Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/08523/и |
Дугаар | 001/ХТ20176/00152 |
Огноо | 2017-02-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ20176/00152
“Хаан” банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05315 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1951 дүгээр магадлалтай
“Хаан” банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Анукост” ХХК,
Ц.Энхболд нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 56.388.961 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Ц.Энхболд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Хаан” банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Анукост” ХХК болон Ц.Энхболд нар нь хамтран 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/18 тоот “Зээлийн гэрээ” байгуулан 70.000.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлж, Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 24 дүгээр байр 43 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, 60-20 УНС улсын дугаартай суудлын автомашин зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч үндсэн зээлд 24.722.611 төгрөг, зээлийн хүүд 11.766.936 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 232.883 төгрөг нийт 36.722.430 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрөө төлөөгүй. Иймд 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 45.277.388 төгрөг, зээлийн хүүд 9.400.862 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.700.544 төгрөг, нотариатын төлбөрт 10.400 төгрөг, нийт 56.388.961 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 24 дүгээр байр 43 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү. Хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгүүлэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Ц.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: би 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ХААН банктай “Зээлийн гэрээ” байгуулан 70.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд цаг хугацаандаа зээлийн эргэн төлөлтийг хийж байсан. Нэхэмжлээд байгаа хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үнийн дүнг буруу бодсон байна. Миний хувьд ХААН банктай байнга харилцдаг, олон удаа зээл авч, зээл хүүг хугацаа хэтрүүлэлгүй төлж, банкны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчилгүй, найдвартай харилцагч байсан. 2015 оны 5 дугаар сард 100.000.000 төгрөгийн зээлийг нэмж авахаар тохиролцож, материал бүрдүүлж өгсөн боловч банк зээлээ гаргалгүй намайг санхүүгийн хүнд байдалд оруулсан. Энэ байдал нь намайг зээлээ бүрэн буцаан төлөх боломжгүй болгосон. Миний хувьд тус банкны бүх төмөр хаалгуудыг зах зээлийн ханшаас багаар хийж гүйцэтгэж өгсөн. Гэтэл санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг давуу байдлаа ашиглан харилцагчийн эрх ашгийг уландаа гишгэж, харилцан тохиролцсон шийдвэрээсээ буцаж зээл төлөх эх үүсвэр хайх боломжгүй болгож байгаад гомдолтой гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05315 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч “Анукост”, Ц.Энхболд нараас 56.378.794 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.167 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Y-2205003137 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байр, 43 тоотод байршилтай, 29 м.кв орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангаж, нэхэмжлэгч “ХААН банк” ХХК хариуцагч “Анукост”, Ц.Энхболд нарт холбогдох, хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439.892 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 469.844 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1951 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05315 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.159 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ц.Энхболд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батхүү нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд хууль хэрэглээний болон шүүх хуралдааны журам зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх хуралдаан цагтаа эхлээгүй бөгөөд шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 30 минут хүлээгээд явсан, анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж шийдвэрийг гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.1-т заасныг зөрчсөн.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд банкны зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь хариуцагч “Анукост” ХХК болон Ц.Энхболд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56.388.961 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө зээл, хүүг буруу тооцсон гэсэн тайлбар гаргажээ.
Хариуцагч нар нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байр, 43 тоотын 2 өрөө орон сууцыг барьцаалан 2014 оны 08 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгчээс 70.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр зээлсэн, гэрээний хугацааг 2015 оны 9 дүгээр сарын 05-н хүртэл сунгасан ба энэ талаар маргаагүй байна /хавтаст хэргийн 7-16 дугаар тал/.
Шүүх, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-т нийцжээ.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан агуулгатай байхад шүүх “...татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь буруу.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1951 дүгээр магадлалын нэг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4, 5, 6 дах заалтуудыг 3, 4, 5 гэж дугаарлан, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхболд, Ш.Батхүү нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 42.159 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
“Хаан” банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05315 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1951 дүгээр магадлалтай,