Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 146/шш2025/00310

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ............................ байрлах *************************** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***************************оршин суух*************************** холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 668 282.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

***********************нь манай компанитай 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 93001147344 дугаартай зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлсэн. Гэтэл зээлийн гэрээг удаа дараа зөрчсөн байх тул үндсэн зээл 3 870 648.75 төгрөг, зээлийн хүү 1 703 586.74 төгрөг, нэмэгдүүлсэн төлбөрт 62 547.41 төгрөг, нэхэмжлэл гаргахад гарсан зардал 31 500 төгрөг нийт 5 668 282.09 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч*****************нь шүүхэд гаргасан тайлбартаа:

**************** миний бие ********************** нэхэмжилсэн 5 668 282.09 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ***************нэхэмжлэлтэй, хариуцагч ********** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 668 282.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *********** нь нэхэмжлэгч ************* нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 5 668 282.09 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ********** нь нэхэмжлэгч ****************** нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 5 668 282.09 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105 643 төгрөгийн зарим болох 52 821.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 52 821.5 төгрөг, хариуцагч ************* 52 821.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *************************** олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА