| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00328/И |
| Дугаар | 141/ШШ2025/00291 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 141/ШШ2025/00291
| 2025 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 141/ШШ2025/00291 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ************* ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч *************** баг хаягаар оршин суудаг О.Ш холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 625,613.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэг болох 625,613.11 төгрөг гаргуулах... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* ХХК-аас хариуцагч О.Ш холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 625,613.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч О.Ш нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...Миний бие О.Ш ********** зээл авсан нь үнэн. 625,613.11 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй... гэжээ.
Хариуцагч О.Ш нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,418.39 төгрөгийн тал хувь болох 9,709.195 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 9,709.195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ************ ХХК-аас хариуцагч О.Ш холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 625,613.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч О.Ш нь зээлийн гэрээний үүрэг болох 625,613.11 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,418.39 төгрөгийн тал хувь болох 9,709.195 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 9,709.195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************ ХХК-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН