Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 149/ШШ2025/00265

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 02 149/ШШ2025/00265

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав 9/1, 8 давхарт ******* ******* ******* ******* ******* ******* /РД:6773532, утас: 80938751, 88829888, 89831717/-н нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймаг Мандал сум 4-р баг,******* ******* холбогдох 1,048,538.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Адууч Баасанжаргал 2022 оны 05 сарын 30-ны өдөр БЗГ22-1396 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,249,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. 2022 оны 06 сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,249,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар ...хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож,зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно... гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 1,048,538.43 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 1,164,800 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 1,039,538.43 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,048,538.43 төгрөгийг Адууч Баасанхүүгээс гаргуулж өгнө үү..... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй А. холбогдох 1,048,538.43 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Баасанхүү нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ******* ******* ******* *******-ын нэхэмжлэлийн шаардлага 1,048,538.43 төгрөгийг хариуцагч А.Баасанхүү нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,715 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 14,857.5 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 14,857.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.