| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00378/И |
| Дугаар | 149/ШШ2025/00333 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 149/ШШ2025/00333
202******* 07 02 149/ШШ202*******/00333
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, ******* ******* ******* *******, ******* ******* *******, ******* ******* ******* ХХК /РД:207*******377, төлөөлөгч: Г.Одцэцэг /Утас: 80080680/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын Дунд-Өлөн *******-99 суух Анхмаагийн Банзрагч /РД:МЗ87070907, утас: 999113*******6/-д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 10,222,202.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Боржигон овогт Анхмаагийн Банзрагч нь ******* *******тай 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дугаар К001181376 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон Дижитал *******ны үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тус тус байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дугаар ЗГ-К001181376-2024/04/23 тоот Дижитал зээлийн гэрээ-г байгуулан 12,000,000.00 /Арван хоёр сая/ төгрөгийг жилийн 21.0 %-ийн хүүтэй, 30 /Гуч/ сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн дижитал цалингийн зээл авсан.
Зээлдэгч А. Банзрагч нь Дугаар ЗГ-К.001181376-2024/04/23 тоот Дижитал зээлийн гэрээний Хавсралт № 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, 141 хоног хугацаа хэтрүүлэн, *******ыг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг *******ны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Анхмаа овогтой Банзрагч /РД: М387070907/-Д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч Анхмаа овогтой Банзрагчаас ******* *******ны Дугаар ЗГ-К001181376- 2024/04/23 тоот Дижитал зээлийн гэрээ-ний 202******* оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд Нийт 10,3*******8,17*******.94 (Арван сая гурван зуун тавин найман мянга нэг зуун далан таван төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* *******инд олгуулж өгнө үү...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй ид холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 10,3*******8,17*******.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй 10,3*******8,17*******.94 холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 10,3*******8,17*******.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,681 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 90,340.******* төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 90,340.******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.