| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00367/И |
| Дугаар | 146/шш2025/00298 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 146/шш2025/00298
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: *************************тоотод оршин суух *************************нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********************* багт оршин суух ******************* холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 600 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаадщ
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2023 онд ***************** байрлах хашааны газрыг 4 500 000 төгрөгөөр худалдаж авахаар ****************ярилцаж тохиролцоод 3 500 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 1 000 000 төгрөгийг гэрчилгээ аваад шилжүүлэхээр болсон боловч гэрчилгээ өөр хүний нэр дээр гарсан. Одоо тэр хүн нь хашаанаас хөөгөөд байх тул 3 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:
************** миний бие *************итгэмжлэгдсэн төлөөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. ********************* нь **************шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 3 600 950 төгрөгийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************* нэхэмжлэлтэй, хариуцагч ************** холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 600 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************нь нэхэмжлэгч ***************нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 600 950 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч **********************нь нэхэмжлэгч******************** нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 600 950 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 358.07 төгрөгийн зарим болох 72 565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 36 282.5 төгрөг, хариуцагч ********************* 36 282.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ................. олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА