| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00370/И |
| Дугаар | 146/шш2025/00297 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 146/шш2025/00297
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ***************************байрлах *****************************нэхэмжлэлтэй,
Хариуцагч:***********************дугаар багт оршин суух ****************** холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14 580 396.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаадщ
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******************нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******************* нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/55441512 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 16 30 0000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлсэн. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 12 522 849.28 төгрөг, зээлийн хүү 2 007 649.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49 897.84 төгрөг, нийт 14 580 396.21 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч******************* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
******************* миний бие *********************** нэхэмжилсэн 14 580 396.21 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******************нэхэмжлэлтэй, хариуцагч****************холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14 580 396.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***************** нь нэхэмжлэгч ****************** нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 14 580 396.21 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч*******************нь нэхэмжлэгч ***********************нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 14 580 396.21 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 358.07 төгрөгийн зарим болох 230 852 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 115 426 төгрөг, хариуцагч *******************115 426 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******************** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА