Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2026/0672

 

2026 07 07 128/ШШ2026/0672

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ургийн овогтой ын /РД:/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: овогтой ын /Шүүхэд төлөөлөх бүрэн эрхийн дугаар №/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч овогтой ийн /РД:/,

Хариуцагч: ын /Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч/.

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны байрны тоот хаягт байрлах, Ү-220063015 дугаарт Улсын бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч М.гийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр татгалзсан захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, Н.Оюун-Эрдэнийг Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны байрны тоот хаягт байрлах, Ү-220063015 дугаарт Улсын бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч М.д даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар нэхэмжлэгч Н. Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны байрны тоот хаягт байрлах, Ү-220063015 дугаарт улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн ялагчаар тодорч, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуудлага худалдааны орлого болох 133,400,000 төгрөгийг бүрэн төлж, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол ёсоор Н. өмчлөх эрхтэй болжээ.

1.2. Нэхэмжлэгч Н. 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны байрны тоот хаягт байрлах, Ү-220063015 дугаарт улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн мэдүүлгийг анх удаа, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр холбогдох байгууллагуудаас хязгаарлалт чөлөөлсөн баримтуудыг бүрдүүлэн Албадан дуудлага худалдаагаар өмчлөгч өөрчлөгдөх төрлөөр ******* дугаартай мэдүүлгийг дахин гаргажээ.

1.3. 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч М. тус Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны байрны тоот хаягт байрлах, Ү-220063015 дугаарт улсын бүртгэлтэй үл эд хөрөнгө дээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Б.гийн нэхэмжлэлтэй шүүхийн маргаан үүссэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Оюун-Эрдэнийг тус маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан шийдвэрлэжээ.

1.4. Ингэснээр нэхэмжлэгч Н.эс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч М.д холбогдуулан Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны байрны тоот хаягт байрлах, Ү-220063015 дугаарт Улсын бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч М.гийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр татгалзсан захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, Н.Оюун-Эрдэнийг Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны байрны тоот хаягт байрлах, Ү-220063015 дугаарт улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч М.д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан ба шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулснаар, тус шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3389 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Н. нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд орж, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны байрны тоот хаягт байрлах, Ү-220063015 дугаарт Улсын бүртгэлтэй орон сууцны дуудлага худалдааны ялагчаар тодорч, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т заасны дагуу дуудлага худалдааны орлого 133.400.000 төгрөгийг бүрэн төлж, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 01\20 дугаар тогтоолоор өмчлөх эрх үүссэн болно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 01\20 дугаар тогтоол болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны дүгээр сарын 27-ны өдрийн Хөрөнгийн эрх шилжүүлэх тухай дугаар албан бичиг, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .3-т заасны дагуу Н. нь Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны байрны тоот хаягт байрлах, Ү-220063015 дугаарт Улсын бүртгэлтэй орон сууцыг өмчлөлдөө Улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасны дагуу үйлчилгээний хөлс төлж, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны ... дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгээ 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан болно.

2.1.2. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 01\20 дугаар тогтоол болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны дүгээр сарын 27-ны өдрийн Хөрөнгийн эрх шилжүүлэх тухай дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл зэргийг цахим мэдээллийн сангаар давхар явуулсан.

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н. надтай холбогдон Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т ...шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан... гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Нийслэлийн прокурорын газраас өмчлөх эрх хязгаарласан тусгай тэмдэглэлтэй байна, материалаа ирж аваад тусгай тэмдэглэл чөлөөлөх албан бичгүүдийг нь хавсаргаад өгөөрэй гэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Нийслэлийн прокурорын газарт хандаж, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д ...Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно... гэж заасны дагуу эрх тудгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрүүдийг хүргүүлэн, улсын бүртгэлийн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгуулан, мэдүүлгээ 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дахин өгсөн.

2.1.2. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны дүгээр сарын 27-ны өдрийн Хөрөнгийн эрх шилжүүлэх тухай дугаар албан бичгийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 4-Д751 дугаар албан бичиг шинэчлэн өгсөн болно. Энэ нь хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны байрны тоот хаягт байрлах, Ү-220063015 дугаарт Улсын бүртгэлтэй орон сууцны өмчлөгчийг өөрчлөн, шинэ өмчлөгч Н.Оюун-Эрдэнийн өмчлөлд улсын бүртгэл хийхэд шаардлагатай бичиг баримтыг бүрэн өгсөн байна.

Гэтэл Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч М. нь 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т ...хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх..., гэж заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан болно.

Н. нь улсын бүртгэгчээс ямар маргаан шүүх дээр үүссэн талаар асуухад уг татгалзсан шалгаан нь Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны байрны тоот хаягт байрлах, Ү-220063015 дугаарт Улсын бүртгэлтэй орон сууцыг Б.эс өмнө өмчлөгч байсан өмчлөгч нь Б. орон сууцны төлбөрөө төлөөгүй байхад түүний өмчлөл бүртгэсэн нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс буруутай тул хохирол 180.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбар өгсөн бөгөөд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-т ...мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа... гэж заасан шалтгаанаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.

2.1.3. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-т ...мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа... гэдэг нь Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны байрны тоот хаягт байрлах, Ү-220063015 дугаарт улсын бүртгэлтэй орон сууцны өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаар ойлгох бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна 8.1.1-т эд хөрөнгө өмчлөх эрхийн, 8.1.2-т бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн, 8.1.3-т сервитутын, 8.1.4-т ипотек /барьцаа/-ийн, 8.1.5-т узуфруктын, 8.1.6-д түрээсийн, 8.1.7-д усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний эрхийн, 8.1.8-д батлан даалтын, 8.1.9-т газар эзэмших, ашиглах эрхийн талаар гэж заасны дагуу ямар нэгэн маргаан гараагүй, мөн уг орон сууц дээр өв залгамжлал, гэрээслэлтэй холбоотой маргаан эрүү, иргэний захиргааны шүүх дээр хянагдаагүй байгаа болно.

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор хохирол учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлд ...байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор хохирол хариуцлага..., мөн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т "...захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй..." гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны байрны тоот хаягт байрлах, Ү-220063015 дугаарт Улсын бүртгэлтэй орон сууцны өмчлөгч Б.Бат-Эрдэнийн өмнөх өмчлөгч улсын бүртгэлийн байгууллагаас гэм хор буюу хохирол гаргуулах маргаан эрх бүхий байгууллагаар хянагдаж байна.

Энэ нь Н.Оюун-Эрдэнийг Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны байрны тоот хаягт байрлах, Ү-220063015 дугаарт Улсын бүртгэлтэй орон сууцны өмчлөлөөр бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч М. нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Н.Оюун-Эрдэнийг Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны байрны тоот хаягт байрлах, Ү-220063015 дугаарт Улсын бүртгэлтэй орон сууцны өмчлөлөөр бүртгэхээс татгалзсан байна.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т "...улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана..." гэж хуульчилсан, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т "...хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно..." гэж, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх..." гэж заасан зарчимд нийцэхгүй байх тул Захиргааны Ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т "...хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй..." гэж заасны дагуу гомдол гаргаж байна.

2.1.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т "...захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, ... нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах,..." заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Харин захиргааны байгууллага Н.Оюун-Эрдэнийг Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны байрны тоот хаягт байрлах, Ү-220063015 дугаарт Улсын бүртгэлтэй орон сууцны өмчлөлөөр бүртгэхээс татгалзах хуудас өгч, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч М. нь 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр захиргааны акт гаргасан бөгөөд татгалзсан шийдвэрийг хэргийн материалд өгсөн болно гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шүүхийн шийдвэрийн дагуу тухайн орон сууцыг битүүмжлэн хурааж үнэлгээ хийгээд албадан дуудлага худалдаа явуулсан. Тус албадан дуудлага худалдаанд нэхэмжлэгч ялагчаар тодорсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тус орон сууцын хууль ёсны өмчлөгч болсон гэж ойлгоно. Мөн Б.гийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь улсын бүртгэлийг үүсгэх, өөрчлөх, хүчингүй болгох, тусгай тэмдэглэл хийх хуулийн ямар ч заалтад хамаарахгүй. Мөн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар улсын байцаагчийн дүгнэлтэд захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл тусгай тэмдэглэл хүчинтэй байна гэж заасан. Үүний дагуу Б.гийн бүртгэлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон талаарх захиргааны байгууллагын шийдвэрийг 3 шатны шүүх шийдвэрлэсэн учраас тусгай тэмдэглэл хүчингүй болох ёстой. Иймд шүүх дээрх нөхцөл байдлуудыг үндэслэж нэхэмжлэгчийг тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэлийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

3.1. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н. нь 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр Албадан дуудлага худалдаагаар өмчлөгч өөрчлөгдөх бүртгэлийн төрлөөр ******* дугаартай мэдүүлэг гаргасан. Тухайн үед дүгээр хороо хариуцсан улсын бүртгэгч би мэдүүлгийг хянахад тус үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд Б.гийн нэхэмжлэлтэй Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын -ний өдрийн 191/ШШ2025/******* дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, нэхэмжлэл тэмдэглэгдсэн байсан. Энэ талаар Н.д мэдэгдэж байсан. / Б. нь тус хөрөнгийн анхны өмчлөгч болох Б.эс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай худалдах худалдан авах гэрээгээр худалдан авсан гэж шүүхээр маргаж байгаа бөгөөд гэрээ нь манайд бүртгэлтэй байсан нь 2022 оны дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болсон.

Иргэний хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1-д Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн дараалал нь бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан дарааллаар тодорхойлогдоно. гэж , Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно: гэж 20.1.14-т хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх гэж заасан.

Хэдийгээр Н. нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор тогтоогдсон боловч тус хөрөнгийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай худалдах худалдан авах гэрээгээр худалдан авсан гэх Б. шүүхээр маргаж байгаа нэхэмжлэл, хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 1/126 дугаартай албан бичиг эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан байсан.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т ...иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах; гэж заасан байдаг улсын бүртгэгч М. би нэхэмжлэгч Н.Оюун-Эрдэнийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан Албадан дуудлага худалдаагаар өмчлөгч өөрчлөгдөх ******* дугаартай мэдүүлгийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-ийг үндэслэн бүртгэхээс татгалзсан. Миний татгалзсан шийдвэр Улсын бүртгэлийн ерөнхий хууль, журмын дагуу тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Маргаан бүхий бүртгэлтэй холбоотой үйл баримтуудыг хэргийн материалаас түүвэрлэн үзвэл,

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой баримтууд.

2.1. Иргэн Б. /РД:/-ий өмчлөлд бүртгэлтэй байсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаартай, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны 32/б байрны тоот хаягт байрлах орон сууцыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр магадлалаар, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай тогтоолоор хохирол нөхөн төлүүлэхээр буюу худалдан борлуулж хохиролд тооцохоор шийдвэрлэснээр,

2.2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 98 дугаартай гүйцэтгэх хуудас 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бичигдсэнээр, уг гүйцэтгэх хуудаст шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай тогтоолоор үүсгэж, эд хөрөнгө битүүмжлэх, эд хөрөнгө хураах тогтоол гаргах, шинжээч томилж үнэлгээ гаргуулах зэргээр ажиллагаа явуулсан.

2.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дүгээр тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тогтоолын дагуу хэрэгжүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа хоригдол /төлбөр төлөгч/ Б.д мэдэгдэл хүргүүлж байжээ.

2.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай дугаартай тогтоолоор дээрх шийтгэх тогтоол, магадлалтай гүйцэтгэх баримт бичигт холбогдох төлбөр төлөгч Болдбаатарын Бат-Эрдэнийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны 32/б байрны тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцогч Н. 133,400,000 төгрөгийн үнийн саналаар ялагчаар тодорсныг, дуудлага худалдааны орлогыг бүрэн төлж дууссаныг дурдаад уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг цуцалж, улсын бүртгэл дэх холбогдох тэмдэглэгээг хасалт хийхийг бүртгэлийн байгууллагад мэдэгдэхээр зааж тогтоосон.

2.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн 2025 оны дүгээр сарын 27-ны өдрийн Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 132,400,000 төгрөгөөр худалдан борлуулж гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосон гээд тус газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай тогтоолоор түдгэлзүүлсэн Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэх эрхийг сэргээсэн.

2.6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хөрөнгийн эрх шилжүүлэх тухай дугаартай албан бичгээр ...хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авагдсан Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамжны хотхоны 32/б байрны тоот орон сууц нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 133,400,000 төгрөгөөр худалдан борлогдсон тул албадан дуудлага худалдааны ялагч Н.Оюун-Эрдэнийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгэж, хариу ирүүлэх-ийг мэдэгдэж Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хаяглан хүргүүлсэн.

2.7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хөрөнгийн эрх шилжүүлэх тухай 4-Д/751 дугаартай албан бичгээр ...хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авагдсан Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамжны хотхоны 32/б байрны тоот орон сууц худалдан борлогдсон тул Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай прокурорын тогтоолоор үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг цуцалж хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг сэргээж, албадан дуудлага худалдааны ялагч Н.Оюун-Эрдэнийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгэж, хариу ирүүлэх-ийг мэдэгдэж Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хаяглан хүргүүлсэн.

2.8. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 37/2844 дугаартай албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 12 дугаар сарын 08-ны дугаартай албан бичгийн хариуг хүргүүлэхдээ: ...Н. // нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар өмчлөх эрх шилжүүлж авахаар 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай үйлчилгээний танхимд хандаж, мэдүүлэг гаргасан байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаартай хөрөнгөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны дүгээр сарын 04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах дугаартай прокурорын тогтоолоор тусгай тэмдэглэл бүртгэлтэй. Мөн Б.гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй байх тул тус хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй байгааг мэдэгдье гэжээ.

2.9. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 37/138 дугаартай албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны дугаартай албан бичгийн хариуг хүргүүлэхдээ: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дүгээр зүйлд Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно, 20 дугаар зүйлийн 20.1.14. хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх-г хоригложээ. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаарт бүртгэгдсэн Хан-уул дүүргийн -р хороо Зайсангийн тойруу гудамжны 32/б байрны тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны ялагч Н. //-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэх боломжгүй болохыг мэдэгдье гэжээ.

2.10. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны дүгээр сарын 04-ний өдрийн Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай дугаартай прокурорын зөвшөөрөлд ...нийт 2,849,274,108.45 /хоёр тэрбум найман зуун дөчин есөн сая хоёр зуун далан дөрвөн мянга нэг зуун найман төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт ач холбогдол бүхий ФБ регистртэй Б.Бат-Эрдэнийн өмчлөлд буй улсын бүртгэлийн Ү-22063015 дугаартай Хан-Уул дүүргийн -р хороо, Зайсангийн тойруу гудамжны 32/б байрны тоот байрлах орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт хязгаарлах үндэслэлтэй хэмээн мөрдөгчийн гаргасан саналыг хүлээн авч зөвшөөрөл олгож байжээ.

3. Улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосонтой холбоотой баримтууд.

3.1. Монгол Улсын иргэн регистрийн дугаартай Юншебу овгийн Болдбаатарын д Нийслэлийн Хан-Уул дүүргийн -р хороо, Зайсангийн тойруу гудамж 32/б байр, тоот хаягт байршилтай 90.8 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас олгожээ.

3.2. Монгол Улсын иргэн УС8316 регистрийн дугаартай Боржигин овгийн Батбаярын д Нийслэлийн Хан-Уул дүүргийн -р хороо, Зайсангийн тойруу гудамж 32/б байр, тоот хаягт байршилтай 90.8 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас олгожээ.

3.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Бүртгэл түдгэлзүүлэх тухай дүгээр дүгнэлтээр: ... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаарт, иргэн Б.Бат-Эрдэнийн өмчлөлд анх бүртгэсэн Хан-Уул дүүргийн -р хороо Зайсангийн тойруу гудамжны 32/б байрны тоот хаягт байрлах орон сууцыг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 136 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.гийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлтэй..., ...Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Б.ийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан эрх түдгэлзүүлсэн байсныг ачаалал ихтэй байсан учраас анзааралгүй бүртгэсэн, иргэн Б., Б. нар нь улсын бүртгэлд худал мэдүүлж бүртгүүлсэн байж болзошгүй асуудлыг шалгуулах хүсэлтийг дурдан,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаартай Хан-Уул дүүргийн -р хороо, Зайсангийн тойруу гудамжны 32/б байрны тоот хаягт байрлах орон сууцны бүртгэлийг хяналт шалгалт хийж эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.

3.4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны дугаар сарын 12-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай ******* дугаар дүгнэлтээр: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Баянгол төв дэх Улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Б. улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, Хан-уул дүүргийн -р хороо Зайсангийн тойруу гудамжны 32/б байрны тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.гийн өмчлөлд шилжүүлж бүртгэсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул холбогдох бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнээд,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаартай, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамжны хотхоны 32/б байрны тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.гийн өмчлөлд шилжүүлж бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлд худал мэдүүлж бүртгүүлсэн хуурамч баримт бичиг үйлдэж бусдыг залилан мэхэлсэн байж болзошгүй эсэх асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулж, цагдаагийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар хяналтын улсын байцаагчийн 2022 оны дүгээр Бүртгэл түдгэлзүүлэх тухай дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Захиргааны хэргийн маргааны талаар.

4.1. Б.гийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн , 2022 оны дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаартай бүртгэлд Б.г өмчлөгчөөр сэргээн бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

4.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 221/******* дугаар магадлалаар дээрх 750 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

4.3. Дээрх хэргийг дахин хэлэлцсэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/******* дугаартай шийдвэрээр, нэхэмжлэгч Б.гээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэг, Т.Золбаярын эрх залгамжлагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22063015 дугаартай, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамжны хотхоны 32/б байрны тоот хаягт байрлах 90,8 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлсэн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай дүгнэлт, Б.гийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2022 3 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн 2022 оны дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, эрхийн улсын Ү-22063015 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Б.гийн өмчлөлд сэргээн бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг,

4.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2025/******* дугаар магадлалаар хянаж анхан шатны шүүхийн 2025 оны дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/******* дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

4.5. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Б., түүний өмгөөлөгч Г.Золжаргал нарын гаргасан хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.

4.6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарны 04-ний өдрийн 71 дугаартай дотоод албан бичгээр дээр дурдсан 4.3-д заасан тус шүүхийн 2025 оны 128/ШШ2025/******* дугаар шийдвэрийг хүргүүлсэн бол, мөн тус шүүхийн 2025 оны дугаар сарын 30-ны өдрийн 01/4338 дугаартай албан бичгээр дээрх шүүхийн шийдвэрийг мөн хүргүүлжээ.

4.7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 4/9151 дугаартай албан бичгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 1/19 дугаартай албан бичиг болон 221/МА2025/******* дугаартай шүүхийн магадлал-ыг тус тус Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн бол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хаяглан хүргүүлсэн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1/19 дугаартай албан бичигт: Б.гийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Улсын бүртгэлийн газрын хяналтын улсын байцаагчид тус тус холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны дугаар сарын 12-ны өдрийн 339 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээд шийдвэрлэсэн тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 467 дугаар магадлалыг хүргүүлэв гэжээ.

5. Иргэний хэргийн маргааны талаар.

5.1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын -ний өдрийн Иргэний хэрэг үүсгэх тухай 191/ШЗ2025/******* дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт холбогдох, Б.гийн хариуцагчаас 170,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.

5.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 1/126 дугаартай албан бичгээр иргэн Б.гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт хүргүүлжээ.

 

6. Нэхэмжлэгч Н. 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус тус өөрийн өмчлөлийн дээрх орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлсэн боловч татгалзсан хариу авсан, улмаар маргаан бүхий асуудлаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл гаргасан боловч амжилт олоогүй байна.

7. Хариуцагчаас бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч түүнийг шүүх болон эрх бүхий байгууллага шалгаж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.14-т заасныг үндэслэн мэдүүлэг буцаав хэмээн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэлд заасан, шүүх хуралдаан дээр энэ заалтыг үндэслэн тайлбараа гаргасан.

8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана, .1.4.эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар, .3. Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана, .9. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно, 20.1.1.улсын бүртгэгч үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэхчлэн хуульчилжээ.

9. Нэхэмжлэгчээс 2026 оны 01 дугаар сарын 06-ны өдөр, мэдүүлгийн ******* дугаараар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө /орон сууц/-ийг бүртгүүлэхээр хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасан нь хуульд нийцсэн.

10. Тодруулбал, нэхэмжлэгч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолын дагуу шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад зохион байгуулсан албадан дуудлага худалдаанаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хаягт байршилтай орон сууцыг өмчлөх эрхтэй болсноор өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл хийлгэх үндэслэл бүхий нөхцөл байдал бүрдсэн байхад хариуцагчаас ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14. хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх гэх үндэслэлээр хууль ёсны өмчлөгч болох нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө-орон сууцыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

. Хамгийн гол нь нийтийн эрх зүйн маргааны үр дагавраар буюу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг гүйцэтгэх явцад хэрэгжүүлсэн албадан дуудлага худалдааны ялагчаар тодорч, нэхэмжлэгч нь өмчлөх эрхийг олж авсан, эрх бүхий байгууллагаас өмчлөх эрхийг шилжүүлж, хөрөнгийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн байхад энэ бүх үйл явдлаас өмнө тогтоосон 2020 оны Прокурорын зөвшөөрлийг дурдаж татгалзлаа тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, хувийн эрх зүйн хүрээнд үүссэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын -ний өдрийн Иргэний хэрэг үүсгэх тухай 191/ШЗ2025/******* дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн маргаж, татгалзлаа тайлбарлаж байгаа нь хэтэрхий дур зоргын шинжтэй, улсын бүртгэлийн байгууллага болон иргэн Б. нарын хооронд үүссэн маргааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөх үндэслэлгүй, хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

12. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох-оор заасан хүрээнд нэхэмжлэгч Н.Оюун-Эрдэнийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзаж, удаа дараагийн эс үйлдэхүй гаргасан хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны 32/б байрны тоот орон сууц Н.Оюун-Эрдэнийн нэр дээр бүртгэж гэрчилгээ олгох-ыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4. улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна, 19.4.2. энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах-аар заасныг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .3. Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана, .9. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ гэж зохицуулсныг тус тус хангуулах үндэслэл болох ба хариуцагч нь эдгээр хуулийн үзэл санаа, зорилгод нийцүүлэхгүйгээр захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, ийнхүү хууль бус татгалзлаараа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .1.4, .3, .9-д заасныг баримтлан иргэн Н.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны 32/Б байрны тоот хаягт байрлах эрхийн улсын Ү-220063015 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр Н.Оюун-Эрдэнийг бүртгэхээс татгалзсан хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч М.гийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны 32/Б байрны тоот хаягт байрлах эрхийн улсын Ү-220063015 дугаарт бүртгэлтэй орон сууцыг өмчлөгч Н.Оюун-Эрдэнийн нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  У.БАДАМСҮРЭН