Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 149/ШШ2025/00269

 

202 оны ******* сарын 04-ний өдөр Дугаар 49/ШШ202/00269 сум

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* *******, ******* *******, ******* ******* *******, ******* ******* ******* , /РД:ЧВ690, утас: 88272772, 99*******4/,

 

Хариуцагч: ******* /РД:МР890429, утас: 887793, 80*******4, 80093/-д холбогдох

 

2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие 2022 оны 0 ******* сарын 26-ны өдөр 6-98 УАТ Улсын *******тай Зил-3 маркийн бор ногоон өнгийн автомашиныг 2 000 000
төгрөгөөр худалдан авсан юм. Гэтэл манай эхнэрийн хамаатан болох нь дээрх машиныг надаас зээлээр худалдаж авахаар гуйхаар нь би зөвшөөрч, О. дээрх машиныг надаас аваад явсан. Түүнээс хойш хаана ямар ажил хийж байгаа нь тодорхойгүй, надад машины мөнгөө өгөхгүй явж байтал 2023 оны 0 ******* сарын 3-ны үед Завхан аймгийн Тосонцэнгэл
Замын цагдаагаас над руу утасдаж "...таны эзэмшлийн 6-98 УАТ Улсын *******тай Зил-3 маркийн бор ногоон өнгийн автомашиныг М.Мөнхбат гэдэг хүн дон явж байгаад зам тээврийн осол гаргасан байна..." гэж мэдэгдсэн тул би Завхан аймгийн Тосонцэнгэл Замын цагдаа дээр очиж өөрийн машинаа үзэхэд зам тээврийн осолд өртөж ашиглах боломжгүй болсон байсан тул тэнд нь орхиод иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож мэдүүлэг өгсөн юм. Ингээд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 0 ******* сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/70 *******тай Шийтгэх тогтоол-ыг шуудангаар хүлээн авч танилцахад тогтоолын 9 хуудсанд "... Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны Завхан салбарын үнэлгээчний 2024 оны 3 ******* сарын -ны өдрийн 20 *******тай үнэлгээгээр 987 онд үйлдвэрлэгдсэн Зил-3 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 22 000 000 /хорин хоёр сая /төгрөгөөр үнэлж, тогтоолын 2 ******* хуудсанд "...иргэний нэхэмжлэгч Б.ийн 22 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий Зил-3 маркийн тээврийн хэрэгсэлд 2 920 000 төгрөгийн хохирол учирсан ч шүүдэгч М.Мөнхбат 0 000 000 төгрөгийн сайн дураараа нөхөн төлсөн байна. Иргэний нэхэмжлэгч Б.ийн хувьд уг тээврийн хэрэгслийн хохирлоо эзэмшиж байсан этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй" гэсэн шийдвэр гарсан юм. Иймд иргэн О.оос миний өмч болох 6-98 УАТ Улсын *******тай Зил-3 маркийн бор ногоон өнгийн автомашины үнэлгээ болох 22 000 000 төгрөгөөс үлдсэн 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү
... гэжээ.

 

Хариуцагч О. шүүхэд гаргасан тайлбартаа: ... аймгийн -р тосгон булгийн -7 суугч би ээс гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд О. миний бие нь нэхэмжлэгч Б.ээс Зил 3 маркийн машиныг худалдаж аваагүй бөгөөд харилцан тохиролцож, ашиг хуваах байдлаар хамтран ажиллаж байсан болно. Нэхэмжлэлд дурдсанаар тухайн тээврийн хэрэгсэл би осолд оруулж, энэ хүнийг хохироогоогүй. Машиныг эвдсэн хүмүүс нь тодорхой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй болно... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь танилцуулчихсан учраас дахин нэхэмжлэлийг танилцуулах шаардлагагүй байх гэж би бодож байна. Хариуцагчийн хариу тайлбарыг сонсож тайлбар хэлэх нотлох баримтыг шинжлэн судалсны дараа дүгнэлтийг хэлж явъя.., ...Тэгэхээр 2022 оны 0 сарын 26-ны өдөр 6-98 УАК Улсын *******тай Зил 3 маркийн автомашиныг худалдаж авсан, худалдаж авсныг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч уг автомашиныг би мод ачих тээвэрлэх өөрөөр хэлэх юм бол машиныг зориулалтын дагуу ашиглая гэж авсан. Энэ машиныг авч яваад ашиглаж байсан юм байна. Өөрөөр хэлэх юм бол өөрийн эзэмшилдээ байлгасан. Иргэний хуулийн 89 зүйлд зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг бол хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүссэнийг зохицуулсны дагуу эзэмшил үүсгэж эзэмшилдээ байлгаж уг тээврийн хэрэгслийг эзэмшээд ашиглаад явж байсан гэдгийг бол хариуцагчийн өөрийнх нь мэдүүлэг, эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Энэ бол хавтаст хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шийтгэх тогтоолд авагдсанаар тухайн автомашиныг ашиглаж байх үед энэ эвдрэл гэмтэлтэй байсан гэдгийг бас хүлээн зөвшөөрдөг юм байна. Тоормосны аппаратын хийн хураалтын труп нь цоорсон байхаар нь төмрийн цавуугаар түр тогтоогоод тэр өдрөө *******т орж ирэхдээ бол тоормосны аппаратын хийн хураалтын труп олж ирье гэсэн бодолтой явж байсан. Мөн кардан жаахан муу барьдаг байсан гэх мэтчилэн өөрөөр хэлэх юм бол энэ машиныг эзэмшилдээ байлгах явцдаа ашиглаж энэ машинд эвдрэл гэмтэл гаргасан. Үүнийгээ өөрөө янзалж үүнтэй холбоотойгоороо сэлбэг авахаар ******* *******од ирсэн гэдэг байдлаар ийм мэдүүлэг өгч байсан нь энэ машин хэний эзэмшилд байсан бэ гэдэг нь харагдаж байгаа юм. Ерөнхийдөө анхнаасаа талуудын хооронд худ урагтай холбоотой хүмүүс юм шиг байгаа юм. Манай хүргэн ахын төрсөн эх Цолмонгийн гэх хүний нөхөр гээд ийг хэлж байгаа, талууд бол хоорондоо Иргэний хуульд заасан хэлцэл хийгдэж өөрөөр хэлэх юм бол хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байна. Хүчин төгөлдөр хэлцэл хийсэн гэдэг нь юугаар харагдаж байна вэ гэхээрээ өмчлөгч машиныг худалдаж авсан үеэс эхлээд хариуцагч нь авч явсан гэдгээ өөрөө хүлээгээд байгаа. Мөн тодорхой хэмжээний мод ачаад ашиг орлого олох юм бол тэрнээсээ мөнгө өгнө гэж хэлж байсан гэдэг нь талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцэл хийгдэж байсан юм байна. Энэ хэлцлийн үндсэн дээрээс хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн байна гэдэг нь харагдаж байгаа юм. Мөн уг автомашин тухайн үед үнэлгээ хийгээд автомашиныг 22 000 000 төгрөгөөр тогтоосон. Энэ машин хариуцагчийн зүгээс ярих гээд байгаа зүйл энэ 2 920 000 төгрөгөөр л эвдрэл нь тогтоогдсон шүү дээ гэдэг зүйлийг ярьж байгаа юм. Энэ уг автомашин бол ашиглах боломжгүй болоод энэ машиныг авахгүй гэдэг байдал дээр тулж гэж хариуцагч энэ машиныг ашиглах боломжгүй учраас Завхан т орхисон ийм асуудал. Өөрөөр хэлэх юм бол энэ машиныг эвдэрхий сэлбэгийг нь ч гэсэн өмчлөгчид буюу нэхэмжлэгч талд өгөөгүй. Тэр чигээрээ өөртөө байлгаад аваад үлдчихсэн ийм л нөхцөл байдал байгаа юм. Тухайн автомашин ашиглах боломжтой байсан бол өмчлөгч нь буцааж аваад явах боломж бололцоо байсан. Гол нь ашиглагдах боломжгүй учраас ашиглагдах боломжгүй болчихсон учраас тухайн үед шүүгдэгч байсан одоогоор бол ялтан болсон юм шиг байгаа, энэ этгээд Батмөнх билүү Мөнхбат гэдэг хүн 22 000 000 төгрөгөөс бол 0 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд тухайн үед өгч байсантай холбоотой ийм баримт хэрэгт авагдсан. Тэгэхээр энэ 0 000 000 төгрөгийг Мөнхбат өгөөд байна гэдэг бол тухайн автомашин од байгаа учраас энэ ашиглагдах боломжгүй болчихсон учраас энэ 22 000 000 төгрөгөө нэхэмжилье гэж тухайн үед нэхэмжлэгч илэрхийлж 22 000 000 төгрөгөөс бол 0 000 000 төгрөгийг авчихаар цаана нь 2 000 000 төгрөг үлдсэн байгаа. Энэ 2 000 000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нь авъя гэдэг иргэний нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо байр сууриа илэрхийлсэн боловч анхан шатын эрүүгийн шүүхээс энэ Иргэний хуулийн 499.-д зааснаар эзэмшигч байсан этгээд, дээрээс нь энэ дээр тодорхой биччихсэн зүйл бий. Юу гээд байгаа вэ гэхээр энэ бүрэн бус ажиллагаатай байсан тээврийн хэрэгслийг шүүгдэгчид ашиглуулж зам тээврийн осол гарах үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн. Тухайн цаг хугацаанд уг тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан этгээдээс тухайн цаг хугацаанд хэн эзэмшиж байсан бэ гэхээрээ хариуцагч гэх иргэн эзэмшиж байсан. Бүрэн бус ажиллагаатай энэ тээврийн хэрэгслийг мэдсээр байгаад шүүгдэгчид өгөөд явуулчихсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна гээд хүчин төгөлдөр шийтгэх тогтоол дээр бол дурдсаны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлэх гэж байгаа. Тэгэхээр энэ эзэмшигч эзэмшилд ямар учраас очдог юм бэ гэдгийг бол хуульчилсныг түрүүн дурдсан. Мөн Иргэний хуулийн 499.-ээр нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа болгож нэхэмжилж байгаа. 499.3 дээр мөн хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусад тохиолдолд учирсан хохирол учирсан гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас лөгдөхгүй гэж байгаа юм. Тэгэхээр өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон. Өөрөөр хэлэх юм бол гэдэг хүн эзэмшиж байгаад энэ шүүгдэгчид ашиглах Тангад гэх хүнд ашиглах энэ боломжийг олгосон этгээд байгаа учраас 499.3 бас мөн хэрэглэгдэж зүйлчлэгдэх ёстой гэсэн дүгнэлтийг хийж байна. Тийм учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн байр суурьтай байна... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч 202 оны 0 сарын 0-ний өдөр нэхэмжлэлтэй холбогдуулж хариу тайлбараа гаргасан байдаг. Ерөнхий агуулга хэрэгт авагдсан учраас товчхон танилцуулъя. ээс Зил 30 маркийн машиныг худалдаж аваагүй. Харилцан тохиролцож ашиг хуваах байдлаар хамтарч ажилласан. Нэхэмжлэлд дурдсанаар тухайн тээврийн хэрэгслийг би осолд оруулаагүй. Энэ хүнийг хохироогоогүй. Машиныг нь эвдээгүй. Машин эвдсэн хүмүүс нь тодорхой байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэсэн ийм тайлбар хэлдэг.., ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг худалдах худалдан авах гэрээ хийгдсэн, зээлээр худалдсан, ерөнхий агуулга бол үлдэгдэл мөнгөө авна. Үлдэгдэл 2 000 000 төгрөгийг авна. 2 000 000 төгрөгийг нь өөр хүн төлчихсөн гэсэн ийм агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэлээ гаргаж байгаа юм. Тэгэхээр энэ дээр гэрээ хийгдээгүй. Худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй учраас тээврийн хэрэгслийн эзэмшил өмчлөл бол яг нэхэмжлэл гаргагчид байгаа юм. Хариуцагч машиныг хүлээж авсан нь үнэн. Ашиг орлого хийнэ, ажиллана гэдэг нь бол үнэн. Гэхдээ энэ албан ёсны эзэмшигч бол биш. Гэрээ хийгдээгүй учраас. Өөрөөр хэлэх юм энэ худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй учраас үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь бол үндэслэлгүй. Энэ нь ашиг орлогоо хувааж байгаа юм, өгч байгаа гээд нэхэмжлэгчийн мэдүүлгээс бол тодорхой харагдаж байгаа юм. Хоёр ч удаа мөнгө шилжүүлсэн байдаг юм. Нэг талаасаа 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэдэг бол үндэслэлгүй. 22 000 000 төгрөгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгоод 0 000 000 төгрөг нь хэрэгт буруутгачихсан этгээдээс гаргуулаад үлдэгдэл 2 000 000 төгрөгийг нь гаргуулна гэж байгаа юм. Энэ зах зээлийн үнэлгээ байхгүй юу. Энэ үндэслэлгүй. Хариуцагчаар татагдсан үнэхээр хариуцагч мөн болохыг нь тогтоож байгаа зүйлийг нэхэмжлэгч бол байхгүй байна. Өөрөөр хэлэх юм бол энэ машины эзэмшигч мөн эзэмшилдээ байлгасан энэний буруутай үйл ажиллагаа ын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэдгийг нотолж байгаа нотлох баримт бол хэрэг дотор байхгүй байгаа юм. Тангад гэдэг хүнтэй утсаар ярьсан. Сая шинжлэн судлуулсан шүү дээ. Утсаар ярьсан авч болохгүй шүү гэж хэлсэн. Гэтэл Тангад биш өөр хүн Мөнхбат энэ осол гаргачхаад байгаа. Магадгүй Тангад нь осол гаргачихсан бол той холбогдуулж нэхэмжлэл гаргах боломжтой байж болох юм. Нөгөө талаас энэ хэрэгт авагдсан баримтаас харахад сая мөн шинжлэн судалсан 2 920 000 төгрөг бол тухайн үеийн осол гарснаас бий болсон машины эвдрэлийн үнэлгээ. Үнэхээр буруутай гэж үзвэл энүүгээр л нэхэмжлэл гаргах ёстой талаараа ямар ч ашиглах боломжгүй болчихсон байсан юм, ашиглах боломжгүй болчихсон талаарх нотлох баримт энэ хэрэг дотор байхгүй. Нөгөө талаараа нэхэмжлэл гаргаад байгаа хүн од ашиглах боломжгүй боллоо чи энэ машинаа аваарай гэдэг зүйл яригдсан. Тэр нотлох баримт байхгүй. Албан ёсны энэ машины өмчлөгч эзэмшигч бол нэхэмжлэгч гаргагч энэ өөрийнхөө өмч хөрөнгийг хайрлаж хамгаалах тийм үүрэгтэй бас тийм эрхтэй. Иргэний хариуцагчаар татагдаад байгаа гэм буруутай үйлдэл нь нотлогдохгүй байна. Тэгэхээр энэ ямар гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаад байгаа юм бэ гэдэг асуудал энд яригдана. Ямар гэрээний тодорхой нөхцөлтэй тэр гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж байгаа тийм нотлох баримт мөн хэрэгт алга байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөөр хэлэх юм бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2, 38..-д энэ нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө нотлох нотлох баримтаа гаргаж өгөх ийм үүрэгтэй. Ийм нотлох баримт бол хэрэгт байхгүй. Нэг талаас энд бас нэг зөрөөтэй ойлголт байна. Иргэний хэрэг дээр нэхэмжлэл гаргаж байгаа иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа нэхэмжлэгчээр оролцоод энэ миний машин мөн би эзэмшигч нь мөн өмчлөгч нь мөн энэ учирсан хохирлыг би авна гэж орж байгаа. Осол гаргасан хүнээс машинаа 22 000 000 төгрөгөөр үнэлүүлээд 0 000 000 төгрөгөө авчхаж байгаа юм. Угтаа энэ бас буруу. Тэр эвдрэлээс үүдсэн мөнгийг л авах ёстой. Эндээс харахад илүү мөнгө авчхаад байгаа. Нөгөө талаараа иргэний хэрэг дээр болохоор би худалдчихсан юм. Энэ бол миний эзэмшилд байхгүй гээд нэхэмжлэл гаргаад байгаа. Ингэж зөрүүтэй ойлголт ингэж бол болохгүй. Энэ байдал нотлогдчихсон. Мөн худалдах худалдан авах гэрээ хийгээгүй учраас үнийн дүн тодорхойгүй байгаа. Үнийн дүн тодорхойгүй учраас тэр нэхэмжлээд байгаа 2 000 000 төгрөг бол үндэслэлгүй байгаа. Зах зээлийнхээ үнэлгээнээс үнэлгээ төлчихсөн. Зөрүүгээ л нэхээд байгаа болохоос биш од үнэхээр энэ эзэмшигч нь мөн гэж худалдаад гэрээгээ хийгээд ийм үнийн дүнгийн зөрүүг нь нэхэмжилж байна гэвэл өөр. Гэтэл ийм нотлох баримт энэ хэрэг дотор бол байхгүй. Өөрөөр хэлбэл ямар гүйцэтгээгүй үүргийн биелэлтийг шүүхээр хангуулах гээд байгаа юм бэ гэдэг асуудал бол энд яригдаж байгаа юм. Энэ эзэмшигчтэй холбоотой асуудал байна л даа. Иргэний хуулийн 499.-ийг шүүхийн шийтгэх тогтоолд дурдчихсан учраас энэнийхээ ер нь бол энийг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Мөн сая итгэмжилсэн төлөөлөгч тайлбарлаад Иргэний хуулийн 89 дээр эзэмшил үүсэх талаар иргэний хууль дээр тодорхой заасан байна. Энэ дээр Иргэний хууль дээр аливаа хүсэл зоригийн дагуу эрх эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг. Хэрэв хэн нэгэн этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Ийм тайлбар энд байгаа. Харин хууль болон гэрээ хэлцлийн дагуу эд хөрөнгийг тодорхой хугацаагаар эзэмших эрхийг олж авсан бол ийнхүү олж авсан этгээд тухайн эд хөрөнгийн хувьд шууд эзэмшигч эрхээ шилжүүлсэн этгээд шууд биш эзэмшигч байна. Энэ хоёрын хооронд худалдан худалдан авах ажил үүрэг гүйцэтгэх хамтран ажиллах гэрээ хийгдээгүй учраас энэ энэ хууль ёсны энэ машины хууль ёсны эзэмшигч биш. Хууль ёсны эзэмшигч нь Улсын бүртгэлд бүртгэгдсэн гэдэг хүн. Тэгэхээр дахиад тодруулахад эрүүгийн хэрэг дээр болохоор би эзэмшигч нь юм гээд хохирлоо шаардаад байдаг. Иргэний хэрэг дээр ороод ирэхээрээ үгүй эзэмшигч нь өөр хүн байгаа юм, биш, би зарчихсан юм, худалдчихсан юм, тэрнээс хохирлоо гаргуулна гээд ингэж болохгүй. Тэгэхээр энэ үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал дүгнэлтээ гаргаж байна... гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч О.од холбогдуулан 6-98 УАТ Улсын *******тай Зил 3 загварын тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О. нь ...нэхэмжлэгч Б.ээс Зил 3 загварын машиныг худалдаж аваагүй, харилцан тохиролцож, ашиг хуваах байдлаар хамтран ажиллаж байсан. Тухайн тээврийн хэрэгслийг би осолд оруулж, энэ хүнийг хохироогоогүй. Машиныг эвдсэн хүмүүс нь тодорхой тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б. нь 2022 оны 0 ******* сарын 26-ны өдөр 6-98 УАТ Улсын *******тай Зил 3 загварын бор ногоон өнгийн тээврийн хэрэгсэл 2 000 000 төгрөгөөр худалдан авч О.од дамжуулан өгч О. уг тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосон цэнгэл суманд ашиглаж байсан бөгөөд нэхэмжлэгч Б.д удаа дараа мөнгө шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 0 ******* сарын 24-ны 2024/ШЦТ/70 *******тай Шийтгэх тогтоол иргэний нэхэмжлэгчээр Б.ийн мэдүүлсэн ...Миний өмчлөлд 6-98 УАТ Улсын *******тай Зил 3 маркийн бор ногоон өнгийн авто машин байдаг. Би уг тээврийн хэрэгслийг 2022 оны 0 ******* сарын 26-ны өдөр ******* *******од хувь хүнээс 2 000 000 орчим төгрөгөөр худалдаж авсан. Би авто машиныг дүү той хамт явж аваад тухайн үед нь үзлэг оношилгоо даатгалд оруулсан. Миний машиныг дүү ажил хийж мөнгө олно, олсон мөнгөнөөсөө танд өгч байна гэж хэлээд миний машиныг анх худалдаж авсан үед л авч явсан. Би машинаа дөнгөж аваад л од өгч явуулсан. Чухам хаана ямар ажил хийж байгааг нь мэдээгүй, надад хэлж байгаагүй. Надад хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж байсан. Таны машиныг би өөрөө л унаж байгаа хүнд дамжуулж өгөөгүй гэж хэлдэг байсан. 6-98 УАТ Улсын *******тай автомашин миний эзэмшил өмчлөлд байдаг миний өмч бөгөөд дүү надаас гуйж аваад ашиглаж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 02-р тал/-д

 

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* зүйлийн .2.3, 6, 8 ******* зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

.Иргэний хуулийн 262 ******* зүйлийн 262. дэх хэсэгт зааснаар хариуцагч О.оос 2 000 000 төгрөгийг гаргуулах тухай Б.ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 ******* зүйлийн 7., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.ийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2******* 90 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 9.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 ******* зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.