Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2026/0813

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг би, Б******* ******* ******* ББН-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох Ашигт малтмал, газрын тосны газраас лавлагаа, мэдээлэл гаргаж өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, манай хүсэлтэд дурдсан лавлагаа мэдээллийг гаргаж өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Б******* ******* ******* ББН-өөс шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Б******* ******* ******* нөхөрлөл ББН /РД:*******/ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нэхэмжлэгч Б******* ******* ******* ББН-өөс Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газраас лавлагаа, мэдээлэл гаргаж өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, манай хүсэлтэд дурдсан лавлагаа мэдээллийг гаргаж өгөхийг Ашигт малтмал газрын тосны газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд Б******* ******* ******* ББН-өөс 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Б******* ******* ******* ББН-ийн дарга Б.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан байна.

Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй, 21.2-т Гэрээнд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг нэг буюу хэд хэдэн гишүүнд олгохоор зааж болно, Б******* ******* ******* Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээний 2.1-д Нөхөрлөлийн гишүүн Б.Э******* нь нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй гэж тус тус заасан, нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээдээс шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буй талаар бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Б******* ******* ******* ББН-өөс 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Д******* аймгийн Ө сумын багийн нутагт орших нэртэй га талбай дээр гарсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт нь манай хууль ёсны эрх ашиг, сонирхлыг ноцтойгоор зөрчихөөр байх тул уг дүгнэлтийг /он, сар, өдөр, дугаарыг мэдэхгүй/ хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон.

Шүүхээс бүрдүүлбэр хангуулсны дагуу Б******* ******* ******* ББН-өөс 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг шаардлагаа Д******* аймгийн Ө сумын багийн нутагт орших нэртэй га талбай дээр гарсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт нь манай хууль ёсны эрх ашиг, сонирхлыг ноцтойгоор зөрчихөөр байх тул 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар албан бичгээр хүргүүлсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж тодруулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт уг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих эсэхийг төлөөлүүлэгчтэйгээ зөвлөлдсөн үндсэн дээр шүүхэд мэдэгдэхээр тогтсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авах эсэхийг шийдвэрлэхээс өмнө нь нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ******* ******* ББН-өөс Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газраас лавлагаа, мэдээлэл гаргаж өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, манай хүсэлтэд дурдсан лавлагаа мэдээллийг гаргаж өгөхийг Ашигт малтмал газрын тосны газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Анударьд даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  А.ГАНЗОРИГ