Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 149/ШШ2025/00328

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 14*******/ШШ2025/00328

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотод 1*******63 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, агротехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 5, охин, хүргэн, зээ хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* /РД: ТЕ 6302256*******/ гаргасан хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь 1*******82 оны 0******* ******* сарын 01-ний өдөр 1*******84 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг ******* хөдөө аж *******н сургуулийн агротехникчийн ангийг төгсөж ирээд 1*******84 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн ******* ******* авто тээврийн 42 дугаар баазын харьяа туслах аж *******н ногоочиноор ажилд орж ажилласан. Ажиллаж байх хугацаандаа тал харваж биеийн эрүүл мэндийн байдал муудсаны улмаас нэг нүдний хараа муу болсон. Тэр үеийн хүний нөөц маань намайг биеэ гайгүй болохоор эргэж ажиллаарай гээд би ажлаасаа 1*******8******* оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Одоо тэтгэвэртээ гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн боловч тушаал олдохгүй ажилласан байдлаараа хохирч явна. Иймд дээрх хугацааны ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

Шүүх гийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч нь тухайн үеийн нэрээр Сэлэнгэ аймгийн ******* ******* Зүүнхараа хотын авто тээврийн 42 дугаар баазад 1*******84 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1*******8******* оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан нь 1*******84 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Алтанбулаг дахь хөдөө аж *******н техникумаас олгосон ******* 08*******503 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /ХХ-ийн 4-5 дугаар хуудас/, хамт ажиллаж байсан Т.Эрдэнэтуяа, Б.Бадамцэцэг, Д.Дэмчигдорлиг нарын бичсэн тодорхойлолтууд /ХХ-ийн 7-******* ******* хуудас/, гэрч Т.Эрдэнэтуяа, Б.Бадамцэцэг, Д.Дэмчигдорлиг нарын мэдүүлэг /ХХ-ийн 17-1******* ******* хуудас/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Сэлэнгэ аймгийн ******* ******* Зүүнхараа хотын авто тээврийн 42 дугаар баазад 1*******84 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1*******8******* оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсанг сэргээн тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан гийн Сэлэнгэ аймгийн ******* ******* Зүүнхараа хотын авто тээврийн 42 дугаар баазад 1*******84 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1*******8******* оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* ******* зүйлийн 11*******.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 11*******.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.