2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/09547

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 07

191/ШШ2025/09547

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч  тоот хаягт оршин суух, Ц-н Я /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Ц ХХК, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ******* ХХК болон хамтран зээлдэгч *******, ******* нар нь иргэн *******тай 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/2021/01 тоот зээлийн гэрээг байгуулан 500 000 000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ЗГ2021/02 тоот зээлийн гэрээг тус тус байгуулан 500 000 000 төгрөг, нийт 1 000 000 000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэйгээр, 1 жилийн хугацаатайгаар зээлж авсан.

Зээлдэгч иргэн ******* /РД:*******/, /******* хаус ХХК/ нар нь зээл авах үедээ С тоотод оршин сууж, сүүлд Б  тоот хаягт оршин сууж, ******* хаус ХХК-ийн амины орон сууцыг барьж, үйл ажиллагаа эрхлэн орлого олж байсан бөгөөд зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчин хугацаандаа төлөхгүй байгаад 2024 оноос эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон.

Мөн үйл ажиллагаагаа ч эрхлэн явуулахаа больсон байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ХХК, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.07.04-ний өдрийн 191/ШЗ2025/29166 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, төлөөлөгчид олгосон итгэжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* болон ******* ******* ХХК, ******* нарын хооронд 2021.07.04-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ******* болон ******* ******* ХХК, ******* нарын хооронд 2021.08.23-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,******* ******* ХХК-ийн дүрэм зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК, ******* нарыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

1.Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* нь Ч тоот хаягт оршин суудаг болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ХХК, ******* нарын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас хариуцагч нараас 1 620 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, тус этгээдийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

 

3.Хэрэгт авагдсан дээрх ******* болон ******* ******* ХХК, ******* нарын хооронд 2021.07.04-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ******* болон ******* ******* ХХК, ******* нарын хооронд 2021.08.23-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар ******* ******* ХХК, ******* нар нь хүсэлт гаргагч *******гийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

4.Зээл авах үедээ *******тай байгуулсан Зээлийн гэрээ болон иргэний үнэмлэх баримтад тусгагдсан Б тоот хаягт хариуцагч ******* ******* ХХК, ******* нар нь оршин суудаггүй /байрладаггүй/, хаана байгаа нь тодорхойгүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.07.04-ний өдрийн 191/ШЗ2025/29166 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, ******* ******* ХХК, ******* нарын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Ц Х ХХК /РД:/, Ц-н А /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар ******* ******* ХХК, ******* нарыг эрэн сурвалжлах, түүний байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Ц.Я /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА