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулалгүйгээр захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна.
Тус шийдвэрийг эс зөвшөөрч бид дээд шатны албан тушаалтан болох даргад 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тоот албан бичгээр тус хэлтсийн даргын хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийн холбогдох хэсгийг хянаж, хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг мэдэгдсэн. Тус албан бичигт Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй, 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газарт үйл ажиллагаа явуулсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй тул дээрх шийдвэрээр цуцалсан тухай дурджээ. Дээрх үндэслэлүүд манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарахгүй хууль зүйн үндэслэлгүй тайлбарууд юм. Үүнд:
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөлт орсон бөгөөд үүний дагуу 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор хуулийн үйлчлэлд хамрагдсан талбайн хилийн заагийг тогтоосон Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 1, 3 дугаар хавсралтад өөрчлөлт оруулж, Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, энэ нь хууль, тогтоолын үйлчлэлд хамаарах, давхцалтай талбайн хувьд үйл ажиллагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байвал тогтоосон хугацаанд хүсэлтээ өгч тусгай зөвшөөрлийн талбайд зохих өөрчлөлтийг оруулсны үндсэн дээр гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулах тохиолдлуудыг хамааруулж байгаа юм. Манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайн хувьд хууль, тогтоолын үйлчлэлд хамаарахгүй буюу давхцаагүй хэсэгт хайгуул хийж, нөөц тогтоож, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, Техник-эдийн засгийн үнэлгээг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, байгаль орчны ерөнхий үнэлгээг хийлгэсэн.Ийм учраас өргөдөл ирүүлээгүй, гэрээ байгуулаагүй гэдэг үндэслэл манай Тусгай зөвшөөрлийн хувьд хамаарахгүй, хууль зүйн үндэслэлгүй тайлбар юм.
Мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газарт үйл ажиллагаа явуулсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй гэж төрийн захиргааны байгууллагаас биднийг огт баримт нотолгоогүй буруутгасан, хууль зүйн үндэслэлгүйгээр хамаатуулах гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Бид Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг биелүүлж ирсэн бөгөөд дээрх үүргээ биелүүлэн ажиллаж байсан эсэх талаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тоот албан бичгээр тодорхойлолтыг өгч байсан. Мөн биднээс үл хамаарах шалтгаанаар манай ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хууль бус алт олборлогчид дайран орж байсныг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тоот албан бичгээр ... Тус компанийн тусгай зөвшөөрлийн талбайд 2011-2019 оны хооронд Ойн сангийн давхцалтай, давхцалгүй хэсгүүдэд техниктэй болон гар аргаар ашигт малтмал олборлогчид хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаль экологид хохирол учруулсан болно гэх тодорхойлолтоос тодорхой харагдаж байна.
Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрийн үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн... гэсэн заалтыг үндэслэсэн нь дээр дурдсан давхцаагүй хэсгийн талбайд хууль, тогтоолын үйлчлэлд хамаарахгүй, эрх зүйн харилцаа үүсээгүй тул хууль, гэрээний заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр юм. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д ... нийтийн гарцаагүй байдлын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол..., 28.1.2-д улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол... гэсэн заалтуудыг мөн үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь дээрх үндэслэлүүд, хэргийн нөхцөл байдлаас үзвэл нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөлөхөөр болон гарцаагүй байдлын улмаас эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллага улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн..., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1... хуульд үндэслэх..., 4.2.8...хууль ёсны итгэлийг хамгаалах... гэсэн заалтуудыг баримталдаггүй болон үйлчилдэггүй болохыг харуулж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр тухайн шийдвэр нь хууль бус болох нь тогтоогдож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь хэсгийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
3.2.Хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2004 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Ө*******ийн хяр нэртэй ******* гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг ******* ******* монгол ХХК-д олгож, мөн газрын Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучин нэрээр/-ын даргын 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.
ХХК-ийн эзэмшлийн Ашигт малтмалын ашиглалтын дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь ойн сан бүхий газартай ******* гектар талбайгаар хэсэгчлэн давхцалтай ба Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Санал хүргүүлэх тухай дугаар албан бичгээр нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй тул холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авхуулах тухай албан бичгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлжээ.
Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Санал хүргүүлэх тухай , 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай дугаартай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсний дагуу Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" дугаартай шийдвэрээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.17, 11.1.18, 11.2 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь заалт, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 4 дүгээр зүйл, мөн хуулийн 4 ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг болон дээрх албан бичгүүдийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах Ө*******ийн хяр нэртэй гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-008085 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, мөн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол" COHCOX ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан байна.
Иймд ХХК-иас гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.14-т "нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох" гэж заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрийн ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
2.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:
2.1.Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Өргөдөл хянан шийдвэрлэх тухай дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ө*******ийн хяр нэртэй гектар талбай бүхий тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Худалдах, худалдан авах тухай гэрээ-ний үндсэн дээр ************** ХХК-иас нэхэмжлэгч ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бөгөөд тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар олгосон.
2.2.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Орхонтуул сумын нутагт уул уурхайн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд байгаль орчны багц хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан холбогдох журмын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт явуулсан.
2.3.Нэхэмжлэгч ХХК-ийн хувьд уг хяналт шалгалтын явцад холбогдох баримт бичгийн бүрдлийг хангаагүй байхад үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн үндэслэлээр 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр улсын байцаагчийн актаар засвар хийж байсан 1 ширхэг алт угаах төхөөрөмжийг лацаар битүүмжилсэн байна.
2.4.Улмаар 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Орхонтуул сумын нутагт уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн тухай дугаартай танилцуулгад Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10, 11 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.3, 1.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулсан, хууль тогтоомж, технологийн зөрчил гаргаж байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлийг хүчингүй болгуулах, үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох саналаа тухайн эрх олгосон байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй, зөвшөөрөл эзэмшигч нийтийн эрх ашиг, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн, их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон, зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн нэр бүхий 6 аж ахуйн нэгжийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэхээр шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч ХХК-ийн нэр багтсан байна.
2.5.Түүнчлэн хяналт шалгалтын танилцуулгад ХХК байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан 2018 онд батлуулсан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталсан эсэх тухай мэдээлэл яамны мэдээллийн санд байхгүй, ойн сантай 344.7 га давхцалтай, усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүй ашигласан нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг, цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хог тээврийн үйлчилгээний гэрээ байгуулаагүй, үүссэн аюултай хог хаягдлаа эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөөгүй, стандартын шаардлага хангасан нүхэн жорлонгүй, хог хаягдал хариуцсан нэгж, ажилтангүй байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1, 7.2, 7.3, 10 дахь хэсгийг тус тус зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон талаар дүгнэж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тоот албан бичгээр хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу холбогдох арга хэмжээг авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт мэдэгджээ.
2.6.Улмаар Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаас 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ХХК-ийн уурхайд Усны тухай хууль зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг нэхэмжлэгч төлсөн байна.
2.7.Үүний дараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тоот албан бичгээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын шийдвэр, улсын байцаагч, байгаль хамгаалагчийн шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг зөрчсөн тул холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах саналыг хүргүүлсний дотор дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр багтжээ.
2.8.Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дээрх албан бичгийг хүргүүлж, тодорхой ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд /нэхэмжлэгч ХХК-ийн дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл багтсан/-ийг цуцлах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэж, хариу мэдэгдэх саналыг хүргүүлжээ.
2.9.Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрээр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй, 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газарт ашиглах үйл ажиллагаа явуулсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй 5 аж ахуйн нэгжийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсны дотор нэхэмжлэгч ХХК-ийн дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл багтсан байна.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсан дээрх 4 үндэслэлээс ХХК-ийн хувьд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан өргөдөл ирүүлээгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй үндэслэл хамаарах бөгөөд эдгээр үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж тайлбарласан тул шүүхээс уг үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийсэн болно.
4.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан өргөдөл ирүүлээгүй гэх үндэслэлийн тухайд:
4.1.Нэхэмжлэгчийн дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ө*******ийн хяр нэртэй ******* гектар талбайгаас ******* га нь ойн сантай давхцалтай, харин усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй, орон нутгийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
4.2.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана гэж заасан, нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаагүй болохоо шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар хүлээн зөвшөөрдөг.
4.3.Нэхэмжлэгчийн дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ******* гектар талбайн ойн сантай давхцалтай хэсэгт /******* га/ алтны үндсэн орд, ойн сантай давхцалгүй хэсэгт алтны шороонд байрладаг. Өөрөөр хэлбэл, ашиглалтын тусгай зөвшөөрлийн зарим хэсэг ойн сантай давхцалтай, уг хэсэгт алтны үндсэн орд байрладаг.
4.4.Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 455 дугаар тушаалаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны ******* дугаар дүгнэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Ө*******ийн хярын алтны үндсэн ордод 2004-2011 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан дахь тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах алтны үндсэн ордны алтны хүдрийн бодитой нөөцийг хүлээн авч бүртгэсэн,
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2016 оны ******* тоот дүгнэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших ХХК-ийн тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Ө*******ийн хярын алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг хүлээн авсан,
мөн газрын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн давхцалгүй хэсэгт үйл ажиллагаа явуулах боломжтой болохыг мэдэгдсэн байна.
4.5.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн үндэслэлийг баримталжээ.
4.6.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам болон гэрээний загварыг Засгийн газар батална гэж заасан.
4.7.Дээрх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журмыг баталсан, уг журмын 3.4-т Далд уурхайгаар олборлох нөөц нь ойн сан бүхий газрын доор, газрын доорх усны нөөц бүхий давхаргаас дээр орших, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болох нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, усны нөөцийн дүгнэлтээр баталгаажсан бол тухайн хэсэгт олборлолт явуулж болно гэж заажээ.
4.8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Боос шүүх хуралдаанд Тухайн үед манайх гэрээ байгуулаагүй ч үндсэн ордны хэсэгтээ байгаль орчны хяналтын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлээ батлуулсан. Гэхдээ техник эдийн засгийн үндэслэлээ батлуулаад нийт 5 жил өнгөрсөн учраас нэмэлт тодотгол хийлгэж байгаа. Өөрөөр хэлбэл, техник эдийн засгийн үндэслэлээ бэлэн болгоод Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох мэргэжилтнүүдийн хүрээнд тойрох хуудас зуруулдаг. Энэ тойрох хуудсаа зуруулсан. Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас техник эдийн засгийн үндэслэлээ батлуулсны дараа нарийвчилсан үнэлгээ батална гэж хэлсэн гэх тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Үндсэн орд дээр техник эдийн засгийн тодотгол хийгдэж байгаа үйл баримт байх боломжтой, нэхэмжлэгч компани шиг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд тодотголоо баримтлаад явж байдаг, тэгэхээр нэхэмжлэгч үндсэн ордныхоо нөөцтэй холбоотой өөрчлөлт оруулах гээд явж байгааг үгүйсгэхгүй гэж тус тус тайлбарладаг.
4.9.Талуудын шүүх хуралдаанд гаргасан энэхүү тайлбараас үзвэл Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журмын 3.4 дэх заалтын хүрээнд ойн санд нөлөөлөхгүй байдлаар далд аргаар үндсэн ордыг ашиглахтай холбоотой техник эдийн засгийн үндэслэлд тодотгол хийх процесс Ашигт малтмал, газрын тосны газарт явж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсэж өргөдөл гаргаагүй гэдэг үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг шууд цуцлах үндэслэл бүрдсэн эсэхэд захиргааны байгууллага дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
4.10.Учир нь нэг талаас захиргааны байгууллага үндсэн ордыг далд аргаар ашиглах боломжтой мэтээр техник эдийн засгийн үндэслэлд тодотгол хийх ажиллагааг тойрох хуудас зуруулж хянах байдлаар ажиллагаа явуулж байгаа атлаа нөгөө талаас өргөдөл гаргаагүй гэдэг үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа ойлгомжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ нөхцөл байдлыг няцаасан үндэслэл бүхий тайлбар гарган маргаагүй тул захиргааны байгууллагаас уг нөхцөл байдалд дахин нотлох баримт цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзлээ.
4.11.Өөрөөр хэлбэл, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсэг нь ойн сан бүхий газартай давхцалтай тохиолдолд өргөдөл гаргаагүйн ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцлах үндэслэлд хамаарах эсэх, өргөдөл гаргаагүй ч ойн сан бүхий газрын доор, газрын доорх усны нөөц бүхий давхаргаас дээр орших, байгаль орчинд сөрөг нөлөөгүй болох нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, усны нөөцийн дүгнэлтээр баталгаажсан бол тухайн хэсэгт далд аргаар олборлолт явуулж болох эсэх, нэхэмжлэгчээс уг журмын дагуу техник эдийн засгийн үндэслэлд тодотгол хийлгэн, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, усны нөөцийн дүгнэлтээр баталгаажсаны дараа ойн сан бүхий давхцалтай хэсэгт олборлолт явуулах нөхцөлд өргөдөл гаргасан байх шаардлага тавигдах эсэхэд захиргааны байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд үнэлж, дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
5.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй гэх үндэслэлийн тухайд:
5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас манайх өөрсдөө хяналт шалгалт явуулаагүй, зөрчил ирүүлсэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны албан бичгийг үндэслэн маргаан бүхий шийдвэрийг гаргасан гэж тайлбарладаг.
5.2.Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах үндэслэлийг, 32 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөх үүргийг, 33 дугаар зүйлд хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулахтай холбоотой харилцааг, 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг, 39 дүгээр зүйлд Байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг тусгайлан заасан байна.
5.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон;, 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй, 56.1.4-т тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол, 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж тус тус хуульчилсан.
5.4.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.3-т Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасны дагуу мөн хуулийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмын хүрээнд захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийг хүлээнэ, энэ маргааны тухайд хариуцагч уг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.
5.5.Зүй нь захиргааны байгууллага Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтын танилцуулгад үндэслэн шийдвэр гаргахдаа дээрх хуульд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, нотлох баримтыг үнэлэх үүргийн дагуу уг танилцуулгад дурдсан үндэслэл бүрд хамаарах нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд үнэлж, дүгнэн шийдвэр гаргах нь зүйтэй байжээ.
5.6.Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаас үзвэл хяналт шалгалтын явцад илэрсэн усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүй ашигласан, цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хог тээврийн үйлчилгээний гэрээ байгуулаагүй, үүссэн аюултай хог хаягдлаа эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөөгүй, стандартын шаардлага хангасан нүхэн жорлонгүй, хог хаягдал хариуцсан нэгж, ажилтангүй байгаа зэрэг зөрчлүүдээс Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан зөрчилд зөрчлийн хэрэг нээж, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 1.500.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан, нэхэмжлэгч уг шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг төлсөн,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/53 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт Ө*******ийн хяр нэртэй газарт унд ахуйн зориулалтаар ашиглах 2 ширхэг гүний худаг гаргах зөвшөөрөл, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өрөмдмөл худгийн техникийн паспорт-ыг тус тус ХХК-нд олгосон,
ХХК-иас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Төгөлдөр ерөө ОНӨААТҮГ-тай Энгийн хог хаягдал тээвэрлэх үйлчилгээний гэрээ байгуулсан,
шүүхээс маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн үзлэгээр ХХК-ийн техник тоног төхөөрөмж, ажилтнуудын байр дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлийн талбайн гадна байрласан, зарим техник тоног төхөөрөмжийг улсын байцаагчаас лацадсан,
тусгай зөвшөөрлийн талбайн Оросын ам буюу алтны үндсэн ордны дээд хэсэгт 2 газар /аманд/ ухалт хийсэн /нэхэмжлэгчээс уг амыг хууль бусаар ашигт малтмал олборлогч нар ухалт хийж гаргасан гэж тайлбарладаг/ нөхцөл байдал тогтоогддог.
5.7.Дээрхээс үзвэл хяналт шалгалт хийснээс хойшхи хугацаанд зарим зөрчилд байгаль орчны байцаагчаас шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсныг нэхэмжлэгч төлсөн, гүний худаг гаргах зөвшөөрлийг авсан, энгийн хог хаягдлын гэрээ байгуулсан зэргээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хяналт шалгалтын танилцуулгад дурдсан зарим зөрчлийг арилгасан, хариуцлага ногдуулсан нь баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны танилцуулгад дурдсан ХХК-нд хамаарах зөрчлүүд нь хууль тогтоомжид заасан ямар нөхцөл шаардлагыг хэрхэн зөрчсөнийг, энэ нь нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах ноцтой зөрчилд хамаарах эсэх, нэг зөрчилд давхардуулан хариуцлага оногдуулах үндэслэл байгаа эсэхийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд нотлох баримтыг үнэлж, дүгнэлт өгч, шийдвэр гаргах шаардлагатай байна.
5.8.Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүргийн дагуу дээрх нотлох баримтыг үнэлж, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, шийдвэр гаргах нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүй болох нь шүүхэд гаргасан хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх ба үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
5.9.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасны дагуу дээрх нөхцөл байдлуудад хамаарах нотлох баримтыг цуглуулж, үнэлж, дүгнэлт өгөх хуульд заасан үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлэх шаардлагатай үндэслэлээр маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрийн ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрийн ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар шийдвэрийн ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг тогтоосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ