Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 28/ШШ2026/0727

 

2026 08 12 128/ШШ2026/0727

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХК /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.,

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Тендерийн үнэлгээний хороо,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Бараа, ажил үйлчилгээ худалдан авах хэлтсийн дарга, Үнэлгээний хорооны дарга Г., Ажил худалдан авах хэлтсийн ахлах мэргэжилтэн, Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга П., Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн олон нийттэй харилцах ажилтан Б.,

Гуравдагч этгээд: ХХК /РД:/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нарын хооронд үүссэн тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Б., П., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Эрдэнэсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нэхэмжлэгч ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай Хархорин, Цэцэрлэг чиглэлийн А0602 дугаартай автозамаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замыг төгсгөлөөс хүүхдийн Тамир зуслан-Батцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 62,04 км хатуу хучилттай авто замын эхлэл /Архангай/ төсөл, арга хэмжээний тендер сонгон шалгаруулалтад оролцжээ.

1.2. Хархорин, Цэцэрлэг чиглэлийн А0602 дугаартай авто замаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замын төгсгөлөөс хүүхдийн Тамир зуслан-Батцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 62.04 км хатуу хучилттай авто замын эхлэл /Архангай/ ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гуравдагч этгээд ХХК-ийн ирүүлсэн тендер нь шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж ХХК-ийг шалгаруулсан байна.

1.3. Захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар албан бичгээр тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг нэхэмжлэгч ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.3-т заасныг баримтлан тендерт шаардлага хангаагүй гэж татгалзаж буйгаа мэдэгдэн, ХХК-ийг шалгаруулсан мэдэгдлийг хүргүүлсэн байна.

1.4. Нэхэмжлэгч ХХК нь захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, захиалагчийн гаргасан ХХК-ийг шалгаруулсан шийдвэр үндэслэлтэй гэсэн хариуг өгчээ.

1.5. Ингээд нэхэмжлэгчээс тус шүүхэд 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Хоёр. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай "Хархорин, Цэцэрлэгт чиглэлийн А0602 дугаартай авто замаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замын төгсгөлөөс хүүхдийн Тамир зуслан-Батцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох замын эхлэл /Архангай/ ажлын гүйцэтгэгчийг сонгох холбох шалгаруулалтад оролцсон.

2.1.1. ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэлийн тухайд:

Төрийн худалдан авах ажиллагааны газраас манай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан үндэслэлээр татгалзсан шийдвэр ирүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, Төрийн худалдан авах ажиллагааны газар манай тендерээс татгалзахдаа Ажлын тоо хэмжээний дагуу тооцсон төсөв ирүүлсэн боловч норм дүрмийн дагуу материал, тээврийн зардлыг тооцоогүй гэж татгалзсан нь үндэслэлгүй юм. ТШЗ 16.1 дээр: Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв Мөн тусгайлан: техник, технологийн хяналт, зөвлөх үйлчилгээний зардал, зураг төслийн үнийг тооцсон байхыг шаардсан. Манай компанийн илгээсэн нэгдсэн төсөвтөө, нэгж үнэ/нийт үнийн тооцоондоо дараах байдлаар оруулсан байгаа тул үндсэн шаардлагыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Ажилчдын цалин 2,968,143,722 төгрөг, материалын зардал 9,513,621,338 төгрөг, машин механизмын зардал 3,285,524,567 төгрөг, тээврийн зардал 3,682,902,974 төгрөгийг тус тус тооцож, нийт төсвийг илгээсэн. Захиалагч дээрх зардлуудыг заавал тусад нь хавсаргана гэж ТШЗ дээр бичээгүй байна. Тиймээс зөвхөн энэ ТШЗ 16.1-ийг үндэслэвэл: бүрэн бус төсөв гэж шууд дүгнэх нь үндэслэлгүй байна. Бүх ажлын тоо хэмжээ орсон, нэгж үнэ оруулсан, нийт үнэ гарсан, шаардсан нэмэлт зардлуудыг тооцсон буюу үнийн саналд бүрэн нийцэх үнэлгээ хийх боломжтой төсөв өгсөн. Захиалагчийн тавьсан шаардлагыг тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-нд заасан байдлаар болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын татгалзсан шийдвэрт бичигдсэн байдлаар дараах хүснэгтэд харьцуулан үзүүлэв. 

№

ТӨХ-д зааснаар:

ТХААГ-ын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай татгалзсан шийдвэрт:

ТШЗ

16.1

Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг:

Шаардана.

1.Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлнэ.

-Ажлын тоо хэмжээний дагуу тооцсон төсөв ирүүлсэн боловч норм дүрмийн дагуу материал, тээврийн зардлыг тооцоогүй нь шаардлагад нийцээгүй

Уг татгалзсан шийдвэрт: норм дүрмийн дагуу материал, тээврийн зардлыг тооцоогүй гэсэн байгаа нь уг үнийн санал өгч буй төсөвт уг зардлууд огт тусгагдаагүй эсвэл буруу тооцсон гэсэн утгыг илэрхийлж байна. Энэ тохиолдолд уг зардлуудыг тусгасан байгаа нь нотлогдох бөгөөд норм дүрмийн дагуу бус тооцогдсон гэж байгааг ямар шалгуур үндэслэлээр гаргаж ирсэн нь тодорхой бодит бус байна. Нэгж үнийн зардал буюу ресурс тооцоо, материал/ тээврийн зардлын хүснэгт зэргийг заавал тусад нь хавсаргана гэж ТШЗ дээр огт бичээгүй байна. Тиймээс зөвхөн энэ ТШЗ 16.1-ийг үндэслэвэл: бүрэн бус төсөв гэж дүгнэх үндэслэлгүй мөн манай тендерээс татгалзахын тулд ТШЗ-д заагаагүй нэмэлт шаардлагаар татгалзсан гэж харагдаж байна. Мөн төсвийн задаргаа гэж тусгайлан оруулаагүй тул шаардлагатай гэж үзвэл тодруулга авах боломжтой байсан. Тендерийн үнийн санал тооцоход: Үнэ тодорхой байсан эсэх, Нийт төсөв ойлгомжтой байсан эсэх, Үнэлгээ хийх боломжтой байсан эсэхийг хардаг. Энэ тохиолдолд манайх нэгж үнэ, нийт үнэ өгсөн учраас үнэлэх боломжтой материал өгсөн. ТШЗ 16.1.2 дээр Техник, технологийн хяналт, зөвлөх үйлчилгээний зардал, Зураг төсвийн үнэ зэргийг тооцож ирүүлнэ гэсэн 2 төрлийн зардлыг тусгайлан дурдсан байсан бөгөөд уг зардлуудыг тусган оруулсан.

Иймд, манай тендерийг ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлсэн боловч норм дүрмийн дагуу материал, тээврийн зардлыг тооцоогүй гэж худал дүгнэсэнд гомдолтой байна. ТШЗ 16.1 дээр материал, тээврийн зардлын дэлгэрэнгүйг заавал хавсаргана гэж тодорхой бичээгүй, харин үнэлгээний шатанд буюу Тендерийн үнэлгээний хороо нь норм дүрмийн дагуу гэдэг тайлбар нэмж хэрэглэсэн байна. Тиймээс, захиалагч болон түүний томилсон тендерийн үнэлгээний хороо нь манай тендерийг үнэлэхдээ тус ТШЗ, ТӨХ-д тус тус заагаагүй нэмэлт шаардлага-ыг зөвхөн манай тендерт хэрэглэсэн нь манай компани илгээсэн тендерээ шударгаар үнэлүүлэх эрхийг зөрчиж, хууль зөрчсөн байна.

Энэ асуудлаар манай компаниас Сангийн яаманд хандан гомдол гаргасан боловч тус яамны зүгээс Тендер шалгаруулалтын зааварчилгааны 20.2-т Оролцогч тендерт ажил гүйцэтгэх төсөв ирүүлнэ. Хэрэв, холбогдох хуульд шаардсан бол тендерт ирүүлэх өртгийн төсвийг холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан норм, нормативыг үндэслэн нэр төрөл тус бүрээр нэгж болон нийт үнийг эрх бүхий этгээдээр баталгаажуулж ирүүлнэ гэж, мөн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.1-д 1. Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлнэ гэж тус тус заасан байна. " ХХК тендерт төсвийн тооцооллыг норм, дүрмийн дагуу зардлыг тооцож ирүүлээгүй байх тул шаардлага хангаагүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани мэргэшсэн төсөвчин Б.аар ажлын төсвийг баталгаажуулан хүргүүлсэн. Гэтэл, манай компанийн тендерийг ямар хуульд заасны дагуу шаардсан, ямар байгууллагаас баталсан норм, нормативыг баримтлаагүй гэж буруутгаж байгаа нь тодорхойгүй байна. Тиймээс, Сангийн яамнаас гомдлыг хянаад манай тендерийг шаардлага хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.1.2. ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон тухайд. Захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас гэрээ байгуулах эрх олгосон ХХК нь тендерт гүүр, хиймэл байгууламжийн инженерээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын , , нарыг тус тус санал болгосон. Гэвч хавсаргасан баримтаас харахад, эдгээр ажилчдын оршин суух үнэмлэхийн хүчинтэй хугацаа 2025 оны 12 дугаар сарын 31 өдөр дууссан байна. Жишээ нь: Гүүр, хиймэл байгууламжийн инженерт санал болгосон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн /*******/ нь 2025 оны 5 сараас уг компанид ажиллаж байгаад 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын хилээр оршин суух зөвшөөрлөө цуцлуулж, хасалт хийлгэн эх орондоо буцсан бөгөөд ХХК нь 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр уг иргэнийг аж ахуйн нэгжээсээ албан ёсны хасалт хийлгэсэн мөртлөө 2026.04.15-ны өдөр нээсэн тендерт санал болгосон нь хууль бус үйлдэл юм. 2026 оны 03 дугаар сарын 04-ны өдөр бүртгэлээс хасалт хийлгэсэн байна. Өөрөөр хэлбэл, эдгээр ажилчид тендер шалгаруулалтын хугацаанд /2026 оны 04 дүгээр сарын 15-аас 5-р сарын 14-ний хооронд/ Монгол Улсад оршин суух зөвшөөрөлгүй, ажил хөдөлмөр эрхлэх визгүй байна. ТӨХ-ийн ТШЗ 17.1-д Гүүр, хиймэл байгууламжийн инженер гэж, мөн ТШЗ 19.1-д Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. а) Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. в) Тендерт цахим оролцогчийн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг цахим системээр дамжуулан шалгана. Бусад ажилтны буюу тухайн компанид нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй ажилтны хөлсөөр ажиллах гэрээг зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулан байгуулсан байна. Тухайн ажлын гэрээний гүйцэтгэлд дээрх санал болгосон ажилтнаас өөр ажилтнаар ажил гүйцэтгүүлсэн тохиолдолд илт худал мэдээлэл бүхий тендер гэж үзэн эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах нөхцөл болохыг анхаарна уу. гэж тус тус заасан байна. Гадаадын иргэний Монгол Улсад ажиллах зөвшөөрөл, виз эсвэл хөдөлмөр эрхлэх хугацаа дуусч эх орондоо буцсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хууль зүйн үндэслэл үүсдэг. Гадаадын иргэн Монгол Улсад хууль ёсоор ажиллахын тулд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл/ виз хүчинтэй байх ёстой байтал бодитоор ажилладаггүй хүнийг ажилтан мэт мэдүүлж нийгмийн даатгалын шимтгэл хиймлээр төлсөн байх нөхцөл үүссэн. Нийгмийн даатгалын мэдээллийг хиймлээр ашигласан асуудал үүссэн. Хэрэв тухайн хүн Монголд байгаагүй, хөдөлмөр эрхлэх эрхгүй, бодитоор ажиллаагүй мөртлөө нийгмийн даатгалын шимтгэл төлөөд ажилтан гэж мэдүүлсэн бол хуурамч тайлан, бодит бус хөдөлмөрийн харилцаа, санхүүгийн зөрчил гэж үзэх. Гадаадын иргэний тухай хууль. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй гадаадын иргэнийг ажиллуулсан гэж үзэх нөхцөл үүссэн. Эрүүгийн эрсдэл үүсэх нөхцөл. Хэрэв, хуурамч бичиг баримт, санаатай худал тодорхойлолт, тендерт давуу байдал авах зорилготой байсан бол Эрүүгийн хуулийн хуурамч баримт бүрдүүлэх, залилан, албан тушаалын шинжтэй зөрчил үүссэн гэж харагдахаар байна. тухайн тендерийн баримт, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан тайлан, хөдөлмөрийн гэрээ, хил нэвтрэлтийн мэдээлэл, ажиллах зөвшөөрлийн хугацаа зэргийг харахад Хууль зөрчсөн байдал нь тодорхой харагдаж худал мэдээлэл өгсөн гэж үзэхээр байна. Учир нь тухайн хүн монголд байгаагүй ажиллах эрхгүй байсан бодитоор ажил гүйцэтгэх боломжгүй байсан. Энэ үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хууль болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зэрэг хуулиудыг зөрчсөн байх ба тендерт худал мэдээлэл, хуурамч нотлох баримт, бодитоор ажилладаггүй хүнийг ажилтан мэт мэдүүлэх нь давуу байдал авах зорилготой бодит бус мэдээлэл өгсөн гэж үзэн тендерээс хасах үндэслэл болдог бөгөөд хэрэв зориуд худал материал бүрдүүлсэн бол тендерт оролцох эрх хязгаарлах, гэрээг хүчингүй болгох, хар жагсаалтад оруулах арга хэмжээ авагддаг.

Иймээс, тухайн инженер тендерийн санал өгөх үед Монгол Улсад ажиллах эрхтэй байсан эсэх нь эргэлзээтэй байна. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг бүрэн шалгалгүйгээр тендерийн үнэлгээ хийж гэрээ байгуулах эрх олгосон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Мөн, энэ асуудлаар Сангийн яам манай компанийн гомдлыг хянаж үзээд үндэслэлтэй байна гэж дүгнэж, ...дээрх санал болгосон ажилчид тухайн ажил гүйцэтгэх хугацаанд хуулийн дагуу ажиллах боломжтой эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулж, үнэлгээ хийж Сангийн сайдын 2023 оны дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 5.9-д заасныг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллана уу гэсэн шийдвэрийг гаргасан ба захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газар үүний дагуу ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд өмнөх шийдвэрээ хэвээр үйлдээж байгаа тухайгаа 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэрээр баталгаажуулсан байна.

Манай компанийн зүгээс Сангийн яамны шийдвэр болон захиалагчийн сүүлд гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь, дурдсан журмын 5.9-д зааснаар, Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд хуулийн 59.10-т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ." гэсэн байх бөгөөд Сангийн яам " " ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна... гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын тухайд дээрх тэмдэглэл болон зөвлөмж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүдтэй холбогдуулаад дараах тайлбар, үндэслэлийг гаргаж байгаа. Нэгдүгээрт, компанийн тендерээс татгалзсан шийдвэр гаргаад байгаа тухайд хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь юу вэ гэхээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас тус компанийн тендерээс татгалзахдаа ажлын тоо хэмжээний дагуу тооцсон төсөв ирүүлсэн боловч норм, дүрмийн дагуу материал, тээврийн зардлыг тооцоогүй нь шаардлагад нийцээгүй гэдэг үндэслэлээр компанийн тендерээс татгалзсан байдаг. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1 дээр ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсоны төсөв ирүүлэхийг заасан байдаг. Үүний дагуу тус компаниас тендертэй ажилчдын цалин материалын зардал, машин механизмын зардал, тээврийн зардал гэсэн энэ зардлуудыг тооцоод төсөв хүргүүлсэн. Захиалагч дээрх зардлуудыг заавал тусад нь хавсаргана гэж тендер шалгаруулалтын зааварчилгаанд бичээгүй, бүрэн тооцсон төсөв ирүүлнэ. Үүнээс тус төсвийн ерөнхий тооцоо гээд яг төсвийн хамгийн эхний нүүрэн дээр байгаагаас материалын зардал, тээврийн зардал нь тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр материал, тээврийн зардлыг тооцож, норм дүрмийн дагуу тооцоогүй гэдэг нь яг юуг хэлээд байгаа юм бэ?, ингээд тооцоод хөрвүүлчихсэн байгаа тэр товьёог дотор байгаа материалын зардал 9 тэрбум, тээврийн зардал 3 тэрбум гэснийг юу нь буруу гэж үзээд байгаа юм бэ?, ямар норм дүрмийг зөрчсөн гэж үзээд байгаа юм гэдэг нь тодорхойгүй байдаг юм байна. Ийм учраас тус компанийн тухайд материал, тээврийн зардлыг тооцсон төсөвт хөрвүүлсэн. Тус компанийн төсөв дээр материал төгрөгийн зардал нь 9 тэрбум, 3 тэрбум гээд тусгагдсан. Тэгэхээр энд ямар нэгэн тодруулах шаардлагатай зүйл байсан бол Үнэлгээний хороо тодруулгаа аваад, үнэлгээг хийчих боломжтой байжээ гэж үзэж байгаа учраас зөвшөөрөхгүй байгаа юм. Норм, дүрмийн дагуу тооцоогүй юу нь алдаатай байсан юм гэдгийг хариуцагчаас тайлбарлаад байна.

Хоёрдугаар үндэслэл нь компанийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулаад, гэрээ байгуулах эрх олгосон тухайд яагаад зөвшөөрөхгүй байгаа вэ? гэж. Тус компанийн тендерт хүний нөөцийн шаардлагыг хангаагүй ийм нөхцөл байдал харагддаг. Тендер шалгаруулалтын зааварчилгааны өгөгдлийн хүснэгтийн 17.1, 19.1-д тендерт оролцогчийн үндсэн ажилтан хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх 5 дугаар бүлэгт заасан маягт, зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. Тендерт оролцогчийн үндсэн ажилтан хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээлэл гээд өгсөн байдаг. Энд болохоор компани буюу гуравдагч этгээд 3 гадаад улсын иргэнийг инженерээр санал болгосон байдаг. Үүнд болохоор Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ма Jianglin хүнийг авто замын инженерээр, гэдэг хүнийг хиймэл байгууламжийн инженер, гэдэг хүнийг материалын инженерээр гээд санал болгосон байдаг. Энэ тендер шалгаруулалтын зааварчилгаанд юу гэж заасан байна гэхээр санал болгож байгаа энэ ажилтнуудынх нь 50 хувь буюу түүнээс дээш нь тус компанийн үндсэн ажилтан байна. 40001 кодоор тайлагнасан хүнийг үндсэн ажилтан гэж үзэхгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг нь цахим системээс үнэлгээний хороо шалгана гээд тендер шалгаруулалтын зааварчилгаан дээр биччихсэн. Нэгдүгээрт энэ хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа байхгүй. Энэ 3 гадаад улсын иргэний тухай тус компани дээр яг тэр тендерийг нээхэд 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар энэ компанийн тендерт өгсөн материалын хүрээнд компанийн ажилтан гэдэг нь нотлогддоггүй. Тодруулаад хэлэхээр энэ гэдэг Ма Jianglin, гэдэг энэ 3 хүн болохоор 2025 оны 12 дугаар сард Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлүүд дуусгавар болоод 2026 оны 03 дугаар сард буюу тендер нээхээс өмнө тус компаниас хасалтаа хийлгэчихсэн ажилтнууд байдаг. Тэгээд тендер шалгаруулалтын үнэлгээний явцад энэ хүмүүсийг шаардлага хангахгүй байна гэдгийг тэмдэглэлүүд дээр Үнэлгээний хороо дурдсан байдаг юм байна. Энэ 3 хүний асуудал байна яах вэ гээд нэр бүхий гишүүд нь дурдаад яриад тэгээд шаардлага хангасан, хангаагүй гэдэг дээр тодорхой тайлбар хэлж, нөгөө нэг хяналт шалгаруулалтын зааварчилгаандаа нийцэж байгаа юм уу гэдгийг дүгнэхгүйгээр ийм 3 хүн ямар ч гэсэн байна гээд нэг зүйл дурдаад өнгөрчихсөн.

Энэ дээр үнэлгээ огт хийгээгүй байдаг юм байна. Тэгээд сүүлд Сангийн яамнаас үүнийг та нар нэг хуульд заасны дагуу тодруулаад, тухайн ажил гүйцэтгэх хугацаанд ажлаа гүйцэтгэх боломжтой юм уу гэдгийг тодруулаад үнэлгээгээ дахин хий гэдэг чиглэлийн хүрээнд тодруулга авсан байдаг. 05 дугаар сарын 25-ны өдөр компаниас болохоор 05 дугаар сарын 26-ны өдөр тодруулга ирүүлэхдээ 04 дүгээр сарын 15-ны өдөр тендер нээгээд, үнэлгээ хийгдчихсэн явж байгаа. Гэтэл 05 дугаар сард авсан. Нэг гэдэг хүний оршин суух зөвшөөрөл, визийг гаргаж өгдөг. Нөгөө 2 хүний тухайд бид нар 2 дугаар ээлждээ мэдээллээ, виз авахаар өргөдлөө гаргачихсан байгаа гээд араас нь гүйцэтгэсэн шинжтэй, анхнаасаа тендерийн материал байхгүй зүйлийг араас нь нэмж оруулах байдлаар үйл ажиллагаа явуулаад, тэрийг гаргаж өгсөн байдаг. Тэр баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Хавтаст хэргийн би хуучин дугаарласан хавтсаар 84 дүгээр талд байна. Тодруулга авах тухай гээд компани болоод Гадаадын иргэн харьяатын газраас Төрийн худалдан авах ажиллагааны газар 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тодруулга авсан байдаг. Энэ тодруулгын хүрээнд 26-ны өдөр компаниас албан бичгээр тайлбараа ирүүлсэн. Харин Гадаадын иргэн харьяатын газраас 06 дугаар сарын 03-ны өдөр хариу ирүүлсэн байдаг. Гэтэл Үнэлгээний хороо руу болоод Төрийн худалдан авах ажиллагааны газраас 05 дугаар сарын 27-ны өдөр үнэлгээ хийгээд дуусгачихсан. Одоо яаж байна вэ гэхээр хариу тайлбар 2 хариуцагч болоод гуравдагч этгээд хариу тайлбартаа 06 дугаар сарын 03-ны өдөр буюу үнэлгээний дараах бичиг баримтад энэ тодорхойлолтыг үндэслээд, энэ хүмүүс нь Гадаад хэргийн харьяатын газрын 06 дугаар сарын 03-ны өдрийн бичиг дээр энэ хүмүүсийн оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөр тус, тус дуусгавар болсон байна. Мөн гэдэг хүн нь Өвөр Монголын зам гүүр ХХК-ийн төлөөлөгчийн газрын шугамаар 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр С-1 ангиллын виз авсан гэж байгаа. С-1 буюу энэ барилга руу гэсэн үг. Тэгэхээр 05 дугаар сарын 30-ны өдөр энэ хүн 04 дүгээр сарын 26-ны бичиг дээр манай компанийн ажилтан гээд байхад, 05 дугаар сарын 30-ны өдөр нь өөр компани дээр виз авчихсан, өөр компанийн ажилтан болоод явчхаж байгаа. Тэгэхээр энэ хүн энэ төсөл дээр ажиллах боломжтой юм уу гэхээр үгүйсгэгдэж байгаа юм. Нөгөө 2 ажилтны тухайд Ма Jianglin нь болохоор 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ямар нэгэн визний зөвшөөрөл авахаар хүсэлт ирүүлээгүй, 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар гэж байгаа. Ингээд ямар ч зөвшөөрөлгүй хүмүүсийг, тэр зөрчлийг нь арилгахгүйгээр 05 дугаар сарын 27-ны өдөр шууд дахиж нөгөө шийдвэрээ өөрчлөхгүй гэдэг шийдвэр гаргаад үнэлгээгээ дуусгачихсан байдаг. Дахиад өчигдөр гуравдагч этгээдээс энэ 3 хүн манай компани дээр виз нь гарчихсан гээд материалаа ирүүлсэн байна. Тэгэхээр нэг зүйл юу харагдаж байна вэ гэхээр нэг тендерийн хуулиар, бид нар тендер гээд нэг ийм саналаа өгөөд тэрийг нь үнэлдэг. Гэтэл хойноос орж ирсэн тэр цаг хугацаанаас хойшоо ингээд гарсан. Одоо бичиг баримт, үйл баримтыг урагшаа аваачиж үнэлүүлээд, ингэх нь ирээдүйд та нар зөвшөөрлөө ав, тусгай зөвшөөрөл шаардлагатай ажил дээр бол тусгай зөвшөөрөлгүй барилгын компанийг ажилд шалгаруулчхаад дараа жил авчихна, дараа сард авчихна гэж шалгаруулж байгаатай яг адилхан ийм кэйс байна. Тэгэхээр тендерийн хуулийн үндсэн зарчмыг зөрчсөн, бусдад илт давуу байдал үүсгэсэн. Тендерийн шалгаруулалтын зааварчилгаанд заасан шаардлагыг нь хангахгүй байхад, хангасан гээд шийдвэр гаргаж байгаа нь төрийн худалдан авах ажиллагаа болоод үнэлгээний хорооны хууль бус үйл ажиллагаа гэж харж байгаа. Ингээд энэ 3 иргэний асуудал яригддаг. Нэмээд жишээ нь энэ компаниас ирүүлж байгаа материалд нь 3 иргэнтэй хөдөлмөрийн гэрээ хавсаргасан байдаг. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний орчуулгуудыг хавсаргасан байдаг. Юу гэж байна вэ гэхээр энэ 3 хүнийг ийм авто замын инженер, хиймэл гүүр байгууламжийн инженер гэж томилсон тушаал шийдвэр байхгүй. Нэгдүгээрт ажилд томилсон нь яг энэ компанийн үндсэн ажилтан юм уу?, хөдөлмөрийн гэрээгээр орж ирээд ажиллаж байгаа юм уу? гэдэг тушаал нь байхгүй ажилд томилсон. д нар жишээ нь инженерээр томиллоо гэвэл ямар албан тушаал дээр томилогдож байгаа талаар тушаал байх ёстой. Гэтэл энэ хөдөлмөрийн гэрээн дээр гурвуулаа оператор гэдэг ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Тэгэхээр оператор ажлын хөдөлмөрийн гэрээ, ажлын байран дээрх хөдөлмөрийн гэрээ байгуулчихсан хүмүүсийг авто замын инженерээр ажиллана, хиймэл гүүр байгууламжийн инженерээр ажиллана, материалын инженерээр ажиллана гэж яаж үзэх юм бэ үүнийг шаардлага хангаж байна гэж үзэх юм уу?, оператор гээд гэрээ байгуулчихсан, тэгээд ийм байхад тендерийн шаардлагыг хангаж байна гэж дүгнэлт шийдвэр гаргаад байгаа. Өнөөдөр Худалдан авах ажиллагааны газар хууль бус шийдвэр гаргажээ гэж үзэж байгаа юм.

Ийм учраас нэхэмжлэгчээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2, 05 дугаар сарын 14-ний өдрийн 3, 05 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаартай тэмдэглэл, зөвлөмжийн компанийн тендерээс татгалзаж компанийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулж , тэр бусад 2 компанийн асуудал бидэнд хамааралгүй учраас зөвхөн энэ 2 компанийн хэсгийг хүчингүй болгуулъя гэдэг ийм 3 тэмдэглэл дээр маргаж байгаа. Төрийн худалдан авах ажиллагааны газрын тухайд компанийн тендерээс татгалзсан. 2 шийдвэр байгаа. Үүнийг юу гэж үзэж байгаа юм бэ гээд байгаа. Нөгөө 05 дугаар сарын 14-ний шийдвэрийг 05 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэртэй нь хамт, бид нар хүчингүй болгуулъя гээд байхад 05 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр нь өмнөх шийдвэрийг хэвээр үлдээлээ гэсэн агуулгатай байгаад байгаа юм. 05 дугаар сарын 14-ний өдрийн тэр тоот шийдвэрийг хэвээр үлдээлээ шүү гэдэг агуулгатай бичигдэж гараад байгаа учраас 27-ны өдрийн шийдвэрийг зөвхөн дангаар нь хүчингүй болгочихоор 14-ний өдрийн шийдвэр хүчингүй гэж бас үзэх боломжгүй. Ийм учраас 14-ний өдрийн шийдвэр нь гол шийдвэр. Тэр шийдвэрээ бид нар хэвээр үлдээж байна гэдэг ийм баталсан шийдвэрийг гаргаад байгаа учраас 14-ний өдрийн шийдвэрийг бид нар хамгийн гол шийдвэрүүд нь байна. Тэгээд энэ шийдвэрээ өөрчлөхгүй юм байна гэж үзээд 2 шийдвэрээ хамтад нь ХХК-д ирүүлсэн 2 мэдэгдэл, ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай гэсэн 2 мэдэгдлийг хамтад нь хамгийн сүүлийн байдлаар компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг Зам тээврийн яаманд хүргүүлсэн зөвлөмжтэй нь хамт нийт 5 шийдвэрийг хүчингүй болгуулъя гэдэг агуулгатай нэхэмжлэлийг гаргаж байгаа.

Тэгээд тендер шалгаруулалтын хувьд хуульд заасан хугацааг хэтрүүлж, Тендерийн үнэлгээний хороо, Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер шалгаруулалтын хуульд тендер нээснээс хойш ажлын 15 хоногийн дотор шалгаруулалт дууссанаар шийдвэрээ гаргана гэж байгаа. 04 дүгээр сарын 15-ны өдөр тендер нээсэн, 05 дугаар сарын 06-ны өдөр хугацаа дууссан, ажлын 15 хоног нь календарийн хуваарь дууссаныг үзэхээр энэ дунд нарийн бичгийн дарга солигдчихсон, хүндэтгэн үзэх шалтгаант дээр хугацаа сунгасан байдаг. Тэгэхээр 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдөр, 04 дүгээр сарын 30-ны өдөр нөгөө н.Болор-Эрдэнийн Мөнхбаатар нарийн бичгээ сольчихлоо гэхэд тэр дунд 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 15-30-ны хооронд ажлын 15 хоног байгаа. Энэ хоногуудад яагаад ажлаа хийгээгүй юм бэ?, тэгээд 04 дүгээр сарын 30-ны өдөр юу үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга солигдсон гээд нэг тушаал бариад хугацаа сунгасан болгоод үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг рүү оруулаад, хугацаагаа сунгаж байгаа нь хууль бус. Яагаад гэхээр төрийн байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, уялдаа холбоо, залгамж гэдэг юм яригдана. Нэг хүн ингээд солигдоход энэ тендерийн хугацааг сунгах, хүндэтгэн үзэх шалтгаан болох уу?, дараа, дараагийн хүмүүс нь бэлтгэлтэй байдаг уу?, өмнөх хүмүүс нь ажлаа ийм их хугацаа өнгөрчихсөн байгаад яагаад хийхгүй тулгаж ирээд 05 дугаар сарын 06-ны өдөр тендерийн хугацаа дуусаж байхад, дахин хуралдаад, тэгээд 05 дугаар сарын 06-ны өдөр зөвлөмжөө захиалагч Зам тээврийн яам руу хүргүүлж амжихгүй болоод хугацаагаа сунгасан байдаг. Тэгээд сунгаад 05 дугаар сарын 14-ний өдөр дахиж хуралдаад тэгээд хугацаагаа сунгасныхаа араас 05 дугаар сарын 14-ний өдөр дахиад маргааш нь 05 дугаар сарын 08-ны өдөр гээд 05 дугаар сарын 14-ний өдөр гээд дахиад 7 хоногийн дараа хуралдаад, тэгээд яг эхний нэг татгалзсан шийдвэр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлээ гаргаж байгаа юм.

Одоо үндсэндээ 05 дугаар сарын 02-ны өдөр 1 хуралдаад, 05 дугаар сарын 06-ны өдөр 1 хуралдаад, 14-ний өдөр 1 хуралдаад, 27-ны өдөр 1 хуралдаад нийт 3 удаа хуралдаж, хугацаагаа нэг удаа сунгаж байж нөгөө захиалагч Зам тээврийн яам руу хүргүүлэх мэдэгдлээ арай хийж хүргүүлж, зөрчилгүй юм шиг харагдуулаад байна. Энэ тендер шалгаруулалтын процесс бас тендер шалгаруулалтын явцад бий болсон байна. Тэгээд өмгөөлөгчөөс Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга солигдоод хугацаа сунгаад байгаа асуудал бол хууль бус. Үүнд бол тендер шалгаруулах зарчмыг зөрчсөн байна гэж үзэж байгаа.

Ингээд эдгээр асуудлыг дүгнээд үзэх юм бол нэгэнт тендер шалгаруулалтын зааварчилгааны туршлагын шаардлага гэдэг шаардлага дээр нь хүний нөөцийн шаардлага болох 5-6 дээр нь ороод ирж байгаа хүний нөөцийн шаардлага нь үндсэн ажилтан байна, 50 хувиас дээш нь гадаад улсын иргэн хэрвээ байх юм бол тухайн ажилтнуудтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээтэй, тэдгээрийн орчуулгыг хавсаргана гээд дэлгэрэнгүй шалгаруулалтын зааварчилгаан дээрээ биччихсэн. Тэгээд хөлсөөр ажиллах гэрээ буюу хавсаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээг нь харахаар Иргэний хуульд заасан хэлцэл нь шаардлага хангахгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг харшилсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэнэ гээд хуульчилчихсан байдаг. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тухайн иргэддээ оператор гэдэг ажлын байран дээр байгуулсан гэрээ байна. Энэ 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсад оршин суух зөвшөөрөл нь цуцлагдаад, визнийх нь хугацаа дуусаад тэгээд хасалтаа хийлгээд, гараад явчихсан хүмүүс дээр тухайн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл хэвээрээ байж чадах уу?, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байна. Тэгэхээр энэ хуульд заасан шаардлага хангахгүй илт хууль бус материалыг тендерийн материал руу оруулчихсан. Тэрийг үнэлгээний хороо тэр талаас нь үнэлж дүгнэж, тодорхой шийдвэр гаргаагүй. Ингээд нүдээ аниад өнгөрөөчихсөн. Тэгээд одоо бид нар тендерийн хүрээллээ бариад, тендер шалгаруулалтын зааварчилгаагаа бариад тендерт оролцох ямар ч боломжгүй нөхцөлүүдийг үүсгэж байгаа. Араас нь бүрдүүлээд, зөвшөөрлөө аваад ороод ирэх юм бол бүх компани тусгай зөвшөөрөлгүй, компани хүртэл тендерт өрсөлдөнө. д нар дараа сард тусгай зөвшөөрлөө авчихна, өргөдлөө өгчихсөн байгаа. Тэгээд иймэрхүү байдлаар ер нь тендер явах юм байна. Ийм буруу жишиг тогтох юм байна гэж харагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Гурав. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзал.

3.1. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн тухайн төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулан, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зарлаж, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн. Тухайн төсөл, арга хэмжээний үнэлгээний хорооны тушаалд өөрчлөлт оруулах тухай 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тушаалаар Г.Болор-Эрдэнийг чөлөөлж, П.ыг нөхөн томилсон.

Тендерийн нээлтийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нээхэд 4 оролцогч тендер ирүүлсэн. Үүнд:

№

Оролцогчийн нэр

Үнийн санал /төгрөг/

Үнийн хөнгөлөлтийн дүн

Тендерийн баталгаа

1

28,085,506,321

28,085,506,321

Ирүүлсэн

2

28,806,131,722

28,806,131,722

Ирүүлсэн

3

27,623,659,091

27,623,659,091

Ирүүлсэн

4

29,500,038,427

29,500,038,427

Ирүүлсэн

Үнэлгээний хороо хуульд зааснаар тендерийн үнэлгээг хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 28 дугаар зүйлд заасны дагуу оролцогч нарт мэдэгдлийг 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлж хүргүүлсэн.

ХХК-д захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэртэй холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг хянан үзэж 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай албан бичгээр ХХК тендерт гүүр, хиймэл байгууламжийн инженерээр Ма Jianglin, , , нарыг тус тус санал болгосон байх бөгөөд эдгээр ажилчдын оршин суух үнэмлэхийн хугацаа 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байх бөгөөд ХХК-ийн тус яаманд ирүүлсэн -ийн оршин суух үнэмлэх 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хүчинтэй гэж заасан байх тул дээрх санал болгосон ажилчид тухайн ажил гүйцэтгэх хугацаанд хуулийн дагуу ажиллах боломжтой эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулж үнэлгээ хийж Сангийн сайдын 2023 оны дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 5.9-д заасныг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллана уу гэсний дагуу Холбогдох эрх бүхий байгууллагад 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаартай тодруулга авах тухай албан бичиг хүргүүлсэн. 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дугаартай Хариу хүргүүлэх тухай, Гадаадын иргэн, харьяатын газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дугаартай албан бичиг ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага болон үндэслэлд дурдагдсан асуудал дараах байдлаар няцаагдана: Үүнд:

1. ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэлийн тухайд: 

№

Захиалагчийн тавьсан шаардлага

Оролцогчийн санал

Шалгараагүй тухай тайлбар

1

ТШЗ 16.1 Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: Шаардана

1. Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлнэ.

Мэргэшсэн төсөвчин Б.ын гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг тооцсон төсөв ирүүлсэн.

Ажлын тоо хэмжээний дагуу тооцсон төсөв ирүүлсэн боловч норм дүрмийн дагуу материал, тээврийн зардлыг тооцоогүй нь шаардлагад нийцээгүй.

Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.1 Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: Шаардана. 1.Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлнэ гэж заасан ХХК-ийн ирүүлсэн төсөв тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тул шаардлагад нийцээгүй. Мөн Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай гомдол хянасан тухай албан бичигт ХХК-ийн тендерт төсвийн тооцооллыг норм, дүрмийн дагуу зардлыг тооцож ирүүлээгүй байх тул шаардлага хангаагүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн.

2. ХХК-д захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэртэй холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг хянан үзэж 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай албан бичгээр ХХК тендерт гүүр, хиймэл байгууламжийн инженерээр Ма Jianglin, , , нарыг тус тус санал болгосон байх бөгөөд эдгээр ажилчдын оршин суух үнэмлэхийн хугацаа 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байх бөгөөд ХХК-ийн тус яаманд ирүүлсэн -ийн оршин суух үнэмлэх 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хүчинтэй гэж заасан байх тул дээрх санал болгосон ажилчид тухайн ажил гүйцэтгэх хугацаанд хуулийн дагуу ажиллах боломжтой эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулж үнэлгээ хийж Сангийн сайдын 2023 оны дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 5.9-д заасныг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллана уу гэсний дагуу Холбогдох эрх бүхий байгууллагад 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаартай тодруулга авах тухай албан бичиг хүргүүлсэн. 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дугаартай Хариу хүргүүлэх тухай, Гадаадын иргэн, харьяатын газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дугаартай албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу үнэлгээний хороо хуралдаж 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэн болно.

Иймд тус төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Компанийн төсвийн задаргааг Зам тээврийн зам тээврийн цагдаагийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тушаалын дагуу нэгж үнийн дүнтэй холбогдуулаад төсвийн задаргаа ирүүлсэн боловч үүн дээр Зам тээврийн сайдын 2019 оны 256 дугаар тогтоолын 2 2.7 буюу 2.6-д тайлбарлаж өгсөн байдаг. Бүрэн тооцсон төсөв гэдгийг юу гэж тооцох вэ гэдгийг энэ ажилчдын хөдөлмөр зарцуулалтын цалингийн тооцоо, инженер техникийн ажилтнуудын цалингийн тооцоо, материалын зардлын тооцоо, материалын тээврийн зардлын тооцоо, машин механизмын тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлын тооцоог нийлүүлээд бүрэн тооцсон төсөв гэж ирүүлдэг. Тендер шалгаруулалтын баримт бичгийн 16.1 дээр Хөдөлмөрийн дотоод үнэлгээний хороо бүрэн тооцсон түвшин, хөрөнгө өгье гэж тусгасан. Бүрэн тооцсон төсвийг Зам тээврийн сайдын норм дүрэм, төсөв батлах норм дүрэм дээр 2.6 болон 2.7 дээр тодорхой тусгасан байдаг. Тэгэхээр манай дээр тэр ажилчдын хөдөлмөрийн зардлын тооцоо, инженер техникийн ажилтнуудын цалингийн тооцоо, материалын цалингийн тооцоо, тээврийн тооцоо, машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалтын тооцоо ирүүлээгүй байсан. Ирүүлээгүй байсан гэдэг нь нийт үнээ ирүүлсэн гэж үзээд байгаа. Түүнийг яаж тооцсон дэлгэрэнгүй тооцоог ирүүлсэн байх ёстой гэдэг төсвийг сайдын тушаал дээр бүрэн тодорхой тусгасан байгаа учраас үнэлгээ нь буруу, дутуу, бүрэн тооцсон төсөв гэж шаардлагуудыг нийцүүлээгүй. Мөн нөгөө дүрэм норм дээр нь барилга, замын барилгын ажлын машин механизмд тоног төхөөрөмж, зардлын тооцоог маягт 3 4-өөр тооцож ирүүлэхээр тодорхой тусгасан. 3-4 дээр операторын цалингийн тооцоо, нэгж үнийг машин механизмыг эрх бүхий байгууллагын баталсан машин цагийн үнээр тооцон тус,тус тогтоож өгсөн. Ийм учраас нийт үнээ ирүүлсэн боловч эд хөрөнгийг хэрхэн задалж, ямар машин механизмаар, хэдэн цаг хүнээр тооцож ирүүлсэн нь тодорхой байгаагүй. Энэ шалгарсан компанийн хүний нөөцтэй асуудал дээр бас нэг тайлбар өгье. компани нь нийтдээ үнэлгээний хорооны өгөгдлийн хүснэгт дээр нийтдээ хэдэн хүн шаардсэн эсэх. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.1 дээр нийт 7 инженер техникийн ажилчдад шаардсан. Үүнээс ХХК нь шалгарсан компаниас авто зам ерөнхий инженер н.*******, авто замын инженер дээр н.*******, авто замын инженер дээр Д., авто замын инженер дээр н., гүүрийг хиймэл байгууламжийн инженер , материалын инженер дээр н., материалын инженер дээр , хэмжилтийн эгнээн дээр н., хэмжилтийн инженер дээр н. гэсэн хүмүүс болон 10 хүн санал болгосон байна. Үүнд давхцаж байгаа хүний нөөцүүд бол байгаа. Авто замын буюу ерөнхий инженер дээр н., авто замын барилгын инженер дээр гэхэд 2 хүн шаардсан. Үүнд шалгарсан компани нь авто замын инженер дээр 3 хүн санал болгосон байна. Д., О. гэж байна гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Гадаадын иргэн харьяалалтай 3 хүнийг ярьж байгаа. Тендерийн бичиг баримт дээр нийт 7 хүнийг шаардсан. Тэгээд хүний нөөцийн маягт 2-оор бол 10 хүнийг санал болгосон байгаа юм. Тэгээд гадаадын 3 иргэн тэгээд 1 иргэнийг нь ерөнхийдөө бид нар үнэлгээний хороо хуралдаад гүүр, хиймэл байгууламжийн инженер гэдэг дээр нь , гэдэг хүний асуудал яригдаж байгаа. Үнэлгээний хороо нь дотроо ярьж байгаад Jianglin, гэдэг хүмүүсийг материалын инженер гээд давхар давхар санал болгоод байгаа боловч материалын инженерээр бол Э.******* гэдэг хүнийг бол ХХК санал болгоод, давхар хажууд нь гадаад иргэдийг давхар давхар санал болгочихсон байгаад байгаа. Тэгэхдээ санал болгосон 7 монгол ажилчин нь бүгдээрээ өөрийнх нь үндсэн ажилтан байгаа. Тэгэхээр тендерийн бичиг баримтын дагуу шаардлага тавьж байгаа нөгөө 50 хувь нь өөрийн үндсэн ажилтан байна гэдэг шаардлагаа бүрэн хангаж байгаа. Тэгээд энэ гэдэг нь болохоор ганцхан гүүр хиймэл байгууламжийн инженер дээр давхар бас ингээд О., 3 хүний гадаа туннел гээд яваад байгаа болохоос яг үндсэндээ тэр гүүр хиймэлийн инженер гэдэг хүний хөдөлмөрийн гэрээ байхгүй байна гээд ерөнхийдөө үнэлгээний хороо үзсэн. Тэгэхдээ ер нь үнэлгээний хорооны эхний хурлаар санал хураагаад нийтдээ 5 төлөөлөгчөөс 1-2 давхар, 3 нь дэмжээд ч юм уу ингээд эхний шийдвэрийг гаргасан. Сангийн яаман дээр 2 дахь дээр нь гомдол гаргахтай зэрэг ингээд тодруулж асууна уу, тодруулж дахиад шийдвэрээ үргэлжлүүл гэж даалгасан. Сангийн яам бол манай тендерийн худалдан авах зааварчилгааны эрх бүхий хяналт тавьж байгаа байгууллагаас гарсан шийдвэрийг манайх шууд дагаж мөрдөх үүрэгтэй. Үүний дагуу тодруулгыг гадаадын харьяат болон тухайн хувийг нь өгөөд, төлөвлөөд тодруулгыг авсан байгаа гэв.

Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар.

4.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай, Хархорин, Цэцэрлэг чиглэлийн А0602 дугаартай авто замаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замын төгсгөлөөс хүүхдийн Тамир зуслан-Батцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 62.04 км хатуу хучилттай авто замын эхлэл /Архангай/ төсөл, арra хэмжээний ажил гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад ХХК оролцож, хамгийн сайн үнэлгээтэй тендерээр шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байна.

Нэхэмжлэгч ХХК нь нэхэмжлэлдээ ХХК нь тендерт гүүр, хиймэл байгууламжийн инженерээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ма Jianglin, , нарыг тус тус санал болгосон боловч хавсаргасан баримтуудаас харахад эдгээр ажилчдын оршин суух үнэмлэхийн хүчинтэй хугацаа 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна, жишээ нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн нь 2025 оны 5 дугаар сард уг компанид ажиллаж байгаад 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр эх орондоо буцсан, ХХК нь 2026 оны 3 дугаар сарын 04-ний өдөр уг иргэнийг аж ахуйн нэгжээсээ албан ёсоор хасалт хийлгэсэн хэр нь 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн тендерт санал болгосон нь хууль бус үйлдэл гэжээ.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай тендер шалгаруулалтын баримт бичгийн II бүлэг, өгөгдлийн хүснэгт хэсгийн ТШЗ 17.1 Оролцогчид тавих санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын шаардлага гэсний Ажил гүйцэтгэхэд шаардлагатай инженер, техникийн ажилтнуудын хүснэгтэд Ерөнхий инженер 1 /үндсэн ажилтан байх/, Авто замын инженер 2, Гүүр, хиймэл байгууламжийн инженер 1, Материалын инженер 1 байхаар тус тус заасан. ХХК нь тендерийн баримт бичиг бүрдүүлэхдээ Хүний нөөцийн мэдээлэл гэсэн хүснэгтэд Авто замын инженер Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ма Jianjin, Д., О. нарын 3 инженер, Гүүр, хиймэл байгууламжийн Инженерээр , Материалын инженерээр , Э.******* нарыг санал болгосон. ХХК нь жил бүр 70-100 гадаад иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхээр байгууллагын дотоод төлөвлөгөөний дагуу ye шаттайгаар холбогдох хууль журмын дагуу МУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авдаг бөгөөд тухайн иргэний оршин суух үнэмлэх нь тухайн жилдээ хүчинтэй байхаар олгогддог болно. Нэхэмжлэлд дурдагдсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 инженертэй ХХК нь 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хамтарч ажиллах, хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 6/8727 дугаартай Ажиллах хүчний тухай Гадаадын иргэн, харьяатын газарт хандсан албан бичигт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Монгол улсад хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл олгосон. Үүний дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн нь Монгол Улсад 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр орж ирсэн, Гадаадын иргэн, харьяатын газраас оршин суух үнэмлэхийн хугацаа 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дуусах бөгөөд одоо ажлын талбай дээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/11133 дугаартай Ажиллах хүчний тухай Гадаадын иргэн, харьяатын газарт хандсан албан бичигт Ма Jianglin, нарт Монгол Улсад хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл олгосон бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн нь Гадаадын иргэн, харьяатын газраас олгосон визийн зөвшөөрлийн дагуу 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсад орж ирсэн, оршин суух үнэмлэх авахаар холбогдох газарт материалаа бүрдүүлэн өгсөн, ажлын талбайд ажил үүргээ хийж гүйцэтгэж байна. Тендер шалгаруулалтад оролцох үед ХХК нь 1 дүгээр ээлжийн 30 иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл гарсан, үүнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирсэн, оршин суух хүсэлтийг холбогдох журмын дагуу хүргүүлсэн байсан. 2 дугаар ээлжийн 40 иргэнийн дотор Ма Jianglin, нар нь Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газарт хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл буюу урилга илгээж, оршин суух зөвшөөрлийн хүсэлтүүдийг илгээсэн байсан. Нэхэмжлэгч ХХК-ийн гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзээд дээрх санал болгосон ажилчид тухайн ажил гүйцэтгэх хугацаанд хуулийн дагуу ажиллах боломжтой эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгасан байдаг. Үүний дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас Гадаадын иргэн, харьяатын газар болон ХХК-д 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот Тодруулга авах тухай албан бичгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ма Jianglin, , нарын оршин суух үнэмлэхийн хугацаа 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, Сангийн яамнаас дээрх инженерүүд холбогдох хуулийн дагуу ажиллах боломжтой эсэх талаарх тайлбарыг холбогдох нотлох баримтын хамт 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор ирүүлэхийг шаардсан. Энэхүү тодруулга авах албан бичгийн хариуг ХХК нь 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан бичгээр хүргүүлэхдээ, хавсралт 11 хуудас баримт хавсаргасан, мөн эдгээр баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн билээ.

Гадаадын иргэн, харьяатын газрын 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн тоот Төрийн худалдан авах ажиллагааны газарт хандсан албан бичигт ХХК-ийн шугамаар С1 /барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллах/ төрлийн оршин суух зөвшөөрөл авсан Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Ма Jianglin, , нарын оршин суух зөвшөөрлийн хугацаа 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон, , нар С1 ангиллын виз, визийн зөвшөөрөл авсан гэсэн байна.

Монгол Улсын Сангийн яамны 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай Гомдол хянасан тухай бичгээр ХХК-ийн тус яаманд ирүүлсэн -ийн оршин суух үнэмлэх 2026 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хүчинтэй гэж заасан байх тул дээрх санал болгосон ажилчид тухайн ажил гүйцэтгэх хугацаанд хуулийн дагуу ажиллах боломжтой эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулж, үнэлгээ хийж холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгасан. Үүний дагуу Хархорин, Цэцэрлэг чиглэлийн А0602 дугаартай авто замаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замын төгсгөлөөс хүүхдийн Тамир зуслан-Батцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 62.04 км хатуу хучилттай авто замын эхлэл /Архангай/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хуралдсан байх бөгөөд хариуг ХХК нь 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан бичиг, Гадаадын иргэн, харьяатын газрын 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн тоот албан бичгийг танилцуулж, нэр бүхий 3 гадаад иргэний мэдээллийг дахин нягтлан шалгасан байна. Үнэлгээний хорооны дээрх хуралдаанаас Хархорин, Цэцэрлэг чиглэлийн А0602 дугаартай авто замаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замын төгсгөлөөс хүүхдийн Тамир зуслан-Батцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 62.04 км хатуу хучилттай авто замын эхлэл /Архангай/ төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын үнэлгээг хийж, үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Энэ тендерийн хувьд 4 компани тендерт орсон байдаг. 2 нь түнш дээр байгаа. Энэ ХХК-ийн яриад байгаа энэ тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1-д заасан шаардлагыг бол тодорхой тендерийн бичиг баримтыг заагаагүй гэдэг байдлаар хэлээд байгаа боловч бусад энэ тендерийн материал ирүүлсэн 3 компанийн хувьд огт энэ материал яригдаагүй байгаа. Тэгэхээр тендерийн үнийн санал гэдэг нь хамгийн их чухал зүйл байдаг. д нар энэ задаргаагаа бол нийт үнийн саналд нь багтаачихсан байсан гэдэг тайлбар хэлж байна. Нэгдүгээрт өөрөө бол өгдөггүй гэж харж байна. Энэ гээд манай компанитай холбоотойгоор гаргаж байгаа асуудал дээр тайлбар хэлэхэд сая хариуцагч талаас хэллээ. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.1-д нийтдээ 7 инженер байхаар заасан. Манай компаниас нийт 10 инженерийг санал болгосон. Давхардсан тоогоор бол энэ авто замын инженер гэдэг дээр Хятад улсын иргэн, Ма Jianglin болон Д., О. гэсэн 3 инженерийг санал болгосон. Яг тендерийн баримт бичиг дээр 2 инженер гэж байгаа. Гүүр хиймэл байгууламжийн инженерээр бол материалын инженерээр бол болон П. нарыг санал болгосон байдаг. Ингээд энэ 3 инженертэй бол манай компани 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд 3 жилийн хугацаанд хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээ монгол хятад хэл дээр гэрээ бол баримт бичигт авсан мөн тодруулгын хариу бичгийг манайх гаргаж өгсөн. Энэ 3 иргэний хувьд яг одоогийн байдлаар энд зам гүүрийг хиймэл байгууламжийн инженер болон энэ материалын инженер нар нь Монгол Улсад ороод ирсэн, ажлаа хийж байгаа. Энэ Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, оршин суух зөвшөөрлийн бичиг баримтуудыг холбогдох бичиг баримтуудыг нь хариу тайлбарын хамт гаргаж өгсөн байгаа. Тухайлбал иргэн бол Монгол Улсад 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр орж ирсэн оршин суух эрхээ авчихсан, 08 дугаар сарын 25-ны өдөр бүртгэхээр ажил үүргээ гүйцэтгээд ингээд цаашдаа энэ ажлын тухай бүрэн хугацаагаа сунгаж ингээд явдаг байгаа. Одоо энэ яг яригдаад байгаа нэхэмжлэгч тайлбар дээрээ яриад байгаа энэ гүүр байгууламжийн инженер -ийн хувьд болохоор Гадаадын иргэн харьяатын газраас олгосон визний зөвшөөрлийн дагуу 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, оршин суух үнэмлэхээ авахаар холбогдох ажиллагаа хийгдээд, одоо ажлын талбай дээрээ ажиллаж байгаа. Энэ хүмүүстэй холбоотойгоор нэхэмжлэгч тайлбартаа энэ тендер нээх үед Монгол Улсад байгаагүй, дараа нь ингээд ийм баримт нөхөж ирлээ. Ийм тайлбар ирээд байна. Гэтэл тендерт санал өгч байгаа, энэ тендерт шалгарах эсэх нь тухайн байгууллагуудад тодорхойгүй байгаа. д нар боломжтой саналаа өгч байгаа. Тэр тохиолдолд бид нар энэ тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу үндсэн ажилтан нь 20 хувиас дээш үндсэн ажилтнаа оруулаад 7 дээр нэмэх нь 3 хятад иргэн буюу 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр орсон байгаа. Ингээд тендерт манай байгууллага шалгарангуут урилгаа илгээгээд тухайн үед 5 сард гэдэг хүн орж ирээд ажил үүргээ хийж байсан. Одоо энэ маргаад байгаа энэ зам гүүрийн инженер нь бол 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар орж ирээд, ажил үүргээ хийж байгаа юм. Тэгээд энэ 06 дугаар сарын 03-ны өдөр Гадаадын иргэн харьяатын газраас ирсэн албан бичгийн тухай яриад байгаа юм. Түүнд энэ хятад иргэдийн зарим нь компанийн нэр дээр виз мэдүүлж орж ирсэн байна гэдэг асуудал яриад байгаа. Гэтэл тухайн иргэний хувьд визний зөвшөөрөл нь нөгөө кю ар кодтой баримтаараа Ги Ю Ай Пи компани дээр энэ урилгаар орж ирээд, энэ компани дээр яригдаж байгаа тендерийн ажлын талбай дээр ажиллаж байгаа, ийм байдалтай байгаа. Нэхэмжлэгч тал болохоор 3 хятад иргэнтэй холбоотой асуудлаар болохоор Сангийн яаманд гомдол гаргасан, Сангийн яам нэрийг нь хянаж үзээд, дахиад энэ 3 иргэн нь ажил хийх хугацаанд, хууль журмын дагуу ажиллах боломжтой эсэх талаар тайлбар баримтын хамт гаргуулаад үнэлгээ хийнэ гээд зөвлөмж өгүүлсэн. Үүний дагуу компани 2026-ны 05 дугаар сарын 26-ны өдөр албан бичиг болон 11 хавтаст баримтаар энэ хүмүүсийг Монгол Улсад ажиллах боломжтой, нэг нь ороод ирчихсэн, нэг нь материалаа өгсөн гэдэг. Энэ баримтыг өгсөн гадаадын иргэн харьяатын газраас 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг дээр мөн харагдаж байгаа. Дээрээс нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас бас бичиг ирсэн байгаа. Энэ баримтуудын дагуу энэ 3 иргэнтэй холбоотой, хуурамч баримт бүрдүүлсэн, яг зам гүүрийн инженер мөн эсэх нь тодорхойгүй ч гэдэг юм уу, хөдөлмөрийн гэрээн дээрээ оператор гээд биччихсэн байна гэх тайлбаруудыг үгүйсгэнэ. Яагаад гэхээр Монгол Улсад зам гүүрийн ажил хийж байгаа хүмүүсийн хувьд бид нар хамаагүй нэг хятад иргэн нь оруулж ирээд ажиллуулах ямар ч боломж байхгүй. Энэ тендерийн бичиг баримт дээр тэр хүмүүсийн тэр гүүр, зам байгууламжийн инженерээр төгссөн гэсэн баримт бичиг, дипломын хуулбар, орчуулгатайгаа бол авагдсан ийм байдалтай байж байгаа. Тэгэхээр энэ тайлбар нь үндэслэлгүй гэж харж байна. Тэгээд миний хувьд болохоор нөгөө энэ тендерийн хугацаа сунгасан тухай ярьж байгаа юм. Ажил 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дууссан. Тэгээд хариуцагч тайлбарлаад, хуульд заасны дагуу тендер шалгуулах хугацааг сунгасан тайлбар хэллээ. Нөгөө талаар нэхэмжлэгчийн хувьд энэ хугацаа сунгасан нь нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдөөд байгаа юм бэ гэдэгт тайлбар хэлсэнгүй. Энэ болохоор хугацаа авч байгаа тайлбар байгаад байгаа боловч яг энэ хугацаа гэж сунгагдсанаараа өөрсдөө яаж тохироод байгаа гэдгийг би ярьсан гэж би бодож байна. Өөрөөр болохоор нэхэмжлэлийн шаардлагын хувьд 05 дугаар сарын 14-ний өдрийн энэ мэдэгдлийг хэвээр үлдээсэн 27-ны өдрийн зөвлөмжийг бас давхар хүчингүй болгоно гэж ярьж байгаа нь үндэслэлгүй гэж харж байна. Яагаад гэхээр 05 дугаар сарын 14-ний өдөр тэр зөвлөмж дээрээ, шийдвэр дээрээ маргах ёстой болохоос, хэрвээ тэр маргаан ямар шийдэгдэхээс хэвээр үлдээсэн эсэх асуудал яригдана. Тэгэхээр давхар, давхар бүгд гарсан тэр зөвлөмж, шийдвэрүүдийг бүгдийг нь оруулж ирээд, бүгдийг нь хүчингүй болгоод, Тендеийн үнэлгээний хорооны ажлыг хийгээд өгнө үү, манай компанийг хамгийн өндрөөр үнэлээд өгнө үү гэдэг шаардлагыг өнөөдөр тодруулаад гаргаж ирж байгаа нь би үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч нь анх Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай Хархорин, Цэцэрлэгт чиглэлийн А0602 дугаартай авто замаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замын төгсгөлөөс хүүхдийн Тамир зуслан-Батцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 62.04 км хатуу хучилттай авто замын эхлэл /Архангай/ ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад ХХК-аас хүргүүлсэн тендерээс татгалзсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэр, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дугаар шийдвэр болон тус тендер шалгаруулалтад ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэр, Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба,

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай Хархорин, Цэцэрлэг чиглэлийн А0602 дугаартай авто замаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замын төгсгөлөөс хүүхдийн Тамир зуслан-Батцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 62.04 км хатуу хучилттай авто замын эхлэл /Архангай/ ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №02 дугаар тэмдэглэл /зөвлөмж/, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №03 дугаар тэмдэглэл /зөвлөмж/, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №04 дүгээр тэмдэглэл /зөвлөмж/-үүдийн ХХК-ийн тендерээс татгалзаж, ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ХХК-ийн тендерээс татгалзсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай ******* дугаар шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн 2026 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэр болон ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай А-1/2905 дугаар шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн 2026 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай дүгээр шийдвэр, тус компанитай гэрээ байгуулахыг Зам, тээврийн яаманд мэдэгдсэн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-1/3700 дугаар Зөвлөмж-ийг тус тус хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахиж хийж, ХХК-ийн тендерээс татгалзаж, ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг тендерийн Үнэлгээний хороо болон Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах тухай гэж тодруулсан.

3. Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Жагсаалт батлах тухай 187 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулах, улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт-ыг баталсан ба жагсаалтад: ...******* Хархорин, Цэцэрлэг чиглэлийн А0602 дугаартай авто замаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замын төгсгөлөөс хүүхдийн Тамир зуслан-Батцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 62.04 км хатуу хучилттай авто замын эхлэл /Архангай/ эхлэх: 2026 он, дуусах: 2028 он, төсөвт өртөг: 30,000.0 сая төгрөг, үүнээс 2026 онд санхүүжих дүн: 10,000.0... гэжээ.

4. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай дүгээр тушаалын нэг дэх заалтаар Хархорин, Цэцэрлэг чиглэлийн А0602 дугаартай авто замаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замын төгсгөлөөс хүүхдийн Тамир зуслан-Батцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 62.04 км хатуу хучилттай авто замын эхлэл /Архангай/ ******* төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан, мөн газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Тушаалд өөрчлөлт оруулах тухай дугаар тушаалаар үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар П.ыг өөрчлөн томилсон.

5. Дээрх үнэлгээний хорооноос 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тендер шалгаруулалтын нэр: Хархорин, Цэцэрлэг чиглэлийн А0602 дугаартай авто замаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замын төгсгөлөөс хүүхдийн Тамир зуслан-Батцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 62.04 км хатуу хучилттай авто замын эхлэл /Архангай/, дугаар: хэмээн зааж, тендер шалгаруулалтын баримт бичгийг баталж, тендер шалгаруулалтын зарлалыг нийтэд мэдээлснээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид Тендерийн хууль гэх/-ийн 4.1.12-т зааснаар тендер шалгаруулалтад оролцож, тендерийн зарлалд заасны дагуу тендерийн баримт бичгийн үнэ, тендерийн баталгааг байршуулжээ.

6. 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад тендерийг нээхэд, нэхэмжлэгч ХХК болон өөр бусад гурван хуулийн этгээд оролцохоор үнийн санал ирүүлсэн байх ба Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлээр тендерийн нээлтийн тэмдэглэлтэй танилцаж, тендер шалгаруулалтын үнэлгээг хийж гүйцэтгэх, үнэлгээний хорооны зөвлөмж, тайлан дүгнэлт гаргахаар хуралдаж шийдвэрлэсэн.

7. Уг хурлаар төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр тендерийн материал ирүүлсэн ХХК нь тендерийн баримт бичигт заасны дагуу ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв болон Техник технологийн хяналт, зөвлөх үйлчилгээний зардал 1,041,231,706.0 төгрөг, Зураг төсвийн үнэ 20,000,000.0 төгрөгийг тооцож ирүүлсэн байна. Мэргэшсэн төсөвчин Б.ын гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг тооцсон төсөв ирүүлсэн. Тендерийн баримт бичгийн ТШЗ 16.1-т заасан ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлэхээр заасан байхад ажиллах хүчний зардал, машин механизмын зардал, материал тээврийн зардлыг норм дүрмийн дагуу тооцоогүй-ээс Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасны дагуу тухайн ирүүлсэн тендерээс татгалзаж байгааг мэдэгдэх талаар зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай ******* дүгээр албан бичиг /МБЗА/-ээр ...танай ирүүлсэн тендер шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан мэдэгдлийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргүүлсэн.

8. Үүний сацуу гуравдагч этгээд ХХК-д Тендерийн хуулийн 27.5-д зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан талаар үнэлгээний хорооны зөвлөмж гарсан, мөн Тендерийн хуулийн 28.1.1-д зааснаар гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлснээр Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай А-1/2905 дугаар албан бичиг /МБЗА/-ийг ХХК-д хаяглан мэдэгдсэн.

9. Нэхэмжлэгчээс захиалагчийн өөрт хүргүүлсэн мэдэгдлийг эс зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргаснаар Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03/5659 дүгээр албан бичгээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түр түдгэлзүүлж, улмаар мөн яамны 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Гомдол хянасан тухай дүгээр албан бичгээр:

9.1. ХХК тендерт төсвийн тооцооллыг норм, дүрмийн дагуу зардлыг тооцож ирүүлээгүй байх тул шаардлага хангаагүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж, тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй гэх гомдол үндэслэлгүй гэж үзсэн.

9.2. Энэ тохиолдолд захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон ХХК-ийн ирүүлсэн тендерийг гомдолд дурдсаны дагуу хянаад ... ХХК тендерт гүүр, хиймэл байгууламжийн инженерээр Ма Jianglin, , нарыг тус тус санал болгосон байх бөгөөд эдгээр ажилчдын оршин суух үнэмлэхийн хугацаа 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байх бөгөөд ХХК-ийн тус яаманд ирүүлсэн -ийн оршин суух үнэмлэх 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хүчинтэй гэж заасан байх тул дээрх санал болгосон ажилчид тухайн ажил гүйцэтгэх хугацаанд хуулийн дагуу ажиллах боломжтой эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулж үнэлгээ хийж ...холбогдох арга хэмжээ авч ажиллахыг,

9.3. Тендерийн хуулийн 59.7-д заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа дуусгавар болсон талаар мэдэгдсэн.

10. Улмаар Хархорин, Цэцэрлэг чиглэлийн А0602 дугаартай авто замаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замын төгсгөлөөс хүүхдийн Тамир зуслан-Батцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 62.04 км хатуу хучилттай авто замын эхлэл /Архангай/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны хурлыг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 12:30 цагт хийж, 04 дүгээр тэмдэглэл /МБЗА/ ёсоор ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтын талаар тендер шалгаруулалтад оролцогчоос Сангийн яаманд гаргасан гомдлыг хянаж шийдвэрлэсний дагуу дахин хэлэлцэж, үнэлгээ хийж шалгаруулсан ба,

10.1.Тендерийн ажлын төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр тендерийн материал ирүүлсэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн бусад тендерт оролцогчийн тендерийг Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 5.9. Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд хуулийн 59.10-т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ гэж зааснаар гарсан шийдвэрийн дагуу дахин хянан үзэж, үнэлээд Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасны дагуу тухайн тендерээс татгалзаж байгаа талаар захиалагчийн буюу Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай дугаар албан бичиг /МБЗА/-ээр ...танай тендерээс татгалзсан 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр хүргүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн мэдэгдлийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргүүлсэн.

10.2.Түүнчлэн Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Сангийн сайдын 2023 оны дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 5.9-д заасныг хэрэгжүүлэхээр гаргасан шийдвэрийн дагуу тендерийг дахин хянан үзэж, үнэлэхэд Тендерийн хуулийн 27.5-д зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр ХХК-ийн тендер шалгарсан талаар зөвлөмж гаргаж, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгосноор Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай дүгээр албан бичиг /МБЗА/-ээр гуравдагч этгээд ХХК-д Тендерийн хуулийн 28.1.1-д заасныг үндэслэн гэрээ байгуулах эрх олгож буйг мэдэгдсэн.

11. Захиалагчаас, ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмжийг үндэслэн тендер хүчинтэй байх хугацаанд Тендерийн хуулийн 30.1-т заасны дагуу гэрээ байгуулахыг Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Зөвлөмж хүргүүлэх тухай А-1/3700 дугаар албан бичгээр Зам, тээврийн яаманд хаяглан хүргүүлсэн.

12. Үүний дагуу захиалагч талаас Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баярмагнай, гүйцэтгэгч талаас ХХК-ийн захирал Д. нарын хооронд 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хархорин, Цэцэрлэг чиглэлийн А0602 дугаартай авто замаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замын төгсгөлөөс хүүхдийн Тамир зуслан-Батцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 62.04 км хатуу хучилттай авто замын эхлэл /Архангай/-ийн ажил гүйцэтгэх *******/, 141 дугаартай гэрээ байгуулагдсан байна.

13. Ийнхүү үйл баримтуудыг нэг бүрчлэн бичихийн шалтгаан нь дээр дурдсан баримтууд маргаан бүхий үйл баримтад бүгд хамаарах ба хэрэгт нотлох баримтаар авагдсан, энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан ... ХХК-ийн тендерээс татгалзсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1/2954 дугаар шийдвэр, 2026 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн дугаар шийдвэр, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А-1/2905 дугаар шийдвэр, 2026 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн дүгээр шийдвэр, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-1/3700 дугаар Зөвлөмж-ийг тус тус хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороонд холбогдуулан 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №02 дугаар, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №03 дугаар, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №04 дүгээр тэмдэглэл /зөвлөмж/-үүдийн ХХК-ийн тендерээс татгалзаж, ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахиж хийж, ХХК-ийн тендерээс татгалзаж, ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг тендерийн Үнэлгээний хороо болон Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах шаардлагуудыг тавьж, Тодорхойлох хэсгийн 2-т заасан үндэслэлээр тайлбарлан маргасныг шүүх дараах байдлаар үндэслэлгүй гэж дүгнэв.

14.Хариуцагч Үнэлгээний хороо нь Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-26.4.4-д заасан шаардлагыг хангасан тендер ирүүлснийг хянах, ингэхдээ мөн хуулийн 26.2-т зааснаар оролцогчийн ерөнхий шаардлагыг 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянах ба ирүүлсэн тендер нь Тендерийн хуулийн 26.9-д зааснаар тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, хэрэв мөн хуулийн 26.9-д зааснаас болон Тендерийн хуулийн 26.10.1-26.10.4-д заасан шаардлага хангаагүй бол мөн хуулийн 26.10-д зааснаар уг тендерээс татгалзах хуулийн зохицуулалттай бол,

14.1. Хариуцагч захиалагч нь Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана, 28.1.3. шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах, 28.2. Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэж шийдвэр гаргах эрхтэй байна.

15. Тендерийн баримт бичгийн I бүлэг. Тендер шалгаруулалтын зааварчилгаа. ТШЗ 16. Санал болгож буй ажил тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотлох баримт бичиг. 19.1. Санал болгож буй ажил нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад нийцсэнийг нотлох баримтыг өгөгдлийн хүснэгтэд зааснаар тендерт ирүүлнэ. 20.2. Оролцогч тендерт ажил гүйцэтгэх төсөв ирүүлнэ. Хэрэв холбогдох хуульд шаардсан бол тендерт ирүүлэх өртгийн төсвийг холбогдох эрх бүхий байгууллагаас баталсан норм, нормативыг үндэслэн нэр төрөл тус бүрээр нэгж болон нийт үнийг эрх бүхий этгээдээр баталгаажуулж ирүүлнэ гэж,

16. Тендерийн баримт бичгийн II бүлэг. Өгөгдлийн хүснэгт. ТШЗ 16.1-ийн 1. Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: Шаардана. 1.Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлнэ. 2.Ажлын төсвийг ирүүлэхдээ дараах зардлуудыг тооцож ирүүлнэ. Үүнд: -Техник технологийн хяналт, зөвлөх үйлчилгээний зардал 1,041,231,706.0 төгрөгийг тооцож ирүүлнэ.-Зураг төсвийн үнэ 20,000,000.0 төгрөгийг тооцож ирүүлнэ гэж заажээ.

17. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн ирүүлсэн тендерийг тендерийн баримт бичгийн ТШЗ 16.1-д заасны дагуу ажлын тоо хэмжээний дагуу төсөв ирүүлсэн боловч норм дүрмийн дагуу материал, тээврийн зардлыг тооцож ирүүлээгүй гэж Үнэлгээний хороо үзсэн, тодруулбал Тендерийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана, 26 дугаар зүйлийн 26.4. Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ, 26.4.2. санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх гэдгийг хангаагүй гэж үзсэн.

18. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох норм ЗЗБНбД 81-013-2019-г, хоёрдугаар хавсралтаар Авто зам, замын байгууламжийн төсөв бодоход хэрэглэх ажилчдын цагийн тарифт цалингийн жишиг-ийг, гуравдугаар хавсралтаар Авто зам, замын байгууламжийн машин механизмын ашиглалтын нэг машин цагийн үнэ-ийг, дөрөвдүгээр хавсралтаар Автомашинаар ачаа тээвэрлэх 1 тн.км-ийн жишиг тариф-ыг тус тус шинэчлэн баталж мөрдүүлжээ.

19. Дээрхээс үзэхэд, захиалагч болон үнэлгээний хороо тендерт үнэлгээ хийхээс өмнө нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн тендер нь татгалзагдах нөхцөл бүрдсэнээр уг тендерт тендерийн материалаа үнэлүүлсэн гуравдагч этгээдийн эрхийг давж дүйцэхүйц байдлаар нэхэмжлэгч тал нь маргах боломжгүй, хариуцагч Үнэлгээний хороо нь захиалагчийн баталсан тендерийн баримт бичгээс давсан, эсхүл дутуудуулсан байдлаар тендерт оролцогчоос өгөгдлийн хүснэгтээр заасан баримт бичгийг шаардах, дутуу гэж үзэх, үнэлэхгүй байх эрхгүй юм.

20. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаж байхын тулд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх аливаа этгээдийн эрхийг сэргээсэн, хангасан үр дагаврыг өөртөө агуулж байх учиртай.

21. Маргаан бүхий энэ тохиолдолд хамгийн сайн тендерээр шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг болон гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн ч гэсэн нэхэмжлэгч хуулийн этгээдэд сэргэх аливаа эрх, ашиг сонирхол байгаа гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн ирүүлсэн тендер нь шаардлага хангаагүй, үүгээрээ уг тендер сонгон шалгаруулалтад хамгийн сайн тендерээр үнэлэгдэх боломжгүй гэж үзсэн энэ тохиолдолд гуравдагч этгээдийн тендерийг шалгаруулсан үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэрийг буруутгахгүй, хууль бус болохыг тогтоосон ч нэхэмжлэгчид сэргэх аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа гэж үзэхээргүй байна.

22. Гуравдагч этгээд ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендерээр үнэлж шалгаруулсан, улмаар гэрээ байгуулах эрх олгосон, энэ талаарх үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар, нэхэмжлэгч нь тендерийн баримт бичгийн ТШЗ 17.1-д захиалагч санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг өгөгдлийн хүснэгтэд заах ба хуулийн 15 дугаар зүйлд заасныг баримтална, ТӨХ-ийн ТШЗ 17.1-ийн 5. Ажил гүйцэтгэхэд шаардлагатай дараах инжинер, техникийн ажилтантай байна. Гүүр, хиймэл байгууламжийн инжинер гэж, ТШЗ 19.1-д Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. а/Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. в/Тендерт цахим оролцогчийн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг цахим системээр дамжуулан шалгана. Бусад ажилтны буюу тухайн компанид нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй ажилтны хөлсөөр ажиллах гэрээг зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулан байгуулсан байна. Тухайн ажлын гэрээний гүйцэтгэлд дээрх санал болгосон ажилтнаас өөр ажилтнаар ажил гүйцэтгүүлсэн тохиолдолд илт худал мэдээлэл бүхий тендер гэж үзэн эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах нөхцөл болохыг анхаарна уу гэж тус тус заасан байхад ХХК-аас ирүүлсэн баримтаар БНХАУ-ын иргэн нь Монголд байхгүй, бодитоор тухайн ажлыг гүйцэтгэх боломжгүй ажиллах эрхгүй байгаа нь тендерийн баримт бичигт нийцээгүй... гэж маргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

23. Яагаад гэвэл, хариуцагч Үнэлгээний хорооноос Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар албан бичгээр ...санал болгосон ажилчид тухайн ажил гүйцэтгэх хугацаанд хуулийн дагуу ажиллах боломжтой эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулж үнэлгээ хийх гэснийг хэрэгжүүлж,

23.1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар Тодруулга авах тухай тухай албан бичгээр ...БНХАУ-ын иргэн Jianglin, , нарыг тус тус санал болгосон байх бөгөөд эдгээр ажилчдын оршин суух үнэмлэхийн хугацаа 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна. Сангийн яамнаас дээрх инженерүүд холбогдох хуулийн дагуу ажиллах боломжтой эсэх талаарх тайлбар-ыг Гадаадын иргэн, харьяатын газарт хандан тодруулснаар,

23.2. Үүний дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар албан бичгээр вай кэй би ХХК-ийн шугамаар С1 (барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллах) төрлийн оршин суух зөвшөөрөл авсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн (1993.06.15-нд төрсөн, эрэгтэй, паспортын дугаар *******), Jianglin (1972.11.04-нд төрсөн, эрэгтэй, паспортын дугаар *******), (1991.10.26-нд төрсөн, эрэгтэй, паспортын дугаар *******) нарын оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөр тус тус дуусгавар болсон. Мөн нь Өвөр монголын зам гүүр групп ХХК-ийн төлөөлөгчийн газрын шугамаар 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр С1 ангиллын цахим виз, нь вай кэй би ХХК-ийн шугамаар 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр С1 ангиллын визийн зөвшөөрөл тус тус авсан байна. С1 ангиллын виз болон визийн зөвшөөрлийг барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллахаар Монгол Улсад ирэх гадаадын иргэнд олгодог болно. Харин Jianglin нь 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар виз, визийн зөвшөөрлийн хүсэлт ирээгүй байна гэх хариуг хүргүүлсэн,

23.3. Гуравдагч этгээд ХХК-аас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Jianglin, , нарын оршин суур мэдээллийн талаар Харин 2-р ээлжийн 40 ажилчид ( Jianglin, ) нар нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл буюу урилга илгээж, оршин суух зөвшөөрлийн хүсэлтүүдийг илгээсэн бөгөөд хавсралтаар хөдөлмөрийн гэрээ болон Монгол Улсын хилээр нэвтэрсэн паспортын хуулбар /хавсралтад: -ны гадаад паспортын дуусах хугацааг 2025 оны 12 дугаар 30-ны өдрөөс 2035 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуустал/-ыг хавсарган Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн баримтуудыг үнэлэн шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байна.

24. Түүнчлэн тус шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01/6830 дугаартай албан бичгээр Гадаадын иргэн, харьяатын газраас баримт шаардсаны дагуу тус газрын 2026 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03/1512 дугаар албан бичгээр 27 хуудас бүхий нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

25. Иймээс Тендерийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2. тендерийг хянан үзэх, үнэлэх, 50.2.3. захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн Үнэлгээний хороог буруутгах үндэслэлгүй, түүнчлэн мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 48.2.1. худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах, 48.2.3. үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих, 48.2.4. энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах, 48.2.5. тендер шалгаруулалтын үр дүнг тухай бүр цахим системд нийтлэх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар хууль зөрчөөгүй байна.

26. Нэгтгэн дүгнэвэл, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг хариуцагч нар зөрчөөгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн түншлэлээр ирүүлсэн тендерээс Тендерийн хуулийн 26.10, 28.1.3-д заасны дагуу татгалзсаны дараах тендерийг үнэлэх шатанд хэрэгжсэн шийдвэртэй маргаж, Тендерийн хуулийн 59.3-д зааснаар үндэслэл бүхий гомдол гаргаагүй болох нь Сангийн яамны хянасан шийдвэрээр нотлогдсон, хариуцагч захиргааны байгууллага болох захиалагчийн болон үнэлгээний хорооны гол зорилго, тэр дундаа тендер шалгаруулалтын гол зорилго нь тухайн төсөл арга хэмжээг хэрэгжүүлж чадах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явдал бөгөөд, тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах зэрэг хоорондоо холбоо бүхий захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлж гаргасан тендерийн талаарх шийдвэр буюу маргаан бүхий захиргааны актууд нь холбогдох хууль болон журамд заасныг зөрчөөгүй, үүгээрээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

27. Тендерийн хүчинтэй хугацаа Тендерийн хуульд заасны дагуу сунгагдсан нь хэрэгт авагдсан, тодруулбал, Тендерийн хуулийн 24.3-д заасны дагуу захиалагчийн шийдвэр гаргах хугацааг ажлын 15 өдрөөр сунгуулах хүсэлтийг шийдвэрлэж, 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Хугацаа сунгах тухай албан бичгээр мөн хуулийн 24.1-д заасан хугацааг ажлын 15 өдрөөр сунгасныг үнэлгээний хороонд мэдэгдсэн, мөн сонирхогч этгээдүүдэд тендерийн хүчинтэй хугацааг сунгаж ирүүлэхийг мэдэгдсэн байдаг. Энэ талаар Сангийн яамнаас хянаж, тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй гэх гомдол үндэслэлгүй хэмээн дүгнэсэн байна.

28. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн *******, А-1/2905 дугаар албан бичиг, хариуцагч Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тэмдэглэл, зөвлөмж нь эрх зүйн үйлчлэлийн хувьд Тендерийн хуулийн 59.10.1-д зааснаар Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дүгээр шийдвэр гарснаар болон маргаан бүхий дараагийн шийдвэр гарснаар дуусгавар болсон байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

29. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-аас хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай Хархорин, Цэцэрлэг чиглэлийн А0602 дугаартай авто замаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замын төгсгөлөөс хүүхдийн Тамир зуслан-Батцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 62.04 км хатуу хучилттай авто замын эхлэл /Архангай/ ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №02 дугаар тэмдэглэл /зөвлөмж/, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №03 дугаар тэмдэглэл /зөвлөмж/-үүдийн ХХК-ийн тендерээс татгалзаж, ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ХХК-ийн тендерээс татгалзсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай ******* дугаар шийдвэр, ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай А-1/2905 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.1, 26 дугаар зүйлийн 26.4.2, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.5, 48 дугаар зүйлийн 48.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох ХХК-ийн тендерээс татгалзсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын уг шийдвэрийг хэвээр үлдээсэн 2026 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэр болон ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хэвээр үлдээсэн 2026 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай дүгээр шийдвэр, тус компанитай гэрээ байгуулахыг Зам, тээврийн яаманд мэдэгдсэн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-1/3700 дугаар Зөвлөмж-ийг тус тус хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахиж хийж, ХХК-ийн тендерээс татгалзаж, ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг тендерийн Үнэлгээний хороо болон Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН