Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/13

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******          

Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 202******* оны 10 дугаар сарын 17-ны өдрийн *******65 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч ******* холбогдох 2*******18000000*******70 дугаартай эрүүгийн хэргийг 202******* оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* дугаар баг ******* ******* дүгээр гудамжны тоотод хохирогч *******т 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улаан өнгийн “Тоуоtа Рrius 30” маркийн 1*******- улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цэнхэр өнгийн “Рorter” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5 удаагийн гүйлгээгээр нийт 17.*******52.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сар бүр *******00.000 (дөрвөн зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж,

-Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сар бүр *******00.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосон нь үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тохирсон байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг шүүх шүүгдэгчийн төлбөрийг нөхөн төлөх чадварт нийцүүлэн хуульд зааснаас өөрөөр тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон шинэлэг зохицуулалт юм. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байхаар хуульчилснаар авч үзнэ. Мөн торгох ял биелүүлэх хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тоолохоор хуульчилсан байхад тодорхой огноо заасан нь биелэгдэх боломжийн талаар зөрчилтэй нөхцөл байдал үүссэн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийг удирдлага болгон 202******* оны 11 дүгээр сарын 0*******-ний өдрийн 202*******/ШЦТ/*******65 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоно... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сар бүр *******00,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосон нь үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон шинэлэг зохицуулалт юм. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байхаар хуульчилснаар авч үзнэ. Мөн торгох ял биелүүлэх хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тоолохоор хуульчилсан байхад тодорхой огноо заасан нь биелэгдэх боломжийн талаар зөрчилтэй нөхцөл байдал үүссэн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийг удирдлага болгон 202******* оны 11 дүгээр сарын 0*******-ний өдрийн 202*******/ШЦТ/*******65 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

Хохирогчийн хувьд одоогоор мөнгөө буцааж аваагүй, машин ч аваагүй. 21.500.000 төгрөгийн хохирол учирснаас 1,500,000 төгрөгийг авсан. Шүүгдэгч хохирогчид нэг машин авчирч өгөөд л түүнийгээ хэд хоногийн дараа буцаагаад аваад явчихдаг. Хавтаст хэргийн 160 дугаар хуудаст хохирогчийн өөрийн гарын үсэгтэй хохирол төлбөргүй гэсэн хүсэлт байдаг. Энэ хүсэлтийг хохирогч өөрөө бичээгүй. Энэ талаар хохирогч өөрөө тайлбарлана. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Хэрэг шүүх рүү шилжих хугацаанд хохирогч өөрөө шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэж хүсэлтээ бичээд өгчихсөн байгаа. Шүүх хуралдааны товыг хэргийн бүх оролцогчдод мэдэгдэж байгаа. Гэтэл шүүх хуралдааны товыг мэдсээр байж хүрэлцэн ирээгүй нь прокурорын шатанд гаргасан хүсэлтээ дэмжиж байна гэсэн утгаар шүүх хуралдааны ирц танилцуулагдсан гэж ойлгож байна. Мөн хохирогчийн нөхөр шүүгдэгчээс 8,000,000 төгрөг авсан ба үүнийгээ хохирогчид битгий хэлээрэй гэсэн утгатай мессеж бичсэн байдаг. Торгуулийн 800,000 төгрөгөөс үлдсэн *******00,000 төгрөгийг төлнө гэсэн байр суурьтай байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* саналдаа: Би 8,000,000 төгрөг болон машин аль алиныг нь аваагүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа: Би *******тай хамт прокурорын газар очсон, ******* өөрөө прокурорын жижүүрт хэлж өгөөд, хүсэлтээ бичүүлсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар шүүгдэгч ******* холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* дугаар баг ******* ******* дүгээр гудамжны тоотод хохирогч *******т 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улаан өнгийн “Тоуоtа Рrius 30” маркийн 1*******- улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цэнхэр өнгийн “Рorter” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5 удаагийн гүйлгээгээр нийт 17.*******52.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 сарын хугацаанд сар бүр *******00.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хянах үүргийг дээрх хуулиар давж заалдах шатны шүүхэд хүлээлгэсэн.

Ийнхүү давж заалдах шатны шүүх хууль хэрэглээ, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэх, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон эсэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болдог.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүх шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилж, болсон хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруу, үйлдэлд нь тохирсон ял шийтгэл оногдуулжээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор заасан.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт ялтан торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хоногийн дотор биелүүлэх талаар хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзахгүйгээр оногдуулсан торгох ялыг богино хугацаанд буюу 2 сарын хугацаанд сар бүр *******00.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд  дээрх  үндэслэлээр шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгох үндэслэл болж байна.

Прокурорын эсэргүүцлээс анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолд торгох ял биелүүлэх хугацааны талаар өөрчлөлт оруулж өгнө үү гэснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар бичсэнийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 10 дугаар сарын 17-ны өдрийн *******65 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

          2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

        3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

         ШҮҮГЧ                                                         З.ТӨМӨРХҮҮ

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ