Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/14

 

 

******* холбогдох  эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Б.Бат-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 516 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2418000000562 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Мон Улсын иргэн,  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “******* ******* ” ХХК-ийн эзэмшлийн илтай гэрт 2024 оны 09 сарын 02-ны 21:00 цагийн орчимд маргалд улмаар нуруун тус газар нь 2 удаа хутгалж цээжний хөндий нэвтэлсэн шарх бүхий гэмтэл учруулж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 79 (далан ес) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгчээс 8,414,233 (нэг зуун хорин найман сая дөрвөн зуун арван дөрвөн мянга хоёр зуун гучин гурав) төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймаг, ******* сум, ******* дугаар баг, дугаар гудамж, тоотод оршин суух -д олгож} хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 474,426,767 (дөрвөн зуун далан дөрвөн сая дөрвөн зуун хорин зургаан мянга долоон зуун жаран долоо) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх иллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурд,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн лын өмд 1 ширхэг, саарал өнгийн лын куртик 1 ширхэг, улаан өнгийн футболка 1 ширхэг, хар өнгийн түрийтэй 1 хос гутал зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д буцаан олгож, шаргал өнгийн иштэй хутаг 1 ширхэг, Рunch гэх нэртэй 1.5 литрийн савлагаатай ундааны сав 1 ширхэг зэргийг устг,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...Би урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, би согтуудаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж маш их харамс байна. Миний үйлдсэн хэрэгт хорих ялын 14 жилийн хугацааг би зөвшөөрч байгаа. Харин хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчилж нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдэж өгнө үү. Би одоо 50 настай эрүүл мэнд уушги, зүрх өвддөг тул дэглэм өөрчилж өгнө үү.. гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* саналдаа:

Дэглэм өөрчлүүлэхийг зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлүүлэх л саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ: Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршгийг арилгаагүй, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 1.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн ял халдаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хян үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалг тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх иллагааны явцад оролцогчдын эрхийг хас буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн... “2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай нөхөр гэртээ байж байгаад өдөр 13 цагийн үед гэрээс гарч яваад 18 цагийн үед гэрт ганцаараа бага зэрэг үнэртүүлчихсэн халамцуу орж ирсэн. Тэгээд 18 цаг 30 минутын үед ил руугаа явлаа гэж хэлээд буцаад гараад явсан. Тэгтэл тэр шөнө 01 цагийн үед цагдаа нар манай гэрт ирсэн. ...тэр хоёр  хоорондоо огт муудалц байгаагүй, хоорондоо сайн харилцаатай байдаг. ах манай гэрээр орж гараад л хоол ундаа цуг хува идээд л явж байдаг хүн. Оршуулгын зардал нийт 8841000 төгрөгийн зардал гарсан. Би Иргэний хуулийн 511.5-д зааснаар гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг юм байна. Би гэр бүлийн гишүүдийн тоогоор 99 000 000 төгрөг буюу 594 000 000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг  /1хх 23-25 /,

Гэрч ... “...би 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн орой 21 цаг 35 минутын орчим гэртээ байж байхад миний хойд аав над руу өөрийнхөө дугаараас залгаад ээж чинь цагдаа, эмнэлэг дууд гээд байна гээд  , нар нэг нэгнээ хутгалсан байна гээд...”чи очоод үзээдэх” гэхээр нь яваад ирэхэд ээж гэртээ зүүн талын орон дээр суучихсан, гаднаас ороод ирэхэд түргэн дууд гээд сууж байсан. ...ээжийн сууж байсан орны урд амьд сэрүүн нь мэдэхгүй шалан дээр цус нөж нь гарчихсан уурхайн лын хувцастай хүн зүүн хуугаараа харчихсан газар шалан дээр хэвтэж байсан. Намайг ээж аавын лын манаа хийдэг ирэхэд , ээж Б. нараас өөр хүн байгаагүй, нь хашааны хаалган дээр би хүн хутгалчихсан эмнэлэг, цагдаа нь хаачив гээд орилж байсан” гэх мэдүүлэг  /1хх 27-28/,

Гэрч ... “... намайг эгчээ сэрээрэй, би хүн алчихлаа гээд намайг татахаар нь өндийгөөд босоод иртэл миний хэвтэж байсан орны урдуур хуу талаараа хараад нүүр болон нуруу хэсэг нь нил цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд юу болж байгаа юм бэ гээд сандраад босоод ирсэн чинь цагдаа, эмнэлэг дуудаарай гээд “би хүн алчихлаа” гээд уйлаад орилоод гэрээс гараад явчихсан” гэх мэдүүлэг /1хх 30-31/,

Гэрч ы ...” 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр...21 цаг 30 минутын орчимд манай эхнэр болох над руу залгаад хүн алчихлаа “Бүлтүүш буюу сонин болчихлоо” гэх мэтийн зүйл яриад байхаар нь... охиндоо хэлсэн. Гэтэл удалгүй манай лын станцаар манай байгууллагын пүүлэгч станцаар харуулуудыг дуудаад энд төмөр зам дээгүүр согтуу хүн гүйгээд “би хүн алчихлаа, цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч” гээд орилж хашхираад, ирж цонх цохиод байна гэж хэлэхээр нь би хэрэг бишидлээ гэж бодсон” гэх мэдүүлэг /1хх33/,

Гэрч Д.ын...“...2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 21 цаг 40 минутын орчимд ХК-д ачаа вагон хүлээлцэгчээр илл байх хугацаанд лын байрандаа буюу путкэн дотор байж байтал өрөөндөө ганцаараа сууж байсан юм. Гэтэл гэнэт цонхон дээр нэг эрэгтэй хүн хүрч ирээд “Би хүн алчихлаа, цагдаа дуудаад өгөөч гээд орилоод цонх тогшихоор нь би айгаад цонхоо онгойлгож өгөөгүй. Тэгээд тэр хүн цонх тогшиж байгаад зам дагаад гүйгээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /1хх 44/,

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн 71 дүгээр дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: “1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд болон хутга нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Улаан өнгийн цамцны захны арын дээд ирмэгээс эгц доош 9 см, зүүн ханцуйны арын залгаас оёдлоос 24 см зайд 22 мм хэмжээтэй зүсэгдэлтэй, түүнээс доош 3.5 см зайд 18 мм хэмжээтэй зүсэгдэлтэй, Шар саарал өнгийн лын хүрмийн захын арын дээд зах ирмэгээс эгц доош 17.5 см, зүүн ханцуйн арын залгаас оёдлоос 26 см зайд 30 мм хэмжээтэй зүсэгдэлтэй, түүнээс доош 6.5 см зайд 25 мм хэмжээтэй зүсэгдэлтэй, Шар өнгийн хантаазны захын арын дээд зах ирмэгээс эгц доош 20 см зайд, зүүн ханцуйн залгаас оёдлоос 32 см зайд 25 мм хэмжээтэй зүсэгдэлтэй байна. 3. Дээрх хувцаснуудад үүссэн зүсэгдэлтүүд тус бүр хурц ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Мөн уг зүсэгдэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн бариултай хутганы лын хэсгээр үүсгэгдсэн байх боломжтой. 4. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн зүсэгдэлтүүдийн үүссэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. /1хх46-51/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн 5176 дугаар дүгнэлт: 1. 2. ******* гэж хаягласан цуснаас 2,0 промилли спиртийн агууламж илэрч байна. 3. 4. Цусан дахь 2,0 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх /1хх57-59/,

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 114 дүгээр дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: 1. Талийгаачийн цогцост цээжний хөндий рүү нэвтэрч баруун, зүүн уушгины дэлбэнг гэмтээсэн хатгагд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх нь тус бүртээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна. Гэмтээгч багийн лын хэсгийн өргөн 3.0 см орчим, урт нь см-ээс доошгүй байхаар байна. 3. Талийгаачийн цогцост бусадтай идэвхтэй тэмцэлдсэн ул мөр тогтоогдсонгүй. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаачид хийсэн шүүх биологийн шинжилгээгээр О(I) бүлгийн цустай байна. 6. Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 2.9 промилли, ходоодны шингэнд 6.8 промилли спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлт болно. 7. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч баруун зүүн уушгины дэлбэнг гэмтээсэн хатгагд зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас их хэмжээгээр гадуур цус алд цус алдалтын шокоор нас баржээ” гэх /1хх76-87/

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2024 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн 110/24 дүгээр магадалгаа “ 1. 2. овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл байна. 3. овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах иллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлж, өөрийн эрх ашгаа хамгаалах чадвартай байна. 4. 5. овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байна. 5. овогтой нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ шаардлагагүй байна” гэх /хх92/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх7-/,цогцост үзлэг хийсэн 2024 оны 09 дүгээр сарын -ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 73/, мөрдөн шалгах иллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2024 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 149 дүгээр тогтоол /хх-17/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоол /хх-19/  зэргийг өөр хооронд нь харьцуулан шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байх үедээ 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 21.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн ******* сумын  багийн нутаг дэвсгэрт байрлах “******* ” ХХК-ий эзэмшлийн гэрт хохирогч маргалд, түүний нуруун тус газарт нь 2 удаа хутгалж, цээжний хөндий нэвтэрч баруун зүүн уушгины дэлбэнг гэмтээж, их хэмжээгээр цус алд цус алдалтын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч *******ийг “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Анхан шатны шүүхээс ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь “хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчилж нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдэж өгнө үү. Би одоо 50 настай эрүүл мэнд уушги, зүрх өвддөг тул дэглэм өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтад “Давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж зааснаар хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд  шүүгдэгч *******ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах иллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг мөрдөн шалгах иллагаанд дэмжлэг үзүүлсэн, тэрээр сүрьеэ өвчтэй, эмчлүүлэх шаардлагатай зэрэг хувийн болон эрүүл мэндийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “эрүүл мэндийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхийг зөвшөөрч байна” гэх нөхцөл байдлыг тус тус харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, энэ талаар зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******ийн  2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 516 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг:

-“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж гэснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

         ШҮҮГЧИД                                                     Б.МАНЛАЙБААТАР

                                                                                        З.ТӨМӨРХҮҮ