Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 149/ШШ2025/00330

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 01-ний өдөр Дугаар 149/ШШ2025/00330 Мандал сум

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатар талбай 02 Сэнтрал Тауэр 8-р давхар тоотод байрлах ******* ******* ******* *******, утас: 89115154/, хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум 6-р баг Баянхангай гудамж 154б тоотод оршин суух хаягтай Нарангэрэлийн Баясгалан *******, *******/-д холбогдох 2,388,085.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Хариуцагч Нарангэрэл Баясгалан нь ******* ******* *******-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1.2024-08-16-ны өдөр ЗГ2024081632078 тоот гэрээний дагуу Оа1аху А55 1280В, Абар1ег_25\У_А54 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,666,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

2.2024-10-23-ны өдөр 2154628 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж

330,0. 0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиолдсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол

шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд

дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 2,388,085.37 төгрөгийг хариуцагч Нарангэрэл Баясгалан-с гаргуулах;... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй д холбогдох 2,388,085.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй Нарангэрэлийн Баясгалан *******, *******/-д холбогдох 2,388,085.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,159 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 26,579.5 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 26,579.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.