Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/001

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухайд

 

Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/796 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурор ын  эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 2414000000316 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагчийн биеийн байцаалт:

Яллагдагч, Монгол Улсын иргэн, ....... хаягтай, ял шийтгэлгүй, улсаас Алтан гадас одонгоор шагнагдсан, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******н ******* /регистрийн дугаар:*******/

Холбогдсон хэргийн талаар:

******* нь  2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр  Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Титэм хүнсний дэлгүүрийн хавьцаа хохирогч *******ын гээсэн маркийн гар утсыг олж, улмаар өөрийн эзэмшлийн ******* дугаарыг хийж ач охиндоо өгч ашиглан бусдад 3,090,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас: *******гийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр  Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Титэм хүнсний дэлгүүрийн хавьцаа хохирогч *******ын гээсэн маркийн гар утсыг олж, улмаар өөрийн эзэмшлийн ******* дугаарыг хийж ач охиндоо өгч ашиглан бусдад 3,090,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг шүүхийн санаачилгаар хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул дараах үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэжээ. Үүнд: 2024 оны 09 дүгээр сарын 05-ны шөнийн 00 цаг 15 минутын Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “*******” шөнийн цэнгээний газрын сандал дээр тавьсан цүнх нь цахилгаан онгорхой дотор нь байсан маркийн гар утас алга болсон байх бөгөөд уг гар утсыг “...нэг охин олж, тухайн шөнийн цэнгээний газарт  байсан гэгчид өгсөн...” гэх нотлох баримт хэрэгт авагдсан. Гэтэл яллагдагч ******* уг гар утсыг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд “...ач охины хамт олсон...” талаар мэдүүлсэн. Гэтэл яллагдагч *******г бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл шүүхээс цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц гэж үзсэн буюу хохирогч *******ын гар утсыг анх олж   өгсөн гэх үл таних эмэгтэйг олж гэрчээр асуух, тухайн гар утсыг хаанаас хэрхэн олсон эсхүл хохирогчийн цүнхнээс хулгайлж авсан болох зэргийг шалгах, нь уг шөнийн цэнгээний газраас хэдэн цагт гарсан, хаагуур явсан талаар маршрутыг шалгах, яллагдагч *******гийн гар утсыг олсон гэх “Титэм, Чансаа дэлгүүр орчмоор явсан эсэх, уг гар утсыг хаясан байх боломжтой эсэх зэргийг тогтоож шалгах, Уг шөнийн цэнгээний газрын бичлэгийг хураан авч “үл таних эмэгтэй гар утсыг хаанаас хэрхэн авч т өгч байгаад дүгнэлт хийж тэмдэглэл үйлдэх, бичлэгийг хураан авах, яллагдагч *******тай хамт явж байсан ач охиныг хууль ёсны төлөөлөгчийг байлцуулж гэрчээр асуух зэрэг ажиллагаа огт хийгдээгүй тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн болно.Дээрх ажиллагааг хийснээр нь гар утсыг ямар зорилгоор авсныг тогтоосны үндсэн дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой юм. Иймд хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянхонгор аймгийн Прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...яллагдагч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, “Титэм” хүнсний дэлгүүрийн хавьцаа хохирогч *******ын гээсэн маркийн гар утсыг олж, улмаар өөрийн эзэмшлийн ******* дугаарыг хийж өөрийн ач охиндоо өгч ашиглан бусдад 3,090,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хохирогч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, “*******” гэх шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байх үедээ өөрийн эзэмшлийн Samsung загварын гар утсыг цүнхнээсээ унагасан, улмаар тус унасан гар утсыг үл таних эмэгтэй хүн авч, хохирогчтой тухайн үед хамт явсан найз болох т нь өгчээ.Гэвч нь дээрх гар утсыг авч явах үедээ гээгдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогддог, улмаар яллагдагч ******* нь олж авч өөрийн ач охиндоо өгсөн байна.

Иргэн нь хохирогч *******ын гээгдүүлсэн гар утсыг авч явсан байх боловч санаатайгаар өөрийн эзэмшилд шилжүүлээгүй, мөн захиран зарцуулсан, ашигласан үйл баримт тогтоогдоогүй тул өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдээгүй байна гэж үзсэн болно.

Тухайлбал: гэрч ын: “...Тухайн үед би нэлээн согтуу байсан. Тэгээд 2 хоногийн дараа нь над руу залгаад чи нэг гар утас авсан байна гэхээр нь би гайхаад “*******” шөнийн цэнгээний газрын доторх хяналтын камер шүүж хараад болсон зүйлийн талаар мэдсэн. Би тухайн үед ыг цүнх авч ирээд ширээн дээр тавьсныг мэдэхгүй байгаа. Тухайн бичлэг дээр нь надад нэг эмэгтэй хүн гар утас авч өгсөн байсан. Тэгээд би тэр утсыг аваад хармаандаа хийсэн бичлэг байсан. Санаатайгаар хүний цүнх уудлаад би гар утас аваагүй байсан би өөрөө 2 гар утастай явж байсан. Тухайн үед “*******” шөнийн цэнгээний газар ажилдаг гэх нэг залуу байсан тэр намайг баарнаас гаргаж байсан..." гэсэн мэдүүлэг, үүрэн холбооны Скайтел ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24/10915 дугаартай “...2024-10-03-ны өдрөөс хойш *******, дугаарууд бүртгэлтэй байна. ******* дугаарын эзэмшигч ******* овогт ******* /*******/... гэх албан бичиг, *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд гэрч нь тухайн гар утсыг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу үл таних хүн газарт унасан байсан гар утсыг өгсөн, мөн тус гар утсыг завших, шамшигдуулах, захиран зарцуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй буюу Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдээгүй байна.

Харин анхан шатны шүүхээс шийдвэр гаргахад нөлөөлж болохуйц гэж үзсэн *******ын гар утсыг анх олж авсан ын үйлдэл, маршрутыг шалгах, ямар зорилгоор авсныг тогтоолгох мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг ойлгох ба тухайн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдэл байна”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байхыг хуульчлан тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нийгэмд аюултай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр”-ийг үзнэ.

Дээрхээс дүгнэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан байхад хавтаст хэрэгт авагдаагүй буюу гэрч ын үйлдлийг шалгуулахаар прокурорт буцааж байгаа нь шүүхийн шийдвэр бодит байдалтай нийцээгүй, хэр хэмжээнээс хэтэрсэн, шүүхийн шийдвэрт тусгасан шүүгчийн хууль хэрэглээний байдал нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/796 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.

Яллагдагч ******* нь прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцэлд бичсэнээр намайг яллагдагч ******* нь гар утсыг олж авч өөрийн ач охиндоо өгч ашиглуулсан болох нь Үүрэн холбооны дугаарууд нь *******, дугаарууд бүртгэлтэй байгаагаар болон миний өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна гэжээ. Миний хувьд тухайн гар утсыг олоогүй, ач охин олсон. Түүнчлэн утсанд хийсэн дугаарыг 2024 оны 6 дугаар сард ач охиндоо авч өгсөн,  тухайн гар утсыг олоод ач охиндоо ашиглуулахаар аваагүй. Манай охин дугаараа хийж утсыг ашиглах үед би хөдөө сумуудаар ус ашиглагч нарын үйл ажиллагаатай танилцахаар томилолттой явсан. Намайг эзгүй хойгуур тухайн утсанд манай ач охин сим картаа хийж ашигласнаас үүдэн намайг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэнд гомдолтой байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны үеэр манай ач охиныг асууж хэргийн бодитой байдлыг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл би утсыг ашиглуулсан уу , манай ач охин утсыг олсон уу гэдгийг тогтоогоогүй байж намайг өөрөө олж авч, ач охиндоо өгч ашигласан хэмээн буруутгаж байгаад гомдолтой байна. Иймд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж тухайн асуудлыг тодруулах хүсэлттэй байгаа тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хянан шийдвэрлэсэн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/796 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү  гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******г бусдын гээгдүүлсэн 3,090,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “…хохирогч *******ын гар утсыг анх олж т өгсөн гэх үл таних эмэгтэйг олж гэрчээр асуух,тухайн гар утсыг хаанаас хэрхэн олсон, эсхүл хохирогчийн цүнхнээс  хулгайлж авсан эсэхийг шалгах, уг шөнийн цэнгээний газраас хэдэн цагт гарсан, хаагуур явсан талаар маршрутыг шалгах, яллагдагч *******гийн гар утас олсон гэх Титэм, Чансаа дэлгүүр орчмоор явсан эсэх, гар утсыг хаях боломжтой эсэх зэргийг шалгах, тухайн шөнийн цэнгээний газрын бичлэгийг хураан авч  үл таних эмэгтэй гар утсыг хаанаас авч хэрхэн т өгч байгаад дүгнэлт хийж тэмдэглэл үйлдэх, бичлэгийн хураан авах, яллагдагч *******тай хамт явж байсан ач охиныг хууль ёсны төлөөлөгчийг байлцуулан гэрчээр асуух зэрэг ажиллагаа огт хийгдээгүй тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хавтас хэрэгт авагдсан нотлох баримттай буюу хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Энэ нь:

1. *******ын хохирогчоор”..2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 00 цаг 15 минутын орчим Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багт байрлах ******* шөнийн цэнгээний газар орсон...”, “… дээшээ гараад цүнх аваад ирье гээд яваад ирсэн тэгсэн гартаа нэг чихэвч бариад энэ хэнийх бэ гэхээр минийх байна гээд авсан тэгсэн чинь цүнх чинь онгорхой байна гэхээр нь утсаа үзсэн чинь миний гар утас алга байсан. Тэгэхээр нь ын сууж байсан ширээн дээр очоод наана чинь миний гар утас байна уу цүнх онгорхой байна гэж хэлсэн чинь тэнд сууж байсан охин сая энд байсан нэг залуу аваад гарсан шүү дээ, би та  нартай хамт явж байгаа юм байна гэж бодоод сандал дээр унахаар нь өгсөн шүү дээ гэж хэлсэн.Тэгээд нөгөө залуугийн араас нь дугаарыг олоод залгасан чинь утсаа авахгүй байсан би наад залууг чинь танина маргааш гэрээс нь очоод авчихна гэхээр нь гайгүй байлгүй гэж бодоод өнгөрсөн…” гэх мэдүүлэг/хх11-12/,

2. Гэрч гийн ”... Баянхонгор аймгийн ******* шөнийн цэнгээний газар  бид хэд 00 цагийн үед орсон байх...”, “... т гар цүнхээ бариулсан байсан, тэгсэн чинь гэх залуу ыг дуудаад хоёр давхар луу  дагуулаад явсан...” “...тухайн болсон өдрийн маргааш шөнийн цэнгээний газрын хяналтын камер шүүж үзсэн чинь гэх хүн аваад гарч байсан. аас гар утас авсан байна гэж хэлсэн чинь надад байхгүй гээд би өөрөө хоёр гар утастай байсан гэж хэлээд байсан тэгээд  дараа согтуудаа манай найз ******* руу битгий цагдаад өгөөрэй би чиний утсыг бараг олчихлоо гэж утсаар хэлсэн” гэх мэдүүлэг/хх19-20/

3. Гэрч ын “…шөнийн цэнгээний газар хаах болоод *******, нар аас цүнх хаана байна гэж асуухад дээд давхарт байгаа тэр хоёр цүнхээ аваад  гар утас алга байна гэсэн. Тэгсэн чинь тэр ширээн дээр байсан нэг охин чихэвч бариад бид нар дээр хүрээд ирсэн, минийх байна гээд аваад гар утас алга байна гэж асуухад сая та гуравтай хамт явж байсан ахтай чинь хамт байсан ахад ширээн дээр байсан утсыг өгсөн шүү дээ та нарыг хамт явж байгаа юм байна гэж бодоод гэж хэлсэн.”/хх23-24/

4. Гэрч ын”…д ширээн дээр сууж байсан нэг эмэгтэй чихэвч авч ирж өгөөд байх шиг байсан тэгээд *******ын гар утас болсон байна гээд тэгсэн гараад явсан байсан гар утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан... ”/хх27-28/

5. Гэрч ”… ******* шөнийн цэнгээний газар Мобикомд ажилладаг байсан гэдэг залуу над дээр ирээд хамт сууж байснаа санаж байна. Тэгээд хоёр хоногийн дараа ирээд чи гар утас авсан байна гэхээр ******* шөнийн цэнгээний газрын доторх хяналтын камер хараад болсон зүйлийн талаар мэдсэн..., ...тэр бичлэг дээр надад нэг эмэгтэй гар утас авч өгсөн байсан тэгээд утсыг нь би хармаандаа хийсэн бичлэг байсан,санаатайгаар хүний цүнх уудлаад гар утас аваагүй...”/хх35-36/

6. Яллагдагч *******гийн “… Б 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны  өдрийн хооронд ач охинтойгоо Номундалай сургууль руу Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багийн Титэм дэлгүүрээс Чансаа дэлгүүрийн хоорондох явган хүний замын хажуу хэсгээс манай ач охин гар утас оллоо гэхээр нь нүүр нь хагарсан юм шиг гэрэл асахгүй байхаар нь би охиноо миний охин хаячих гэсэн чинь эмээ би олсон шүү дээ гээд  байхаар цүнхэнд нь хийгээд явуулсан тэгээд охиноо битгий хамаагүй оролдоорой гэж хэлсэн..., ...2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөгч над руу залгаад би 10 дугаар сарын 20-ны өдөр  мөрдөгчид утсыг хүлээлгэн өгсөн...”/хх61-62/мэдүүлгүүдээр тус тус илэрхийлэгджээ.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын тэгш эрх, мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд бүхий л ажиллагаа хуульд нийцэж явагдсан эсэхийг хянаж шалгах, нотлох баримтуудыг үнэлэхдээ гэмт явдлыг бүтэц, сэдэлт, санаа зорилго, орон зай, цаг хугацаа, шалтгаант холбоо зэрэгтэй хамааралтай эсэхийг сайтар нягталсны эцэст дүгнэлт хийж шийдвэрлэх үүрэгтэй.

Хэргийн материалаас үзэхэд 2024 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 багт байрлах “*******” шөнийн цэнгээний газарт хохирогч *******ын алга болсон Samsung маркийн гар утсыг үл таних эмэгтэй т өгсөн, тэрээр тухайн гар утсыг хармаандаа хийгээд шөнийн цэнгээний газраас гарч явсан, Баянхонгор аймаг, Баянхонгор сум 1 дүгээр багийн Титэм дэлгүүрээс Чансаа дэлгүүрийн хоорондох явган хүний замын хажуугийн хэсгээс хохирогчийн “*******” цэнгээний газарт гээгдүүлсэн гэх гар утсыг  яллагдагч ******* нь өөрийн ач охины хамт 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд олсон гэх үйл баримт тогтоогдсон.

Дээрх үйл баримтаас үзэхэд:

Гэрч Х. “*******” цэнгээний газраас гараад Samsung маркийн гар утсыг хэзээ, хаана алга болгосон нь тодорхойгүй, яллагдагч ******* ач охины хамт дээрх гар утсыг олсон гэх үйл баримт нь цаг хугацаа, орон зайны хувьд зөрүүтэй, эргэлзээтэй, гэрч , яллагдагч ******* нарын үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой эсэх, гар утасны кодыг хэн, хэзээ хэрхэн тайлсан, яллагдагчийн нэр дээрх ******* дугаарыг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө хэн ашиглаж байсан зэргийг шалган тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй ба энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх...” зорилтод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, прокурор ын бичсэн “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэх тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт анхан шатны шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн  2024/ШЗ/773 дугаар “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах тухай” захирамжаар яллагдагч *******д таслан сэргийлэх арга хэмжээ авсан атлаа хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн захирамжийн  Захирамжлах хэсгийн 2 дахь хэсэгт “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 3-д зааснаар яллагдагч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол үргэлжлүүлсүгэй...“ гэсэн нь техникийн хайнга хайхрамжгүй алдаа гаргасан, дээрх алдааг шүүгч хуульд зааснаар залруулга хийх боломжтой байсныг буруутган дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/796 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор ын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч *******д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.ГАНЧИМЭГ

 

               ШҮҮГЧИД                                  Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

                                                             Ч.БАЯРЦЭНГЭЛ