| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00340/И |
| Дугаар | 149/ШШ2025/00329 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 149/ШШ2025/00329
2025 оны 07 сарын 01-ний өдөр 149/ШШ2025/00329 Мандал сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
Хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн Эмбасси ван бизнес оффис 7 давхар ******* ******* ******* ******* *******, *******/-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* 0 , , утас: 99574121/-д холбогдох 1,952,398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 451.1, 453.1 дахь заалтууд, талуудын хооронд байгуулсан 2024 оны 0 сарын18-ны өдрийн 23014-1242419 зээлийн дугаартай 1,40,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай.Н. нь манай ******* зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2024 оны 0 сарын 18-ны өдрийн 23014-1242419 дугаартай 1,40,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 4,5%хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн.
Зээлдэгч Н. нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү,нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 199 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.2025 оны 04 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар 1,952,398 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Н.аас мөнгөн хөрөнгө гаргуулж, ******* ******* ******* *******-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү..... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй Н.т холбогдох 1,952,398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ны нэхэмжлэлтэй Н.т холбогдох 1,952,398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Н. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,188 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 23,094 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 данснаас 23,094 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75. дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.