2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/09338

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 30

191/ШШ2025/09338

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х  хаягт байрлах ******* ******* уламжлалт урлах ухааны төв НҮТББ /РД:*******/,

 

Нэхэмжлэгч: Х  хаягт оршин суух Р  овогт Л-йн ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч  тоот хаягт байрлах, ******* ******* ******* ******* шашны байгууллага /РД:/-д холбогдох,

Засвар хийсэн барилгын материалын үнэ болон ажилчдын цалин хөлсөнд нийт зарцуулсан 55 253 521 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагчийн, нэхэмжлэгчээс хохиролд 62 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 08 дугаар сарын 07-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.*******,

Нэхэмжлэгч ******* ******* уламжлалт урлах ухааны төв НҮТТБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ******* ******* ******* ******* шашны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Гэрч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие бурхан урлаач бөгөөд ******* ******* ******* ******* хийдийн лам Э.Батсайхан, Д.Гантөгс нартай танил дотно найз нөхдийн харилцаатай байсан. 2021 оны 10 дугаар сарын үед Э.Батсайхан *******, хийдэд байрладаг хүүхдүүдэд ханьтай, хамт байх лам хэрэгтэй байна, хүүхдүүдэд хичээл орохын дашрамд хийдэд хамт байх боломж байна уу гэж хэлж байсан. Үүнийг би зөвшөөрч тус хийдийн 2 давхарт ламын өрөөний хажуу талын өрөөг надад гаргаж өгсөн. Энэ үед тухайн *******гаас , , гэх хүүхдүүдэд би төвд хэл, орчуулга хийх, урлахуйн ухааны хичээл зааж байсан. Үүний хажуугаар би өөрийн захиалгат ажлаа ч хийж байсан.

2022 оны 01 дүгээр сард ловон лам Д.Гантөгс, тамгын лам Э.Батсайхан нар надад Ловон лам томилогдсон, өрөө хэрэгтэй учир өрөөгөө суллаж өг, өөр өрөө гаргаж өгнө гэж хэлсэн. Тухайн үед 1 давхрын 300 м.кв плитан шалтай хоосон талбайг надад өөрийн зардлаар тохижуулж өрөө тасалгаа хийж сургалт болон бусад үйл ажиллагаагаа явуул гэсэн. Ингэхдээ эхний удаад 10 жилийн хугацаанд түрээс төлөхгүй байж, цаашид түрээс төлөх, тухайн хугацаанд хийдийн хүүхдүүдэд урлахуйн ухааны хичээл үнэ төлбөргүй заахаар бид тохирсон.

Ингээд 2022.03.12-ны өдрөөс эхлэн 40 гаруй хоногийн хугацаанд засвраа хийсэн. Анх 5 өрөө, 1 том заал, ариун цэврийн өрөө, агуулахын өрөө гаргаж тохижуулж байсан. Мөн урагшаа харсан, гадагш гарах хаалга 1 ширхэг, хэвлэлийн үйлдвэрээс тусдаа байх зорилгоор төмөр шаттай хаалга гаргасан.

Хийдийн том хаалга хийх зорилготой байсан боловч тоосгоор битүүлсэн байсан урд талын хананы хэсэгт цонх гаргасан. Цонхны хэмжээг санахгүй байна. Тухайн үед талбайн шал нь плита байсан боловч тааз нь хар байсан. Нэмэлтээр халаалт, паар суулгах, тог, цахилгааны монтаж, бохирын сангийн шугам оруулж хийсэн. Эдгээрийг өрөө тасалгаанд тааруулж хийлгэсэн.

2022.11.09-ний өдрөөс ******* ******* ******* ******* хийдэд сурч буй хүүхдүүдэд сургалт, хичээл орж эхэлсэн. Гэтэл 2023.03.01-ний өдрөөс хийдээс урьдчилан мэдэгдэхгүйгээр хүүхдүүдийг сургалтад суулгахаа больсон.

Тухайн үед энэ талаар тодруулж асуухад ******* ******* ******* ******* хийдийн удирдлагууд хүүхдүүдэд сургалт оруулахаа болиод байрны түрээсийн төлбөр авч эхлэх шийдвэр гаргасан талаар хэлсэн. Уг саналыг би зөвшөөрөөгүй. Тухайн үед би түрээс тооцох гэж байгаа бол гэрээ хийе, талбайд хүнээс авсан мөнгөөр засвар хийсэн учраас 2024 оны 06 дугаар сар хүртэл түрээс төлөхгүйгээр урсгал зардлаа төлж ашиглах, түүнээс хойш түрээсийн асуудлыг тохиръё гэсэн санал гаргасан боловч талууд тохиролцолд хүрч чадаагүй. Хариуцагчаас түрээсийн гэрээ хийх боломжгүй, хотын А бүсэд 3 давхраас өндөр барилгыг улсын комисс хүлээж аваагүй, барилгын ажил бүрэн дуусаагүй учраас гэрээ хийх боломжгүй гэсэн хариу хэлсэн.

Гэтэл 2023.09.22-ны өдрөөс 2023.10.06-ны өдрийн дотор байрыг чөлөөлж өгөхгүй бол тог, цахилгаан усыг хязгаарлана гэсэн шаардах бичгийг 2023.09.22-ны өдрийн шөнийн 23:00 цагийн үед өгсөн.

Ингээд бид 2023.10.28-ны өдөр байрыг чөлөөлж, түлхүүрийг хүлээлгэн өгч акт үйлдэн талууд гарын үсэг зурсан. Бид хариуцагчийн барилгын 1 давхрын 300 м.кв талбайд дотор засал, өрөө тасалгаа хийсэн зардал зэргийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 55 253 521 төгрөгийн хэмжээгээр тооцон нэхэмжилсэн. Тухайн зардлын төлбөрүүдийг миний хувийн данснаас гаргасан боловч нэхэмжлэгч Л.*******, ******* ******* уламжлалт урлах ухааны төв ТББ нар тухайн мөнгийг хариуцагч ******* ******* ******* ******* хийдээс хамтран нэхэмжилж байна. Хариуцагчид талбайг өмнө байсан хэлбэрт нь оруулж өгнө гэх зүйлийн талаар би хэлээгүй, тэгж яриагүй. Тэр талаар гэрээ хэлэлцээр хийгдээгүй. Мөн сард 2 500 000 төгрөгийн үнэлгээтэй бурхан бүтээж өгнө гэх тохиролцоо огт байхгүй. 10 жилийн дараа түрээс төлж эхлэх үеэс бурхан бүтээлгэнэ гэж ярьж байсныгаа хольж ярьж байна гэж ойлгож байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Бид нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна гэв.

 

2.Нэхэмжлэгч ******* ******* уламжлалт урлах ухааны төв ТББ-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* уламжлалт урлах ухааны төв ТББ нь 2022 оны 01 дүгээр сараас ******* ******* ******* ******* хийдэд байрлаж бурхан бүтээх ажлыг хийхээс гадна тус хийдийн ламхай нарт хичээл орох зорилгоор ******* ******* ******* ******* хийдийн 2 давхрын 25 м.кв өрөөнд байрлаж үйл ажиллагаа явуулж байсан.

******* ******* ******* ******* хийдийн лам н.Гантөгс тус хийдийн ловон лам болсноор тусдаа өрөөнд суух шаардлагатай учраас нэхэмжлэгчийн байрлаж буй хийдийн 2 давхарт байх 25 м.кв өрөөг суллаж өгсөн. Нэхэмжлэгч байгууллага сургалтын үйл ажиллагаа явуулдаг учраас ******* ******* ******* ******* хийдийн 1 давхрын талбайг өөрөө засвар хийж, тохижуулж ор, харин 10 жилийн хугацаанд ******* ******* ******* ******* хийдийн ламхай нарт төвд бичиг, бурхан урлахуйн ухааны талаар хичээл заалгая гэж н.Батсайхан, н.Гантөгс нар нь нэхэмжлэгч нартай тохирсноор 1 давхрын 300 м.кв талбайд нэхэмжлэгч нар өөрийн хөрөнгөөр засвар хийж тохижуулан орсон.

Ингэхдээ нэхэмжлэгч ******* ******* уламжлалт урлах ухааны төв ТББ-ын нь талбайн тог, ус дулааны мөнгийг заалтаар нь төлж 10 жилийн хугацаанд түрээсийн төлбөр төлөхгүйгээр байх буюу тус хугацаанд хийдийн ламхай нарт хичээл заах, сургалт орох байдлаар байрлахаар харилцан тохирсон. Тухайн үед барилгыг улсын комисс хүлээж аваагүй, барилгын засварын ажил бүрэн дуусаагүй, 300м.кв талбайн 1 давхрын шал плита, хана, тааз нь хар замасктай байсан. Үүнд нэхэмжлэгч нь тохижуулж багшийн 1 өрөө, хичээлийн том танхим 1, сургалтын жижиг өрөө 3, зээгт наамлын өрөө 1, агуулах, ариун цэврийн өрөө, гал тогоо, хоолны заал гэх мэт өрөө, тасалгаа гаргаж засвар хийсэн.

Барилга бүтээцийн хувьд 2 давхраас 1 давхарт буух зориулалт байгаагүй ба гадна талаасаа ордог байсан хийцлэлтэй байсан учраас хажууд байх хэвлэлийн үйлдвэрээс тусгаарлахын тулд гаднаа төмөр шат холбож, хаалга хийсэн. Үүнээс гадна цонх гаргаж хийсэн. Мөн дулаан шугамын угсралтын бүх ажил хийсэн. Үүнд паар холбох, бохир ус, цэврийн усны шугам холбож, агааржуулалтын хоолой, цахилгааны монтаж хийж, өрөө бүрт розетка, унтраалга, гэрэл суурилуулж, хаалгануудад түгжээ хийх зэргээр тохижуулсан. ******* ******* ******* ******* хийдийн удирдлага солигдсон, зөрчилдөөн үүссэн гэх байдлаар нэхэмжлэгчийг тухайн талбайд засвар хийж, үйл ажиллагаа явуулснаас хойш 4 сар өнгөрсөн байхад буюу 2023 оны 09 дүгээр сард ******* ******* ******* ******* хийдээс хүүхдүүдэд хичээл заалгахгүй, хийдийн удирдлагууд солигдсон хэмээн өрөө, талбай суллаж өгөхийг шаардсан мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн. Хариуцагч тухайн талбайд 10 жилийн хугацаатай үнэгүй суулгана гэсэн учраас бид 300 м.кв талбайг өөрийн зардлаар засан сайжруулсан, засвар хийсэн мөнгөндөө тохируулан урлахуйн ухааны захиалгат ажлыг дуусгах хүртэл хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сар хүртэл байрлаж, түрээс төлье гэх байдлаар хэд хэдэн удаа уулзалт хийсэн боловч талууд тохиролцоонд хүрээгүй.

Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчийн ашиглаж байсан талбайн тогийг нь таслах зэргээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож 2023.10.28-ны өдөр талбайг хийдэд хүлээлгэж өгсөн. 2023 оны 02 дугаар сард талбайд засвар хийж байхад Д.Гантөгс, Э.Батсайхан нар нэхэмжлэгчийг тухайн байранд засвар хийж байгаа талаар мэдэж байсан буюу өрөө тасалгааны хувьд ярьж зөвлөлддөг байсан. Нэхэмжлэгч талаас талбайн засвартай холбоотой зардлыг өөрөөсөө бүгдийг нь гаргасан. Барилгын материал болон ажилчдын цалин хөлсөнд 61 000 000 төгрөг зарцуулсан байдаг. Энэ тухай баримтыг хэрэгт эх хувиар нь нотлох баримтаар гаргаж өгсөн.

Бид хөрөнгийн үнэлгээний компаниар засвар хийхтэй холбоотой гарсан зардлыг 55 253 521 төгрөгөөр тогтоосон учраас энэ дүнгээр тооцон хариуцагч талаас гаргуулах хүсэлтэй байна.

Талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй боловч 10 жилийн хугацаанд түрээсгүйгээр хүүхдүүдэд сургалт явуулах тохиролцооны хүрээнд буюу иргэд хоорондын аман хэлцлээр үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Тийм учраас хэлцлээр тохирсон 10 жилийн хугацаанд түрээсгүйгээр байлгах гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэж талбайд засвар хийсэн зардлыг нэхэмжилсэн.

Талууд талбайг 10 жилийн хугацаанд ашиглуулах учраас, өөрөө засвар тохижилтоо хийгээрэй гэж тохирсон учраас л уг талбайг бид тохижуулсан. Хэрэв ингэж тохироогүй бол хэзээ ч суллаж өгөх магадлалтай талбайд ийм хэмжээний засвар, үйлчилгээ хийхгүй байх байсан нь ойлгомжтой.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын байрыг засвар тохижуулалт хийхийн хажуугаар хариуцагч байгууллагын ламхай нарт хичээл, ном зааж байсан, тийм байхад нэмж сар бүр 2 500 000 төгрөгийн бүтээлийг бүтээж өгнө гэж тохирох ямар ч бодит боломж байхгүй. Бурхан бүтээнэ гэдэг нь маш цаг хугацаа, маш нарийн ажиллагаа шаарддаг. Хариуцагчийн тус тайлбар бодит байдалд нийцээгүй. Нэхэмжлэгч Л.*******ын хувийн дансаар дамжин бүх засварын зардал төлөгдсөн, түүний мөнгө ч орсон тул бид хамтран нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

3.Хариуцагч ******* ******* ******* ******* шашны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал талбайд засвар хийсэн бараа материалын үнэ хөлс нэхэмжилсэн. 2022 онд ******* ******* ******* ******* хийдэд Э.Батсайхан тамгын ламын алба, Д.Гантөгс ловон ламын алба хашдаг байсан. Тухайн үед нэхэмжлэгч Л.******* нь эдгээр лам нартай найз нөхдийн холбоотой байсан. 2022 онд нэхэмжлэгч нь хийдийн 2 давхрын хурлын заалны хажуу өрөөнд байрлаж байсан. Үүнийг Э.Батсайхан, Д.Гантөгс нарын хүсэлтээр байсан гэх агуулгатай тайлбар хэлсэн нь үндэслэлгүй, өөрөө гуйж хүсэлт гаргасныг зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сард хийдийн 1 давхарт буусан. Ловон ламд өрөө гаргаж өгөх шаардлагатай болсон учраас 1 давхарт буусан гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Өөрөө лам Д.Гантөгс, Э.Батсайхан нарт гаргасан хүсэлтдээ 2 давхрын тухайн өрөө нь урлан бүтээхэд жижиг байна, ******* ******* ******* ******* хийдийн хүүхдүүдэд хичээл, ном заах сургалтын танхим гаргаж өг гэх байдлаар хүсэлт гаргасны дагуу тухайн хүсэлтийг зөвшөөрч оруулсан.

Нэхэмжлэгч нь хийдийн барилгын 1 давхарт байрлахдаа өрөө тасалгааг өөрөө дур мэдэн гаргаж, үндсэн хийцлэлийг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, хийдийн үндсэн хийцлэлд жижиг цонх байсныг том цонх болгож өөрчилсөн. Өрөө тасалгааг гаргахдаа тааз болон хана, баганын хийцлэлд өөрчлөлт оруулж, өрөмдөж, цоолсон байдаг. Мөн цахилгаан болон сангийн ажил хийхдээ хийдийн үндсэн хийцлэлийг өөрчилсөн. Үүнийг тухайн үед лам Э.Батсайхан мэдээд хийцлэлийг өөрчилж хийж болохгүй талаар хэлэхэд нь Л.******* Би гарахдаа хийцлэлийг анхны хэлбэрт оруулж өгнө. гэж хэлсэн байдаг.

Тухайн үед хийдийн 1 давхрын 300 м.кв талбай нь хана болон шал, сангийн паарнууд, тог, цахилгааны монтаж бүрэн хийгдсэн байсан. Мөн хийдийн баруун тал руу харсан том хаалга гарах гарцтай байсныг нэхэмжлэгч Л.******* битүүлсэн байдаг. 2023 оны 05 дугаар сард нэхэмжлэгч албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнээс хойш нэхэмжлэгчийн гаргасан гэх олон өрөөнүүдийн хамгийн арын өрөөнд оточ, маарамба гэх 1 хүнийг байрлуулсан.

Нэхэмжлэгч нь тухайн талбайд байрлахдаа өөрийн байрлах 1 өрөө болон сургалтын танхим гаргана гэж ярилцаж тохирсон боловч үүнээс өөр байдлаар буюу нэлээдгүй олон өрөө нэмж гаргасан. Мөн зээгт наамал хийдэг хүмүүс байсан.

Энэ мэтчилэн анх ярилцаж тохирсноос өөр түвшинд талбайн зохион байгуулалтыг хийж тохижуулсан.

******* ******* ******* ******* хийдийн ламхай нарт нэхэмжлэгч хичээл заадаг байсан. Тухайн үед лам Шашны дээд сургуульд урлахуйн ухаанаар сурдаг байсан боловч нэхэмжлэгч тухайн ламд хичээлийг сургуулиас нь илүү өндөр түвшинд зааж чадна гэж сургуулиас нь гаргаж өөрөө ном зааж эхэлсэн. Ламхай нарын сургалт 1 сар орчмын хугацаанд тогтвортой үргэлжилсэн байх гэж үзэж байна. Үүнээс хойш сургалтын чанар эрс муудсан ба сургалт зохион байгуулахдаа бидэнтэй зөвлөлдөж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө танилцуулж, батлуулсан зүйл байгаагүй. Ламхай хүүхдүүд багшийнхаа талаар Л.******* багш сүүлийн үед элдэв төрлийн ажилтай гэж, хичээлээ заахгүй байна, өөрийн ажилдаа туслуулж байна, таныг болон хийдийн лам нарын талаар муугаар яриад байх юм. гэх тайлбарыг багш Э.Батсайханд хэлсэн байдаг.

Нэхэмжлэгч нар тайлбартаа засварын ажил хийхдээ ******* ******* ******* ******* хийдээс тусламж, дэмжлэг аваагүй, тог, цахилгааны болон сангийн ажлыг өөрөө хийсэн гэсэн. ******* ******* ******* ******* хийдийн 1 давхарт цонх бүрийн доор паар байдаг ба сангийн шугам, сүлжээтэй, тог цахилгааныг бүрэн шийдсэн байсан. Хийдийн 1 давхар хүйтэн байгаа талаар нэхэмжлэгч Л.******* хэлсэн ба Э.Батсайхан лам өөрийн шавь нартаа хэлж олон тооны паарыг нэхэмжлэгч Л.*******т өгсөн байдаг. Мөн таазны материалын хувьд Д.Гантөгс лам барилгын материал зардаг н.Санжсүрэнгээс хийдэд хандиваар өгсөн таазыг нэхэмжлэгч Л.*******т өгсөн. Сургалтын заалны тааз болон паарны зардлыг Э.Батсайхан, Д.Гантөгс нар гаргасан.

Мөн хийдийн үндсэн хийцлэлийг өөрчилж, хаалга гаргаж, шат хийсний өртөг зардлыг нэхэмжлэгч өөрийн зардлаар хийсэн гэх боловч тухайн үед ажилладаг хэвлэлийн үйлдвэртэй хамтарч зардлыг хувааж гаргасан гэдэг.

Нэхэмжлэгч нь хийдийн ламхай хүүхдүүдэд чанартай боловсрол олгож чадаагүй. Мөн тухайн үед хийдэд сар бүр 2 500 000 төгрөгийн үнэ, өртөг бүхий бүтээл хийж өгнө гэж амаар тохироо хийсэн боловч нэг ч бүтээл хийж өгөөгүй.

Мөн Л.******* нь ******* ******* төрөл тутмын 15 дүрийг 1 ширхгийг нь 350 000 төгрөгөөр зурж, бүтээж өгсөн. Үүний төлбөрийг бид бүрэн төлсөн боловч тухайн 15 дүр нь алдаа мадагтай байсан ба миний бие одоо тухайн дүрүүдийг шинээр өөр ламаар дахин бүтээлгэж байна.

Талуудын хооронд гарсан маргаан нь намайг ажлаа авсны дараа Л.*******тай уулзаад Э.Батсайханд өрөө хэрэгтэй байгаа учраас 1 өрөө гаргаж өг гэх хүсэлт тавьсан боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй учраас бид гэрээ хийе, гэрээг хариуцагч тал өөрөө бэлдэнэ, сарын 2 500 000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тохиръё гэж гэрээ хийх талаар хэлсэн. Тухайн саналыг 2023 оны 06 дугаар сард хэлсэн бөгөөд хийдээс гэрээгээ хийх талаар нэхэмжлэгчтэй 2-3 удаа уулзсан боловч тохиролцолд хүрээгүй.

Иймд бид нэхэмжлэгчид албан шаардлага хүргүүлсэн. Үүний дараа нэхэмжлэгч надтай уулзаж, Талбайгаа чөлөөлж өгье. Ихэнх зүйлийг зөөсөн. Харин бичиг хийж өг гэхэд нь ямар бичиг болох талаар асуухад н.Пүрэвбат лам багшдаа болон бусад хүмүүст тайлан тавьдаг, тиймээс бичиг хэрэгтэй гэх зүйлийг хэлээд тухайн бичигт бичих зүйлийг надад хэлж өгч шивүүлж, гарын үсэг зурж албажуулаад 2023.10.18-ны өдөр авсан. Тус бичиг нь 300 м.кв талбайг хүлээлцсэн талаарх бичиг байсан.

Нэхэмжлэгч анх ******* ******* ******* ******* хийдэд байрлахдаа 2 500 000 төгрөгийн үнэ бүхий бүтээл хийж өгнө, хийдээс гарахдаа өөрчилж зассан зүйлээ дахин засварлаж хийдийн хийцлэлийг өмнөх хийцлэлд оруулж өгнө гэж тохирсон боловч тус тохиролцоондоо хүрээгүй, хийдийн хийцлэлийг өмнөх байдалд нь оруулаагүй. Мөн чанарын шаардлага хангахгүй хөөсөнцрөөр хийсэн зүйлээ авч яваагүй. ******* ******* ******* ******* хийд дараагийн үйл ажиллагаагаа явуулахын тулд түүнийг нь буулгасан. Нэхэмжлэгч бурхан бүтээх болон шавраар бүтээл хийдэг байсныгаа бүгдийг нь зарж, борлуулж мөнгө олдог байсан. Нэхэмжлэгч энэ мэт ажил хийдэг байсан учраас хүүхдүүдэд хичээл заах зав гардаггүй, хүүхдүүдэд хичээл заасны үр дүн гараагүй. Хариуцагч хийд болон түүний удирдлагын зүгээс нэхэмжлэгч Л.*******ын ажлыг нэлээдгүй дэмжсэн гэж үзэж байгаа. Бид мөнгө олох зорилготой байсан бол 300 м.кв талбайгаа өгөхгүй, өөр этгээдэд түрээслэх байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Хариуцагч ******* ******* гүшиг ******* шашны байгууллагаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартай адил үндэслэл байгаа. Нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сард ******* ******* ******* ******* хийдэд байрлахдаа 2 500 000 төгрөгийн бурхан бүтээж өгнө гэх байдлаар орсон. Ингээд 2023 оны 10 дугаар сард нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр талбайг чөлөөлж өгсөн.

Иймд 2022 оны 05 дугаар сараас эхлэн, талбайг хүлээлгэж өгөх хүртэл хугацаа буюу нийт 18 сарын хугацаанд ашигласан нэхэмжлэгчийн өөрийнх нь хэлснээр сар бүр 2 500 000 төгрөгийн үнэлгээтэй бүтээлийг хийж өгөөгүй учраас энэ мөнгөн дүнгээр нь тооцон 45 000 000 төгрөгийн манай орлогыг ийм хэмжээгээр хаасан гэж үзсэн.

Мөн ******* ******* ******* ******* хийд 300 м.кв талбайг сарын 8 750 000 төгрөгөөр бусад этгээдэд түрээсэлж байгаа. Өнөөдрийн байдлаар түрээсийн төлбөр 10 000 000 төгрөг болж түрээсийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан. Тухайн үедээ 8 750 000 төгрөгөөр түрээслэхэд түрээслэгч нь нэхэмжлэгчийн тохижуулсан гэх зүйлийг ашиглаж, хэрэглэхгүй учраас нурааж, өөрөө тохижуулна гэх хүсэлт гаргасан учраас тус хүсэлтийг ******* ******* ******* ******* хийд нь хүлээн авч засан сайжруулалт хийхэд хугацаа шаардлагатай гэсэн учраас нэхэмжлэгчийн засвар хийсэн зүйлийг буулгах, зөөхийн тулд хариуцагчаас түрээслэгч байгууллагад 2 сарын хугацаа олгосон. Хэрэв энэ хугацаа байгаагүй бол 17 500 000 төгрөгийн түрээсийн орлого алдахгүй байсан бөгөөд энэ нь ******* ******* ******* ******* хийдийн олох ёстой байсан орлого юм. Иймээс нэхэмжлэгч талаас нийт 62 500 000 төгрөгийг олох ёстой байсан орлогод гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

5.Нэхэмжлэгч Л.*******аас сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд сар бүр 2 500 000 төгрөгийн үнэлгээтэй бүтээл бүтээж өгнө гэх тохиролцоо анхнаасаа байгаагүй. Манайд би ганцаараа байгаагүй бөгөөд багшилж байсан 4 хүн байдаг. Бид мэргэжлийн бурхан урлаач, багш учраас өөр этгээдийн байрыг засварлаж, шавь нарт нь хичээл заагаад нэмж бурхан урлаж өгөх боломжгүй.

Хариуцагч тал тайлбартаа 1 давхарт заалыг тохижуулахад ******* ******* ******* ******* хийдээс паар гаргаж өгсөн гэсэн, энэ нь хуучин, зарим нь цоорсон паар гаргаж өгсөн бөгөөд үүнийг нь агуулахад үлдээсэн, хэрэглээгүй. Тухайн талбай нь хойшоо харсан 2, урагшаа харсан 1 цонхтой том заал байсан ба шинээр гаргасан өрөө бүрт паар суулгахгүй бол хүйтэн байсан учраас паар шинээр авч, нөхөж тавьсан асуудал байсан. Гэхдээ паарыг угсруулахын тулд угсралтын зардлыг нэхэмжлэгч талаас төлсөн. Ийм байхад ******* ******* ******* ******* хийдийг мэдээгүй байхад өрөө, тасалгаа хийсэн байсан гэх байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Манайхыг нээлт хийх үед бүх өрөө, тасалгаа бэлэн болсон байсан, үүнийг ******* ******* ******* ******* хийд өөрөө зөвшөөрөөд хийсэн. Хийдээс ус, тог, цахилгаан хязгаарлаж шахалт үзүүлж өөр түрээслэгч олж, түүнтэй тохирсон түрээсийн зардлыг биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6.Нэхэмжлэгч ******* ******* уламжлалт урлах ухааны төв ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тухайн талбайд өөрөөсөө хөрөнгө гаргаж 61 000 000 төгрөгөөр засан сайжруулалт хийчихээд ******* ******* ******* ******* хийдийн ламхай нарт хичээл сургалт үнэгүй зааж, нэмж 2 500 000 төгрөгийн бурхан бүтээж өгнө гэх зүйлийг талууд тохирсон гэх боловч ийм зүйл байхгүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

******* ******* ******* ******* хийд нь иргэдийн сүсэг бишрэлийн хандиваар бий болсон хийд бөгөөд лам Д.Гантөгс, Э.Батсайхан, П.П нар хөрөнгө оруулалт хийж, ******* ******* ******* ******* хийдийг бий болгоогүй. ******* гэгээн амьд сэрүүн байхдаа ******* ******* ******* ******* хийдийг босгосон. ******* ******* ******* ******* хийд нь 2 давхар бөгөөд, 2 давхарт хийдийн үйл ажиллагаа явуулж, 1 давхарт нь хийдийн үйл ажиллагаатай уялдуулан шашны сургалт, бурхан урлахуйн төвийг ******* ******* уламжлалт урлах ухааны төв ТББ-ын нэрээр явуулахаар харилцан тохирч нээлт хийсэн.

2023 оны 10 дугаар сард байрыг хүлээлгэж өгсөн акт үйлдэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан цагаас хойш урлахуйн ухааны зориулалтаар ашиглах гэж байсан байрыг баар, рестораны газрын зориулалтаар ашиглах гэж байгаа учраас ханыг нурааж, засвар хийсэн байна. Барилгыг өөр зориулалтаар ашиглах зорилгоор нураалт хийх, засан сайжруулалт хийхэд гарсан цаг хугацааны асуудлыг нэхэмжлэгч тал хариуцах үндэслэлгүй. Барилгын бүтээц, хийцийг өөрчлөх гэдгийг хариуцагч тал юу гэж ойлгож байгааг мэдэхгүй. Барилгын бүтээц, хийц өөрчлөх гэдэг нь анхны гаргасан зургаас өөр хэлбэрээр барилга барихыг барилгын хийц, өөрчлөх гэж ойлгож байгаа юм. Хариуцагч тал бусдын хандиваар бий болгосон хийдийг баар, ресторан болгож байгаа нь үйл ажиллагаагаа өөрчилж байгаа асуудал юм. Үүнтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч нараас нэхэмжлэх үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

7.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг, иргэний үнэмлэхийн хуулбар, ххххххх регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус НҮТББ-ын дүрэм, засварын зардлын тайлан, зарлагын баримтууд, Л.*******ын эзэмшлийн ХААН банк дахь ххх дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ******* ******* уламжлалт урлах ухааны төв-ийн 2022-2023 оны хичээлийн хуваарь, 2022.10.28-ны өдрийн , Уламжлалт урлах ухааны ******* ******* ТББ-ын үйл ажиллагааны талан, ******* ******* ******* ******* шашны байгууллагын 2023.10.28-ны өдрийн 23/03 тоот ******* ******* ******* ******* хийдийн талбайг хүлээн авсан тухай албан бичиг, тус байгууллагын 2023.09.22-ны өдрийн 23/02 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, гэрэл зургууд, ххххххх дугаартай Цахилгаан тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ, ххххххххх дугаартай Электрон тоолуур тавих зөвшөөрөл / 1 хх-ийн 4-7,21-25, 29-99, 100-113/ зэргийг,

 

8.Хариуцагч талаас нотлох баримтаар, ххххх регистрийн дугаартай ******* ******* ******* ******* шашны байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэлүүд, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тухай албан бичиг, иргэний үнэмлэхийн хуулбарууд, 2023.12.06-ны өдрийн 23/03 тоот ******* ******* ******* ******* хийд болон Э  ХХК нарын хооронд Үйлчилгээний талбай түрээслэх гэрээ, гэрэл зургууд, хариуцагчийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн нххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ / 1 хх-ийн 119-120, 2 хх-ийн 2-6 / зэргийг шүүхэд гаргасан.

9.Нэхэмжлэгч талын хүсэлтээр өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу шүүхийн шүүгчийн 2024.01.03-ны өдрийн 734 дүгээр захирамжаар томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024.03.27-ны өдрийн 106 дугаартай Шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд, шүүгчийн 2025.02.10-ны өдрийн 7491 дүгээр захирамжийн дагуу шүүхэд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч , нарын мэдүүлэг, / 1 хх-ийн 124-133, 2 хх-ийн 22-26/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч холбогдуулан, ******* ******* ******* ******* шашны байгууллагад холбогдуулан хөлсөлсөн талбайд засан сайжруулалт, тохижуулалт хийсэн зардалд 55 253 521 төг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь түрээсийн төлбөрт болон олох ёстой байсан орлогод 62 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлээс 52 280 365 төгрөгийг төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болон хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, 2022 оны 01 дүгээр сард, ******* ******* ******* ******* хийдийн удирдлагатай тохиролцон 1 давхрын 300 м.кв плитан шалтай хоосон талбайг өөрсдөө тохижилтыг хийж, 10 жилийн хугацаанд түрээс төлөхгүй байж, тухайн хугацаанд хийдийн хүүхдүүдэд урлахуйн ухааны хичээл үнэ төлбөргүй заахаар болж 2022.03.12-нээс эхлэн 40 гаруй хоногийн хугацаанд засвар хийж тохижуулсан. Уг барилгыг улсын комисс хүлээж аваагүй, барилгын засварын ажил бүрэн дуусаагүй байсан тул шал плитатай, хана, тааз нь хар замасктай байсан бөгөөд багшийн 1 өрөө, хичээлийн том танхим 1, сургалтын жижиг өрөө 3, зээгт наамлын өрөө 1, агуулах, ариун цэврийн өрөө, гал тогоо, хоолны заал гэх мэт өрөө, тасалгаа гаргаж, хэвлэлийн үйлдвэрээс тусдаа байхаар гадна төмөр шат холбож, хаалга хийсэн, мөн цонх хийх, дулаан шугамын угсралтын болон агааржуулалтын хоолой, цахилгааны монтажыг хийсэн, өрөө бүрт розетка, унтраалга, гэрэл суурилуулж, хаалгануудад түгжээ хийх зэргээр тохижуулсан. Эдгээр засвар тохижилтын зардалд нийт 61 000 000 төгрөг зарцуулсан, энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн, 2023.09.22-ны өдрөөс 2023.10.06-ны өдрийн дотор байрыг чөлөөлж өгөхгүй бол тог, цахилгаан усыг хязгаарлана гэсэн шаардах бичгийг 2023.09.22-нд өгсөн, бид 2023.10.28-ны өдөр байрыг чөлөөлж, түлхүүрийг хүлээлгэн өгч акт үйлдэн талууд гарын үсэг зурсан. Талбайд засвар хийж байхад хийдийн удирдлагын Д.Гантөгс, Э.Батсайхан нар өрөө тасалгааны хувьд ярьж зөвлөлддөг, засвар тохижилтын талаар мэдэж байсан, хариуцагч байгууллагын байрыг засвар тохижуулалт хийж, ламхай нарт хичээл, ном зааж байсны дээр нэмж сар бүр 2 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий бүтээлийг бүтээж өгнө гэж тохирох ямар ч бодит боломж байхгүй, энэ талаар хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, иймд үнэлгээний баримтыг үндэслэн 55 253 521 төгрөг шаардах эрхтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, 2021 онд нэхэмжлэгч нь хийдийн 2 давхрын хурлын заалны хажуу өрөөнд байрлаж байсан, 2022 оны 01 дүгээр сард 2 давхрын тухайн өрөө нь урлан бүтээхэд жижиг байна, ******* ******* ******* ******* хийдийн хүүхдүүдэд хичээл, ном заах сургалтын танхим гаргаж өг гэсэн хүсэлт гаргасны дагуу зөвшөөрсөн, 300 м.кв талбайг ашиглаж эзэмшүүлж байсанд маргаангүй, лам хүүхдүүдэд чанартай хичээл заах, хийдэд сар бүр 2 500 000 төгрөгийн үнийн дүнд багтах ямар нэгэн бүтээл хийж өгөхөөр амаар тохирсон, нэхэмжлэгч 1 давхарт байрлахдаа өрөө тасалгааг өөрөө дур мэдэн гаргаж, жижиг цонх байсныг том цонх болгох, тааз болон хана, баганын хийцлэлд өөрчлөлт оруулж, өрөмдөж, цоолсон, баруун тал руу гарах том хаалга гаргах гарцтай байсныг битүүлсэн, цахилгаан болон сангийн ажил хийхдээ хийдийн үндсэн хийцлэлийг өөрчилсөн, энэ талаар шаардлага тавихад гарахдаа хийцлэлийг анхны хэлбэрт оруулж өгнө гэдэг, 2023 оны 05 дугаар сард нэхэмжлэгч албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн, Л.******* ламын хичээлд хүүхдүүд хамрагдсан боловч үр дүн гараагүй, 2 500 000 төгрөгийн үнэ бүхий бүтээл хийж өгнө, хийдээс гарахдаа өөрчилж зассан зүйлээ засч хэвийн байдалд оруулж өгөх үүргээ биелүүлээгүй, 2022-2023 онуудад тодорхой хэмжээний засвар хийсэн, тухайн үед хийсэн зүйлийнх нь эдэлгээ хамт үргэлжилж байсан, нэхэмжлэгч тал хийсэн засварласан зүйлээ өөрсдөө ашигласан, сургалтын заалны тааз болон паарны зардлыг Э.Батсайхан, Д.Гантөгс нар гаргасан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хариуцагч талаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ, нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сараас эхлэн талбайг хүлээлгэж өгөх хүртэл нийт 18 сарын хугацаанд ашигласны төлбөрт сар бүр 2 500 000 төгрөгийн үнэлгээтэй бүтээл хийж өгөх үүргээ биелүүлээгүй тул энэ мөнгөн дүнгээр нь тооцон 45 000 000 төгрөг, мөн манай хийд 300 м.кв талбайгаа сарын 8 750 000 төгрөгөөр бусдад түрээсэлж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас засан сайжруулсан гэх зүйлсийг буулгах, зөөх ажилд зориулж 2 сарын хугацаанд түрээсэлж чадаагүй орлогоо алдсан гэж үзэж 17 500 000 төгрөг, нийт 62 500 000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

4.Нэхэмжлэгч нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ, бид тухайн талбайд 64 000 000 орчим төгрөгөөр засан сайжруулалт хийчихээд ******* ******* ******* ******* хийдийн ламхай нарт хичээл сургалт үнэгүй зааж, нэмж 2 500 000 төгрөгийн бурхан бүтээж өгнө гэх зүйл бодит байдалд нийцэхгүй бөгөөд, энэ талаар ямар нэгэн тохиролцоо байхгүй, 2023 оны 10 дугаар сард талбайг хүлээлгэж өгснөөс хойш хариуцагчийн өөр зориулалтаар бусдад түрээслүүлсэн төлбөрийн хэмжээгээр олох ёстой байсан орлогод нийт 62 500 000 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.

 

5.1.Нэхэмжлэгч ******* ******* уламжлалт урлах ухааны төв НҮТТБ болон Л.*******, хариуцагч ******* ******* ******* ******* шашны байгууллага нар нь харилцан тохиролцож, 2021 оны 06 дугаар сараас эхлэн хариуцагч байгууллагын 2 дугаар давхарт 25 м.кв талбай бүхий өрөөг нэхэмжлэгч нарт эзэмшин ашиглуулахаар хүлээлгэн өгсөн бөгөөд 2022 оны 01 дүгээр сард дээрх 25 м.кв талбайтай өрөөг хариуцагчид буцаан хүлээлгэн өгч, үүнээс хойш хариуцагч нь тус хийдийн 1 дүгээр давхрын 300 м.кв талбайг нэхэмжлэгч нарт үргэлжлүүлэн эзэмшиж ашиглуулахаар хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.

 

5.2.Хариуцагч ******* ******* ******* ******* шашны байгууллагын барьж байсан 2 давхар барилгын 1 дүгээр давхарт 300 м.кв хэмжээтэй, плитан шалтай, хана, тааз нь бүрэн баригдаж дуусаагүй талбайг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн байх бөгөөд дээрх талбай байрлаж байгаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овоо, Хувьсгалын зам гудамж, 12 тоот хаягт байрлах, 2267,78 м.кв талбайтай, шашны сүм хийдийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ххххххх дугаарт бүртгэгдэж, хариуцагч байгууллагад 2023.12.04-ны өдөр хххххх дугаартай гэрчилгээ олгогджээ.

 

5.3.Талууд 300 м.кв талбайг эзэмшиж ашиглуулахаар бичгээр гэрээ байгуулаагүй байх боловч 2022 оны 01 дүгээр сараас уг талбайд нэхэмжлэгч нар уламжлалт урлангийн бүтээл хийх зориулалтаар ашиглахаар, ингэхдээ хариуцагч байгууллагын лам хүүхдүүдэд төвд хэл заах, шүтээн урлах ухааны хичээл заах үүргийг хүлээж харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбар, гэрч ийн мэдүүлэг зэргээр нотлогдсон.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар хариуцагчийн өмчлөлийн эд зүйлсийг буюу 300 м.кв талбайг хараар нь хүлээн авч төлбөр төлөхгүйгээр эзэмших, хариуцагч тал нь өөрийн хийдийн сурагч лам нарт нэхэмжлэгчээр хөлсгүйгээр хичээл заалгах хэлбэрээр талууд тохиролцсон байна.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаас үзэхэд талуудын хооронд хариуцагчийн өмчлөлийн 300 м.кв талбайг нэхэмжлэгч нарын ашиглалтад шилжүүлэх, нэхэмжлэгч нар эд хөрөнгө ашигласны хөлсийг мөнгөн дүнгээр тохироогүй боловч лам хүүхдүүдэд хичээл заах байдлаар тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43 дугаар зүйлийн 43.1.1.-д зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцож, дээрх гэрээний харилцаа зохигчдын хооронд үүссэн гэж үзнэ.

 

5.4. Нэхэмжлэгч, хариуцагч нар тухайн 300 м.кв талбайг 10 жилийн хугацаагаар үнэ төлбөргүй түрээслэхээр тохиролцсон болох нь 23/03 тоот ******* ******* гүшиг ******* хийдийн талбайг хүлээн авсан тухай албан бичиг, талуудын тайлбар зэргээр нотлогдсон бөгөөд Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1.-д Эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно гэсэнтэй нийцсэн.

 

5.5. Хөлслүүлэгч буюу хариуцагч байгууллагаас гэрээний зүйл болох 300 м.кв талбайг 2023.10.06-ны дотор чөлөөлөхийг мэдэгдэж, үүний дагуу нийт 7 өрөө, ариун цэврийн өрөө бүхий сургалтын зориулалттай бэлтгэсэн эд хөрөнгийг 2023.10.28-нд хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, ******* ******* гүшиг ******* шашны байгууллагын 2023.09.22-ны өдрийн 23/02 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023.10.28-ны өдрийн 23/03 тоот ******* ******* гүшиг ******* хийдийн талбайг хүлээн авсан тухай талуудын гарын үсэг зурсан албан бичиг зэргээр нотлогдсон.

 

5.6. Талууд гэрээний зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн талаар болон 300 м.кв талбайг гэрээний дагуу ашигласан, хариуцагч байгууллагын лам хүүхдүүдэд хичээл зааснаар хөлсийг төлснөөр тооцох тухай тохиролцсонд хэн аль нь маргаагүй буюу талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлсний талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нарт хөлслүүлсэн уг талбайд хийсэн засвар, тохижилтын зардлыг төлөх эсэхэд маргасан.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар

 

6. Нэхэмжлэгч нараас хөлсөлсөн 300 м.кв талбайд 2021.11.02-ноос 2022.11.07-ныг хүртэл хугацаанд тохижилт, засвар хийсэн зардалд 61 000 000 төгрөг зарцуулсан гэж тайлбарлан зарлагын баримтууд, Л.*******ын эзэмшлийн ХААН банк дахь хххххххххх дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа үнэлгээний баримтыг үндэслэн 55 253 521 төгрөгөөр тодорхойлж шаардсан.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024.03.27-ны өдрийн 106 дугаартай Шинжээчийн дүгнэлт түүний хавсралтууд зэрэг үнэлгээний баримт, гэрч ын мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч нар гэрээний зүйл болох 300 м.кв талбайд багшийн 1 өрөө, хичээлийн том танхим 1, сургалтын жижиг өрөө 3, зээгт наамлын өрөө 1, агуулах, ариун цэврийн өрөө, гал тогоо, хоолны заал зэрэг өрөө, тасалгаа гаргаж, хана хийх, хана болон таазанд замаск хийх, эмульсээр будах, гадна төмөр шат хийх, хаалга, цонх угсрах, дотор цахилгааны монтаж хийх, сангийн шугам хоолой угсрах, агааржуулалт салхивчийн ажил хийх зэрэгт нийт 52 280 365 төгрөгийг зарцуулсан болох нь нотлогдсон байна.

 

7.Хэрэгт авагдсан талуудын гарын үсэг бүхий 2023.10.28-ны өдрийн 23/03 тоот ******* ******* ******* ******* хийдийн талбайг хүлээн авсан тухай баримтад ******* ******* ******* ******* хийдийн 300 м.кв бүхий байгууламжийн талбайг шүтээн урлал сургалтын чиглэлээр урлах ухааны ******* ******* төв-ийг төлөөлж Л.*******, ******* ******* ******* *******гийн ловон лам Гантөгс, тамгын лам Батсайхан нартай 10 жилийн хугацаатай тус *******гийн ламхай суралцагчдыг үнэгүй сургах ба ашиглалтын зардал болох цахилгаан болон дулааныг тогтмол төлж байхаар тохиролцон 2022.03.01-ний өдрөөс эхлэн 2023.05.12-ны хооронд завсар тохижилт, өрөө, тасалгаа хийж үйл ажиллагаагаа эхэлсэн... гэсэн,

гэрч ийн ...:300 м.кв талбай юу ч байхгүй хоосон заал байсан...1 өрөөний тааз өгсөн. Энэ нь 25 м.кв талбайн хэмжээтэй гэсэн үг...Шинэ тааз байсан. Барилгын материал зардаг н.Санжсүрэн хийдэд барилгын материал хандивласан байсан. Тухайн таазыг н.Санжсүрэн өгсөн байсан ба үүнийг Л.*******т засвартаа хэрэглэхээр би өөрөө өгсөн...өөр зүйл өгөөгүй... гэсэн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан үзвэл, нэхэмжлэгч нар нь анх гэрээний зүйл болох хоосон байсан 300 м.кв талбайд сургалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор хөлслөхдөө зайлшгүй шаардлагатай засвар, тохижилт хийх талаар хариуцагч байгууллагатай тохиролцсон гэж үзэхээр байна.

 

8.Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нар бүрэн ашиглалтад ороогүй талбайг хүлээж аваад засвар, тохижилт хийсний үндсэн дээр сургалтын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон, хариуцагч болон нэхэмжлэгч нар тухайн 1 барилга дотор үйл ажиллагаагаа явуулж байсан, хариуцагч талаас засвар хийхийг татгалзаж мэдэгдсэн баримтгүй, 2023.10.28-нд нийт 7 өрөө, ариун цэврийн өрөө бүхий сургалтын зориулалттай бэлтгэсэн эд хөрөнгийг хүлээж авсан үйл баримтууд хэргийн баримтуудаар тогтоогдсон байх тул хариуцагч талын барилгын үндсэн хийцлэлийг дур мэдэн буулгаж өөрчилсөн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.2.-т хууль буюу гэрээнд заасан бол хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлөх гэж зааснаар нэхэмжлэгч нараас гэрээний зүйлийг тохижуулах, засварлахад гарсан зардалд үнэлгээний баримтаар тогтоогдсон 55 253 521 төгрөгөөс бусад нэмэлт зардал, бусад материал гэсэн нийт 2 973 156 төгрөгийг бодит гарсан зардалд тооцох боломжгүй тул түүнийг хасч52 280 365 төгрөгийг төлөх үүргийг хариуцагч байгууллага хүлээнэ.

 

9.Хариуцагч талаас сургалтын заалны тааз болон паарны зардлыг Э.Батсайхан, Д.Гантөгс нар гаргасан гэж тайлбарлаж, ийн ...1 өрөөний тааз өгсөн. Энэ нь 25 м.кв талбайн хэмжээтэй гэсэн үг...Шинэ тааз байсан. Барилгын материал зардаг н.С хийдэд барилгын материал хандивласан байсан. Тухайн таазыг н.С  өгсөн байсан ба үүнийг Л.*******т засвартаа хэрэглэхээр би өөрөө өгсөн...өөр зүйл өгөөгүй... гэж мэдүүлсэн байх боловч ямар үнэтэй хэдэн ширхэг паар болон өрөөний таазыг нэхэмжлэгчийн завсарт зориулан хүлээлгэн өгсөн талаар баримт гаргаагүй, түүнчлэн 2021.11.02-ноос 2022.11.07-ныг хүртэл хугацааны буюу гэрээний зүйл болох 300 м.кв талбайд нэхэмжлэгч нараас засвар тохижилт хийсэн хугацаанд хамаарах хугацааны зарлагын баримтууд болон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний баримтыг үгүйсгэсэн талаарх баримтыг гаргаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

10.Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1.-д зааснаар нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар талууд гэрээг цуцалж болох бөгөөд хэрэгт авагдсан 2023.09.22-ны өдрийн 23/02 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт ...******* ******* ******* ******* хийдэд одоог хүртэл түрээс болон хийдийн үйл ажиллагааг дэмжсэн дэмжлэг туслалцаа үзүүлээгүй. Иймд 2023.09.22-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 06-ны дотор тус объектыг чөлөөлж өгнө үү... гэж дурдан гэрээг цуцлахаар хариуцагч талаас мэдэгдсэнд нэхэмжлэгч нараас маргаагүйн дээр гэрээний зүйлийг 2023.10.28-нд хөлслүүлэгчид хүлээлгэн өгснөөр талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсон байна.

Иймд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5.-д талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслөгчөөс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нар гэрээний зүйл болох 300 м.кв талбайд засвар хийж тохижуулсан зардалд 52 280 365 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

11.Хариуцагч ******* ******* ******* ******* шашны байгууллага нь 2022 оны 05 дугаар сараас эхлэн талбайг хүлээлгэж өгөх хүртэл буюу 2023 оны 10 дугаар сарыг дуустал хугацааг нийт 18 сараар тооцон сар бүр 2 500 000 төгрөгийн үнэлгээтэй бүтээл хийж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж, түрээсийн төлбөрийг энэ хэмжээгээр тооцон 45 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулна гэж шаардсан.

Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сараас эхлэн 300 м.кв талбайг нэхэмжлэгч нарт хөлслүүлэхээр тохиролцон амаар гэрээ байгуулахдаа талбайн хөлсний талаар мөнгөн дүнгээр тохиролцоогүйн дээр хариуцагчийн тайлбарласнаар 2023 оны 05 дугаар сараас нэхэмжлэгч ******* ******* уламжлалт урлах ухааны төв НҮТТБ албан ёсоор үйл ажиллагаагаа нээж ажилласнаас хойш сар бүр 2 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий хэдэн ширхэг, ямар бүтээл хийх талаар тохиролцсон болох, уг бүтээлийг гэрээний хөлсөөр тооцож төлөх талаар тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, гэрч ийн мэдүүлгийг давхар нотлох бичгийн баримтгүй,иргэн ы шүүхэд гаргасан тодорхойлолт гэх баримт нь дээрх үндэслэлийг буюу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч нараас нийт 45 000 000 төгрөг шаардах эрхийг нотлох үндэслэл болохгүй байна.

 

12.Хариуцагч талаас 2023.12.06-ны өдрийн 23/03 тоот ******* ******* ******* ******* хийд болон Э  ХХК нарын хооронд Үйлчилгээний талбай түрээслэх гэрээ, гэрэл зургууд, Э  ХХК-ийн 2025.10.30-ны өдрийн 10/15 тоот Гэрээний төлбөрийн тухай гэсэн албан бичиг зэргийг нотлох баримтаар гарган нэхэмжлэгчийн засан сайжруулж тохижилт хийсэн гэх зүйлсийг буулгах, зөөх шаардлагатай болсноос өөрийн өмчлөлийн 300 м.кв талбайгаа 2023.12.06-наас 2024.02.06-ныг хүртэл 2 сарын хугацаанд түрээсэлж чадахгүй, түрээсийн төлбөрт олох ёстой байсан орлогыг 8 750 000 төгрөгөөр тооцон нийт 17 500 000 төгрөгийг орлогоо нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс алдаж хохирсон гэж үзэн 17 500 000 төгрөгийг сөргөөр шаардсан.

 

13.******* ******* ******* ******* хийд болон Э  ХХК нарын хооронд байгуулсан 2023.12.06-ны өдрийн 23/03 тоот Үйлчилгээний талбай түрээслэх гэрээ-ний 1.1-д ...******* ******* ******* *******гийн 1 давхар, нийт 350 м.кв үйлчилгээний талбайг түрээслэгч...д шилжүүлэх... гэж, 1.2-д ...1 давхар болох 350 м.кв талбайг ресторан, кофе шопын үйлчилгээний зориулалтаар ашиглана гэж, 2.2-т ...түрээслүүлэгч А тал 2023.12.06-ны өдрөөс 2024.02.06-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр болох 17 500 000 төгрөгийг авахгүй... гэж тус тус заасан байна.

 

14.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирлыг арилгуулах эрхтэй бөгөөд 227.3.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох ёстой байсан орлого нь хохиролд тооцогдоно.

 

15.Дээрхээс нэхэмжлэгч нар болон хариуцагчийн хооронд байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг нэхэмжлэгч хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй, хариуцагч талын хүсэлтээр уг гэрээ цуцлагдаж дуусгавар болсон, үүнээс хойш Э  ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу ресторан, кофе шопын үйлчилгээний зориулалтаар ашиглахад зориулж 300 м.кв талбайг өмнөх байдлаас өөрчилж барилгын ажил гүйцэтгэхэд хугацаа олгож, 350 м.кв хэмжээгээр түрээсийн төлбөрийг тооцон нийт 17 500 000 төгрөгийг Э  ХХК-иас аваагүй байдал нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцалсантай холбоотойгоор олох ёстой байсан орлогоо алдсан гэж үзэж нэхэмжлэгч нараас шаардах үндэслэлгүй байна.

 

16.Иймд хариуцагч талын сөрөг нэхэмжлэлээр шаардсан 62 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нар хариуцан төлөх үүрэггүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.

 

17.Дээрх нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 52 280 365 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.******* болон ******* ******* уламжлалт урлах ухааны төв НҮТТБ нарт олгож, нэхэмжлэлээс 2 973 156 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч байгууллагын, нэхэмжлэгч нараас гэрээний төлбөрт болон гэрээ цуцалсантай холбоотойгоор олох байсан хохиролд 62 500 000 төгрөг гаргуулах үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч нараас төлсөн 435 417 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 472 050 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 419 351 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 116.,118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 289 дүгээр зүйлийн 289.2.5., 227 дугаар зүйлийн 227.1., 227.3.-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* шашны байгууллагаас 52 280 365 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.******* болон ******* ******* уламжлалт урлах ухааны төв НҮТТБ нарт олгож, нэхэмжлэлээс 2 973 156 төгрөгийн шаардлагыг , нэхэмжлэгч нараас олох ёстой байсан орлогод 62 500 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ******* ******* ******* шашны байгууллагын сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч нараас төлсөн 435 417 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 472 050 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 419 351 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3.-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар арга хэмжээ авсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.02.10-ны өдрийн 7489 дугаар захирамж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА