Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 118/ШШ2026/0033

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Монгол Улсын ******* *******                       

Хариуцагч: ийн т холбогдох төрд учирсан хохирол гаргуулахтай холбоотой маргааныг  хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* ******* ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

******* ******* нь Монгол Улсын ******* ******* Завхан аймгийн ******* ******* *******ийн захирлаар ажиллаж байсан М.т холбогдуулан “төрд учруулсан хохирол 9,250,551 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1. М. нь Монгол Улсын ******* ******* Завхан аймгийн ******* ******* *******ийн захирлаар ажиллаж байхдаа 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар  Д.*******ыг тус сургуулийн дотуур байрны багшийн ажлаас чөлөөлснийг Д.******* эс зөвшөөрч Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.2. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 311/ШШ2025/00064 дүгээр шийдвэрээр Д.*******ыг өмнө ажиллаж байсан Монгол Улсын ******* ******* Завхан аймгийн ******* ******* *******ийн дотуур байрны багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8,914,701 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 205/МА2025/00005 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдүгээр  заалтад хуулийн өөрчлөлт оруулж шийдлийг хэвээр үлдээсэн.

2.4. Монгол Улсын ******* ******* Завхан аймгийн ******* ******* *******ийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар Д.*******ыг өмнө нь ажиллаж байсан байрын багшийн албан тушаалд эгүүлэн томилжээ.

2.5.Д.*******аас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг сум дундын анхан шатны шүүхэд гаргасны дагуу Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЗА/ШШ2025/00377 дугаар захирамжаар Д.*******ын анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш буюу 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажлын 11 өдрийн ажилгүй байсан хугацааны цалин 1,054,427 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр түүнд олгохоор шийдвэрлэсэн байна. Завхан аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал  хуулийн хүчин төгөлдөр болсон тул Завхан аймгийн ******* ******* *******ийн төсвөөс  8,004,410 төгрөгийг Д.*******д олгосон байна.

2.6.Иймд ******* ******* өөс 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай” 02/2321 дүгээр албан бичгийг хариуцагч М.т  хүргүүлсэн.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Завхан аймаг дахь ******* ******* *******ийн захирлын албан тушаалд ажиллаж байхдаа 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/93 тоот тушаалаар тус сургуулийн дотуур байрны багш *******ыг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан байдаг. Уг шийдвэрийг ******* эс зөвшөөрч шүүхэд хандахад 2 шатны шүүхээс *******ыг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалд зохих шимтгэл төлөхийг хариуцагч байгууллагад даалгасан байдаг. Уг шүүхийн шийдвэрээр *******ыг Завхан аймаг дахь ******* ******* *******ийн захирлын 2025 оны Б/21 дугаартай тушаалаар урьд эрхэлж байсан албан тушаалд буюу дотуур байрны багшийн албан тушаалд томилсон байгаа. Уг үйл явдал болсны дараа ******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэхээр шүүхэд хандсан. Уг шүүхийн шийдвэрийн дагуу *******д Завхан аймаг дахь ******* ******* *******оос 1,054,427 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 103.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-д заасны дагуу ******* ******* өөс төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтан болох ээр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Иймд ээс төрд учирсан хохирол болох 9,250,551 төгрөгийг гаргуулж төрийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 377 дугаартай захирамжид талууд эвлэрээд хэргийг хэрэгсэхгүй болгож баталсан. Энэ нь дээр хэн нэгний буруутай гэдэг шийдвэр гараагүй талууд эвлэрсэн шийдвэр байдаг. Эвлэрсэн шийдвэр дээр хариуцагчийг чи буруутай байна гэж үзэх нь үндэслэлгүй юм. Шүүхээс эвлэрсэн биш маргаад шүүхийн шийдвэр гараад явсан бол энэ хэрэг дээр ийм төлбөр нэхэмжлэх үндэслэл бүрдэнэ. Талууд эвлэрсэн гэдэг чинь хэн нэгэн нь буруутай гэсэн шийдвэр огт биш. Тийм учраас эвлэрсэн шийдвэрийг үндэслээд хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. ******* нь тухайн *******ийн дотуур байрны багшаар ажиллаж байхдаа хүүхэд зодсон асуудлаар 108 дугаарт шалгагдаад Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулсан байдаг. Байрын багш хүүхэд зодож болохгүй энэ чинь арга хэмжээ авах нөхцөлийг хангалаа гэхээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдье гэж хүсэлтээ бичиж өгсөн байдаг. Хүсэлт бичиж өгсний дагуу ажлаас нь чөлөөлсний дараа хувийн шалтгаанаар захирал М. ******* ******* төв сургуулиасаа 6 сарын хугацаатай чөлөө авъя гэдэг хүсэлтийг гаргаад явсан байдаг. Чөлөө авсан хугацаанд түүнийг орлосон И.******* гэх хүн шүүх дээр ирэхээрээ хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гээд эвлэрсэн асуудал байгаа. Энэ асуудлыг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж шалгуулах гэхээр хэргийн оролцогч биш учраас боломжгүй байдаг. Яагаад гэхээр ******* ******* *******ийн захирлын ажлыг өгчихсөн *******ын тухайд ******* ******* *******ид холбогдуулаад нэхэмжлэл гаргасан учраас захирлын ажлаа өгсөн тул шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргийг дахин хянуулах үндэслэлгүй болчихдог. Мөн нь ажилдаа томилогдъё гээд томилогдохгүй 2 жил гаран болж байгаа гэв.   

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* нь ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу хариуцагч М.т холбогдуулан төрд учруулсан гэм хорын хохиролд  9,250,551 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч ******* ******* нь нэхэмжлэлдээ М.ийг хариуцагчаар тодорхойлсон бөгөөд М. нь Завхан аймгийн ******* ******* *******ийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн хэдий ч ажиллаж байх хугацаандаа нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан шийдвэр, явуулсан үйл ажиллагааных нь хувьд энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох үндэслэлтэй.

4. Мөн ******* ******* тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан ба төрийн үйлчилгээний албан тушаалын удирдах албан тушаалд ажиллаж захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасныхаа хувьд хариуцагч М. нь ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамаарахаар байна.

5. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны “Иргэний болон захиргааны хэргийн *******ллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын Тайлбарлах нь хэсгийн 1.3-т “Захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо шаардаж буй тохиолдолд хариуцагч нь хувийн эрх зүйн этгээд (хүн, хуулийн этгээд) бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Харин хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч *******лан шийдвэрлэнэ” гэж хэргийн *******ллыг нэг мөр болгон тайлбарласан. Иймд, хэдийгээр хариуцагч М. нь Завхан аймгийн ******* ******* *******ийн захирлын ажлаасаа чөлөөлөгдсөн боловч захиргааны албан тушаалтны хувьд гаргасан шийдвэр, явуулсан үйл ажиллагааныхаа хувиар уг хэргийн хариуцагчаар татагдсан байна. 

6. ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн ******* төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан.

7. Иймд захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо шаардан гаргуулахад ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгээс гадна тухайн харилцааны нийтлэг зохицуулалт болох Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэснийг хамтатган хэрэглэхээр байна. Уг зохицуулалтын “гэм буруутай этгээд” гэдэгт мөн хууль бус шийдвэр, үйл ажиллагаа буюу үйлдэл, эс үйлдэхүй гаргасан захиргааны байгууллагын албан тушаалтан хамаарна.   

 8. Хариуцагч Завхан аймгийн ******* ******* *******ийн захирлаар ажиллаж байсан М. нь тус сургуулийн байрын багш ажилтай Д.*******ыг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар албан тушаалаас нь чөлөөлснийг Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 311/ШШ2025/00064 дүгээр шийдвэрээр Д.*******ыг өмнө ажиллаж байсан Монгол Улсын ******* ******* Завхан аймгийн ******* ******* *******ийн дотуур байрны багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8,914,701 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. /хавтаст хэргийн 5-12-р хуудас/

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 205/МА2025/00005 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээснээр Д.*******ыг байрын багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгосон анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хавтаст хэргийн 13-20-р хуудас/

10. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш буюу 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажлын 11 өдрийн ажилгүй байсан хугацааны цалин 1,054,427 төгрөг гаргуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, хариуцагч хүлээн зөвшөөрснөөр түүнд олгогдохоор болжээ.  Д.*******д 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны буюу 104 хоногийн цалинд 8,004,410 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд байгууллагаас 1,246,141 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу улсын төсвөөс олгосон нь хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлт, цалингийн цэсээр тогтоогдсон байна./хавтаст хэргийн 25-29-р хуудас/

11. Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй, ******* ******* тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар шийдвэр гаргасан этгээд өөрийн гаргасан хууль бус шийдвэрийн үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

12. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д эшилсэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг нь гэм хорын эрх зүйн нийтлэг зохицуулалт болохын хувьд нийтийн (захиргааны) эрх зүйн хүрээн дэх хохирол гаргуулахтай холбоотой маргаанд мөн хэрэглэгдэнэ.

13. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 311/ШШ2025/00377 дугаар захирамжаар Д.*******ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын ******* ******* Завхан аймаг дахь Х.Билэгжаргалын нэрэмжит хөгжим ******* Коллежид холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор болох 1,054,427 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Завхан аймаг дахь Х.Билэгжаргалын нэрэмжит хөгжим ******* Коллежийн захирал И.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 22-р хуудас/

14. Дээрх шийдвэрийн дагуу цалин хөлсөнд 1,054,427 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 131,803 төгрөг төрөөс олгосон үйл баримт тогтоогдсон боловч уг шийдвэрээр хариуцагчийн гэм буруугийн хэлбэр тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд хариуцагч М. тухайн цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байгаагүйгээс гадна хариуцагч байгууллагын захирлаар ажиллаж байсан И.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснөөр шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн учир Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан гэм буруугийн хэлбэрийг бүрэн агуулсан гэж үзэхгүй.

 Иймд нэхэмжлэгч нь Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн  2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 311/ШШ2025/00377 дугаар захирамжийг үндэслэн Д.Өлзийжаргалд олгосон цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 1,186,230 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

15. Харин М. нь Завхан аймгийн ******* ******* *******ийн захирлаар ажиллаж байхдаа хууль бус шийдвэр гаргаж, Д.Өлзийжаргалыг ажлаас нь чөлөөлсөн, тухайн шийдвэрийг  шүүхээс хууль бус болохыг тогтоож, албан хаагчийг эгүүлэн томилохыг даалгасан, үүний улмаас ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн албан хаагчид ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлд 8,064,321 төгрөгийг улсын төсвөөс олгосноор бодит хохирол учирсан, өөрөөр хэлбэл хариуцагчийн хууль бус үйлдэл болон хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Иймд Д.*******ыг албан тушаалаас нь хууль бусаар чөлөөлсөн нь шүүхээр тогтоогдсон тул, төрд учирсан хохирол болох нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан  9,250,551 төгрөгөөс 8,064,321 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж, үлдсэн 1,186,230 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1-т “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно”, 48.2-т “Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “Шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө: …41.1.3.төсвийн байгууллагын нэхэмжлэл…” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  ******* ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Монгол Улсын ******* ******* ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн ******* ******* *******ийн захирлаар ажиллаж байсан М.ээс төрд учруулсан хохирол болох  8,064,321 /найман сая жаран дөрвөн мянга гурван зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж, үлдсэн 1,186,230 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.АМАРЗАЯА