| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/04516/И |
| Дугаар | 191/ШШ2025/09409 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/09409
2025 05 9/ШШ2025/09409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хариуцагч: дүүрэг, хороо, байр, тоот хаягт оршин суух, ын *******т /РД: СБ850953/ холбогдох
453,807,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.******* нар нь 2023 оны 07 сарын 22-ны өдөр 23/04 дугаартай бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Уг гэрээний дагуу худалдагч ******* ******* ХХК нь 302,538,500 төгрөгийн үнийн дүнтэй ган бөмбөлөгийг худалдан авагч Б.*******ийн захиалсаны дагуу тохиролцсон хугацаанд нь зохих ёсоор нийлүүлж, зарлагын баримт үйлдсэн.
Худалдан авагч нь гэрээний 2.3-т зааснаар 2023 оны сарын 5-ны өдрийн дотор барааны төлбөрийг худалдагчид төлөх ёстой байсан бловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Мөн гэрээнд заасан төлбөрийн хугацаа хэтэрсэн тул талуудын хооронд байгуулсан бараа материал худалдах, худалдан авах гэрээний 6.4-д Худалдан авагч нь барааны төлбөрийг төлөх хугацааг тус гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алдангийг худалдагч талд төлнө гэж заасны дагуу тус гэрээнд заасан төлбөр төлөх эцсийн хугацааг хэтрүүлсэн өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хуримтлагдсан алдангийг тус графикийн дагуу тооцоолон нэхэмжилж байна.
Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 302,538,500 төгрөг, алданги 0,5 хувь, ,52,692 төгрөг, алданги тооцсон хоног 2023 оны сарын 6-ны өдрөөс 2025 оны 05 сарын 09-ний өдрийг хүртэл 540 хоног, нийт алданги 86,853,680 төгрөг байх боловч анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байх ёстой гэсний дагуу шаардах эрхтэй алданги буюу 5,269,250 төгрөг байна.
Иймд Б.*******той байгуулсан бараа материал худалдах, худалдан авах гэрээний дагуу барааны үндсэн төлбөр 302,538,500 төгрөг, алданги 5,269,250 төгрөг, нийт 453,807,750 төгрөгийг хариуцагч Б.*******оос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******* ******* ХХК-иас 2025 оны 05 сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлээр 453,807,750 төгрөг нэхэмжилсэн байна.
Үүнд: Б.******* миний бие найз н.гаас 302,538,500 төгрөгийн ган бөмбөлөг авсан нь үнэн бөгөөд тус ган бөмбөлөг нь чанар шаардлага хангахгүй, одоо хүртэл байгаа. Буцааж өгөхөд бэлэн.
Мөн тухайн үед авахад хүү, алданги гэж тохироогүй. Гэрээ байгуулаагүй байснаа 2025 онд тендерийн материал өгөх гээд байна гэж гэрээнд гарын үсэг зуруулсан болно.
Гэхдээ миний бие тус 302,538,500 төгрөг төлөхөд татгалзах зүйл байхгүй бөгөөд төлбөрийг 2026 онд график дагуу төлөх хүсэлтэй байна.
Мөн 2024 онд манай Болд эксплорэйшн ХХК-иас 500,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын 50,000,000 төгрөг хасч өгнө үү.
Тэгээд дараах 302,538,500 төгрөгийг 2026 оны 0 сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөг,
2026 оны 02 сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөг,
2026 оны 03 сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөг,
2026 оны 04 сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөг,
2026 оны 05 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг,
2026 оны 06 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг,
2026 оны 07 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг,
2026 оны 08 сарын 25-ны өдөр 52,538,500 төгрөг. Дээрх хүсэлтийн дагуу төлөх хүсэлтэй байна. Харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулан төлөх.
Иргэн Б.******* миний бие 2025 онд төлөх зээл байгаа тул 2026 онд параах хувиараар төлөх хүсэлтэй байна гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гүйцэтгэх удирдлага Б.гийн иргэний үнэмлэхний хуулбар,
2023 оны 07 сарын 22-ны өдрийн бараа материал худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралтууд, хариуцагч Б.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, бараа материалын зарлагын баримт зэргийг ирүүлсэн байна.
Хариуцагч Б.******* нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбараа баримтаар ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
/Үндсэн төлбөр 302,538,500 төгрөг,
Алданги 5,269,250 төгрөг/
а. Худалдагч буюу нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч буюу худалдан авагч Б.******* нар 2023 оны 07 сарын 22-ны өдөр бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулан хавсралт -д заасан тоо, хэмжээтэй, 302,538,500 төгрөгийн үнийн дүн бүхий ган бөмбөлөгийг худалдагч ******* ******* ХХК нь худалдан авагч Б.*******т худалдахаар,
Худалдан авагч Б.******* төлбөрийн 2023 оны сарын 5-ны дотор бүрэн төлөхөөр тус тус харилцан тохирчээ.
Талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамга даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 8-4 дүгээр тал/
2. Гэрээ байгуулсан өдөр буюу 2023 оны 07 сарын 22-ны өдөр гэрээний хавсралт -д заасан тоо, хэмжээ, үнэ бүхий ган бөмбөлөгийг хариуцагч Б.*******т хүлээлгэн өгсөн бөгөөд тэрээр ган бөмбөлөгийг хүлээн авсан талаараа маргаагүй.
2а. Гэрээний хавсралт-д Ган бөмбөлөг Ф80 мм, хэмжих нэгж тн, тоо хэмжээ 8,864, нэгж үнэ 2,500,000 төгрөг, нийт 22,60,000 төгрөг,
Ган бөмбөлөг Ф80 мм, хэмжих нэгж тн, тоо хэмжээ 63,25, нэгж үнэ 2,500,000 төгрөг, нийт 58,25,000 төгрөг,
Ганбөмбөдөг Ф00 мм, хэмжих нэгж тн, тоо хэмжээ 37,9, нэгж үнэ 2,500,000 төгрөг, нийт үнэ 94,750,000 төгрөг, нийт үнэ 302,538,500 төгрөг гэжээ.
3. Б.******* нь гэрээг хожим 2025 онд бичгээр байгуулсан гэж байх ба тухайн этгээд бараа бүтээгдэхүүн авсны дараагаар уг гэрээг бичгийн хэлбэрт оруулан баталгаажуулсан нь талуудын хүсэл зориг, гэрээний чөлөөт байдлыг үгүйсгэхгүй байгаагаас гадна хожим тухайн гэрээний нөхцлийг бичгийн хэлбэрт оруулсан нь худалдан авагчийг гэрээгээр хүлээсэн үүргээс буюу хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдан авагч Б.******* худалдан авсан тоног төхөөрөмжийн үнийг бүрэн төлөх үүрэгтэй.
4а. Талуудын хооронд байгуулсан дээр дурдсан гэрээний 2.-т худалдагч нь худалдан авагчид энэхүү гэрээний хавсралт -т заасан нийт 302,538,500 төгрөгийн үнийн дүнтэй ган бөмбөлөгийг нийлүүлж, худалдан авагч нь барааны төлбөрийг энэхүү гэрээнд заасан нөхцөл журмын дагуу төлж барагдуулна. Төлбөр төлөх өдөр амралтын өдөр таарвал өмнөх ажлын өдөр төлбөрийг төлнө,
2.2-т Энэхүү гэрээний 2.-т заасан гэрээний үнэд НӨАТ багтсан болно...,
2.3-т Төлбөрийн нөхцөл: Худалдан авагч нь барааны төлбөрийг 2023..5-ны дотор худалдагчийн Голомт банк /900262/ тоот төгрөгийн дансанд шилжүүлж, бүрэн төлж барагдуулна,
6.4-т Худалдан аванч барааны төлбөрийг төлөх хугацааг тус гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алдангийг худалдагч талд төлнө,
Иргэниий хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,
232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй хариуцагч Б.******* алданги төлөх үүрэгтэй.
5. Хариуцагч Б.******* 2023 оны 07 сарын 22-ны өдөр хүлээн авсан ган бөмбөлөгийг чанарын шаардлага хангаагүй гэж маргаж тайлбараа ирүүлсэн боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй.
6 Б.*******ийн гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг үндсэн төлбөр 302,538,500 төгрөг, алданги 5,269,250 төгрөг, нийт 453,807,750 төгрөг.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243., 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.*******оос үндсэн төлбөр 302,538,500 төгрөг, алданги 5,269,250 төгрөг, нийт 453,807,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
2025 оны 0 сарын 08-ны өдрийн хуралдааныг хариуцагчийн төлөөлөгч В.*******, хариуцагчийн өмгөөлөгч З.Нандин- нарын хүсэлтийг хүлээн авч 2025 оны сарын 05-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан бөгөөд тэдгээр нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч Ханан салхит ХХК-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
/ХХ-ийн 73-80 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.2., 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243., 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.*******оос үндсэн төлбөр 302,538,500 төгрөг, алданги 5,269,250 төгрөг, нийт 453,807,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,426,989 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 2,426,989 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Тус шүүхийн 2025 оны 07 сарын 30-ны өдрийн 9/ШЗ2025/3706 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69..-т зааснаар хариуцагч Б.*******ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 453,807,750 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 22 дугаар зүйлийн 22.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН