Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01795

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01795

 

 

 

Тоёо ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01885 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Тоёо ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ворлд алтан дэлхийн гайхамшиг ХХК болон Ч.Өнөртүвшин нарт холбогдох

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 26 270 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Дашдаваа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Эрдэнэхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ворлд алтан дэлхийн гайхамшиг ХХК үйл ажиллагаа явуулах зорилгоор тус компанийн захирал Ч.Өнөртүвшин нь Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж, 8 дугаар байшингийн 2 давхар, 207 тоотод байрлах, 140 м.кв талбай бүхий оффисын байрыг нэг сард 1 500 000 төгрөгийн хөлстэйгээр, 1 жилийн хугацаатайгаар түрээслэхээр тохиролцож, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг байгуулсан. Түрээслэгч нь түрээсийн төлбөр болох 1 500 000 төгрөгийг сар бүрийн 05-ны өдөр төлөх үүрэгтэй байсан ч гэрээ байгуулсан цагаас эхлэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй. Манай байгууллагын зүгээс 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр дээрх оффисын байр байрлах барилга байгууламжийн ашиглалт хариуцсан Мөнгөн шагай групп ХХК-д хандан Ворлд алтан дэлхийн гайхамшиг ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй оффисын байрыг төлбөр тооцоогоо бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд битүүмжлэх тухай хүсэлтийг гаргаж, энэ талаар Ворлд алтан дэлхийн гайхамшиг ХХК-ийн захирал Ч.Өнөртүвшинд мэдэгдэхэд тэрээр 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор түрээсийн төлбөр 12 000 000 төгрөгийн тооцоог бүрэн төлж дуусгана. Хоног хэтэрсэн тохиолдолд өдрийн 0,5 хувиар алданги тооцох тухай тайлбарыг гараар бичиж албан бичигт хариу өгсөн. Гэвч энэ амлалтаа биелүүлээгүй. Манайх 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэрээгээ цуцлах талаар хариуцагчид мэдэгдэхэд хариу өгөлгүйгээр, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Түрээсийн байрыг хэвийн ашиглаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр оффисын түлхүүрийг хүлээлгэж өгөлгүйгээр, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эд хогшил, тавилгаа авч нүүсэн байсан. Хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 15 сар 15 хоногийн түрээсийн төлбөрт 23 250 000 төгрөг, алдангид 10 020 000 төгрөг, нийт 33 270 000 төгрөгийг төлөхөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 10 000 000 төгрөгийг хасч, Ворлд алтан дэлхийн гайхамшиг ХХК, Ч.Өнөртүвшин нараас 23 270 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тоёо ХХК-ийн захирал С.Батдэмбэрэл нь манай байгууллагатай хамтран ажилладаг байсан бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн гэх Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж, 8 дугаар байшингийн 2 давхар, 207 тоотод байрлах, 140 м.кв талбай бүхий оффисын байрыг сард 1 500 000 төгрөгөөр түрээслэх саналыг өөрөө тавьсан. Анх хэлэхдээ миний хувийн өмч, гэрээ энэ тэр хэрэггүй, сар сардаа мөнгөө өгөөд яваарай гэсэн. Тухайн байр нь плита шалтай, шал нь дээр наасан дрожыг хуулаад авчихсан. Шал нь битүү шар цавуугаар бохирлогдсон, хүн амьдрах аргагүй байдалтай байсан. Энэ байдлыг түрээслүүлэгч талд хэлэхээр найзууд минь өөрөө аргалаад суугаарай гэж хэлсэн. 2017 оны 2 сард С.Батдэмбэрэл нь Тоёо ХХК-иас албан бичиг, түрээсийн гэрээ барьж ирсэн. С.Батдэмбэрэлийн өөрийнх нь өмч гэсэн болохоор итгээд гэрээнд гарын үсэг зурсан. Анх амаар тохирч түрээслэхдээ алданги тооцохоор тохироогүй, энэ талаар хэлэхэд гэрээнд нэг нийтлэг заалт байдаг юм. Алданги энэ тэр авахгүй ээ хө гэхээр нь итгэсэн үүднээс гарын үсэг зурсан. Тэр цагаас эхлэн С.Батдэмбэрэл манай байгууллагыг янз бүрээр дарамталж, заналхийлж, манай байгууллагын өмч хөрөнгөнд халдаж, манай компанийн оффис менежер Мягмархүүг хүнээр алуулна, ганц шанаадчихмаар байна, чи үхнэ дээ гэх мэтээр айлган сүрдүүлж ирсэн. Бид энэ байдлаас болоод тухайн байрнаас гарах санал тавихад С.Батдэмбэрэл өнөөдрийг хүртэл түрээсэлсэн юм чинь байж л байхгүй юу даа, харин түрээсээ өгөөрэй гэсэн. 2017 оны 12 сарын эхээр өөрийгөө Дашка гэж танилцуулсан залуу манай байранд ирээд С.Батдэмбэрэлийг асуугаад, энэ байр миний хувийн өмч, С.Батдэмбэрэл урд нь 1 жил энэ байранд суугаад нэг төгрөг ч төлөөгүй, одоо бараг 2 жил болж байна. Түрээсээ төл гэдэг шаардлага тавьсан. С.Батдэмбэрэл энд байхаа больсон, манай байгууллагад түрээсэлж байгаа, бид энд ороод жил болж байна гэхэд С.Батдэмбэрэлд давхар түрээслэх эрх олгоогүй, байрыг маань чөлөөлж өг гэсэн шаардлага тавьсан тул 2017-12-20 өдөр 10 000 000 төгрөгийг С.Батдэмбэрэлийн дансанд шилжүүлж, тухайн байрнаас гарсан. Манай компани Тоёо ХХК, Дашка нарын алинд түрээсийн төлбөрөө төлөхөө мэдэхгүй байсан тул үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Анх тухайн байрыг түрээслэхэд надад ямар нэгэн баримт бичиг үзүүлээгүй бөгөөд нэхэмжлэлдээ түрээсийн гэрээг 2016-7-07 өдөр байгуулсан гэсэн нь худал мэдээлэл бөгөөд 2016-05-01 өдөр эрх олгосон гэрээний хувь, тухайн байрны гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан нь худлаа гэж үзэж байна. Учир нь манай байгууллагыг анх тухайн байранд оруулахдаа ямар нэгэн баримт бичиг үзүүлээгүй юм. Шүүхийн байгууллагаас үнэн зөвийг нь олж тогтоож өгсөн нөхцөлд түрээсийн үлдэгдэл төлбөр 13 250 000 төгрөгийг төлөх болно. Харин алданги 10 020 000 төгрөгийг төлөхгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ворлд алтан дэлхийн гайхамшиг ХХК-иас 25 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тоёо ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч Ч.Өнөртүвшинд холбогдох хэсэг болон 770 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 337 250 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 285 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тоёо ХХК-ийн нэхэмжлэлтэй манай компанид холбогдох байрны түрээсийн төлбөрийн маргааны гомдол гаргасан иргэний хэрэгт манай компани хариуцагчаар татагдсан. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01885 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь манай компанийн эсрэг гаргаж манай компаниас 25 500 000 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасан нь үнэнд үл нийцэх шийдвэр гэж үзэж байна. Мөн шүүгч нь хавтас хэрэгт авагдсан материалуудыг бүрэн судалж, шинжилж үзэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд: Байрны эзэн гэх А.Дашцэрэв болон Тоёо ХХК-ийн хэн нь түрээслэгч болох, хэнд нь түрээсийн төлбөр төлөх нь тодорхойгүй. Анх манай байгууллагыг энэ байранд оруулахдаа иргэн С.Батдэмбэрэл ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй бөгөөд түрээслэх гэрээ байгуулаагүй байсан. Сүүлд нь 2017 оны 2 дугаар сард түрээслэх гэрээ байгуулсан ба тухайн үед ч гэсэн тэр байрны холбогдолтой ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй. Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан гэж мэдэгдсэн байна. Энэ бол худал мэдээлэл, хуурамч бичиг баримт байгаа. 2016 оны 5 дугаар сарын 01-ний эрх олгох гэрээний эх хувийг тухайн байрны гэрчилгээний хуулбарын нотариатчаар баталгаажуулж шүүхэд өгсөн байна. Энэ баримт хэзээ хийгдсэнийг шалгах. Яагаад гэвэл анх манай байгууллагыг тэр байранд оруулахдаа иргэн С.Батдэмбэрэл нь эдгээр бичиг баримтуудыг үзүүлээгүй ба тухайн байрыг өөрийн хувийн эзэмшил хэмээн хэлж оруулсан нь энэ бичиг баримтуудыг сүүлд нөхөж бүрдүүлсэн гэж үзэж байна. Шүүгч нь шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талд ашигтай байдлаар шийдвэрлэхийн тул нэхэмжлэгчид нэхэмжлэгч талын бичиг баримтуудыг засуулах, солиулах үндэслэлээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Бас шүүх хуралдааны үеэр хэт нэг талыг барьж асуулт асууж байсан ба зарим асуултын хариуг шүүгч өөрөө хариулж байсан зэрэг нь шүүхийн шийдвэр нэг талыг барьсан зөв гараагүй гэж үзэж байна. Шүүх хуралдааны бичлэгийг татан авч үзэхэд тодорхой байгаа. Иймд Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1885 дугаар шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй үндэслэлээр давж заалдах хүсэлт гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Тоёо ХХК нь хариуцагч Ворлд алтан дэлхийн гайхамшиг ХХК болон Ч.Өнөртүвшин нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 23 270 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 26 270 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Ворлд алтан дэлхийн гайхамшиг ХХК нь Тоёо ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж, 8-р байшингийн 2 давхар, 207 тоотод байрлах, иргэн А.Дашцэрэвийн өмчлөлийн 140 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, нэг сарын 1 500 000 төгрөгийн хөлстэйгөөр, 1 жилийн хугацаатай хөлсөлсөн болох нь зохигчдын тайлбар, ажлын байр түрээслэх гэрээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэжээ.

 

Гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дууссан байх боловч хөлслөгч үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй байх тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар, тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцох бөгөөд хөлслөгч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байрыг чөлөөлсөн тул энэ хүртэл тухайн байрыг хөлсөлж байсан гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Түүнчлэн талууд алдангийн талаар гэрээнд тохирсон байх бөгөөд уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт ...хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасантай мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт ...хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэх тодорхойлолттой нийцсэн.

 

Хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн тул 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 18 сарын хөлс болох 27 000 000 төгрөгөөс дээрх 10 000 000 төгрөгийг хасч төлөгдөөгүй үлдсэн 17 000 000 төгрөгийг, алданги 8 500 000 төгрөгийн хамт нийт 25 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо байрны өмчлөгч А.Дашцэрэв болон Тоёо ХХК-ийн хэн нь түрээслэгч болох, хэнд нь түрээсийн төлбөр төлөх нь тодорхойгүй тул түрээсийн төлбөрийг төлөөгүй гэх боловч иргэн А.Дашцэрэв нь 2016 оны 5 сарын 1-ний өдөр, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 40, 50 мянгат, Төмөрчний гудамж, 8-р байшингийн 2 давхар, 207 тоотод байрлах, 140 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, гуравдагч этгээдэд түрээслэх, төлбөр тооцоог хүлээн авах, ашиг олох, төлбөр тооцоог хүлээн авах, шаардах, үр дагаварыг хариуцах зэрэг эрхийг Тоёо ХХК-д олгосон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй. /хх-ийн 10-р тал/

 

Өөрөөр хэлбэл уг итгэмжлэлээр өөрийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулан түрээслэх, төлбөр тооцоог хүлээн авах эрхийг олгосон бөгөөд эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулахад өмчлөгчийн зөвшөөрлөөр хэлцэл хийсэн гэж дүгнэв.

 

Түүнчлэн хариуцагч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх нэхэмжлэгч талын бичиг баримтуудыг засуулах, солиулах үндэслэлээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл хэргийн 6 дугаар талд байгаа нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлд огноо байхгүйг тодруулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан нь хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй байна. /хх-ийн 44-р тал/

 

Мөн хариуцагч гомдолдоо анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан, хуурамч бичиг баримт байгааг дүгнээгүй гэх боловч энэ талаарх гомдол үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтуудыг хариуцагч тал няцааж чадаагүй, хуурамч бичиг баримт байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан г хангахгүй орхих .

 

167 167.1.1

:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01885 дугаа шийдвэрийг ж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ