Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 118/ШШ2026/0036

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

     татгалзсаныг батлах тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би Завхан аймгийн Их-Уул сумын Засаг дарга болон тус аймгийн Их-Уул сумын Хонгор багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох “1. Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 06 дугаартай "Өвөлжөөний гэрчилгээ шинэчлэн олгох тухай" Иргэдийн нийтийн хурлын тогтоол болон түүний хавсралт хэсгийг хүчингүй болгуулах, 2. Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын 2026 оны 05 сарын 26-ны өдрийн А/89 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн Б.*******, О.******* нарын нэхэмжлэлийг 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.*******, О.******* нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдаж байгаа Б.*******, О.******* нарын нэхэмжлэлтэй Их-Уул сумын Засаг дарга Г.*******, иргэн Ё.******* нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б.*******, О.******* нар дараах хүсэлт гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.*******, О.******* нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь сайн дурын үндсэн дээр татгалзаж байна. Учир нь 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/345 дугаартай Завхан аймгийн Засаг даргын захирамжаар Их-Уул сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/83 захирамжийг хүчингүй болгосон. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 болон 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргах уг асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болох зэрэг хууль зүйн үр дагаврыг ойлгож энэхүү хүсэлтийг гаргаж байна.

Иймд нэхэмжлэгч Б.*******, О.******* нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг бататгаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.*******, О.******* нар нь “1. Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 06 дугаартай "Өвөлжөөний гэрчилгээ шинэчлэн олгох тухай" Иргэдийн нийтийн хурлын тогтоол болон түүний хавсралт хэсгийг хүчингүй болгуулах, 2. Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын 2026 оны 05 сарын 26-ны өдрийн А/89 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тайлбарыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж болохоор заасан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцааж олгохооргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******, О.******* нар нь Завхан аймгийн Их-Уул сумын Засаг дарга болон тус аймгийн Их-Уул сумын Хонгор багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “1. Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 06 дугаартай "Өвөлжөөний гэрчилгээ шинэчлэн олгох тухай" Иргэдийн нийтийн хурлын тогтоол болон түүний хавсралт хэсгийг хүчингүй болгуулах, 2. Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын 2026 оны 05 сарын 26-ны өдрийн А/89 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.АМАРЗАЯА