Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 28/ШШ2026/0741

 

2026 08 19 128/ШШ2026/0741

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ын /РД:/,

Нэхэмжлэгчийн харгалзан дэмжигч: ийн

/РД:/,

Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар,

Хамтран хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын

байцаагч Д., Д..

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.

Нэхэмжлэлийн шаардлага: 1.Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай Илүү олгогдсон 1118656 / Нэг сая нэг зуун арван найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах, 2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ заасан 2016-2026 оны хоорондох олгогдоогүй болон дутуу олгогдсон 1,653,682 төгрөгийг нөхөн олгох, тэтгэврийн нэмэгдлийг бодож олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн харгалзан дэмжигч Б., хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө., хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нэхэмжлэгчийн харгалзан дэмжигч Б. нь Нийгмийн даатгалын ерөнхий газар, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт тус тус хандан ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 17.4 дэх хэсэг Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр ач байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээг хувиар алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч У.т дутуу олгосон, олгох ёстой байсан 1,653,682 төгрөгийг гаргуулах-аар гомдол гаргаж байжээ.

1.2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар албан бичгээр ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэврийг 1 хувиар нэмэгдүүлэх заалтыг анх тэтгэвэр тогтооход хэрэглэх бөгөөд тэтгэврийг өөрчлөн тогтоох, олгоход дээрх нэмэгдлийг нэмэх харилцааг зохицуулаагүй болно. Иймд У.ын тэтгэврийг хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээгээр өөрчлөн тогтоох нь үндэслэлтэй байна гэж,

-Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар албан бичгээр ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан тэтгэврийг 1 хувиар нэмэгдүүлэх заалтыг анх тэтгэвэр тогтооход хэрэглэх бөгөөд тэтгэврийг өөрчлөн тогтоох, Засгийн газраас тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх бүрд дээрх нэмэгдлийг дахин тооцохоор зохицуулаагүй болно.

Харин тэтгэврийн хэмжээг Засгийн газрын тогтоолоор нэмэгдүүлэх явцад урд тогтоогдсон тэтгэвэр дээр 8 хувийн нэмэгдлийг давхар тооцсон тохиолдол гарч 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сар дуусталх хугацаанд нийт 1,118,456 (нэг сая нэг зуун арван найман мянга дөрвөн зуун тавин зургаа) төгрөгийг илүү олгосон байна гэх хариуг тус тус өгсөн байна.

1.3. Нэхэмжлэгчийн харгалзан дэмжигч Б.ээс Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай Илүү олгогдсон 1118656 / Нэг сая нэг зуун арван найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах, 2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ заасан 2016-2026 оны хоорондох олгогдоогүй болон дутуу олгогдсон 1,653,682 төгрөгийг нөхөн олгох, тэтгэврийн нэмэгдлийг бодож олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: овогтой /хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн/-ын тэжээгч, асран хамгаалагч ээж Палаан овогтой нь 2007 оны 03 дугаар сарын 29-ны өдөр нас барахаасаа өмнө хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар 8 жил 11 сар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан ба хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан юм. Улмаар У.т тэжээгчээ алдсаны тэтгэврийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс авах эрх үүсэхийг мэдсэнээр 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хандаж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч эхэлсэн. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн анхны олголт болон нэмэгдэл /өөрчлөлт/-ийг Засгийн газрын тэтгэвэр болон хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг тогтоосон тогтоолын хамт дэлгэрэнгүй дурдвал:

1. Анх тэтгэврийг Засгийн газрын 2016 оны 292 дугаар тогтоолын 2-т ... нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ буюу 216,000 төгрөгөөр тогтоож, олгосон. /Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Тахир дутуугийн тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1,0 хувиар бодож нэмэгдүүлнэ-т заасан нэмэгдэл олгогдоогүй./

2. Дээрх хуулийн нэмэгдлийг нэмэгдүүлэх хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргаснаар 8%-ийн /17,280 төгрөг/ нэмэгдэл 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдэж 233,280 төгрөг авсан байна.

3. Дараа нь Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор тэтгэврийн хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 27,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, мөн өдрөөс 260,280 төгрөгийн тэтгэврийг авсан байна.

4. Дараа нь Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаар тогтоолоор тэтгэврийн хэмжээг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 24,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, мөн өдрөөс 284,280 төгрөгийн тэтгэврийг авсан байна.

5. Дараа нь Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дугаар тогтоолоор тэтгэврийн хэмжээг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 30,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, мөн өдрөөс 314,280 төгрөгийн тэтгэврийг авсан байна.

6. Дараа нь Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 63 дугаар тогтоолын 2-т... нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400,000 төгрөгөөр тогтоож, бүх хувь тэнцүүлсэн тэтгэвэр ижил болж, нэмэгдэл байхгүй болсон.

7. Дараа нь Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 239 дугаар тогтоолын 2-т... нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 440,000 төгрөгөөр тогтоож, 2023.07.01-ны өдрөөс тухайн тэтгэврийг авч байсан байна.

8. Дараа нь 2024 оны 01 дүгээр сард 8%-ийн нэмэгдлийн талаар өргөдөл гаргахад Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2023 оны 07 дугаар сараас нэмэгдлийг нөхөж 2024.02.08-ны өдөр 246,400 төгрөгийг олгож, 2024 оны 02 дугаар сараас хувь тэнцүүлсэн тэтгэврийн суурь 440,000 төгрөг + тэжээгчийн нас барахаас өмнөх хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан 8 жилийн 8%-ийн нэмэгдэл гээд нийт 475,200 төгрөгийн тэтгэвэр авч байсан.

9. Дараа нь Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаар тогтоолын 1-д... нийгмийн даатгалын сангаас олгож байгаа... тэтгэврийн хэмжээг 100,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тогтоож, 2024.04.01-ний өдрөөс нэмэгдээд 575,200 төгрөг авч байсан.

10. Дараа нь Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 221 дугааp тогтоолын 2-т ... нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 төгрөгөөр тогтоосон ба нийтээр 6%-аар тэтгэврийг нэмэгдүүлэх хүрээнд авч байсан 575,200 төгрөгийн тэтгэврийг 2025.01.01-ний өдрөөс 6%-аар нэмэгдүүлж, 609,712 төгрөг авч байсан.

11. Дараа нь Засгийн газрын 2025 оны 12 дугаар 31-ний өдрийн 242 дугаар тогтоолын 1-д Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 80,000 (наян мянга) төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, 2026 оны 01 дүгээр сарын тэтгэвэр гэж 689,712 төгрөг олгосон байна.

12. Дараа нь Монгол Улсын гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай албан бичиг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт хүргэгдсэний дараа буюу 2026 оны 2 дугаар сарын тэтгэвэр 640,446 төгрөг бодогдож олгогдсон. Миний бие 2026 оны 02 дугаар сарын 04-ны өдөр тэтгэврийн байцаагчтай очиж уулзахад тэтгэврийг бууруулж, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ болох 652,400 төгрөгөөр олгоно, программ болохгүй тэгээд 640,446 төгрөгөөр олгогдсон гэсэн. Яагаад Засгийн газрын 2025 оны 242 дугаар тогтоолын 1-д өмнөх тэтгэвэр авагчдын нийт тэтгэврийг жил 80,000 төгрөгөөр нэмэгдүүлж, дээрх тогтоолын 2-т Нийгмийн Даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 769,000 (долоон зуун жаран есөн мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох Хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 652,400 (зургаан зуун тавин хоёр мянга Дөрвөн зуу) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон байтал, засгийн шийдвэрийг хэт гуйвуулж, хариуцагч байгууллага хуулийн 17.4 дэх хэсэгт заасан нэмэгдлийг суурь тэтгэвэрт уусган тооцож, иргэний эрх тэгш байдал, нийгмийн хамгааллын баталгаа алдагдсанд маш их гомдолтой байна.

Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994.06.07-ны өдөр батлагдсан/-ийн 14 дүгээр зүйл нь тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл тогтоохоор заасан бөгөөд 14.1, 14.3 дахь хэсгүүд нь суурь хэмжээг тогтоох, 14.2 дахь хэсэг нь тусгай нөхцөлтэйгөөр тэтгэврийг нэмэгдүүлэх заалт гэж харж байна.

Шинэчлэгдсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн/-ийн 17 дугаар зүйл нь тэжээгчээ алдсаны тэтгэврийн алдсаны тэтгэврийн хэмжээ тогтоохоор зааж, 17.1-17.3 дахь хэсгүүд нь суурь хэмжээг тогтоох, харин 17.4 нь нэмэгдүүлэх тусгай нөхцөл юм. Учир нь тэтгэврийн зүгээр л суурь тооцооны хэсэг байсан бол тусдаа бие даасан заалт болгох шаардлагагүй байсан байх.

Хууль болон Засгийн газраас тогтоож буй хувь тэнцүүлсэн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр дотроо ялгаатайгаар зохицуулсан зохицуулалт. Онцлог нь хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш алдсан жил тутамд 1 хувиар бодож нэмэгдүүлэх нийгмийн бодлого, харин суурь тэтгэвэрт уусч, бодит утгаа алдах ёсгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс "нэмэгдүүлнэ" гэдэг нь:

Хасах, солих биш

Суурь хэмжээн дээр нэмэх үйлдэл юм.

Хэрэв хууль тогтоогчийн зүгээс:

Зөвхөн анх тогтоох үед нэг удаа тооцно гэж хэлэхийг хүссэн бол Нэмэгдэл коэффициент хэрэглэнэ, тооцно гэх өөр томьёолол ашиглах байсан байх. Үүнээс харахад нэмэгдүүлнэ гэдэг нь бие даасан нэмэгдэл гэдгийг харуулж байна гэж ойлгож байна. Хэрэв уг нэмэгдэл нь бодит амьдрал дээр:

Суурь хэмжээнд тусгагдахгүй

Эсхүл Засгийн газраас тогтоосон бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэврийн нэмэгдэлд уусч алга болдог бол энэ нь хуулийн нийгмийн хамгааллын илүү баталгаа, зорилгыг үгүйсгэж байгаа явдал юм.

У.ын харгалзан дэмжигч Б. миний бие дээрх нэмэгдлийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2025 оны 02 дугаар сард өргөдөл гаргасныг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тоот албан бичгээр, Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан боловч алга болсон гэх шалтгаанаар дахин 6 дугаар сард дахин өргөдөл гаргаснаар 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тоот албан бичгээр хуулийн нэмэгдэл олгох заалт нь тэтгэвэр анх тогтооход буюу Засгийн газрын нэмэгдэлд шингэсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 1,118,456 төгрөгийг илүү олгосон нөхцөл байдал тогтоогдсон, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой гэсэн.

Улмаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Илүү олгогдсон 1118656 /Нэг сая нэг зуун арван найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай дугаартай актыг гаргасан байна.

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар анх тэжээгчээ алдсны тэтгэвэр тогтоох, түүнд нэмэгдэл олгох, түүнийг зогсоох, дахин нэмэгдлийг олгох, дахин зогсоох, улмаар илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх гэх мэт дээрх захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх Хуульд үндэслэх, 4.2.2 дахь Шуурхай, тасралтгүй байх, 4.2.5 дахь Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 дахь Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8 дахь Хууль ёсны итгэлийг хамгаалах заалтуудыг зөрчөөд зогсохгүй Иргэний эрхийг ноцтой зөрчсөн байна.

Мөн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Да. , Д. нар нь 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай актад 1 Иргэний тэтгэврийг нөхөн төлүүлэхээр дурьдсан атал акт /эрх нь зөрчигдсөн иргэн/-ыг Хүлээн авагчаар Тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийг, үндэслэх хэсгээ мөн буруу тодорхойлсон байдаг ба тэтгэвэр олголтод шалгалт хийснээ эрх нь зөрчигдсөн шалгуулагчид хяналт шалгалтын дүнг танилцуулалгүйгээр захиргааны акт үйлдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, 40.2.3 дахь Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.2.4 дэх Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах, 40.2.5 дахь Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах заалтыг зөрчсөн байна.

У.ын хувьд хуулийн хүрээнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг гаргаж, хуулийн хүрээнд олгогдох нэмэгдлийг олгуулахаар өргөдөл гаргасныг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэвэр, тэтгэмж хариуцсан байцаагч болон хяналт тавьж буй удирдлагын түвшинд судлан 8%-ийн нэмэгдэл олгож байгаад 2022 оны 02 дугаар сараас нэмэгдлийг зогсоосон /захиргааны акт гаргаагүй, тэтгэвэр авагчид мэдэгдээгүй/, нэмэгдэл зогссоныг 2024 оны 01 дүгээр сард мэдээд өргөдөл гаргаснаар нэмэгдэл дахин олгогдсон, дээрх нэмэгдэл 2025 оны 01 дүгээр сараас дахин зогссон /тэтгэвэр авагчид мэдэгдээгүй/. Тэтгэвэр олголт, түүний нэмэгдлийг олгох асуудал нь захиргааны байгууллагын эрх мэдлийн хэмжээнд шийдвэрлэгдсэн асуудал. Хэрэв нэмэгдэл олгогдох ёсгүй байсан гэж үзэж байгаа бол захиргааны байгууллагаас олгох боломжгүй гэдгийг мэдэгдэх үүрэгтэй байсан. Тэтгэврийн нэмэгдэл авах эрх үүссэн учир нэмэгдэл олгогдсон учир тэтгэвэр авагч банкнаас тэтгэврээ авсан, гэтэл одоо илүү олгогдсоныг нөхөн төлүүлэх захиргааны актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь төрийн байгууллагаас шийдвэр гаргахдаа үндэслэлтэй, ил тод, тэтгэвэр авагчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д нэмэгдэл олгохоор заасан байтал 1 олгоод, 1 зогсоогоод байгаа ойлгомжгүй байдал, тэр шийдвэрээ тэтгэвэр авагчид мэдэгддэггүй, хуулийг гуйвуулж, буруу хэрэглэдэг үйлдэл /эс үйлдэхүй/ нь захиргааны байгууллагын хуулийн хүрээнд баримтлах зарчмаа баримтлахгүй байгаад туйлын гомдолтой байна.

Харин нэхэмжлэгчийн зүгээс тэжээгчээ алдсаны тэтгэврийн нэмэгдэл дутуу олгогдсон гэж үзэж байна. Үүнд:

 

№

Дутуу олгогдсон он, сар

Нэмэгдэл мөнгөн дүн

Нэмэгдэл олгогдоогүй болон дутуу олгогдсон нийт сар

Нийт дүн

1

2016 оны 07 сараас 2017 оны 07 сар

182,80

13

224,640

2

2022 оны 02 сараас 2023 оны 06 сар

32,000

18

576,000

3

2025 оны 01 сараас 2025 оны 12 сар

45,572

12

546,864

4

2026 оны 1 сар

45,572

1

45,572

5

2026 оны 2 сар

94,838

1

94838

6

2026 оны 3 сар

82884

1

82884

7

2026 оны 4 сар

82844

1

82884

Нийт

1,653,682

Хуульд 1%-ийн нэмэгдэл олгохоор заасан, харин Засгийн газрын тогтоолоор суурь тэтгэврийг жигд тогтоосноор нэмэгдэл нь суурь тэтгэврийн хэмжээнд шингэж, хуулийн агуулгыг сулруулах шийдвэр гаргасан, мөн хөдөлмөрийн чадвараа алдсан тэжээгчтэй гэр бүл нь эрсдэлийн хувьд бусад тэжээгчтэй харилцан адилгүй болж, хуулиар тогтоосон ялгавартай нөхцөлд ялгаатай зохицуулалт бодитоор хэрэгжихгүй нөхцөл байдалд хүрсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй, 14 дүгээр зүйл, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна-т заасныг тус тус зөрчиж, нийгмийн хамгааллын баталгаа болон эрх тэгш байдлын зарчимд нийцээгүй шийдвэр нь иргэний эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай "Илүү олгогдсон 1118656 /Нэг сая нэг зуун арван найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай" актыг хүчингүй болгуулах, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг "Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ."-т заасан 2016- 2026 оны хоорондох олгогдоогүй болон дутуу олгогдсон 1,653,682 төгрөгийг нөхөн олгох, тэтгэврийн нэмэгдлийг бодож олгохыг хариуцагчид даалгуулж өгнө үү гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн харгалзан дэмжигчээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Би Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр У. тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг өгсөн байгаа. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар талд байгаа. Тухайн тэтгэвэр нь Засгийн газрын 2016 оны 292 дугаар тогтоолоор тогтоогдсон 216000 төгрөгөөр тэтгэврийн доод хэмжээг тогтоосон тогтоомжоор тогтоогдсон байгаа 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс Нийгмийн даатгалын байгууллага тогтоож өгсөн. Энэ тогтоох 23-ны өдрийн тэтгэвэр бодсон хуудас нь 1 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар талд тэтгэвэр тогтоолтын хуудас гээд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байцаагч н., хянасан байцаагч нь н., баталсан дарга н.*******, тасгийн дарга н.*******, ерөнхий нягтлан бодогч н.******* гэсэн бүрэлдэхүүнтэй тэтгэвэр тогтоолтын хуудсаар тогтоогдсон байгаа. Би 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тэтгэвэр тогтоолттой холбоотой тухайн үед мөрдөгдөж байсан 1994 оны хуульд болохоор 14.2-т зааснаар тэжээгч маань нас барахаас өмнө хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нэг хувиар нэмэгдүүлэх заалт байна гээд 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүсэлт гаргасан байгаа. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар талд байгаа. Энэ тэтгэвэр тогтоолтын хуудсыг дахин бодож, өөрчилсөн байгаа. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр талд тэтгэвэр тогтоож байгаа тэтгэврийн байцаагч нь н. байсан. Хянасан байцаагч нь н.*******, баталсан дарга нь н.*******, тасгийн дарга н.*******, ерөнхий нягтлан бодогч н.Батзаяа гэсэн бүрэлдэхүүнтэй тэтгэвэр тогтоолтыг хянасан, тэтгэвэр тогтоолтын хуудас нь хавтаст хэргийн 84 дүгээр талд байгаа. Үүний дараа 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөн тэтгэвэр тогтоолтыг дахин бодож тогтоосон тогтоолтын үндэслэл байсан . Хавтаст хэргийн 83 дугаар талд тэтгэвэр тогтоолтын байцаагч н.*******, дарга нь н.*******, тасгийн дарга нь н.*******, ахлах нягтлан бодогч н.******* гэсэн бүрэлдэхүүнтэй. Тэгээд тогтоохдоо яаж тогтоосон бэ гэхээр Засгийн газрын 400-аар тогтоосон үед буюу Засгийн газрын 2022 оны 63 дугаар тогтоолын 2 дахь хавсралтаар 400-аар тогтоосон, тогтоолтын бас хуудас байгаа. Энэ эрх бүхий этгээдүүд хянасан тогтоолтын хуудастай. 1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр талд мөн дахин тогтоосон тогтоолтын тэжээгчийн алдсаны тэтгэвэр олгодог хуудас гээд 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дахин тогтоосон байгаа. Энэ яагаад дахиад, дахин тогтоогдсон бэ гэхээр миний бие У. өргөдөл гаргаад нэг хувийн нэмэгдэл нь нөгөө 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тэтгэврийн мөнгө бууруулаад тухайн үед шинэчлэн тогтоогдсон Засгийн газрын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 400-аар тогтсон учраас энэ 400-аар тогтсон. Мөн тэжээгчээ алдсан байна. Нэг хувийн нэмэгдэл байхгүй болчихсон байна гэдгийг мэдээд 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би дахин хүсэлт гаргасан байгаа юм. Гаргасан хүсэлт нь хавтаст хэргийн 81-ээс 82 дугаар талд байна. Нийгмийн даатгалын байгууллагаас ирүүлсэн баримт байгаа. Тэгээд тэр хавтаст хэрэг байгаа. Тэжээгч алсын тэтгэвэр тогтоолтын хуудас нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 4 дэх удаагаа шинэчлэн тогтоогдсон. Юу гэж тогтоогдсон бэ гэхээр Засгийн газрын нэмэгдлийн дүн 40000 төгрөг, Засгийн газраас тогтоосон тэтгэврийн хэмжээ 400000 төгрөг, сард олгох тэтгэврийн хэмжээ 475.200 төгрөг, түүний 8 хувийн нэмэгдэл буюу 35.200 төгрөг гэж нэмэгдүүлээд, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс гэж нэмэгдүүлээд, тэтгэвэр тогтоолтын байцаагч н.*******, дарга нь н.*******, ахлах нягтлан бодогч н.******* гээд хянасан тэтгэвэр тогтоолтын хуудас байгаа. Тэр тэтгэвэр тогтоолтын хуудсан дээр бас дахин тэмдэглэгээ хийж, баталгаажуулж, тамга дарсан байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр тал юу гэж байгаа вэ гэхээр Засгийн газрын 102 дугаар тогтоолоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 575.200 төгрөг, Засгийн газрын 221 дүгээр тогтоолоор 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 609.712 төгрөг гэдэг тэмдэглэгээ хийж тэтгэврийг нэмэгдүүлэн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс олгогдож эхэлсэн. 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүү. Уучлаарай. Энэ 609.712 төгрөг гэж тогтоогдсон тэмдэглэгээнүүд байгаа. Тухайн байгууллагын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтнууд хянасан гээд тэтгэвэр тогтоолтын хуудаснууд байгаа. Үүнээс авхуулаад энэ миний маргаад байгаа бас нэг шалтгаан нь 1994 оны хууль болон 2017 онд өөрчлөгдсөн хуулиудын заалт болон 14, 17 дугаар зүйлд гэж өөрчлөгдсөн боловч үг, үсэг утгын хувьд ямар ч өөрчлөлтгүйгээр, ижил утгатайгаар 2 дугаар заалт нь нэмэгдүүлэх заалттай ижил утгатайгаар орж ирээд явж байсан байгаа. Тэгээд Засгийн газрын нэмэгдлүүдийг би тэтгэврийн нэмэгдлүүдийн задаргааг нь яг тодруулаад хэлчихвэл 2016 онд би анх нийгмийн даатгалын байгууллагын бас шилжилт болсон юм байна. Тэгээд өмнө нь цалингийн дунджаар хувьчилж боддог байсан. 2016 онд миний өргөдөл гарах үед Засгийн газрын тогтоолоор тэтгэврийн доод хэмжээг тогтоож өгсөн байгаа. 2016 оны 05 дугаар сард энэ тогтоол нь 292 дугаартай тогтоол гарч байсан. Тэтгэврийн доод хэмжээг хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 216-аар тогтоож өгөөд тухайн У. гэдэг хүн анхнаасаа нийгмийн даатгалын байгууллагаас хэлээд байгаа энэ нэмэгдлийг тэтгэвэр тогтоолгохдоо олгох ёстой гэдэг зарчмыг өнөөдрийг хүртэл баримталж ирсэн. Гэхдээ зарчмаасаа ухарсан зүйлүүд байгаа учраас маргаан бүхий зүйл нь өнөөдөр үүсэж, энд байж байгаа. 2016 онд болохоор 216-аар тогтоогоод, тухайн үед мөрдөгдөж байсан 1994 оны хуулийн 14.2-т заасан нэмэгдлээр нэмэгдэл бол олгогдоогүй юм. Анхнаасаа энэ хүн яагаад тэтгэвэр тогтоохдоо анхнаасаа нэг талаасаа олгоогүй байдаг гэдэг асуудлыг би бас энд ярьж байгаа юм. Тэгэхээр би энэ нэмэгдэл байдаг юм гэдгийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэдээд, өргөдөл гаргах үед энэ хүмүүс тэтгэврийн доод хэмжээгээр олгосон тэтгэврээ нэмэгдүүлэх ёстой гэж үзээд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд 216-аар олгогдож байсан нэмэгдэл дээр 17.280 төгрөгийг нэмээд, 233.280 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд олгож эхэлсэн байгаа юм. Нэмэгдлээ олгоод Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор тэтгэврийн хэмжээг шууд суурийг нь тогтоож өгөлгүйгээр нийтэд нь 27000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нэмэгдэл нь өмнө нь авч байсан 233.280 төгрөг дээр нэмэгдээд 27000 төгрөгөөр нэмэгдээд 260.280 төгрөгийг авч байсан. Мөн 2019 онд Засгийн газрын тогтоолоор нэмэгдлийг бас суурь үнээр тогтоож өгөлгүйгээр нийтээр нь 24000 төгрөгөөр нэмэгдүүлээд, тэтгэвэр нь 284.280 төгрөгийг авч байсан. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор тэтгэврийн хэмжээг 30000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, суурь хөрөнгө тогтоолгүйгээр 30000 төгрөгөөр нэмэгдүүлээд, тэтгэвэр авагч нь 314.280 төгрөгийг авч байсан. Засгийн газрын 2022 оны 63 дугаар тогтоолоор хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 400.000 төгрөг болгон шинэчлэн тогтоож өгсөн байгаа юм. 216.000 төгрөг сүүлд 24, 27, 30 хувиар нэмэгдүүлж байгаад 2022 онд 400 .000 төгрөг болгож тогтоосон байгаа. Үүнийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр хийсэн байсан. Энэ тогтоолоороо тэтгэврийнхэн шууд өмнөх нэмэгдэл нэг хувийн нэмэгдлийг нь байхгүй болгоод шууд Засгийн газраас тогтоосон суурь нэмэгдэл буюу 400.000 төгрөгөөр тогтоогоод, тэтгэвэр авагчид олгож байсан. Ингээд тухайн үеийг бас анхаарсангүй. Нэмэгдэл нь байхгүй болчихсон талаар. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 239.2-т зааснаар хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 10 хувь буюу шууд 440.000 төгрөг болгож Засгийн газраас тогтоож өгсөн байгаа. Тэгээд энэ нэмэгдэл нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэрэгжихээр тогтоол гарсан. Тэгээд хэрэгжиж яваад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэр авагч маань 440.000 төгрөг авч явж байгаад 2024 оны 01 дүгээр сард би Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагад нөгөө нэмэгдэл байхгүй болчихсон талаар өргөдөл бичиж өгсөн байгаа. Миний өргөдөл хавтаст хэргийн Нийгмийн даатгалын байгууллагаас ирүүлсэн хүсэлт хэрэгт явж байгаа. Нөгөө өмнө нь хэлсэн хавтаст хэргийн 82 дугаар талд байж байгаа. Ингээд миний нэмэгдлийн өргөдлийг тухайн үеийн тасгийн дарга н.******* гэдэг хүнтэй уулзсан. н.******* гэдэг хүн өргөдлөө бичээд өг гээд харин нэмэгдлийг чинь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс олгоно. Нөгөө 400.000 төгрөг болгож өгсөн нэмэгдэл дээр олгох боломжгүй, 440.000 төгрөг дээр нэмэгдлийг чинь олгож өгье гэдэг шийдвэр гаргаж өгсөн. За ойлголоо гээд би нэг сардаа өргөдлөө өгчхөөд, яваад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2024 оны 01 дүгээр сарыг дуусах хүртэл нэмэгдэл буюу 246.400 төгрөгийг Нийгмийн даатгалын байгууллагаас 2024 оны 08-ны өдөр тухайн хүний данс руу шилжүүлсэн байгаа юм. Тухайн нэмэгдлийг олгох ёстой байсан юм байна гэдгийг өргөдлийн дагуу шийдвэрээ гаргаад, нэмэгдлээ олгоод явсан байгаа. Тэгээд 440.000 төгрөг нь 8 хувийн нэмэгдэл буюу 35.200, нийт 475.200 төгрөгөөр 2 сараасаа нэмэгдэлтэйгээр авч эхэлж авсан, олгож эхэлсэн. Одоо Нийгмийн даатгалын байгууллагаас олгосон тэтгэвэр авагч тэр дүнгээр тэтгэврээ авч эхэлсэн. Ингээд Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаар тогтоолоор тэтгэврийг нийтээр нь 100.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, доод хэмжээ тогтоогоогүй байна. Бүгдийг нь 100.000 төгрөг буюу 575.200 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс авч байсан. Энэ нь хавтаст хэргийн 23 дугаар талд байгаа. Нөгөө Засгийн газрын тогтоолын талд байгаа. Засгийн газрын 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 221 дүгээр тогтоолын 2-т болохоор нийгмийн даатгалаас олгох хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг тогтоож өгсөн байгаа. Үүнийг болохоор 572.400 төгрөгөөр тогтоосон. Бид өмнө нь 575.200 төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Тэгээд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын байгууллага энэ тэтгэврийг энэ Засгийн газрын тогтоолыг инфляцтай уялдуулаад 6 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсантай холбоотойгоор бид нарын авч байсан нөгөө Засгийн газрын тогтоосон суурь үнэлгээ биш, 572.400 төгрөгөөр биш бид нарын өмнө нь авч байсан 575.200-аас суурь 6 хувиа тооцож нэмэгдүүлээд бид нарт 609.712 төгрөгийг олгож байсан байгаа. Ингээд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын 242 дугаар тогтоолоор тэтгэврийн хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 1 дүгээр заалтад болохоор тэтгэврийг нийтэд нь цэргийн тэтгэвэр болон нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврүүдийг нийтэд нь 80.000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарсан байгаа, 2 дугаар заалтад болохоор хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг бас тогтоож өгсөн байдаг юм. Хувь тэнцүүлсэн татварын доод хэмжээгээ болохоор 652.400 төгрөгөөр тогтоож өгсөн. Ингээд Баянгол дүүргийн нийгмийн даатгалын байгууллага болохоор тухайн тэтгэврийг 2026 оны нэг сарыг дуустал буюу нэмэгдлээ олгож байсан. Нэмэгдлүүдээ олгож байгаад миний бие 2025 оны 02 дугаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан байсан. Нэмэгдэл олгож байгаад зогсоогоод дахин хүсэлт гаргахад нэмэгдлийг олгосон. Яагаад дахиад энэ суурь үнэ болохгүй гээд шийдвэр гаргаад байгаа юм бэ гэдэг талаар шалгуулахаар хүсэлт гаргахад 2025 оны 04 дүгээр сард Нийгмийн даатгалын байгууллагаас анх тогтоож олгох ёстой юм , энэ бол зөв юм гэдэг шийдвэр буюу хариуг надад өгсөн. Энэ шийдвэрээ бариад би яаманд, Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүсэлт гаргасан. Бас өргөдөл гаргасан. Энэ асуудлаа шийдэж өгнө үү, нэгдсэн 1 бодлоготой баймаар байна, яагаад олгож байснаа зогсоож байгаа талаар хүсэлт гаргахад миний өргөдлийн хариуг өгөхгүй байсаар байгаад би 11 дүгээр сард нь Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт гомдол гаргаад, түүний дагуу 2026 оны 01 дүгээр сард яамнаас надад хариу өгч байгаа юм. Хариундаа та илүү ийм мөнгө авсан байна, 1.182.000 төгрөг авсан байна, Баянгол дүүргийн нийгмийн даатгалтайгаа очиж уулз гэдэг юм ярьсан. Түүний дараа удалгүй Баянгол дүүргийн нийгмийн даатгалын тэтгэвэр олгочихсон байсан. 2026 оны 01 дүгээр сард. Тэгээд дараа нь яамнаас холбоо барьж, албан бичгийн хариу өгснийхөө дараа удалгүй Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хороо хариуцсан байцаагч надтай холбогдож та илүү олгогдсон мөнгийг төлөх арга хэмжээ авна гэдэг асуудал яригдаад би хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хэлсэн. Тэгээд миний 8 хувийн нэмэгдэл олгогдоод явж байсан. Нэг сард. 2025 оныг дуустал 609.712 төгрөг авч байсан дээр нэмэгдээд 80.000 төгрөг болгоод, бүх нийтээр 80.000 төгрөг нэмэгдүүлэх 1 дүгээр заалтаараа Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар бүх нийт бүх тэтгэмж 80.000 төгрөгөөр нэмэгдүүлэхийг шийдвэрий дагуу нэмэгдүүлээд 2026 оны 01 дүгээр сардаа 689.712 төгрөгийг тэтгэвэрт авагчид шилжүүлсэн, нэрийн дансаар нь орж ирсэн. Тэгээд 2026 оны 02 сараасаа тухайн албан бичиг, тухайн байгууллагад очсоны дараа тухайн байгууллага Засгийн газрын 242 дугаар тогтоолын 2 дугаар хэсгийг бариад, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ буюу 652.400 төгрөгөөр тэтгэврийг бууруулаад, тэгээд 02 дугаар сард нь олгогдсон байгаа. Түүнээс хойш олгогдоод явж байгаа. Тэгээд энэ хүртлээ олгогдсон. Бид нарт 640.000 төгрөгийг олгосон юм байна. 02 дугаар сард нь 640.000 төгрөг яагаад олгогдчихов гэсэн манайх Засгийн газрын 242 дугаар тогтоолыг бариад, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 652.400 төгрөгийг олгохоор болсон. Тэгэхдээ программ болохгүй байгаа учраас ингээд шилжүүлчихлээ гэж яриад одоо 04 дүгээр сараас эхлээд 652.400 төгрөгөөр хувь тэнцүүлсэн тэтгэврийг Засгийн газраас тогтоосон доод хэмжээгээр олгогдоод явж байгаа. Тэгээд ингээд ойлгомжгүй. Тухайн байгууллагын ойлгомжгүй, эргэж буцсан шийдвэр. Тэгээд өөрсдийн гаргасан шийдвэрийн юунд ингээд акт тавьсан асуудалд бас гомдсон учраас ингээд асуудал үүсээд явж байгаа. Тэгээд миний хувьд болохоор хуульд нь ялгавартай тогтоох гээд хууль гараад байгаа юм уу?, Улсын Их Хурлын Тамгын газраас ирсэн хууль хэлэлцэх үеийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлгийн яг хууль батлах үеийн юмнуудыг бүгдийг нь харлаа. Тэгээд манай улс төрчид бас яг энэ бодит амьдрал дээрх энэ нөхцөл байдлыг мэддэггүй учраас энэ тэжээгчээ алдсаны тэтгэмжийн ялгааг нь хараахан ялгаж хэлэлцэж чадаагүй байна. Тэгээд энэ асуудал бас байхгүй байна. Энэ асуудлаар ярилцана. Зөвхөн тэжээгчээ алдсаны тэтгэмж, дараа нь жирэмсэн байх үед, энэ тэжээгч нас барсны дараах үед төр хүүхдэд яах вэ гэдэг асуудал ерөөсөө хөндөгдсөнөөс биш, хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуугийн хөгжлийн бэрхшээлтэй байсан этгээд нас барсны дараа тэжээгч алдсаны тэтгэврийн нэмэгдлийг хуулийг нь зааж өгсөн мөртлөө энэ нэмэгдлийн ач холбогдлын талаар бас дурдаагүй байсан. Миний хувьд тухайн байгууллага удаа дараагийн албан бичгийн хариу гэж хэлж байгаа. Шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа бид анх тогтоох ёстой, тогтоох үедээ энэ нэмэгдлийг олгох ёстой юм гэдэг шийдлийг гаргаад, бид нарт хариу тайлбар хэлээд байгаа боловч өнөөдөр яагаад 2016 оны 292 дугаар тогтоолоор тогтоосон анхны шилжилтийн үе болох суурь үнийг нь тогтооход 216.000 төгрөгөөр олгож байх үед, яагаад гэхээр тэр нэмэгдлийг олгоогүй юм бэ?. Анх тогтоохдоо яагаад олгоогүй юм бэ?. Өргөдөл гараад яагаад суурин дээр нэмэлт олгочхов?, энэ асуудал бол их ойлгомжгүйгээр иргэдийн итгэлийг эвдсэн ийм асуудал байгаад байна. Ийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд энэ урьдчилан мэдэгдэх процессын ажиллагаа бас явагдсангүй. Акт үйлдэхдээ яагаад хариу тайлбар, бусдыг оролцуулсангүй. Тэгээд хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим мөн энд огт байхгүй болчихсон байна. Тэгээд хуульд нэг хувийн нэмэгдэл олгохоор заасан байтал Засгийн газрын тогтоолоор суурь тэтгэврийг зэрэг тогтоох, олгосон нэмэгдэл, суурь хоёрын ялгааг гаргаад, хуулийн агуулгыг сулруулах шийдвэр гаргаад байгаа ийм асуудал байгаад байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өндөр наслалт, хөдөлмөрийн чадвар алдах, хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхийг нь хязгаарлаад байгаа нөхцөл харагдаад байна гэж би үзэж байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 14, 19 дүгээр зүйлд төрөөс олгох энэ шийдвэрүүд нь анхан шатан дээрээ ирэхдээ хуулийг нэг хэмжээний биш, ялгавартайгаар янз бүрээр тайлбарлаад байгаа асуудал байгаад байна. Иймд энэ актыг хүчингүй болгоод, дутуу олгогдсон 1.653.682 төгрөгийг нөхөн олгож, тэтгэврийн нэмэгдлийг цаашид хуульд зааснаар олгогдох ёстой гэсэн зүйл дээр хариуцагчид даалгуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Надад бас хамгийн сүүлд хэлэх нэг зүйл байгаа. Өнөөдөр хувь тэнцүүлсэн тэтгэврээр тэжээгч алсны тэтгэвэр тогтоож байгаа хүмүүс 652.400 төгрөгөөр тогтож байгаа. Тэгээд үүнийг бид нар 2016 оноос хойш энэ хүн насаараа хөгжлийн бэрхшээлтэй хүн. Төрөхийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд тогтоогдож байгаа. Энэ хүмүүст ингээд ялгавартай байдлыг хуульд зааж өгөөд, энэ хүмүүс тэжээгчээ алдсны тэтгэвэр, тахир дутуугийн хүнд 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан байгаа бол энэ нэмэгдүүлэх заалт байгаад байхад яагаад ингээд шийдээд, ялгаваргүй олгох нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм бол гэдэг дээр асуудал байгаа юм гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал.

3.1. Хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө., Д. нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...У.ын тэтгэврийн хувийн хэрэг, баримт материалыг тулган шалгахад 2016 онд тэжээгчээ алдсаны тэтгэврийг дундаж цалингүйгээр хувь тэнцүүлэн тогтоож 216,000 (Хоёр зуун арван зургаан мянга) төгрөгөөр 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн олгож эхэлсэн.
Мөн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тэжээгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актууд, тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоолгох, нэмэгдүүлэх хүсэлтийн дагуу тухайн үед мөрдөж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Тахир дутуугийн тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ гэсэн заалтын дагуу 8 хувиар тооцон 233,280 (хоёр зуун гучин гурван мянга хоёр зуун ная) төгрөгийн тэтгэврийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн олгосон. 2018 оны Засгийн газрын 16 дугаар тогтоолоор 2018 оны 02 дугаар сарын 01-ээс 260,280 (хоёр зуун жаран мянга хоёр зуун ная) төгрөгийн тэтгэврийг олгосон, мөн 2019 оны Засгийн газрын 26 дугаар тогтоолоор 2019 оны 02 дугаар сарын 01-ээс 284,280 (хоёр зуун наян дөрвөн мянга хоёр зуун ная), 2020 оны Засгийн газрын 24 дүгээр тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 01-ээс 314,280 (гурван зуун арван дөрвөн мянга хоёр зуун ная) төгрөгийн тэтгэвэр олгож байсан. 2022 оны Засгийн газрын 63 дугаар тогтоолоор хувь тэнцүү тэтгэврийн доод хэмжээ 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг болсон.
2025 оны Засгийн газрын 221 дүгээр тогтоолоор тухайн иргэний тэжээгчээ алдсаны тэтгэврийн 6% нэмэгдэл тооцоход Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 239 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 10 хувиар тус тус нэмэгдүүлэн тооцож олгох... гэж заасны дагуу 10 хувиар, нэмэгдүүлэх явцад урд тогтоогдсон тэтгэвэр дээр 8 хувийн нэмэгдлийг давхар тооцон 2023 оны 07 дугаар сараас эхлэн олгогдсон байсныг хасаж зөв дүнгээр засан оруулсан тул иргэн Б. нь НДЕГ болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд өргөдөл гаргаж, өргөдлийн хариуг тухай бүр өгсөн байна.

Тухайн үед мөрдөж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан тэтгэврийг 1 хувиар нэмэгдүүлэх заалтыг анх тэтгэвэр тогтооход хэрэглэх бөгөөд тэтгэврийг өөрчлөн тогтоох, Засгийн газраас тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх бүрд дээрх нэмэгдлийг дахин тооцохоор зохицуулаагүй болно. Харин тэтгэврийн хэмжээг Засгийн газрын тогтоолоор нэмэгдүүлэх явцад урд тогтоогдсон тэтгэвэр дээр 8 хувийн нэмэгдлийг давхар тооцсон тохиолдол гарч 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сар дуусталх хугацаанд нийт 1,118,456 (нэг сая нэг зуун арван найман мянга дөрвөн зуун тавин зургаа) төгрөгийг илүү олгосон байна.
Нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан өргөдөл гаргасан. Тухайн гаргасан өргөдлийн хариуг Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай албан бичгээр өгсөн. Уг албан бичигт ... Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт "...тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан иргэдийн авч байгаа тэтгэврийг дахин бодож, авч байгаа болон дахин бодогдсон тэтгэврийн аль өндөр хэмжээгээр нь шинэчлэн тогтоох, эсхүл хэвээр үлдээх арга хэмжээ авах... гэж заасны дагуу У.ын тэтгэврийг хэвээр үлдээж, мөн өдрийн Засгийн газрын 239 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 10 хувиар тус тус нэмэгдүүлэн тооцож олгох... гэж заасны дагуу тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэн 440,000 төгрөгөөр өөрчлөн тогтоосон нь зөв байна гэж хариуг өгсөн байна. Нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг Засгийн газрын тогтоолоор нэмэгдүүлэх явцад урд тогтоогдсон тэтгэвэр дээр 8 хувийн нэмэгдлийг давхар тооцсон тохиолдол гарч 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сар дуусталх хугацаанд нийт 1,118,456 (нэг сая нэг зуун арван найман мянга дөрвөн зуун тавин зургаа) төгрөгийг илүү олгосон зөрчилд нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь Тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг илүү тогтоолгон авсан бол эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн тэтгэвэр, тэтгэмж эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг илүү авсан этгээдээр холбогдох санд нөхөн төлүүлнэ гэсэн заалтыг үндэслэн улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай актыг тогтоосон.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь.

1. Нэхэмжлэгчийн харгалзан дэмжигч Б.ийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгчид тэтгэвэр тогтоосон баримтыг түүвэрлэн үзвэл:

2.1. Нэхэмжлэгч У.ын тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолтын хуудсаар шийдвэрлэж тусгахдаа тэтгэвэр тогтоосон өдөр нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бөгөөд тэтгэврийн доод хэмжээ 216,000 төгрөг, тогтоосон тэтгэврийн нэмэгдүүлэх хэмжээ байхгүй, нийт хэмжээ 216,000 төгрөг, тэтгэвэр олгож эхлэх өдрийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байхаар заасан.

2.2 Энэ тохиолдолд хуучнаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дэх хэсэгт заасан Тахир дутуугийн тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1,0 хувиар бодож нэмэгдүүлнэ гэсэн нэмэгдлийг тооцоогүй байсныг нэхэмжлэгчийн харгалзан дэмжигч хүсэлт гаргаснаар 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолтын хуудсаар шийдвэрлэж тусгахдаа тэтгэврийн доод хэмжээ 216,000 төгрөг, тогтоосон тэтгэврийн нэмэгдүүлэх хэмжээ 17,280 төгрөг, нийт хэмжээ 233,280 төгрөг, тэтгэвэр олгож эхлэх өдрийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчилсөн байна.

2.3. Нэхэмжлэгчийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2023 оны 06 дүгээр сарын 26-ны өдрийн тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолтын хуудсаар шийдвэрлэж тусгахдаа тэтгэвэр тогтоосон өдөр нь 2013 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бөгөөд Засгийн газраас тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 440,000 төгрөг, сард олгох тэтгэврийн хэмжээ 440,000 төгрөг байхаар тэтгэврийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж олгохоор заасан байна.

2.4. Үүнийг мөн адил нэхэмжлэгчийн харгалзан дэмжигчийн хүсэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолтын хуудсаар шийдвэрлэхдээ Засгийн газраас тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 440,000 төгрөг, Сард олгох тэтгэврийн хэмжээ 475,200 төгрөг болгон өөрчилжээ.

2.5. Нэхэмжлэгчийн тэтгэврийг анх тухайн үеийн хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ болох 216,000 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу 8%-аар тооцон гаргасан 17,280 төгрөгөөр нэмэгдүүлэн 233,280 төгрөгөөр тооцсон байх ба үүний дараагаар Засгийн газрын 2018 оны 16-р тогтоол, 2019 оны 26-р тогтоол, 2020 оны 24-р тогтоолуудаар харгалзан 27,000, 24,000, 30,000 төгрөгөөр тус тус тэтгэврийг нэмэгдүүлсэн ба тэтгэврийн доод хэмжээг мөн адил шинэчлэн тогтоосоор ирсэн боловч нэхэмжлэгчийн тэтгэврийн нэмэгдэл анх тогтоогдсон хэмжээгээрээ буюу 17,280 төгрөгөөр тооцогдсоор ирсэн ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй.

2.6. Засгийн газрын 2022 оны 63-р тогтоол гарах хүртэл нэхэмжлэгчийн тэтгэврийн хувьд өмнөх тогтоолуудаар нийгмийн даатгалын сангаас олгож буй нэмэгдүүлсэн дүн болон анх тогтоосон 8%-ийн нэмэгдүүлсэн дүнгийн нийлбэрээр тухайн тогтоолуудын тэтгэврийн доод хэмжээнээс тогтмол давж ирсэн байх бөгөөд Засгийн газрын 63-р тогтоолоор 15%-аар нэмэгдсэн ба нэхэмжлэгчийн тэтгэврийн нэмэгдлийн 8%-ийг оруулан тооцоход 361,422 төгрөг болохоор тооцоо гарах ба энэ тохиолдолд авч байсан тэтгэвэр 314280 төгрөг, мөн тэтгэврийн доод хэмжээ 300,000 төгрөг байсантай харьцуулан үзэхэд шууд 400,000 төгрөг болж өссөн байх тул нэхэмжлэгчийн тэтгэвэр энэхүү өссөн дүн буюу доод хэмжээ 400,000-аар тогтжээ.

2.7. Энэ үйл баримтаас, хуучнаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14.2, одоогийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасан нэмэгдлийг шинэчлэн тогтоож болох эсэх асуудал үүсэх бөгөөд нэхэмжлэгчийн нэмэгдүүлнэ гэдэг нь хасах, солих биш суурь хэмжээн дээр нэмэх үйлдэл юм гэх тайлбарыг дээрх хуулийн зүйл, заалттай харьцуулан уялдуулж үзвэл, Засгийн газраас тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх бүрд хуульд заасан хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1,0 хувиар бодож нэмэгдүүлэх заалтыг дахин шинэчилж нэмэгдүүлж тооцохоор зохицуулсан агуулга байхгүй, тухайлбал, Засгийн газрын 2023 оны 238-р тогтоолын 2 дахь хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу иргэний тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан иргэдийн авч байгаа тэтгэврийг дахин бодож, авч байгаа болон дахин бодогдсон тэтгэврийн аль өндөр хэмжээгээр нь шинэчлэн тогтоох, эсхүл хэвээр үлдээх арга хэмжээ авахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж байгаа нь мөн оны Засгийн газрын 239-р тогтоолоор 10%-аар нэмэгдсэн дүн 440,000 төгрөг авч байхаар хэвээр үлдсэн нэхэмжлэгчийн тэтгэвэр дүнгийн хувьд анх тогтоогдсонтой харьцуулахад бодит байдал дээр 8%-ийн нэмэгдэл авах хүсэл зориг хангагдсан гэж, нэхэмжлэгчийн тэтгэврээ нэмэгдүүлэхтэй холбоотой субьектив эрхийн зөрчилгүй гэж, нэхэмжлэлийн агуулгад заасан үндэслэл буюу хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ өөрчлөгдөх тухай бүрд 8%-ийн нэмэгдлийг дахин шинээр тооцож авах ёстой гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн үзэл санаа, зорилгод нийцэхгүй гэж шүүх үзэв.

3. Иймд нэхэмжлэгчийн харгалзан дэмжигчийн 2016 оноос 2026 оны хоорондох 8%-ийн нэмэгдлийг тооцсон дүн болох 1,653,682 төгрөгийг нөхөн олгуулахыг даалгах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

4. Шүүх, илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн тухайд авч үзэхдээ,

4.1. Хариуцагч эрх бүхий хяналтын улсын байцаагч нар нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ, 52.2. Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ гэж заасны дагуу шалгалт явуулж,

4.2. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай дугаартай актаар Илүү олгогдсон тэтгэвэр 1,118,656 /нэг сая нэг зуун арван найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг холбогдох албан тушаалтнаар хариуцуулан нөхөн төлүүлэх-ээр шийдвэрлэжээ.

4.3. Хэдийгээр маргаан бүхий акт нэхэмжлэгч У.т шууд чиглэн гараагүй боловч актын тогтоох хэсэг дэх тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн холбогдох албан тушаалтнаар хариуцуулан тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр заасан ба холбогдох тэтгэврийн байцаагчаас нэхэмжлэгчийн тэтгэврийг зогсоож, суутган авах талаар мэдэгдсэн гэх тайлбарыг шүүх үнэлсэн.

4.4. Түүнчлэн маргаан бүхий акт нь нэхэмжлэгчид дам байдлаар чиглэж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байж болзошгүй, зөрчигдөж болох эрхийн тухай маргаан байна гэж үзсэнээр түүнийг өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзээгүй болно.

4.5. Шүүх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасан нэмэгдлийг Засгийн газраас хувь тэнцүүлсэн тэтгэврийг нэмэгдүүлэх тохиолдол бүрд шинэчлэн тогтоох нь үндэслэлгүй гэж үзсэн тул Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай Илүү олгогдсон 1118656 /нэг сая нэг зуун арван найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээж авах боломжгүй байна.

4.6. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.Тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг илүү тогтоолгон авсан бол эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг илүү авсан этгээдээр холбогдох санд нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэгжүүлсэн улсын байцаагчдын шийдвэр, үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

4.7. Нэхэмжлэгч нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг өөрөө дур мэдэн нэмэгдүүлэн аваагүй, захиргааны шийдвэр гаргаж ажиллагааны явцад гарсан алдааны улмаас өөрт учирсан байж болзошгүй хохирол /нэг сая нэг зуун арван найман мянга зургаан зуун тавин зургаан төгрөг/-оо нэхэмжлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй, нэхэмжлэгчийн харгалзан дэмжигчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /2023 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.4, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн харгалзан дэмжигч Б.ээс Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан 1.Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай Илүү олгогдсон 1118656 / Нэг сая нэг зуун арван найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийн тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай актыг хүчингүй болгуулах, 2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ заасан 2016-2026 оны хоорондох олгогдоогүй болон дутуу олгогдсон 1,653,682 төгрөгийг нөхөн олгох, тэтгэврийн нэмэгдлийг бодож олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.ыг улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН