| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 191/2025/04585/И |
| Дугаар | 191/ШШ2025/05743 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/05743
| 2025 06 27 | 191/ШШ2025/05743
|
|
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,
Нэхэмжлэгч: У хаягт оршин байрлах, Гурван Зуун Жар ******* ББСБ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У Тоот хаягт оршин суух, ******* боржигон овогт ******* ******* /РД:/,
Хариуцагч: У тоот хаягт оршин суух, овогт /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36,913,852.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.ОЮУНЧИМЭГ, хамтран зээлдэгч С.ГАНЗОРИГ нь Гурван Зуун Жар Файнанс ББСБ ХХК-тай 2024 оны 11 сарын 12-ны өдрийн NoЗГ- 1192130115006088 дугаар Зээлийн гэрээ" байгуулан 40,000,000 төгрөгийг сарын 3.3 хувь, жилийн 39.6 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь ЗГ-1192130115006088 дугаар зээлийн гэрээний салшгүй хэсэг болох ХавсралтNo1-д зааснаар 2024 оны 11 сарын 14-ны өдрөөс эхлэн 2026 оны 11 сарын 12-ны өдөр хүртэл өдөр тогтмол 79,500 төгрөг төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааны дагуу зээлийг буцаан төлөхөөр заасан. Гэтэл зээлдэгчийн зүгээс заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч сар тогтмол дутуу төлөлт хийж явсаар 2025 оны 05 сарын 04-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл огт төлөлт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүтэн төлөлт хийж байхыг удаа дараа шаардаж утсаар холбогдож, зээлийн гэрээнд заасан гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх боловч тус гэрээний үүргийн зөрчил гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан ЗГ- 1192130115006088 дугаар зээлийн гэрээний 5.1 дүгээр зүйлд Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ Хавсралт 1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаарх заасан. Мөн тус гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ Хавсралт No1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачлаагаар хугацаанаас нь өмнө цуцлах талаар зохицуулсан. Тиймээс зээлдэгч нь ЗГ- 1192130115006088 дугаар зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас 2025 оны 05 сарын 09-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 35,136,655.05 төгрөг, зээлийн гэрээний хүү 1,775,033.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,163.56 төгрөг, нийт 36,913,852.36 төгрөг хуримтлагдаад байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 11 сарын 12-ны өдрийн ЗГ-1192130115006088 дугаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 36,913,852.36 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд хянагдаж байгаа, Гурван******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.*******, С. нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямхүү, хариуцагч болон хариуцагчийн С.инй итгэмжлэгдсэн төлөөлөгч нар С.******* 36,913,852.36 төгрөгийн хэмжээнд эвлэрч байна.
Хариуцагч С., С.******* нь 36,913,852.36 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу
нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Хариуцагч С., С.******* нар нь дээрх графикийг зөрчсөн тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Гурван ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******, С.т нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36,913,852.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямхүү, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нар 36,913,852.36 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч С.*******, С. нар 12 сарын хугацаанд хувааж төлөх буюу 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямхүү нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямхүү, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нар 36,913,852.36 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч С.*******, С. нар 12 сарын хугацаанд хувааж төлөх буюу 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3,076,154.42 төгрөгийг нэхэмжлэгч Гурван Зуун Жар Файнанс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан Гурван Зуун Жар Файнанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,520 төгрөгийн 50 хувь буюу 171,260 төгрөгийг буцаан олгож, үлдэх 171,260 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 171,260 төгрөгийг хариуцагч С., С.******* нараас гаргуулж, нэхэмжлэгч Гурван Зуун Жар Файнанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС