| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/00815/И |
| Дугаар | 301/ШШ2025/00520 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 301/ШШ2025/00520
301/ШШ2025/00520
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч дүүрэг, ... дүгээр хороо, Э өргөн чөлөө, Э цамхаг 2-205 тоотод байрлах “М” ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул 1 дүгээр багт оршин суух Сүхбаатарын Ганчөдөрт холбогдох,
220,000 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...220,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болдбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ....Хариуцагч тал болох иргэн С овогтой Г (РД:....) нь хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлага болох 220,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч С.Г холбогдуулан 220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г-Т холбогдуулан 220,000 /хоёр зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “М” ХХК хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН