2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05136

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 06

191/ШШ2025/05136

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэл 40 байр, 3 тоот хаягт оршин суух, Балин овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг.

/Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би М.*******өд холбогдуулан орон сууц хөлсөх гэрээг 2025.03- р сараас эхлэн цуцалж, орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 сарын 30.000.000 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний 3.6 дугаар зүйлд гүйцэтгээгүй үүрэгт хоног тутам 0.2 хувийн алданги төлөхөөр тохиролцсоны дагуу 30.000.000x6%= 60000 өдрийн алданги гүйцэтгээгүй хоног буюу 10 сарын төлбөр буюу 300x60000=18.000.000 төгрөг нийт гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 15.000.000 төгрөг нийт 45.000.000 төгрөгийг М.*******өөс гаргуулж ******* надад олгуулж, Сүхбаатар дүүргийн  тоот 248.41 м.кв хувийн сууцыг гражаас М.*******ийг албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагчийн хаяг тодорхойгүй, утас нь холбогдохгүй байсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарган өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандан эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн болно. Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих ******* овогт Манхжаргалын ******* регистрийн дугаар: (*******)-ийн хаяг нь тодорхой бус хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

 

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/17909 дугаартай захирамж, 2024 оны 10 сарын 25-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, гар өргөдөл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

/ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ийг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

М.******* нь *******тай 2024 оны 10 сарын 25-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тогтоогдож байх тул гэрээний үүргийн нэхэмжлэлд М.******* нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.******* нь тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/17909 дугаартай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч ******* нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ******* овогт ******* ******* /РД:*******/-ийг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч ******* /Утас:99116210/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС