| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2025/10745/И |
| Дугаар | 191/ШШ2025/09671 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/09671
2025 11 10 191/ШШ2025/09671
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хаягт оршин байрлах, "******* *******" XXK /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч "******* *******" XXK нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Одгэрэл овогтой ******* нь 2023 оны 06 дугаар сарын 19-нд "******* *******" XXK-aac Spark 10 (8+128GB) загварын, 799,900.00 төгрөгийн үнэ бүхий гар утас худалдан авсан, ингэхдээ Голомт банктай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 799,900.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авч, төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Тус компани О.*******ас үндсэн зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,021,854.34 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэвч Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 310/ШЗ2025/01725 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч О.******* нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд манай нэхэмжлэлийн хариуцагч Одгэрэл овогтой Гантулгыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. О.******* нь ...тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, түүний регистрийн дугаар *******, утасны дугаар 89545529 болно гэжээ.
3. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 310/ШЗ2025/01725 дугаартай захирамж, зээл болон барьцааны гэрээ зэрэг баримтыг ирүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4. О.Гантулгыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана.
Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: О.******* нь "******* *******" XXK-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн О.******* нь ...тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 310/ШЗ2025/01725 дугаар захирамжаар тогтоогдсон гэжээ.
О.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь зээлийн гэрээ болон холбогдох бусад баримтуудаар тогтоогджээ.
6. Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.******* нь ...тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 310/ШЗ2025/01725 дугаар захирамжаар нотлогджээ.
Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Гантулгыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч "******* *******" XXK-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Гантулгыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Дундговь аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхийг даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* ******* /РД:*******/-г, ...тоот хаягаар эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Ц.*******-*******, Б.******* /утасны дугаар:, /-д мэдэгдэхийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч "******* *******" XXK-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД