| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/04677/И |
| Дугаар | 191/ШШ2025/09459 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/09459
2025 11 05 191/ШШ2025/09459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, *******ийн *******ын /РД: *******/,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, нд /РД: / холбогдох
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.******* миний бие ны даргын 2023 оны 05 сарын 24-ний өдрийн тоот тушаалаар аймаг дахь ны даргаар томилогдон 2023 оны 05 сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан.
2025 оны 02 сарын 25-ны өдөр Захиргаа, санхүү, аж ахуй хэлтсийн дарга Я.Дүгэржав бүтэц, орон тооны өөрчлөлтөд аймаг дахь ны ажлын байр, орон тоо ороогүй ч таныг ур чадвар тэнцэхгүй үндэслэлээр ажлаас чөлөөлөх боллоо гэж мэдэгдсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т ажил олгогч энэ хуулийн 80.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр хуульчилсан атал 2025 оны 02 сарын 24-ний өдөр мэдэгдэж 2025 оны 03 сарын 07-ны өдөр ажлаас хууль бусаар үндэслэлгүй халах шийдвэр гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулаагүй, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг тогтоогоогүй.
Мөн өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгохгүй ажлаас халж дараагийн албан тушаалтныг томилсон зэрэг нөхцөл байдлууд нь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор асуудлыг шийдвэрлүүлж, зөвшилцөх боломжгүй гэж үзсэний улмаас шүүхэд хандсан.
*******, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж маргаанаа урьдчилан шийдвэрлүүлсний дараа шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсан.
******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасныг хуралдаанаар хэлэлцээд талуудад зөвшилцөх хугацаа өгсөний дагуу ажил олгогчтой уулзахад Увс аймгийн Боршоо төлөөлөгчөөр ажиллаж байгаад аймаг дахь ны даргаар томилогдсон С.Баясгалангийн Боршоо төлөөлөгчийн сул орон тоог Дорнод аймгийн Эрээнцав, Ульхан боомт хариуцсан төлөөлөгчөөр ажиллаж байгаад халагдаж хөдөлмөрийн маргаан үүсгэж байгаа Т.Нямчимэг болон надад зэрэг санал болгож байгаа нь ажил олгогчийн зүгээс зөвшилцөх сонирхолгүй болохыг харуулж байна.
******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хуралдааны 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 25/22 дугаар бүхий шийдвэрээр талууд маргааныг урьдчилан шийдвэрлэн харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгон шүүхээр маргааныг шийдвэрлүүлэхээр тогтсон.
ны даргын 2025 оны 03 сарын 07-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, аймаг дахь ны даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажилд эгүүлэн томилох хүртэл хугацаагаар гаргуулан нийгмийн даатгалын шимтгэлийг зохих газарт нь суутган шилжүүлэхийг даалгаж өгнө үү.
2025 оны 03 сарын 10-ны өдрөөс 2025 оны 09 сарын 08-ны өдөр хүртэл цалин 20,642,300.28 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 4,894,463.10 төгрөг, нийт 25,536,763.38 төгрөгийг гаргуулахаар цалин хөлсөө нэхэмжилсэн. Шүүх хуралдаан тодорхой шалтгаанаар хойшлогдсон тул 2025 оны 09 сарын 09-ний өдрөөс 2025 оны 10 сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны цалин 26,703,928.14 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 6,525,950.80 төгрөг, нийт 33,229,878.94 төгрөгийг нэхэмжилнэ гэв.
Хариуцагч ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдаш шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ч.******* нь аймгийн Алтанбулаг бүтээн байгуулалтын ажлын ерөнхий зохион байгуулалтад хяналт тавих, ажил гүйцэтгэлийг шуурхай, бүрэн ханган ажиллах үүрэгтэй байсан хэдий ч дараах ноцтой алдаа, дутагдлууд гаргаж ажлын гүйцэтгэлийг хангалтгүй болгосон.
Алтанбулаг бүтээн байгуулалтын хоёрдугаар хэсэг болох Зорчигч шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын хүчитгэлийн ажил бүрэн зогссон. Энэ нь төслийн төлөвлөгөөт хугацааг хэтрүүлж, улсын хилээр зорчих урсгалыг нэмэгдүүлэх, нөхцөл боломжоор хангах зорилгод сөргөөр нөлөөлсөн.
Зорчигч шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын нийт гүйцэтгэл, ажлын явц удааширч хүлээлгэн өгөх хугацаа удаа дараа хойшилсон.
Боомтын гадна талбайн гэрэлтүүлэг, явган хүний зам, хойд, урд довжоо, зорчигчийн шалган нэвтрүүлэх харуулын байр зэрэг ажлууд эхлээгүй, эсхүл дөнгөж эхэлсэн байдалтай байна. Энэ нь төслийн нийт үр дүн, ашиглалтад шууд сөргөөр нөлөөлж байгаа.
Боомтын гадна хаягжилтын тендерт шалгарсан компанийн үйл ажиллагаанд зохих хяналт тавьж ажиллаагүйгээс стандартын шаардлага хангахгүй, хаягжилт хийгдсэн. Үүний улмаас дахин засвар хийлгэх, нэмэлт зардал гарах нөхцөл байдал үүссэн.
Үүний үр дүнд Алтанбулаг бүтээн байгуулалт бүхэлдээ бүрэн дуусч, ашиглалтанд ороогүй байгаа нь нэхэмжлэгч Ч.*******ын ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйг бодитойгоор харуулж байна.
Эдгээр бодит нөхцөл байдлыг үндэслэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасны дагуу буюу ажилтан албан тушаалдаа тавигдах шаардлагыг хангахгүй болсон, ажлын гүйцэтгэл тогтмол хангалтгүй байгаа үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.
Иймд нэхэмжлэгч Ч.*******ын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар,
ны даргын 2023 оны 05 сарын 24-ний өдрийг тоот Ч.*******ыг аймаг дахь ны даргаар томилсон тухай тушаалын хуулбар,
ны даргын 2025 оны 03 сарын 07-ны өдрийн Б/16 тоот Ч.*******ыг аймаг дахь ны даргын ажлаас чөлөөлсөн тухай тушаалын хуулбар,
ны дарга Б.Батхишигийн Ч.*******той 2023 оны 05 сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар,
Ч.*******ын нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн 2025 оны 04 сарын 11-ний өдрийн дугаар бүхий шүүгчийн захирамж,
******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 25/22 дугаартай хуралдааны тэмдэглэл,
ХХК-ийн 2025 оны 07 сарын 23-ны өдрийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, хариу тайлбар,
аймаг дахь ны даргын ажлын байрны тодорхойлолт,
аймаг дахь ны 2024 онд хийсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, аймаг дахь ны 2024 онд хийсэн үйл ажиллагааны биелэлт,
Ч.*******ын 2024 оны 06 сарын 01-нээс 2025 оны 03 сарын 07-ны өдөр хүртэл ажлын цагийн тайлан зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүхийн журмаар:
2025 оны 09 сарын 29-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар Хариуцагч наас нэхэмжлэгч Ч.*******той байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээ, ны хөдөлмөрийн дотоод журмын хуулбарыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч нд холбогдуулан ны даргын 2025 оны 03 сарын 07-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, аймаг дахь ны даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажилд эгүүлэн томилох хүртэл хугацаагаар гаргуулан нийгмийн даатгалын шимтгэлийг зохих газарт нь суутган шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
ны даргын 2023 оны 05 сарын 24-ний өдрийн тоот Ч.*******ыг ажилд томилох тухай тушаалаар аймаг дахь ны даргаар *******ийн *******ыг 2023 оны 05 сарын 24-ний өдрөөс эхлэн томилон, 2023 оны 05 сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 4, 7-11 дүгээр тал/
ны даргын 2025 оны 03 сарын 07-ны өдрийн Б/16 тоот Ч.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 142 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ны дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.7.6 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6 дах хэсэг, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн аймаг дахь ны дарга *******ийн *******ыг 2025 оны 03 сарын 07-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.
/ХХ-ийн 5 дугаар тал/
Ч.******* нь түүнийг ажлаас чөлөөлсөн дээр дурдсан 2025 оны 03 сарын 07-ны өдрийн Б/16 тоот тушаалыг гардан авсны дараагаар 2025 оны 04 сарын 04-ний өдөр нд холбогдуулан түүнийг ажлаас чөлөөлсөн дээрхи тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Түүний нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр заасан байхад нэхэмжлэлд дурдсан асуудлаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, тухайн дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт ирүүлээгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж хүлээн авахаас татгалзсан нь уг шүүгчийн захирамжаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 12-14 дүгээр тал/
Ийнхүү Ч.*******ын нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсний дараагаар тэрээр ******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хөдөлмөрлөх эрхтэйгээ холбоотой гомдол гаргахад тус хороо хүлээн авч танилцан 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 25/22 тоот шийдвэрээр ажил олгогч тохиролцох санал гаргасан ч гомдол гаргагч саналыг хүлээн аваагүй, харилцан тохиролцоогүй тул хөдөлмөрийн маргааныг дуусгавар болгосон байна.
Ажил олгогч нь нэхэмжлэгч Ч.*******ыг Увс аймгийн Боршоо төлөөлөгчөөр ажиллах санал гаргасныг тэрээр хүлээн зөвшөөрөөгүй тухайгаа тайлбарласан болно.
/ХХ-ийн 15-17 дугаар тал/
Нэхэмжлэгч Ч.******* уг хорооны шийдвэрийг 2025 оны 05 сарын 12-ны өдөр хүлээн авч тус шүүхэд 2025 оны 05 сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргахад 2025 оны 05 сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/22672 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
/ХХ-ийн 1-2, 17-18 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар заасан ба 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино,
ны дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.7-д Захиргааны дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 3.7.6-д батлагдсан бүтэц, орон тоондоо багтаан албан хаагчдыг томилох, чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах, урамшуулал олгох, хариуцлага тооцох,
ны хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6-д Албан хаагчийн болон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон аль ч тохиолдолд дараах үйл ажиллагааг нийтлэг дагаж мөрдөн хэрэгжүүлнэ, Үүнд:
7.6.1-д Ажил хүлээлцэхдээ ажил хүлээлцэх актыг хоёр хувь үйлдэж, хүлээн авсан, хүлээлгэн өгсөн ажилтанд тус тус нэг хувь үлдэж, хүлээн авсан хувийг албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргана,
7.6.2-т Ажил хүлээлцэх актанд ажлын байран дээрх ажилтанд заавал байх ёстой албан баримт бичиг, хавтасны жагсаалт /цаасан болон цахим мэдээлэл/ болсон бусад мэдээлэл багтана,
7.6.3-т Тодорхой эд хөрөнгө хариуцан ажиллаж байсан алба хаагчтай ажил хүлээлцэхэд холбогдох санхүүгийн мэргэжилтэн заавал оролцоно,
7.6.4-т Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, цуцлагдсан албан хаагч тойрох хуудас авснаас хойш ажлын 3 хоног, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ давхар байгуулсан бол ажлын 5 хоногийн дотор ажил хүлээлцэх комиссыг байлцуулан ажлаа бүрэн хүлээлгэн өгч холбогдох тооцоог дуусгана,
7.6.5-д Албан хаагчийг ажлаас чөлөөлөхөд ны даргын тушаал гаргах бөгөөд тушаалд хууль зүйн үндэслэл, ажил хүлээлцэх хугацаа, эд хөрөнгийн болон бусад тооцоо хийхийг холбогдох ажилтнуудад үүрэг болгоно,
7.6.6-д Ажилтан ажлаас чөлөөлөгдөх үед ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг олгоно,
7.6.7-д Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгож, ажилтны ажил үүргийг хүлээлцэхдээ албан хэрэгцээнд ашиглаж байсан үндсэн хөрөнгийг нэг бүрчлэн хүлээлцэж ажил хүлээлцэх актын дагуу үйлдэнэ,
7.6.8-д Албан хаагч ажил олгогчтой ажил үүргийн, эд хөрөнгө болон бусад санхүүгийн тооцоог нийлэхдээ хүний нөөцийн мэргэжилтэн тойрох хуудсыг албан хаагчид олгоно,
7.6.9-д Ажлаас гарч буй албан хаагч нь тойрох хуудсыг ажил хүлээлцэж дуусах хугацаандаа багтааж гарын үсэг зуруулж дуусгасан байна,
7.6.10-т Захиргааны нягтлан бодогч тойрох хуудас зурахаас өмнө ажилтан өр төлбөртэй эсэхийг тогтоож, барагдуулах арга хэмжээ авна. Ажилтны буруугаас тойрох хуудас бөглөгдөөгүй тохиолдолд цалин хөлс, бусад тэтгэмжийг тойрох хуудас бүрэн бөглөгдтөл олгохгүй байх эрхийг ажил олгогч эдэлнэ,
Ч.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийг 6.1-т Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 79, 80, 81 дүгээр зүйлүүд, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр энэхүү гэрээг дуусгавар болгох буюу цуцална,
6.4-т Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална, 6.2.1-т Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-д заасан үндэслэлүүдийн аль нэг бүрдсэн тохиолдолд,
6.2.2-т Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсооход хүргэсэн ажилтны зүгээс гаргасан ноцтой зөрчил гэх ойлголтод дараах зөрчлүүд хамааруулна. /Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4/ Үүнд:
Ё. Ажилтан мэргэжил, мэргэжлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэ-ж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж тус тус заажээ.
/ХХ-ийн 88-115 дугаар тал/
Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.*******ыг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн хэмээн тайлбарлаж байна.
Дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж тус тус заасан байна.
Дээр дурдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтан Ч.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж буй талаар ажил олгогч нь ажилтанд мэдэгдээгүй, мөн ийнхүү ажилтанг дээр дурдсан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох гэж буй тохиолдолд энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгоогүй.
аймаг дахь ны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө бүрэн биелэгдээгүй, Алтанбулаг хилийн зорчигч шалган нэвтрүүлэх цогцолбор ашиглалтанд ороогүй нь Ч.*******ын ажлын ерөнхий зохион байгуулалтад хяналт тавих үүргээ биелүүлээгүй, ноцтой алдаа дутагдал гарган ажлын гүйцэтгэл хангалтгүй болгосон гэж маргаж байна.
аймаг дахь нь 2024 оны 12 сарын 11, 2024 оны 12 сарын 15-ны өдрүүдэд тус газрын 2024 онд хийсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг нд хүргүүлсэн ба эдгээр баримтаар Ч.******* ажил үүргээ биелүүлээгүй нь тогтоогдоно гэх боловч тухайн төлөвлөгөө биелээгүй нь гагцхүү аймгийн ны даргын хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүдэлтэй гэж үзэхгүй бөгөөд өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөс болсон нь тухайн төлөвлөгөөний биелэлтүүдэд тусгагдсан бөгөөд энэ талаар хариуцагч тал эсэргүүцсэн баримт ирүүлээгүй.
/ХХ-ийн 33-38 дугаар тал/
Ажил олгогч нь Ч.*******ын 2024 оны 06 сарын 01-ээс 2025 оны 03 сарын 07-ны өдөр хүртэл хугацааны ажилласан цагийн тайлан гэх баримт ирүүлсэн боловч түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалд энэ талаар тусгаагүй тул уг баримттай холбоотой дүгнэлт өгөх шаардлагагүй.
Ажил олгогч ажилтан Ч.*******ыг ажил олгогчийн санаачилгаар дээр дурдсан үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан хариуцагч ны даргын 2025 оны 03 сарын 07-ны өдрийн Б/16 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийн *******ыг аймаг дахь ны даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.
аймаг дахь ны дарга Ч.******* 2024 оны 12 сард 4,6*******,592.74 төгрөг, 2025 оны 01 сард 2,623,485.45 төгрөг, 2025 оны 02 сард 3,037,720 төгрөгийн цалин тус тус авч байсан болох нь Ч.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2025 оны 08 сарын 20-ны өдрийн лавлагаагаар тогтоогдлоо.
4,6*******,592.74+2,623,485.45+3,037,720=10,321,798.19 төгрөг,
10,321,798.19 төгрөг/3 сар=3,440,6******* төгрөг,
3,440,6******* төгрөг/21 хоног=163,839 төгрөг, /1 өдрийн цалин/
2025.03.07-2025.11.05 хүртэл*168 хоног,
168 хоног*163,839 төгрөг=27,524,952 төгрөг.
Иймд нэхэмжлэгч Ч.*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч наас 27,524,952 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******од олгох нь зүйтэй.
/ХХ-ийн 69 дүгээр тал/
Нэхэмжлэгч Ч.******* нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилд эгүүлэн томилогдох хүртэл хугацаагаар нэхэмжлэн нэхэмжлэлээ гаргасан тул түүний цалин, нийгмийн даатгал тооцсон тооцоололд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан хариуцагч ны даргын 2025 оны 03 сарын 07-ны өдрийн Б/16 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийн *******ыг аймаг дахь ны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,524,952 төгрөгийг хариуцагч наас гаргуулан нэхэмжлэгч Ч.*******од олгож, нэхэмжлэгч Ч.*******ын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэхийг хариуцагч нд даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 142 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ны дүрэм нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем Legalinfomn сайтал байршиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан хариуцагч ны даргын 2025 оны 03 сарын 07-ны өдрийн Б/16 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийн *******ыг аймаг дахь ны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,524,952 төгрөгийг хариуцагч наас гаргуулан нэхэмжлэгч Ч.*******од олгож, нэхэмжлэгч Ч.*******ын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэхийг хариуцагч нд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 423,675 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.*******од олгож, хариуцагч наас 295,574 төгрөг гаргуулан орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН