| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00380/И |
| Дугаар | 149/ШШ2025/00303 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 149/ШШ2025/00303
2025 оны 06 сарын 17-ны өдөр Дугаар 149/ШШ2025/00303 Мандал сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
Хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ерөнхий сайд амарын гудамж ******* ******* ******* ******* ******* *******лах ******* ******* ******* , утас: 75771888/, хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум 5-р , /-д холбогдох 24,841,756.41төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* Банк ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010110248 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 5 дугаар
сарын 13-ны өдрийн байдлаар өдрийн байдлаар ******* нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд:
Зээлийн үндсэн төлбөр 23,487,008.20 төгрөг
Зээлийн үндсэн хүү 1,334,102.15 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү 20,646.06 төгрөг
Нийт 24,841,756.41 төгрөг байна.
Иймд талуудын хооронд байгуулсан 2010110248 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 24,841,756.41 төгрөгийг хариуцагч Х.аас гаргуулж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй Х.ад холбогдох 24,841,756.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй Х.ад холбогдох 24,841,756.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,159 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 141,079.5 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 141,079.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.