Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 149/ШШ2025/00337

 

2025 оны 07 сарын 07-ны өдөр Дугаар 149/ШШ2025/000337 Мандал сум

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ Цогцолбор ******* ******* *******-ны нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2-р баг Баян 4 гудамж 8 тоотод оршин суух ******* ******* *******, утас: 99867724/-д холбогдох 1,243,405 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мобифинанс ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...О.******* нь Мобифинанс *******-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг
хүлээн зөвшөөрч 2023 оны 07 сарын 26-ны өдөр 140000942833 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. О.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 08 сарын 29-ний өдрөөс 2023 оны 09 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 12 удаагийн хүсэлтээр740,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх,утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөр О.*******ийн зээлийн гэрээний үүрэг О.******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул Мобифинанс ******* ******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,243,405 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно..
....гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Мобифинанс ******* ******* нэхэмжлэлтэй, О.******* холбогдох 1,243,405 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Мобифинанс ******* *******-с 1,243,405 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,392 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 17,196 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 17,196 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ******* *******олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.