| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00354/И |
| Дугаар | 146/шш2025/00308 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 146/шш2025/00308
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: *************************оршин суух ********************** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********************* оршин суух ********************** холбогдох
3 626 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
***************нь надаас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хугацаанд зээлээр 3 626 000 төгрөгийн барааг зээлээр авсан. Дээрх мөнгийг өгөхгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ****************нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
************* миний бие ************** 2023 болон 2024 онд 2 000 000 төгрөгийн хувцас зээлээр авсан үнэн. Харин ************** болон *********** нарын зээлээр авсан хувцасны мөнгийг төлөхгүй. Иймд 3 626 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч **************** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
************* нь миний бие *********** холбогдуулан 3 626 000 төгрөг нэхэмжилснээс 2 000 0000 төгрөгийг төлнө гэсэн тайлбар гаргажээ.
Иймд миний бие 3 626 000 төгрөгөөс 1 626 000 төгрөгийг гаргуулахгүйгээр татгалзаж 2 000 000 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****************нь хариуцагч*************** холбогдуулан 3 626 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ************** нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 626 000 төгрөгийн зарим болох 1 626 000 төгрөг гаргуулахаас татгалзаж, үлдэх 2 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ************** нь төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ********************** нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 626 000 төгрөгийн зарим болох 1 626 000 төгрөг гаргуулахаас татгалзаж, үлдэх 2 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ******************* нь төлж барагдуулахаар эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72 966 төгрөгийн зарим болох 36 483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 23 475 төгрөг, хариуцагч **************** улсын тэмдэгтийн хураамжид 23 475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******************* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА