| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00320/И |
| Дугаар | 149/ШШ2025/00248 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 149/ШШ2025/00248
2025 оны 05 дугаар
сарын 27-ны өдөр Дугаар 149/ШШ2025/00248 Мандал сум
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сум ******* ******* ******* толгой 1******* ******* ******* ******* *******, утас:99380609/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум ******* ******* ******* толгой 1******* , утас: 95119113, /-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний бие Ц.******* би 2006 онд Ц.тай гэр бүл болоод 6 хүүхэдтэй болсон. Бид 2 хамт амьдарч байх хугацаанд эхлээд гайгүй сайхан амьдарч байсан. Харин сүүлийн үед их хэмжээгээр архи ууж агсам согтуу тавьж олон удаа цагдаад дуудлага өгч байсан. Шүүхээр ороод зөндөө олон удаа баривчлагдсан байсан. Мөн хүүхдээ зодоод эрүүгийн хэрэг үүсэж байсан. Одоо би энэ хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Манай том хүүхэд 23 настай дараагийн хүүхэд 18 настай, дараагийн охин 13 настай дараагийн 2 ихэр хүү 8 настай. Иймээс 3 хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй.... гэжээ.
Хариуцагч Ц. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нь Цэндээ ой Цэдэнхүү ой *******ийн нэхэмжлэлийн дагуу хариу өгч байна. Удаа дараалан миний бие яриа хэрүүл болгонд залхаж байна. Тийм учраас *******ийн нэхэмжлэлийг зөвшөөрч байна... гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлтэй, Ц.т холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна үзэв.
Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Ц. нар 2006 онд танилцаж, 2006 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан байна. Хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүү Э.Ганболд, 2004 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүү , 2011 оны 09 дүгээр сарын 24-нд төрсөн охин Э.Саруул, 2016 оны 01 сарын 08-нд өдөр төрсөн Э.Гансүх, 2007 оны 03 сарын 08-нд төрсөн нар төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа нь өрхийн эмчийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ц.*******, Ц.т нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Ц. нарын гэрлэлтийг цуцалж, 2011 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Э.Саруул, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.Гансүх, хүү Э.Ганболд нарыг төрсөн эх Ц.*******ийн асрамжид үлдээн, гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Ц.аас охин Э.Саруул, Э.Ганболд, Э.Гансүхэд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан Нэхэмжлэгч Ц.******* нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.аас 70200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 1******* зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ургийн , ******* ургийн ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Пүрэвсүрэн, 2011 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Саруул, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Гансүх, хүү Ганболд нарыг эх Ц.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.Гансүх, хүү Э.Ганболд нарыг 11 нас хүртэл, хүүхдийн газрын буюу тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50%-аар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Саруул, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.Гансүх, хүү Э.Ганболд нарыг нарыг 11-ээс 16 нас суралцаж буй бол 18 насанд хүртэл, амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Ц.аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүйг дурдсугай.
5. Нэхэмжлэгч Ц.******* нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгт шаардсанд нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 54770 төгрөгийг нэг удаа гаргуулж, Орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 1******* зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгаж,
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.