Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/005

 

 

*******, *******

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор  ,

Хохирогч байгууллагын төлөөлөгч  *******

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч *******, *******/ цахим/

Яллагдагч  *******, түүний өмгөөлөгч *******/ цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн  шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/764 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор ийн бичсэн эсэргүүцлээр яллагдагч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2214002740251 дүгээр хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Яллагдагч Монгол Улсын иргэн, ......... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын *******, регистрийн дугаартай,

2. Яллагдагч Монгол Улсын иргэн, ....... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй овогт гийн , регистрийн дугаартай,

Яллагдагч ******* нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 “Энэ хуулийн 17.2-т заасан хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно”, 4.4, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж,

бусдад давуу байдал бий болгох зорилгоор тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Орон нутгийн өмчөөс хасах, шилжүүлэх, худалдах шийдвэр гараагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Төвлөрсөн уурыг зуухыг нурааж, шинэ уурын зуух барих гэрээг “ ” хоршоотой 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулахыг Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын дарга *******од даалгаж, төрийн өмчид 1.440.659 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэж, бусадтай бүлэглэн үйлдсэн,

2. Яллагдагч ******* нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын засаг даргын Тамгын газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, Авлигын эсрэг хуулийн 7.1.5 “албан үүргээ гүйцэтгэх эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах". мөн хуулийн 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах давуу эрх эдлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 “Энэ хуулийн 17.2-т заасан хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно”, 4.4, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. 7.1.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж тус сумын Засаг дарга *******ын өгсөн хууль бус үүрэг даалгаврыг биелүүлж бусдад давуу байдал бий болгох зорилгоор тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Орон нутгийн өмчөөс хасах, шилжүүлэх, худалдах шийдвэр гараагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Төвлөрсөн уурыг зуухыг нурааж, шинэ уурын зуух барих гэрээг “ хоршоотой 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, төрийн өмчид 1.440.659 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэж, бусадтай бүлэглэн үйлдсэн,

Мөн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын тодорхойлолтын 4.6 “Төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт, эзэмшилтэд хяналт тавьж, балансад байгаа өмч хөрөнгийг зохих журмын дагуу эзэмшиж, ашиглах-д заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлж, гэрээ байгуулсны хариуд Засаг даргын тамгын газрын барилгад дулаан үйлдвэрлэж нийлүүлдэг “ Авлигын эсрэг хуулийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 “Энэ хуулийн 17.2-т заасан хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно”, 4.4, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" гэж заасныг тус тус зөрчиж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын тодорхойлолтын 4.6 “Төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт, эзэмшилтэд хяналт тавьж, балансад байгаа өмч хөрөнгийг зохих журмын дагуу эзэмшиж, ашиглах”-д заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлж, гэрээ байгуулсны хариуд Засаг даргын тамгын газрын барилгад дулаан үйлдвэрлэж нийлүүлдэг “ хоршооны эрх бүхий албан тушаалтан оос өөрийн Хаан банк дахь дугаарын харилцах дансаар дамжуулан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийн,

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 200,000 төгрөгийн,

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 300,000 төгрөгийн,

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1500,000 төгрөгийн,

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 750,000 төгрөгийн,

2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000  төгрөгийн буюу нийт 6 удаагийн үйлдлээр 4,250,000 төгрөгийн хахуулийг авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллагдагч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, яллагдагч *******д мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар яллагдагч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2214002740251  дугаар хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Прокурор тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүгчийн захирамжийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 00 минутад хүлээн авч танилцаад, шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдал нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1/. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох хүрээнд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зайлшгүй нотолбол зохино.       

- Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №13/12 дугаар тогтоол “...Баянхонгор аймгийн орон нутгийн өмчийн эд хөрөнгийн 2022 оны үзлэг тооллогын дүнгийн тухай...” тогтоолын тавдугаар хавсралтад ...маргаантай хөрөнгүүдийн жагсаалтад, Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын төвлөрсөн уурын зуух нийт үнэ 1,440,569 төгрөг, бүртгэлтэй барилга буулгасан...

- Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №16/147 дугаартай албан бичигт ...Өлзийт сумын Засаг даргын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй өртөг бүхий уурын зуухны барилгыг хуульд заасан үндэслэлийн дагуу орон нутгийн өмчөөс хасах болон нураах шийдвэр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гараагүй...” гэж бичигдсэн бөгөөд Төвлөрсөн уурын зуухыг нурааж, шинээр уурын зуух барих гэрээг “ ” хоршоотой 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, төрийн өмчид 1,440,659 төгрөг гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэж бичигдсэн бөгөөд уг гэмт хэрэг хэзээ гарсан цаг хугацааг тогтоогоогүй буюу яллах дүгнэлтэд бичигдээгүй, мөн Баянхонгор аймгийн орон нутгийн өмчийн эд хөрөнгийн 2022 оны улсын үзлэг тооллогод бүртгэлээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцсон нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй юм.

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зайлшгүй тогтоох шаардлагатай нотлох баримт хэрэгт авагдаагүй, холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй ба зөвхөн хохирогчийн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №13/12 дугаар тогтоолыг үндэслэн шийдвэрлэх боломжгүй. Түүнчлэн тооллогын комиссыг хэзээ байгуулсан, тооллогын комисс ямар баримтыг үндэслэн маргаантай хөрөнгийн жагсаалтад уурын зуухны нийт үнэ 1,440,659 төгрөг гэж оруулсан эсэх, энэ тооллогоос өмнө уг эд хөрөнгө тоологдож байсан, ямар бүртгэл байгаа эсэх, эд хөрөнгийг эд хариуцагч нарт танилцуулдаг эсэх талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй, тооллогын комиссын гишүүдээс мэдүүлэг авах, мөн тухайн цаг үед уурын зуухны өмчлөлийн асуудал хэдэн онд, яаж, ямар байгууллагын үйл ажиллагаагаар шийдвэрээр өмчлүүлсэн эсэх /...тухайн уурын зуух нь тодорхой цаг хугацаанд иргэн, хуулийн этгээдэд өмч хувьчлалаар шилжсэн эсэх талаар нотлох баримт байгаа талаар...” тодруулах холбогдох ажиллагааг хийх, хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, дээрх уурын зуух нь тухайн орон нутгийн өмч хөрөнгө мөн эсэхийг тогтоох шаардлагатай гэжээ.

Эрүүгийн 2214002740251 дугаартай яллагдагч *******, ******* нарт холбогдох хэрэгт мөрдөгчөөс хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэн хэргийн үйл баримтыг бүрэн нотлон тогтоож ирүүлж прокуророос мөрдөгчийн цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр 2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 197 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг дараах байдлаар нотлон тогтоогдсон гэж үзсэн.

Үндэслэл 1: Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нарийвчлан тодруулах нь хэрэгт зайлшгүй хийгдэх нотолбол зохих ажиллагаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж заасан, яллагдагч ******* ******* нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох зорилгоор Орон нутгийн өмчөөс хасах, шилжүүлэх, худалдах шийдвэр гараагүй байхад үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Төвлөрсөн уурыг зуухыг нурааж шинэ уурын зуух барих гэрээг “ ” хоршоотой 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд холбогдох гэрээ, гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байдаг тул тухайн цаг хугацаа буюу 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлтэй юм. Тодруулбал, уурын зуухыг нурааж хохирол, хор уршиг учруулсан цаг хугацаа бус үйлдэл хийснээр буюу гэрээ байгуулсан өдөр гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн байх тул тухайн гэмт хэргийн цаг хугацаа нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нь зүйтэй бөгөөд энэ нь шүүх эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байна.

Үндэслэл 2: Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хууль тогтоогчоос хуульчилсан байна.

Хэрэгт Баянхонгор аймгийн Өлзийт сумын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй уурын зуухны үнэ. үнэлгээ нь 1,440,569 төгрөг болохыг төрийн байгууллагын албан ёсны бүртгэл өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын дүн, хөрөнгүүдийн жагсаалт, мөн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №16/147 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн хөрөнгө нь өөрийн үнэлгээ, бланс, данс тооцоотой бөгөөд уг хөрөнгийг үнэлж орон нутгийн хөрөнгөд бүртгэгдсэн нь тухайн хөрөнгийн бодит үнэлгээ гэж тооцогдох учиртай.

Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ Төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд хуваагдана 5 дугаар зүйлд Төрийн өөрийн өмч зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж. ашиглаж, захиран зарцуулж болох дараах эд хөрөнгө хамаарна:

1. Төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө;

2. Төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө;

3. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө;

4. Улсын төсвийн хөрөнгө болон төрийн бусад тусгай сан;

5. Төрийн тусгай хэрэгцээний бэлтгэл нөөц;

6. хуульд заасан бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө гэж зохицуулсан бөгөөд уурын зуухны барилга нь төрийн байгууллагын өмч бөгөөд үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн үнэлгээгээр үнэлэгдэх төрийн өмч юм.

Иймд дээрх гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирол нь үндсэн хөрөнгийн үнэлгээ болох 1,440,569 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга таван зуун жаран ес/ гэсэн үнэлгээгээр хохирлыг тооцоолох нь хуульд нийцэж байна гэж үзэж байна.

Мөн хоршооны” нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвлөрсөн уурын зуухны хуучин барилгыг буулгаж шинээр барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 614,619,600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй холбоотой хэрэг Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэж байгаа тул уг ажиллагаатай холбоотой шийдвэрүүдийг хэрэгт хавсаргасан  боловч уг шийдвэрүүд нь хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд байгаа ба уг хэрэг эцэслэн шүүхээр шийдвэрлэгдээгүй тул яллагдагч нарын өмгөөлөгч нараас хүсэлт гаргасан заасан уг иргэний хэргээс холбогдох баримтуудыг хуулбарлан авах гэжээ.

Үндэслэл 3: Хэрэгт буюу Төвлөрсөн уурыг зуухыг нурааж, шинэ уурын зуух барих гэрээг “ ” хоршоотой 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэг хянан шийдвэрлэхэд түүний дараагийн үйл баримт нь дээрх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй буюу “ ” хоршоонд нийтийн албан тушаалтан нь давуу байдал бий болгосон нь төрд хохирол учруулсан үйл баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж зохицуулсан атал тус аймаг дахь Сум дундын шүүхээс прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнээс хэтрүүлж яллах дүгнэлтэд дурдаагүй хэргийн үйл баримтыг тогтоохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж үзлээ.

Иймд дээрх “ хоршооны" нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдийг хэрэгт хавсаргах нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэгт ач холбогдолгүй мөрдөн шалгах ажиллагаа байна.

2/. Прокурор нь шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцож байгаа улсын яллагчийн талаас хэргийн нөхцөл байдалд хийж буй үйл баримтыг болон эрх зүйн дүгнэлт гэдэг утгаараа яллах дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил үндэслэл тодорхой, дүгнэлт ойлгомжтой байдлаар бичигдэх ёстой атал яллах дүгнэлт яллагдагч *******, ******* нарыг гэмт хэргийн зохион байгуулж, гүйцэтгэж бусадтай бүлэглэн үйлдсэн гэж бичигдсэн нь гэмт хэрэгт хамтран оролцогчдын шинж чанар, гүйцэтгэж байгаа үүргийг харгалзан тэднийг ангилан оролцогч бүрийг үйл ажиллагааны хууль зүйн шинж чанарыг тодорхойлох, мөн түүний үндсэн дээр хариуцлагыг ялгавартай хүлээлгэхэд ач холбогдолтой бөгөөд хамтран оролцогчид нь гүйцэтгэж байгаа үйл ажиллагааныхаа шинж чанараар хоорондоо ялгагдах ба прокурор нь яллагдагч *******, ******* нар нь аль үйлдэлд нь хэн нь ямар оролцоотой оролцсон талаарх яллах дүгнэлтэд ойлгомжтой байдлаар бичигдээгүй уг яллах дүгнэлтийн хүрээнд яллагдагч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог шүүхээс дүгнэж бичих боломжгүй юм гэжээ.

Үндэслэл 4: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд прокурорын яллах дүгнэлтийн хэмжээ хязгаар, хүрээ хязгаар, яллах дүгнэлтийг шаардлагыг зэргийг тодорхойлон хуульчилсан. Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол зайлшгүй шаардлагатай нотлох баримтууд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байвал зохих бөгөөд дээрх шаардлагыг хангасан тохиолдолд прокурорын яллах дүгнэлт нь хуульд нийцнэ гэж үзнэ.

Прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 197 дугаартай яллах дүгнэлт нь дээрх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Үндэслэл 5: Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно”,

3.2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ”,

3.3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч овгийн гийн нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Орон нутгийн өмчөөс хасах, шилжүүлэх, худалдах шийдвэр гараагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Төвлөрсөн уурыг зуухыг нурааж, шинэ уурын зуух барих гэрээг “ ” хоршоотой 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулахыг Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын дарга *******од даалгаж тухайн гэрээг байгуулуулсан үйлдлээрээ тухай гэмт хэргийг зохион байгуулж, гэмт хэрэгт хамтран оролцсон талаар,

Мөн яллагдагч ******* овгийн ын ******* нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын засаг даргын Тамгын газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус сумын Засаг дарга *******ын өгсөн хууль бус үүрэг даалгаврыг биелүүлж бусдад давуу байдал бий болгох зорилгоор тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Орон нутгийн өмчөөс хасах, шилжүүлэх, худалдах шийдвэр гараагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Төвлөрсөн уурын  зуухыг нурааж, шинэ уурын зуух барих гэрээг “ ” хоршоотой 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, төрийн өмчид 1.440.659 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэж, бусадтай хамтран үйлдсэн талаар тодруулан дүгнэсэн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хамтран оролцоо болон оролцсон үйлдлийн шинж чанар болон хэрхэн үйлдсэн талаар тодорхойлон дурдсан байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл яллагдагч овгийн гийн нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын засаг дарга нь яллагдагч ******* овгийн ын ******* нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын засаг даргын Тамгын газрын даргад бусдад давуу байдал бий болгох хууль бус үүрэг даалгаврыг өгч тухай гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон, яллагдагч ******* овгийн ын ******* нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын засаг даргын Тамгын газрын дарга нь Засаг даргын хууль бус үүрэг даалгаврыг биелүүлж тухайн гэмт хэргийг гүйцэтгэж, бусадтай хамтран оролцсон талаар тодорхойлсон байна гэж үзэж байна.

3/. Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвлөрсөн уурын зуух 2015 оноос өмнө хувьчлагдаж, гэх хүн авсан учир төрийн өмчөөс хасагдсан гэх ба Баянхонгор аймгийн Өлзийт суманд байдаг төвлөрсөн халаалттай 1,440,659 төгрөгийн үнэ бүхий уурын зуух хэзээ ямар шалтгаанаар, хэний шийдвэрээр төрийн өмчид эргэж шилжсэн талаар холбогдох ажиллагааг хийх. Ц.Бат-очир гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авах гэжээ.

Үндэслэл 6: Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвлөрсөн уурын зуух нь ашиглагдсан орсон үеэс орон нутгийн өмчийн хөрөнгөд бүртгэлтэй бөгөөд Орон нутгийн өмчөөс хасах, шилжүүлэх, худалдах шийдвэр гараагүй гарсан талаар огт шийдвэр гараагүй байхад Төвлөрсөн уурыг зуухыг нурааж, шинэ уурын зуух барих гэрээг 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус сумын нийтийн албан тушаалтнууд “ ” хоршоотой байгуулж бусдад давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдсон бөгөөд дээрх үйл баримтад прокурор хууль зүйн дүгнэлт хийж шүүхэд шилжүүлсэн бөгөөд шилжүүлсэн талаар баримтууд эрх бүхий байгууллагуудаас гараагүй тул дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх хэрэгт ач холбогдолгүй байна.

Үндэслэл 7: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлын явцад яллагдагч ******* нь гэх хүн надад Төвлөрсөн уурын зуух нь миний өмчлөлийнх гэж хэлсэн гэж мэдүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаарх баримт огт байхгүй буюу тогтоогдоогүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж хуульчилсан тул тухайн хүнийг олж тогтоон мэдүүлэг авах нь ач холбогдоогүй байна гэж үзэж байна.

4/. Яллагдагч *******той хамтран ажиллаж байгаа шагайн харвааны багийн гишүүдээс мэдүүлэг авч, *******ын тэмцээний үед оос санхүүгийн дэмжлэг хэдэн төгрөг авч хэрхэн зарцуулснаа тайлагнаж байсан эсэх буюу яллагдагч ******* нь ийн ашиг сонирхолд нийцсэн ямар үйлдэл хийсэн, ямар үйлдэл хийхийг амласан, хэрхэн яаж хясан боогдуулж мөнгө төгрөг өгөхөөс өөр аргагүйд хүргэсэн гэх үйл баримтуудыг эргэлзээгүй тогтоох, мөн гэрч ийн хэрэгт авагдсан мэдүүлгүүдийн зөрүүг арилгах үүднээс дахин мэдүүлэг авах гэжээ.

Үндэслэл 8: Хавтаст хэрэгт *******той хамтран ажиллаж байсан гэх шагайн харвааны багийн гишүүдээс мэдүүлэг авсан бөгөөд тухайн мэдүүлэгт санхүүгийн дэмжлэг хэдэн төгрөг авсан, хэрхэн зарцуулсан талаар мэдэх зүйл байхгүй талаар мэдүүлдэг тул дахин гэрчүүдээс мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй байна. Мөн гэрч оос хэрэгт нийт 4 удаагийн мэдүүлэг авсан бөгөөд яллагдагч *******той нүүрэлдүүлэн мэдүүлэг зэргийг авсан байх тул дахин мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй хэргийн үйл баримтад өөрчлөлт оруулахгүй гэж үзэхээр байна.

5/. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд хүргүүлсэн албан бичигт дурдсан асуудлыг бүрэн тодруулах,

6/. Гэрч гийн “...хуулийн дагуу бол эхлээд хуучин уурын зуухын барилгыг хэрхэх талаар албан ёсоор шийдвэрлэсний дараагаар барилга бариулах гэрээг байгуулж...” гэх мэдүүлэг,

Гэрч ын “...Сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал руу саналыг хүргүүлсэн боловч хэрхэн шийдвэрлэгдсэн талаар мэдэхгүй...” гэж мэдүүлгээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн саналыг Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг ямар албан тушаалтан хүлээн авч Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулдаг эсэхийг тодруулаагүй. Уг асуудлыг аас тодруулж гэрчийн мэдүүлэг авах гэжээ.

Үндэслэл 10: Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримтын талаар холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан, эд зүйл баримт бичгүүдийг гаргуулан авч үзлэг хийсэн зэргээр тал бүрээс нь бүрэн тогтоож, нотолбол зохих байдлыг тогтоосон бөгөөд нийтийн албан тушаалтнууд нь Орон нутгийн өмчөөс хасах, шилжүүлэх, худалдах шийдвэр гараагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Төвлөрсөн уурыг зуухыг нурааж, шинэ уурын зуух барих гэрээг “ ” хоршоотой 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, төрийн өмчид 1.440.659 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байдаг.

Гэрч ын “...Сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал руу саналыг хүргүүлсэн боловч хэрхэн шийдвэрлэгдсэн талаар мэдэхгүй...” гэж мэдүүлсэн боловч тухайн санал нь цаг хугацааны хувьд эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд гэрчүүдээс энэ талаар мэдүүлдэг тул дээрх мөрдөн шалгах ажиллагаа нь хэрэгт ач холбогдолгүй байна.

7/. 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “ хоршоо” Баянхонгор аймгийн ерөнхий прокурорт хандаж мөрдөн шалгах ажиллагааны талаарх 13 ажиллагаа хэлэлцэхээр хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хяналтын прокурорын 2023 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн тогтоолоор бүрэн хангасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй байна гэжээ.

Үндэслэл 11: хоршоо Баянхонгор аймгийн ерөнхий прокурорт хандаж мөрдөн шалгах ажиллагааны талаарх 13 ажиллагаа хэлэлцэхээр хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтэд дурдсан мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэн хэргийн үйл баримтыг тогтоож хэргийг прокуророос шийдвэрлэн шүүхэд шилжүүлсэн байна гэж үзлээ.

8/. Баянхонгор аймгийн прокурорын газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 197 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй нотлох баримтыг тусгана” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж шүүх үзлээ гэжээ.

Үндэслэл 12: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд прокурорын яллах дүгнэлтийн хууль зүйн шаардлагыг тусгасан бөгөөд яллах дүгнэлтэд гэмт хэргийн шинж учруулсан хохирол, цаг хугацаа, зайлгүй нотолбол зохих баримтуудыг тусгасан бөгөөд хуулийн шаардлагад нийцсэн байна.

Үндэслэл 13: 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 2024/ШЗ/764 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх’, 1.3 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх ажиллагаануудад үндэслэлүүдийг тодорхой дурдсан бөгөөд шүүгчийн захирамжид дурдсан мөрдөн шалгах ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн талаар шүүгчийн захирамжид дурдаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх зохицуулалтыг хангаагүй.

Үндэслэл 14: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь хэсэгт "оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгохоор зохицуулсан.

33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүх өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” мөн зүйлийн 9 дэх хэсэгт Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж тус тус зохицуулсан.

Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хэрэгт оролцогчоор тогтоогдоогүй буюу хохирогч бус гэрчийн хууль ёсны төлөөлөгч гэх өмгөөлөгч гэх этгээдийг оролцуулан түүнээс гаргасан хүсэлтийг хэлэлцүүлэн хүсэлтэд дурдсан асуудлыг хан-аж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасан “энэ хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлд заасныг зөрчсөн” 35.14 дүгээр 1 дэх хэсэгт “Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна” гэснийг зөрчсөн буюу талууд хүсэлт гаргаагүй атал гэрчийг хохирогч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч гэх нэрээр шүүх хуралдаанд оролцуулж хууль зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгч нь хэргийг шийдвэрлэх санаа зорилгогүй, субьектив байдлаар хандаж, хэт нэг талыг барин хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 2024/ШЗ/764 дугаартай шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад тус тус заасны дагуу шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.Шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцоно.гэжээ.

Прокурор  тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/764 дүгээр захирамжид заасан үндэслэлүүд нь хэргийн бодит байдалд нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-д зааснаар хүчингүй болгож,  Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Яллагдагч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Яллагдагч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шүүгчийн захирамж үндэслэлтэй тул прокурорын гаргасан эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/764 дүгээр захирамж үндэслэлтэй байх тул прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь прокурор ийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

1.Баянхонгор аймгийн Прокурорын газраас  яллагдагч *******  нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын даргаар, яллагдагч  ******* нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын засаг даргын Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байхдаа   холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж бусдад давуу байдал бий болгох зорилгоор тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Орон нутгийн өмчөөс хасах, шилжүүлэх, худалдах шийдвэр гараагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Төвлөрсөн уурыг зуухыг нурааж, шинэ уурын зуух барих гэрээг “ ” хоршоотой 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулж төрийн өмчид 1.440.659 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

2.Яллагдагч ******* нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс, гэрээ байгуулсны хариуд Засаг даргын тамгын газрын барилгад дулаан үйлдвэрлэж нийлүүлдэг “ хоршооны эрх бүхий албан тушаалтан оос өөрийн Хаан банк дахь дугаарын харилцах дансаар дамжуулан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийн,2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 200,000 төгрөгийн, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 300,000 төгрөгийн, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1500,000 төгрөгийн, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 750,000 төгрөгийн, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000  төгрөгийн буюу нийт 6 удаагийн үйлдлээр 4,250,000 төгрөгийн хахуулийг авсан  гэмт хэрэгт тус тус холбогдуулан  яллагдагч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1,  яллагдагч *******д мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр талуудыг оролцуулан  захирамжид заасан нөхцөл байдлуудыг  тодруулах үүднээс оролцогч нараас асуулт асуусан болон захирамжид дурдсан эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг шалгахгүйгээр хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шалгавал зохих ажиллагааг тус бүр тодорхой заасан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 Прокурор   бичсэн эсэргүүцэлдээ “ нийтийн албан тушаалтнууд нь Орон нутгийн өмчөөс хасах, шилжүүлэх, худалдах шийдвэр гараагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Төвлөрсөн уурыг зуухыг нурааж, шинэ уурын зуух барих гэрээг “ ” хоршоотой 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, төрийн өмчид 1.440.659 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон, гэрээ байгуулсан өдөр гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн байх тул тухайн гэмт хэргийн цаг хугацаа нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэж...” бичжээ.

 Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Баянхонгор аймгийн  орон нутгийн өмчийн эд хөрөнгийн 2022 оны улсын үзлэгийн тооллогын дүнгийн тухай 13/12  тогтоолыг хэлэлцэн баталжээ. Уг тогтоолын тавдугаар хавсралтын маргаантай хөрөнгүүдийн жагсаалтын 1 дүгээрт бүртгэгдсэн бүртгэлээс үзэхэд: “...Өлзийт сумын Засаг даргын Тамгын газар, төвлөрсөн уурын зуух 1,440,659 төгрөгийн үнэ бүхий бүртгэлтэй барилга буулгасан...” гэжээ.

Дээрх орон нутгийн өмч болох төвлөрсөн уурын зуухны барилга, доорх дэвсгэр газрыг хэний өмч, хэзээ бүртгэлд авагдсан, хэдэн удаа улсын тооллогод тоологдсон, уурын зуухыг анх баригдсан цагаас буулгах хүртэлх цаг хугацаан дахь эрх бүхий байгууллагуудаас гаргаж байсан шийдвэрүүд болон бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлснээр буюу мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

Иймд  Прокурорын  бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан  анхан шатны шүүхийн шүүгчийн  захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/764 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор ийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                               Ч.БАЯРЦЭНГЭЛ

 

                                           Т.ГАНЧИМЭГ