2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/09681

 

 

 

 

 

 

 

 

2025 11 10 191/ШШ2025/09681

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....тоот хаягт оршин байрлах ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ******* ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  ******* овогт ******* ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч ******* ******* нь манай компанитай 2022 оны 03 дүгээр сарын 07-ны өдөр ... тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,986,900 төгрөгийг сарын 2.55%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар, гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Хариуцагч ******* ******* манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Apple iPhone 13Pro Max Sierra Blue 256GB MLLE3ZP/A загварын гар утсыг "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. ******* ******* нь ... тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 08-р сарын 06-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 9,079,240.79 төгрөг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 1095 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн УБ, .... хаягаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШЗ2023/19266 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. ******* *******ыг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, зээл авч байх үед бүртгүүлсэн хаяг нь дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Н.*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хүсэлт, барьцаат зээлийн гэрээ, нэмэлт барьцаа хөрөнгө, мэдэгдэл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШЗ2023/19266 дугаартай захирамж, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Н.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана.

 

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Н.******* нь ******* ******* ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн Н.******* нь .... хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШЗ2023/19266 дугаартай захирамжаар тогтоогдсон гэжээ.

 

Н.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь зээлийн гэрээ болон холбогдох бусад баримтуудаар тогтоогджээ.

 

6. Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Н.******* нь .... хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШЗ2023/19266 дугаартай захирамжаар нотлогджээ.

 

Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Шүүхийн журмаар Н.*******ы оршин суугаа хаягийн лавлагаагаар .... хаягт бүртгэлтэй гэжээ.

 

7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхээр даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ******* ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-г, .... хаягаар/ эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Х.*******, Ж.*******, Т., Г., Б., Ж.- /утасны дугаар: , /-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД