| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0197/э |
| Дугаар | 208 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,
улсын яллагч Г.Ганчимэг,
шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хамба гэгээн овогт Мянганбуугийн М.Тад холбогдох 18100004670144 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг эх дүү нарын хамт Х оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт М.Т
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Т нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо автомашины 4 дугуйг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:
Шүүгдэгч М.Т нь: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй гэв. ...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Ц.Мын: “...2018 оны 02 дугаар сарын 15-ны үдээс хойш 15:00 цагийн үед манай дарга Ш.Б над руу залгаад өнгөрсөн шөнө 03:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1005 дугаар байрны гадна тавьсан албаны машин болох 13-99 УБҮ улсын дугаартай “Соната 6” маркийн автомашины 2 ширхэг дугуй хулгайлж байхад цагдаагийн газрын хүмүүс газар дээр нь барьж авсан талаар хэлсэн, ...тухайн автомашин нь 4 хос обуд, 4 хос өвлийн дугуйтай бөгөөд обудтай өвлийн дугуй 1 ширхэг нь 125,000 төгрөг болдог. Захирлын хэлсэнээр 2 ширхэг дугуй алдагдсан байсан бусад дугуй нь байсан гэхээр 250,000 төгрөгний хохирол учирсан. ...Би өөрөө дараа нь хүлээж аваад алдагдсан эсэхийг шалгаж үзэхэд өөр эд зүйл алдагдаагүй бүрэн бүтэн байсан. Надад учирсан хохирол байхгүй. 2 ширхэг дугуйг буцаан авсан. Цаашид энэ М.Таас нэхэмжпэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Ш.Бийн “...2018 оны 02 дугаар сарын 14-ний орой 22:00 цагөнгөрч байхад Буянт-Ухаа 2 хорооллын 1005 дугаар байрны ард талд байрлах ил зогсоолд Радио телевизын үндэсний сүлжээний нэр дээр байдаг албаны машин болох хар өнгийн 13-99 УБҮ улсын дугаартай “Хьюндай Соната-6” маркийн автомашиныг байрлуулсан, өглөө 08:30 минутын үед гэрээс гарахад 2 ширхэг дугуй нь алга болсон, цагдаагийн газраас хулгайч нь баригдсан ирж уулз гэсний дагуу өнөөдөр ирж байгаа юм. ...манай радио телевизийн үндэсний сүлжээний байгууллагын нэр дээр байдаг албаны машин байгаа юм..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Гэрч Ч.Бын: “...2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн ерөнхий газраас батлан гаргасан “Нээлт, Хаалт, холболт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын нутаг дэвсгэрээр эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ... шөнө 03:30 минутын үед 1005 дугаар байрны хойд талд байрлах автомашины зогсоолд 13-99 УБҮ улсын дугаартай Соната 6 маркийн автомашины зүүн талын 2 ширхэг дугуйг хулгайлаад 13-52 УНР улсын дугаартай саарал өнгийн “Соната 6” маркийн автомашины арын суудал дээр хийчихсэн байсныг үйлдэл дээр нь барьсан бөгөөд намайг очиход баруун талын 2 ширхэг дугуйг хулгайлахаар бэлтгэсэн, бүх боолтыг нь тайлаад тавьчихсан, улаан өнгийн домкрат бас харагдаж байсан, Тэгээд шууд хулгай хийж байсан этгээдийн иргэний үнэмлэх бичиг баримтыг үзэхэд Мянганбуу овогтой М.Т гэж залуу байсан бөгөөд түүнийг саатуулж “Эрхэс 10” руу холбогдож болсон асуудлыг хэлж, мөрдөгч дэслэгч Б.Мөнхнарангийн удирдсан жижүүрийн бүрэлдхүүнд хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон хэргийн бусад нотлох баримтууд
2018 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 дүгээр хуудас/,
2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 47 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:
Яллагдагч М.Тын: “...явахаар хөдлөхөд хар өнгийн “Соната 6” маркийн автомашин байсан, түүний дугуйг харахад гоё обудтай харагдахаар нь авах сэдэл төрсөн, тэгээд багажаа онгойлгоод, дугуйн дорцов, улаан домкрат, ишний хамт аваад, эхлээд дугуйн дорцов ашиглаж 4 ширхэг дугуйны бүх боолтыг нь тайлсан, дараа нь улаан өнгийн домкратаар машины урд хэсгийг өргөөд эргэн тойронд эвэх эд зүйл байгаа эсэхийг хайж байгаад уг зогсоолын хойно байрлах барилгын хогноос 2 ширхэг блок аваад нэгийг нь эвээд, дараа нь хойд дугуйны ойролцоо домкрат эвж өргөөд авч ирсэн блокоо эвж 2 дугуйг газраас хөндийрүүлж тайлж аваад машины арын суудал дээр тавьсан, тэгээд үлдсэн 2 дугуйгаа тайлах гэж байхад машины гэрэл туссан тэгээд эргээд хартал машинтай хүн явж байгааг хараад машины жолоочийн эсрэг талын суудал руу суучихсан бөгөөд удалгүй 2 цагдаа ирээд саатуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
- Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/
- Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/
- Боловсролын талаарх мэдээлэл /бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар/, /хх-ийн 64-76 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Тыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүх дараахь үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэв.
2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухай хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “гэм буруугүйд тооцох” зарчмын 2 дахь хэсэг “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль.... хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж зааснаар түүний үйлдлийг “учрах саадыг арилгах зорилгоор.... тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.
Шүүгдэгч М.Т нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, автомашины 4 дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахаар завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/, хохирогч Ц.Мын мэдүүлэг /29-30 дугаар хуудас/, гэрч Ш.Бийн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Ч.Бын мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахаар завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал
Гэмт хэргийн улмаас 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 47/ ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/, хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгсөн, хохирогч Ц.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 29-30 дугаар хуудас/ гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.
Шүүгдэгч М.Тад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буцаан өгч нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн домкрат 1 ширхэг, савхин бээлий 2 ширхэг, 21 мм-ийн дорцов 1 ширхэг, 34.4 см урт домкратны иш 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.