Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 146/шш2025/00296

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ................................... байлах ........................нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................................оршин суух ........................../ холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 992 002.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ............................. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

.................... нь ............... дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 03 дугаар сары 13-ны өдөр ЗГ2024031311600 дугаартай гэрээний дагуу Samsung_A25_5G_128GB, Galaxy A55 128GB8 IPHONE13_128GB маркийн гар утас, цаг, чихэвч нийт 1 058 000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн зээл 789 512.85 төгрөг, үндсэн хүү 196 465.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 024.63 төгрөг нийт 992 002.89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ..................нь шүүхэд гаргасан тайлбартаа:

................миний бие ............. нэхэмжилсэн 992 002.89 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ................. нь хариуцагч ...................холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 992 002.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ............. нь нэхэмжлэгч ..................... нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 992 002.89 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ................. нь нэхэмжлэгч ....................... нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 992 002.89 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 358.07 төгрөгийн зарим болох 14 179.3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 14 179.3 төгрөг, хариуцагч ................ 14 179.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .........................олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА