Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 149/ШШ2025/00304

 

2025 оны 06 сарын 1-ны өдөр Дугаар 149/ШШ2025/00304 Мандал

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

Хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

аймгийн Мандал дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, *******-Уул Улаанбаатар ******* ******* ******* ******* ******* *******, утас: 99652/-ийн нэхэмжлэлтэй, аймгийн ******* ******* , байшин *******баатарын Алтанзул , утас: 99314235/-д холбогдох 6,934,31.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч УБТЗ-ын ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... нь УБТЗ-ын ******* ******* *******ийн харьяа Баруунхараа Ганзам дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа /2024 оны 07, 0 сард/ дээрх өр дутагдлыг гаргаж одоог хүртэл төлөөгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

УБТЗ-ын ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй д холбогдох 6,934,31.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч УБТЗ-ын ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй д холбогдох 6,934,31.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 62,950 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 данснаас 62,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч УБТЗ-ын ******* ******* *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.