Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 149/ШШ2025/00327

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 01-ний өдөр Дугаар 149/ШШ2025/00327 *******андал сум

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн *******андал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сентрал тауэр, 15 давхар ******* ******* *******, *******/-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн *******андал сумын 7-р баг *******инжийнхангай 16 тоот, ******* Намуунцэцэг /РД:*******З98051321, *******, *******/-д холбогдох 22,284,469.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Иймд Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000255561 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 19,899,590.3 төгрөг, Үндсэн хүүний
төлбөрт 2,333,355.19 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 34,523.85 төгрөг, нотариатын төлбөрт 17,000, Нийт 22,284,469.31 төгрөгийг Зээлдэгч Бямбаа Намуунцэцэгээс гаргуулах.
... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* банк ХК нэхэмжлэлтэй *******т холбогдох 22,284,469.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. *******өн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банк ХК-ны нэхэмжлэлтэй *******т холбогдох 22,284,469.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,372.35 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 134,686.5 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 134,686.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.