| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2414000000039 |
| Дугаар | 2025/ДШМ/004 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/004
*******, ******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Уламбаяр,
Шүүгдэгч *******, *******, шүүгдэгч *******гийн өмгөөлөгч, *******, *******, ******* нарын өмгөөлөгч *******, *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, хянан шийдвэрлэсэн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/232 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2414000000039 дүгээр хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ...... оршин суудаг, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар: *******,
2. Монгол Улсын иргэн, ........ оршин суудаг, овогт ийн , регистрийн дугаар: ,
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ын 32 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч т 32,500,000 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Шүүгдэгч ******* овогт *******ын *******, овогт ийн нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******гийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ болох 400,000 төгрөг, шүүгдэгч *******гийн эзэмшлийн Арвайн хурд маркийн мотоциклийн үнэ болох 700,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож,
Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Шүүгдэгч *******, ******* нарын эзэмшлийн...Мустанг-5, Арвайн хурд маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл болох мотоциклийг битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,
Шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
... ******* овогтой ******* би 1996 онд Баянхонгор аймгийн Баацагаанд төрсөн. Одоо өндөр настай аав, ээжийн хамт Баацагаан сумын төв дээр амьдардаг. Би 2023 оны 01 дүгээр сарын 10 өдөр гэртэй байж байтал манайд ирсэн “мөнгөний хэрэг болоод байна хө” гээд “үхэр авах хүн мэдэж байгаарай” гэхээр нь Баацагаан сумын нэгдсэн зар луу ороод харахад “бяруу авна” гэсэн зар байсан. Түүний чатад дээрх утас руу бяруу авна гэхээр нь би д хэлсэн. Тэгээд байж байтал 1 дүгээр сарын 14-нд манайд ирээд миний утсаар Жинстийн гэх хүнтэй ярьсан. Ярихдаа гадаа гарч ярьсан тул юу гэж ярьсныг би мэдээгүй. Тэгээд ярьж дуусчхаад Жинстээс хүн ирнэ гэсэн зам заагаад өгчхөөрэй гэсэн. Тэгээд явсан. Тэр оройдоо би Жинстийн хүмүүстэй гийнд очсон. Биднийг очиход нэлээн олон тооны үхэр авч Жинстийн хүмүүст зарахад нь хамт байсан бөгөөд энэ үйл ажиллагаанд хүлээн зөвшөөрч байгаа тул би анхан шатны шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 232 тоот шийтгэх тогтоолоор намайг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдэхдээ 32 тооны үхэр хулгайлсан гэж гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна.
Манай гэр Баацагаан сумын төв дээр тул би тай үргэлж уулзаад байдаггүй. Би тэр Жинстийн гэх гэрч т ямар зүсмийн хэдэн тооны мал хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй. Би өмнө д мөнгө өгч авдаг байсан тул тэр миний дансыг мэддэг тул миний дансанд мөнгө хийлгэсэн байсан би ар гэртээ өндөр настай аав, ээжийнхээ хамт амьдардаг бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан гомдолдоо:
…Шүүхээс *******, ******* нарын үйлдэл нь "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлгийн 17.12-д заасан гэмт хэрэг гэж үзсэн Прокурорын ялын зүйлчлэл зөв гэж дүгнэсэн нь хэргийн бодит үйл баримт болоод, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, Эрүүгийн хуулийн холбогдох зүйлчлэлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд:
Хохирогч : /хх-48-50/ Би 2023 оны 12 сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэр лүү отор хийж яваад үхрээ Бөөнцагаан нуурын зүүн урд тал руу Цутгалан гэх газар үлдээчхээд богоо аваад Баацагаан сумын Улаан толгой гэх газар буусан, Тэгээд би 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө үхэр үлдээсэн газар ирэхэд манай үхэр байхгүй, би ойр орчмоор хайсан боловч олоогүй, эргээд гэртээ ирсэн... гэх мэдүүлэг,
*******гийн гэрчээр өгсөн: 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай гадаа хэсэг үхэр шуурганд уруудаад ирсэн байсан. Би хэд хоног усалсан, тэгээд хүн амьтнаас сураад эзэн нь гарч ирэхгүй байсан.., шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд:... манай гадаа эзэнгүй үхэр байсныг манай сумын засаг дарга мэднэ. Ирээд зургийг нь аваад явж байсан... гэх мэдүүлэг,
Цаг уурын орчны шинжилгээний “ шуургатай байсан тухай баримт" зэрэг баримтуудаас ын үхэр шуурганд уруудан *******гийн гадна ирсэн гэдэг нь тодорхой болсон.
ын маллаж байсан бод мал буюу үхэр нь Бууцагаан сумын нутаг дэвсгэрт идээшиж дассан, эзэн нь огт нутаглаж байгаагүй танихгүй бэлчээрлэж дасаагүй газарт үхрээ орхиод явсан, өмчлөл, эзэмшлээсээ гаргаж үлдээсэн үйл баримт,
Үлдээсэн үхэр нь үлдээсэн гэх газраас 25 орчим км-ийн зайтай шуурганд уруудаад айлын худаг бараадан ирсэн үхрийг ******* сар орчмын хугацаанд усалж, адгуулж байсан тухай үйл баримт,
Сумын засаг даргаас тухайн үхрийг хараад адгуулж, хариулж байсныг нь мэдэн алдуул малын зургийг нь аваад явсан тухай үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон.
Дээрх үйл баримтыг няцаасан, үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, прокуророос гадаа байсан малаа бусдад худалдахаар ачуулснаар л хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж зүйлчлээд байгаа боловч тухайн мал алдуул мал байсан эсэх талаар тодорхой баримт цуглуулаагүй, няцаалт өгөөгүй.
Мөрдөгч, Прокурор нь хэргийг тал бүрээс нь яллах болон цагаатгах нотлох баримтыг тэнцүү цуглуулах, хэргийн зүйлчлэлд нөлөөлж болзошгүй холбогдох үйл баримтыг тэгш цуглуулах үүрэгтэй боловч энэ үүргээ хангалттай биелүүлээгүй.
Өмгөөлөгчөөс мөрдөгч, прокурор, шүүхэд хандан “алдуул мал байсан эсэхийг тогтоолгох, холбогдох гэрчүүдийг асуулгах, хэргийн газрын үзлэг хийлгэх” зэрэг хэд хэдэн үндэслэл бүхий хүсэлтийг гаргасан боловч хэргийн зүйлчлэлд нөлөөлж болзошгүй нотлох баримтуудыг цуглуулахаас үндэслэлгүй татгалзсан.
Тодруулбал Баацагаан сумын мал хариуцсан мэргэжилтэн болон бусад этгээдээс “алдуул малын бүртгэлд хамрагдсан эсэх тухай” баримт, тодруулгыг авалгүй, хэргийн газрын үзлэг хийлгүй, шүүхээр шийдвэрлүүлсэн нь хэт яллах талын нотлох баримтаар, цагаатгах талын нотлох баримтыг цуглуулалгүй, миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан үйл ажиллагаа болсон.
Мөрдөгч, Прокурор, шүүхээс хэрэгт цагаатгах, хөнгөрүүлэх талын баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй тул өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн Баацагаан сумын Засаг даргад хандан холбогдох баримт байгаа эсэх талаар тодруулга хүсэхэд тухайн бод малыг сумын засаг дарга үзэж хараад, зургийг нь авсан болох нь тогтоогдсон ба энэ үйл баримт анхан шатны шүүх хуралдааны дараа тогтоогдсон тул гомдолд хавсаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн болно.
Иймд *******, ******* нарын бусдад ачуулсан мал нь алдуул мал байсан болох нь тогтоогдож байх тул тэдгээрт холбогдуулан зүйлчилсэн ялын зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 болгон “бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг” гэж.өөрчилж өгнө үү гэжээ.
Прокурор Э.Уламбаяр тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ:
Гэмт хэрэг үйлдэгдсэн боломжит цаг хугацааг тодорхойлсон. Хохирогч 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бөөнцагаан нуурын орчим “Цутгалан” гэх газар малаа үлдээж 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирж хайсан. 2024 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр бусдад худалдсан гэх үйл баримт тогтоогдсон...Дээрх нөхцөл байдлаас үзэхэд ямар сэдэл санаа зорилгоор тухайн малыг өөрийн эзэмшилд шилжүүлсэн болох нь тодорхойлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэрэг нь өөрийн эзэмшилд шилжүүлж захиран зарцуулах эрх үүссэнээр төгсдөг. 5 мал зарснаас үл хамаарч 32 тооны малыг өөрийн эзэмшилд оруулж тодорхой хэсгийг захиран зарцуулсан үйл баримт тогтоогдож байх тул Баянхонгор аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/232 дугаар шийтгэх тогтоолоор 4 жилийн хорих ял оногдуулсан нь шударга ёсонд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/232 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас алдуул мал захиран зарцуулсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3-д зааснаар шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр л шүүгдэгч нарыг ялласан. Хөндлөнгийн нотлох баримт огт байхгүй. Миний үйлчлүүлэгч нь 5 малыг зарж борлуулах үйл ажиллагаанд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж, ял хөнгөрүүлж өгөх хүсэлтийг нь хангаж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
******* нь тухайн алдуул малын талаар сумын засаг даргадаа мэдэгдэж, улмаар засаг дарга нь ирж зургийг нь дараад явсан болохоо хэлж байна. Энэ байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолсон байсан бол зохих шийтгэлээ эдлэх байсан. Хавтаст хэргийн 65 дугаар хуудаст авагдсан гэрчийн мэдүүлэгт хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарыг шүүх хуралдааны танхимаас суллаж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******, шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар баг Товгорын хөндлөн зам гэх газарт байх худгийн орчим байсан иргэн ын 32 тооны үхрийг мотоцикл ашиглан тууж, бусдын хаваржаанд хашиж өөрсдийн эзэмшилд оруулан, олон тооны мал хулгайлан , зарим хэсгийг бусдад худалдан борлуулж т 31,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Дээрх гэмт хэргийн үйл баримт нь:
1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дугаар талд авагдсан “...Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ял шийтгэлээс хөнгөлж өгнө үү, би дахин цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна...” гэх шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 89-90 дүгээр талд авагдсан “...Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...” гэх шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 48-50 дугаар талд авагдсан “...Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэр лүү отор хийж яваад үхрээ Бөөн цагаан нуурын зүүн урд тал руу “Зутгалан” гэх газар үлдээчхээд богоо аваад Баацагаан сумын Улаан толгой гэх газарт очиж буусан. Тэгээд би 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үхрээ авахаар үхэр үлдээсэн газраа ирэхэд манай үхэр байхгүй, би ойр орчмоор хайсан боловч олдоогүй эргээд гэртээ ирсэн. Тэгсэн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө сумын фейсбүүк групп дээр манай үхрүүдийн зураг тавиад “энэ үхрийг таньж мэдэх хүн байвал холбоо барина уу” гэсэн зар байсныг хараад зар дээр тавьсан утасны дугаар луу залгахад сумын хэсгийн төлөөлөгч байсан. Би манай үхэр байгаа гэж хэлээд хаана байгаа талаар асуухад “Баацагаан суманд байгаа” гэж хэлсэн. Би тэр өдрөө Баацагаан сумын цагдаагийн хэсэг дээр очиж асуухад сумаас хойшоо 8 км газарт үхэр чинь байгаа гээд сумын цагдаагийн хамт үхэр байгаа газар очиход миний хайгаад олохгүй байсан үхэр мөн байсан....манай үхрийг тууж айлын хашаанд хийгээд дотроос нь 5 тооны үхэр хулгай хийж бусдад зарж явуулж байгаад цагдаад баригдаж миний 5 үхрийг эргүүлээд үхэрт авчирч тавьсан талаар мэдсэн...” гэх хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дугаар талд авагдсан “...Би 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баацагаан сумын зарын нэгдсэн групп дээр бяруу авна гэсэн зар оруулсан. 2024 оны 01 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчимд миний утас руу дугаар утас залгаад “бяруу авч байгаа юм уу” гэж асуусан “бяруу авна” гэж хэлсэн, би тэр хүнийг хаанаас ярьж байгаа талаар асуухад Баацагаан сумын Бөөн цагаан нуурын урд хэсэгт нутагладаг гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө миний фейсбүүк чаат руу чаат бичээд би эхнэртэй хэлж тэр залуутай чаат бичихэд тугалтай үнээ авах уу” гэхээр “хэдэн үхэр бэ” гэж асуухад “2 тугалтай үнээ өгье гэж хэлсэн. Би “нэг тугалтай үнээг 1,300,000 төгрөг авна” гэхэд тэр залуу “өнөөдөр ирээд аваадах, тэгвэл их сайн байна” гэхээр нь би 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн орчимд Жинст сумын төвөөс өөрийнхөө портертой найз , нарыг аваад Баацагаан сум руу дөхөж ирээд 21 цагийн орчимд нөгөө үхэр зарна гэсэн хүнтэйгээ ярьсан чинь утсаар зам зааж өгөөд урдаас мотоциклийн гэрлээр дохиод бид 3 яваад очсон чинь мотоциклтой 2 хүн, нэг хүн нь нүүрэндээ баг өмссөн улаан хүрэмтэй 2 залуу байсан. Бид нар “нөгөө үхэр зарна гэсэн хүмүүс мөн үү” гэхэд “мөн” гээд “араас дагаад явчих" гээд би араас нь машинтайгаа дагаж яваад айлын хашаан дээр ирсэн чинь 20 орчим тооны үхэр хашаанд хийчихсэн гадуур нь ганц нэг үхэр харагдаж байсан. Би зарах үхэр чинь аль нь бэ гэхэд нүүрэндээ багтай улаан хүрэмтэй залуу “хашаанд байгаа үхэр дотор ороод 2 улаан үхэр, хар үнээ, хар тугал, улаан тугал зэргийг зааж өгөөд би машинаа тэр хашаа руу ухарч орж зогсоод 3 үнээ, 2 бяруу ачиж дуусаад мөнгийг нь ******* гэх нэртэй данс руу 3,400,000 төгрөг шилжүүлж гүйлгээний утга дээр гэж бичээд шилжүүлсэн. Би тэр хоёр залуугаас хаагуур байдаг хүмүүс бэ” гэж асуухад багтай улаан хүрэмтэй залуу нь “Говь- Алтай аймгийн Дэлгэр сумаас яваа, хамт яваа 1 залуу Баацагаан сумынх гэж ярьсан. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас яваа гэх залуу нь үхрээ шуурганд уруудуулаад маргааш ачих гэж байгаа, бензиний мөнгөний хэрэг гараад үхэр зарж байгаа талаар ярьсан. Би тэр 2 залуугаас “янз бүрийн асуудал байхгүй биз дээ” гэж асуухад “тийм юм байхгүй, асуудал гарвал би даана” гэж багтай улаан хүрэмтэй залуу тэгж хэлсэн. Тэгээд би хамт ирсэн 2 найзтайгаа машиндаа сууж хөдлөөд 2 км орчим газар явж зогсоод ачсан үхрээ хартал хар үхэр нь харайгаад явчихсан байсан. Би нөгөө үхэр зарсан 2 хүн рүүгээ залгаад нэг үхэр чинь харайгаад явчихсан байна эргээд яваад очих уу гээд утсаар ярьсан чинь шууд яв нэг үхрийн мөнгийг чинь данс руу хийчихье гэж хэлсэн. Тэгээд дансаа явуулахад нэг үхрийн мөнгө болох 1,000,000 төгрөг орж ирсэн. Би хамт явсан 2 найзтайгаа Баацагаан сумын хажууд ирээд хоорондоо ярилцаад сумын төвд хоноод маргааш өглөө нь нэг үхрийг нь олж өгчхөөд явъя гэж ярилцаад сум руу орж иртэл урдаас машин ирээд хаанаас яваа талаар асууж би сумын ойролцоо хүнээс үхэр худалдаж аваад явж байгаа талаар яриад байж байхад цагдаа ирж шалгаад сумын цагдаагийн хэсэг дээр ирж нөгөө үхэр зарсан хүнтэй утсаар ярьж сумын цагдаа дээр хүрээд ир гэж хэлсэн чинь тэр 2 хүн “за” гэж хэлээд утсаа унтраачихсан. Тэгсэн шөнө 01 цаг 44 минутын үед миний данс руу нөгөө үхэр зарсан хүмүүс үхрийн мөнгө болох 2,400,000 төгрөг шилжүүлчихсэн байсан...” гэх гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар талд авагдсан “...2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн орчимд Баацагаан сумын төв дээр ирээд үхэр зарж байгаа хүнтэйгээ утсаар яриад Баацагаан сумаас баруун хойшоо гарч яваад нэг худаг дээр очоод нөгөө үхэр зарж байгаа хүнтэйгээ дахиад утсаар ярьж зам зааж өгөөд урдаас гэрлээр дохиод яваад очсон чинь мотоциклтой 2 хүн байсан. Бид нарыг дагуулаад айлын хаваржаа бололтой газар очсон, 20 гаран тооны Монголын үхэр хашчихсан байсан. Тэр үхрээсээ манай найзад тэр 2 залуу 5 үхэр зааж өгөөд бид нар тэр 5 үхрийг ачиж тэр 2 залуугийн данс руу үхрийн мөнгөө шилжүүлээд бид 3 хөдлөөд 2 км орчим явж зогсоод буугаад үхрээ харахад нэг үхэр нь байхгүй байна” гэж хэлсэн, тэгээд буугаад харахад нэг хар үхэр харайгаад явчихсан байсан. Тэгээд нөгөө үхэр зарсан хүмүүстэйгээ утсаар ярьж эргээд яваад очих уу” гэхэд үхэр зарсан хүмүүс нэг үхрийн мөнгийг буцаагаад хийчихье” гэж ярьж байсан. Бид нар тэндээс хөдлөөд Баацагаан сумын төв орж ирээд цагдаа таарч шалгаад тээврийн хэрэгслийг түр саатуулсан өөр зүйл болоогүй. Манай найз т үхэр зарсан бор дээлтэй улаан хүрэмтэй гэх миний өөрийн үхэр байгаа, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас шуурганд уруудуулж алдчихаад олж аваад явж байгаа, маргааш Говь-Алтайгаас машин ирж ачна, бензиний мөнгө хэрэг болоод үхэр зарж байгаа” гэж ярьсан. Бид нар хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Сүүлд цагдаа шалгаад нөгөө үхэр зарсан хүмүүстэйгээ ярих гэсэн утсаа авахгүй байсан. Тэгээд л хулгайн үхэр гэдгийг мэдсэн...” гэх гэрч Н.Хоролдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар талд авагдсан “...Нас гүйцсэн үнээ 14 ширхэг, нэг бүрийн үнэ 1,350,000 төгрөг, нийт 18,900,000 төгрөг, 3 настай шүдлэн 9 ширхэг, нэг бүрийн үнэ 800,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөг, 2 настай бяруу 9 ширхэг, нэг бүрийн үнэ 600,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөг, хулгайд алдагдсан нийт эд зүйлийн үнэ 31,500,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх “Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн “…Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж, машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон..” нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* “...Мөрдөгч, прокурор нь хэргийг тал бүрээс нь яллах болон цагаатгах нотлох баримтыг тэнцүү цуглуулах, хэргийн зүйлчлэлд нөлөөлж болзошгүй холбогдох үйл баримтыг тэгш цуглуулах үүрэгтэй боловч энэ үүргээ хангалттай биелүүлээгүй. *******, ******* нарын бусдад ачуулсан мал нь алдуул мал байсан болох нь тогтоогдож байх тул тэдгээрт холбогдуулан зүйлчилсэн ялын зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 болгон “бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг” гэж өөрчилж өгнө үү ..” гэсэн агуулгаар, шүүгдэгч ******* нь “..ар гэр, хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү..” гэсэн агуулгаар тус тус гомдол гаргасан.
Хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь 2023 оны 12 сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 сарын 14-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар баг Товгорын хөндлөн зам гэх газарт байх худаг дээр шуурганд уруудаж ирсэн гэх олон тооны үхрийг эзэнтэй эсэхийг шалган, олон хоногоор гэрийн ойролцоо байлгаж, энэ хугацаандаа худалдан борлуулах зорилгоор худалдан авагчтай холбогдож, гэмт хэргийг нуун далдалж өөрийн хувийн мэдээллийг худал хэлж, малын гарал үүслийг өөрийн мал мэтээр ойлгуулсан зэрэг үйлдэл нь ... хулгайлах гэмт хэргийн обьектив шинж болох нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай байх шинжийг бүрэн хангасан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан олон тоогоор хулгайлсан гэсэн хуульд заасан гурван шинжийн хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “олон тооны мал” гэдгийг энэ хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно...” гэж тайлбарласан бөгөөд шүүгдэгч нар нь бусдын 32 тооны буюу олон тооны бод малыг үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүлэглэн авахдаа үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор машин механизм болох мотоцикл ашиглан үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нь шүүгдэгч нарын гэмт үйлдлийг мал хулгайлах бус алдуул мал завших гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэх ёстой гэх агуулгаар тайлбарлаж байх ч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь алдуул мал олсон, тодорхой хугацаанд хариулж маллаж байсан гэх тайлбар нь мөрдөн байцаалтаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн обьектив шинж нь … алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүргийг хэрэгжүүлэхгүйгээр завшиж байгаа идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Гэтэл шүүгдэгч нар нь дээрх 32 тооны үхрийг хохирогч ын гэрийн гаднаас эсвэл малын хотноос нь нууц далд аргаар хулгайлан аваагүй ч тодорхой хугацаанд өмчлөгч эзэмшигч нь хариуллага маллагаагүй байгааг далимдуулан бусдын өмчлөл, эзэмшилд байх боломжтойг мэдсээр байж ашиг олох шунахайн сэдэлтээр бэлчээрлэж байсан газраас нь тууж бусдын эзэнгүй байх хаваржаанд олон цагаар хашиж байгаад цөөн тоогоор тасдаж, бусдад худалдан, борлуулж байгаа үйлдлийг алдуул мал завшсан гэж үзэхгүй.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын дундаж хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна… гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл болох бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын амьжиргааны эх үүсвэр болох олон тооны малыг хулгайлсан нь нийгмийн аюулын шинж чанар , хэр хэмжээгээр ноцтой хор уршигт тооцогдоно.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 1/155 дугаар албан бичиг, гэрэл зургийн хамт хавсарган ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2-т заасан “..Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй..” гэснээр хүлээн авахгүй , хэлэлцэхгүй болно.
Иймд шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нараас “ Анхан шатны шүүхээс зүйлчилсэн хэргийн зүйчлэлийг өөрчилж, ял хөнгөрүүлэх..” агуулгаар бичсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/232 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 хоногийг тус тус тэдний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Т.ГАНЧИМЭГ