Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/02

 

 

 

 

 

 

 

    2025          01            09                                                     2025/ДШМ/02

 

 

 

 

Ч.Пт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Прокурор Б.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/382 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвш

өөрч, прокурор Б.Долгорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, шүүгдэгч Ч.Пт холбогдох 24340005310130 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Т............. аймгийн Ж.............. суманд 19...............оны .....дугаар сарын 0.......-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Т......... аймаг, Ж..........сум, Б.......... .........дүгээр баг .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3/114 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 6 сарын хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан, Б............н овгийн Ч.........П......... /РД:..................../.

2. Шүүгдэгч Ч.П нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бат-Өлзийт” хүнсний дэлгүүрт архи зээлээр өгсөнгүй гэх шалтгаанаар хохирогч Ц.Урнаатай маргалдан хүч хэрэглэн довтолж дэлгүүрийн лангуун дээрээс 0.75 грамм шилтэй “Агар” нэртэй архийг авч шидсэний улмаас хохирогч Ц.Урнаагийн зүүн гарт онож, түүний эрүүл мэндэд “...зүүн богтос ясны хугарал гэмтэл...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

улмаар дээрх хүч хэрэглэн довтлох үйлдлийг хийж, дэлгүүрээс гарахдаа илээр, хууль бусаар 0.75 грамм шилтэй “Экс” нэртэй 2 архийг авч яваад Ц.Урнаад 60,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Долгороос шүүгдэгч Ч.Пт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

3.Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б........... овгийн Ч.......... П.......... холбогдох эрүүгийн 2434000530130 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ." гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б.......... овгийн Ч.......... П............ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Б........ овгийн Ч......... П..............Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б......... овгийн Ч.......... П...............Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б............. овгийн Ч............. П..............Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.......... овгийн Ч............. П................. шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн 2434000530130 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.П энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б........... овгийн Ч.......... П................ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Прокурор Б.Долгорын бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Т гаргасан дүгнэлтдээ: “...Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/382 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Пт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн.

Шүүх "...шүүгдэгч Ч.П нь хохирогч Ц.Урнаагийн "Бат-Өлзийт" дэлгүүрээс 1 шил архи, 1 ундааны хамт авахдаа мөнгийг нь өгсөн үйл баримт тогтоогдох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт "Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримт шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй" гэж заасан үндэслэл бий болж байна.  Улмаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт "Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ" гэж зааснаар шүүгдэгч Ч.Пийн ...тэгээд би Ц.Урнаагийн ажиллуулж байсан дэлгүүрээс архи авсан. Авсан архины мөнгийг өгсөн, дэлгүүрт нь үлдээгээд гараад явсан байгаа...гэх мэдүүлгийг шүүх шийдвэрийн үндэслэл болголоо. Өөрөөр хэлбэл улсын яллагчийн шүүгдэгч Ч.Пийг "...дэлгүүрийн лангуу дээр байсан хохирогч Ц.Урнаагийн эзэмшлийн эд хөрөнгө болох 0.75 грамм 2 ширхэг "Экс" нэртэй архийг авч явсан үйл баримт нь хохирогчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогддог гэх дүгнэлт үгүйсгэгдэж байна.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Пт холбогдох эрүүгийн 2434000530130 дугаар хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж дүгнэсэн байна.

Шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Прокуророос яллагдагч Ч.П нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Бат-Өлзийт" хүнсний дэлгүүрт архи зээлээр өгсөнгүй гэх шалтгаанаар хохирогч Ц.Урнаатай маргалдан хүч хэрэглэн довтолж дэлгүүрийн лангуун дээрээс 0.75 грамм шилтэй "Агар" нэртэй архийг авч шидсэний улмаас хохирогч Ц.Урнаагийн зүүн гарт онож, түүний эрүүл мэндэд "...зүүн богтос ясны хугарал гэмтэл..." бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

улмаар дээрх хүч хэрэглэн довтлох үйлдлийг хийж, дэлгүүрээс гарахдаа илээр, хууль бусаар 0.75 грамм шилтэй "Экс" нэртэй 2 архийг авч, хохирогч Ц.Урнаад 60,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдсон гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч Ч.Пийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан анхдагч нотлох баримтууд буюу хохирогч Ц.Урнаагийн “...Ч.П нь согтуугаар дэлгүүрт орж ирээд намайг хэл үгээр доромжлоод миний толгой руу гараараа хоёр удаа цохиод дэлгүүрийн лангуун дээрээс 0.75 грамм шилтэй "Агар" нэртэй архи аваад над руу шидсэн би гараараа хаасан чинь миний зүүн гарын шуу хэсэгт онож миний гар хугарсан. ...тэгээд дэлгүүрийн лангуунаас “Экс” нэртэй архи аваад явсан. ...Ч.П нь манай дэлгүүрт өртэй байсан би урд өмнө нь өрөө хэд хэдэн удаа нэхэж байсан, тэрнээс болсон байх, өөрөөр би Ч.Птэй маргалдаж муудалцаж байгаагүй. ...Ч.П миний зүүн гар руу архи шидээд онохоор нь би орилоод ахуйн барааны жижиг өрөө рүү орж байхад Ч.П миний хойноос мөн 1 шил архи шидсэн ба шидсэн архи нь намайг оноогүй, ...үүний дараа архины лангуун дээр Ч.П очоод 2 шил “Ногоон Экс” гэдэг нэртэй 0.75 литрийн архи аваад гараад гүйсэн..." гэх, гэрч Д.Пүрэвсүхийн "...би 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн төвд гэртээ байж байх үед орой 18 цаг өнгөрч байхад эхнэр Ц.Урнаа миний 80714394 дугаарын утас руу залгаад дэлгүүрт Ч.П согтуу орж ирээд миний толгой руу цохиод лангуун дээрээс шилтэй архи аваад над руу шидээд гар хугалчхаад лангуун дээрээс 2 шил архи аваад гараад явчихлаа гэж ярьсан..." гэх, гэрч П.Бямбасүрэнгийн "...би 2023 оны 12 дугаар сарын 27-ны орой харанхуй болох үед Ц.Урнаагийн түрээсэлж ажиллуулж байсан "Бат-Өлзийт" нэртэй дэлгүүрт ороход Ц.Урнаа надад хэлэхдээ сая Ч.П дэлгүүрт согтуу орж ирээд над руу архи шидээд миний зүүн гарыг хугалчхаад лангуун дээрээс архи аваад гараад явчихлаа гэж байсан..." гэх, гэрч П.Батцэцэгийн "... би 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой Төв аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагчаар ажиллаж байх үед 19 цаг 40 минутын үед тус сумын иргэн Цогт овогтой Урнаа нь сумын эмнэлэгт зүүн гарын шуу хэсгээр хавдсан, хугарсан байж болзошгүй, эмзэглэлтэй орж ирсэн. ...Ц.Урнаа надад ярихдаа Даваанямын нөхөр Ч.П нь дэлгүүрт согтуу орж ирээд архи нэхээд над руу шилтэй архи шидээд гар хугалчихлаа гэж ярьж байсан..." гэсэн мэдүүлэг, Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 33 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ...", 2 дахь хэсэгт "...Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч шүүгдэгчийн мэдүүлэг... мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно..." гэж тус тус хуульчилжээ. Гэтэл шүүх шүүгдэгч Ч.Пийн хохирогч Ц.Урнаагийн ажиллуулдаг дэлгүүрт орсон зорилго, дэлгүүрийн худалдагчтай "архи зээлээр өгсөнгүй" гэх шалтгаанаар маргалдан, дэлгүүрийн лангуун дээрээс 0.75 грамм шилтэй архийг авч шидэж улмаар хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, тус дэлгүүрээс гарахдаа 2 шил "Экс" нэртэй архийг зохих төлбөр, тооцоог хийлгүйгээр, дур мэдэн авч, өөрийн санаа зорилгоо бүрэн гүйцэт гүйцэтгэсэн үйл баримтыг нотолсон хохирогч Ц.Урнаа, гэрч Д.Пүрэвсүх, П.Бямбасүрэн, П.Батцэцэг нарын мэдүүлгийг хянаж үзээгүй няцаан үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Шүүгдэгч Ч.Пийн дэлгүүрээс "архи авч гарах" өөрийн санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд хохирогч Ц.Урнаа руу архи авч шидэн, онож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол бүхэлдээ ойлгомжгүй байна. Шүүгдэгч Ч.Пт холбогдох эрүүгийн 2434000530130 дугаар хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан "шударга ёсны зарчимд үл нийцэх ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Мөн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/382 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

5. Шүүгдэгч Ч.Пийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцааж, хэрэгт нэмэлт ажиллагаа явуулаад тухайн үед байсан хоёр гэрчээс мэдүүлэг авсан. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй. Хохирогч Ц.Урнаа нь 2 шил архи аваад гараад явсан гэдэг боловч, шүүгдэгчтэй цуг байсан гэрч мэдүүлэхдээ 1 шил архи, 1 ширхэг ундаа авч гарсан гэдэг ба тухайн үед архи шидсэн гэх асуудал яригддаг. Хохирогч нь шүүгдэгчийн дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг бөгөөд эдгээр хүмүүс бие биеэ мэддэг, таньдаг байсан нь тогтоогддог. Тэдний хооронд архи өгнө, өгөхгүй гэх асуудлаас болж маргаан үүссэн. Энэ нь анхнаасаа гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж байгаа. Хохирогчийг талуудын хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаанд оролцуулж шийдвэрлэсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх прокурор Б.Долгорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж үзсэний үндсэн дээр, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай эсэх, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдсан эсэхийг бүхэлд нь үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх юм.

            3. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулах үүрэгтэй.

4. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Пийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын  Буурал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Бат-Өлзийт” хүнсний дэлгүүрт орж, тухайн дэлгүүрийг бусдаас түрээслэн ажиллуулдаг гэх хохирогч Ц.Урнааг “архи зээлээр өгсөнгүй” гэх шалтгаанаар дэлгүүрийн лангуун дээр байсан “Агар” нэртэй 0.75 граммын архийг авч шидсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

түүнчлэн хүч хэрэглэн довтлох үйлдлийг хийж, дэлгүүрээс гарахдаа илээр,  хууль бусаар 0.75 граммын шилтэй “Экс” нэртэй 2 шил архийг авч хохирогч Ц.Урнаад 60,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэгт тус тус холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5.Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ч.Пт холбогдох хэрэгт мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоогоогүй байна.

5.1.Тодруулбал, давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч Ц.Урнаагийн мөрдөн шалгах ажиллагаанд “...Ч.П нь согтуугаар дэлгүүрт орж ирээд намайг хэл үгээр доромжлоод миний толгой руу гараараа хоёр удаа цохиод дэлгүүрийн лангуун дээрээс 0.75 грамм шилтэй “Агар” нэртэй архи аваад над руу шидсэн би гараараа хаасан чинь миний зүүн гарын шуу хэсэг онож миний гар хугарсан. Дахиад 1 шил архи аваад над руу шидсэн тэр архи нь намайг оноогүй тэгээд дэлгүүрийн лангуунаас 2 шил “Ногоон экс” нэртэй архи аваад гараад явсан...” /хх-ийн 7-8/

“...Ч.П миний зүүн гар руу архи шидээд онохоор нь би орилоод ахуйн барааны жижиг өрөө рүү орж байхад Ч.П миний хойноос мөн 1 шил архи шидсэн ба шидсэн архи нь намайг оноогүй миний эзэмшлийн хөлдөөгчийн гүйдэг хаалганы шилийг оноод хагалж, хаалганы хагарсан шил нь хөлдөөгч дотор байдаг төмөр гадаргууг цоолж гэмтээсэн, одоо хөлдөөгч цоорч битүүмж алдагдсан учраас ажиллахгүй эвдэрсэн. Хөлдөөгч дотор 2кг бууз л байсан. Үүний дараа архины лангуун дээр Ч.П 2 шил “Ногоон Экс” нэртэй 0.75 литрийн архи аваад гараад гүйсэн...” /хх-ийн 10/

 “...Ч.П над руу архи шидээд тэр нь миний зүүн гарт гэмтэл учруулсан. Дараа нь дахин 1 шил архи шидээд тэр нь намайг онолгүй хөлдөөгчийн гүйдэг шилэн хаалгыг хагалсан...” /хх-ийн 12/

“...би Ч.Пт хандан архи зээлэхгүй шүү гэж хэлэхэд Ч.П гэнэт уурлаад миний толгой хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон, мөн над руу шилтэй архи шидээд миний зүүн гарыг оносон. Дараа нь дахин 1 архи шидээд дэлгүүрийн хөлдөөгчийг гэмтээсэн. Улмаар Ч.П дэлгүүрээс гарахдаа лангуунаас 2 шил  “Ногоон Экс” нэртэй 0.75 литрийн архи аваад гараад явсан...” /хх-ийн 14/ гэж тогтвортой өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэвэл шүүгдэгч Ч.П нь хохирогч Ч.Урнаагийн худалдаа эрхэлдэг байсан “Бат-Өлзийт” гэх дэлгүүрээс архи зээлээр худалдан авахаар очсон байх бөгөөд хохирогч өгөхгүй гэсний улмаас таарамжгүй харьцаа үүсгэн, өөрийн хүсэл зоригийг гүйцэтгэхийн тулд хүч хэрэглэж, лангуун дээр байсан архинаас авч шидэж, түүний биед “зүүн богтос ясны хугарал гэмтэл" бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, энэ үедээ дахин архи авч шидсэнээр хөлдөөгчийг онож эвдэлсэн, үүний дараа 2 шил архи авч явсан үйл баримтуудын талаар тусгагджээ.

5.2. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгчийн үйлдлийн улмаас  хохирогч Ч.Урнаагийн эд хөрөнгөд ямар тоо хэмжээтэй, хэдэн төгрөгийн бодит хохирол учирсан нь тодорхойгүй, үнэлгээчин Г.Амбасэлмаагийн үнэлсэн 325,000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарч байгаа эсэх нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хуулиар хамгаалагдсан эрх ашигт учирсан үр дагавар байдаг ба шүүгдэгчийг яллаж байгаа гэмт хэргүүдийн “хохирлын” хэр хэмжээг заавал нотолж тогтоосноор хэргийн бодит байдлыг  тогтоох юм.

6.Шүүх, шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг шалгах, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр үнэлж, тухайн хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

6.1. Шүүх шүүгдэгч Ч.Пт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6.2.Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохдоо  “...3 өөр үйл баримт бий болж байна...”, “...хохирогч буюу мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй”, “шүүгдэгч Ч.Пийн “...би Ц.Урнаагийн ажиллуулж байсан дэлгүүрээс архи авсан. Авсан архины мөнгийг дэлгүүрт нь үлдээгээд гараад явсан” гэх мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан “Нотлох баримтыг шалгах үнэлэх” журмыг зөрчсөн байхаас гадна хохирогч Ц.Урнаа болон гэрч П.Бямбацэрэн, П.Батцэцэг, Д.Пүрэвсүх нарын мэдүүлэг болон улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр “хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан” гэх үндэслэлээр холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.

7.Иймд давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль  зөрчсөн” зэрэг үндэслэлээр хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй байна.

8. Шүүгдэгч Ч.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл 1 дэх хэсгийн  1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/382 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ч.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийнs хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     М.МӨНХДАВАА

 

                                      ШҮҮГЧИД                                     З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                            А.ЦЭРЭНХАНД